ХУУЧИН ХҮҮ
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
30 жилийн барууны мэдээллийн бүслэлтэн дунд зөвхөн нэг л талын мэдээллээр "бөмбөгдүүлж ирсэн" учир "хуучин хүү"-ээс ялгарах юмгүй болцгоосноо өөрсдөө ч ойлгохгүй байгаа нь их зохиолч Д.Нацагдоржийн дүрсэлсэн лугаа "Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ" мэт.
Өдгөө чухам өөрсдийн байгаа бодит байдлыг "толинд" нэг харах цаг болсон учир, чухам тийм "толь" хаа газрын мухарт биш яг хажууханд маань бэлэн байгаа учир их зохиолчийн өгүүллэгийг дахин нийтэлж байна.
Зөвлөлтийн эдийн засгийн гайхамшиг
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
“Түүх хэнийг ч өөрөөс нь сургамж авч, суралцаж байхыг гуйж араас нь хөөцөлддөггүй юм аа, зүгээр л тэгж чадаагүй хэн бүхнийг өршөөлгүй шийтгэж байдаг юм” гэсэн мэргэн үг байдаг билээ. Өмнөх түүхээ ололт амжилтууд бүртэй нь бүрэн үгүйсгэж нулимаж хаячихаад, бүгдийг эхнээс нь цоо шинээр эхэлнэ гэж мугуйдлан зүтгэсэн ард түмэнд цаашдийн ололт амжилт, хөгжил цэцэглэлтэд хүрэх ямар ч боломжгүй гэдгийг бид хүн төрөлөхтний түүх биш юмаа гэхэд өөрсдийн сүүлийн 30 гаран жилийн түүхээс бэлхэнээ харж болохоор байна.
Гагцхүү өнгөрсөн түүхээ үнэн бодитоор нь ойлгож ухаарч, алдаа бүрээс нь сургамж авч, тэр бүгдийг дахин давтахгүй байхыг хичээж, хэрэгтэй туршлага, ололт амжилт бүрийг нь өнөөдрийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ашиглаж чадах эсэхээс л бидний сүүлийн 30 гаран жилийн энэ хямрал мухардлуудаасаа гарч чадах эсэх нь шууд хамаарах юм аа.
Лэнд Лиз буюу зээл-түрээс нь ТУСЛАМЖ байсан гэж үү?
- Нийтлэлч: Д. Болор
АЛИВАА ТУСЛАМЖ БОЛ ЮУНЫ ӨМНӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАС ЯГ ЦАГАА ОЛСОН БАЙХ ЁСТОЙ БИЛЭЭ.
Гэвч АНУлсууд Гитлерийн эсрэг дайнд холбоотон болсон байсныхаа хувьд ЗХУ-д тэр бүхнийг үйлдвэрлэх технологиудыг биш зөвхөн бэлэн бараа, зөвхөн бэлэн зэвсэг техникүүдээ хожим алтаар төлөх зээлийн гэрээгээр нийлүүлж байсан ба энэ дайны турш тэр үеийн ханшаар ЗХУ-аас нийт 8 тонн алтны цэвэр ашиг унагасан байдаг.
"Санаанд багтамгүй" цэргийн ажиллагааны төлөвлөгөө
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Англосаксуудтай 3 дахь хөрш байх нь дайсан нь байхаас ч илүү хорлонтой!
1946 онд Уинстон Черчилл АНУлсуудын Фултон хотноо “Англи хэлт бүх улсууд коммунизмын эсрэг төмөр хөшиг татах”-ыг уриалан ЗХУ тэргүүтэй социалист чиг баримжаатай улсуудын эсрэг Хүйтэн дайнаа зарласан билээ. Гэхдээ Англи, АНУлсууд тэргүүтэй эдгээр “холбоотон” гэгч хоёр нүүртнүүдийн увайгүй үйлдлүүд нь үүгээр ч хязгаарлагдахгүй бөгөөд тэд Хүйтэн дайнаа зарлахаасаа ч бүүр өмнө буюу Дэлхийн II дайн бүрэн дуусаа ч үгүй байхад нэг биш удаа холбоотон нь байсан ЗХУ-ын араас "түгжилдэн" хутга шаахаар төлөвлөж байсан нь архивын нотлох баримтуудтайгаа одоо нэгэнт илэрхий болсон билээ.
Барууны сурах бичгүүд 76 жил сурагчдынхаа тархийг угааж байгаа...
- Нийтлэлч: Д. Болор
Хэрэв Нью-Йорк, Лондон, Париж гэх мэт Барууны аль ч хотын гудамжинд яваа хүмүүсээс Дэлхийн II дайнд ялсан улсуудыг нэрлэнэ үү гэж асуувал ихэнх нь зөв хариултыг мэддэггүй бөгөөд эсвэл тэдний маш цөөнх нь арай ядан зөв нэрлэдэг. Ер нь тэдний ойлголт төсөөллүүд нь Дэлхийн II дайн мөн Ялалтын талаарх түүхэн бодит баримтуудыг огт тооцдоггүй нь үнэхээр гайхшрал төрүүлдэг билээ. Зөвхөн Нью-Йоркын Бродвей өргөн чөлөөнд алхаж яваа америкчуудын ихэнх нь “германчууд америкчуудтай нийлэн Дорно зүгийн зэрлэгүүдтэй тэмцэж ялсан” гэж төсөөлдөг төдийгүй олон ерөнхийлөгч нь “ЗХУ бол АНУлсуудад дэлхийн II дайнд ялахад нь тусалсан” гэж хээв нэг улайм цайм худлаа бурдаг. Учир нь Барууны “чөлөөт” хочтой фейк хэвлэл мэдээллүүдэд үүнээс өөр бодит үнэн түүх, үзэл бодол, байр суурийг бичихийг мөн ярихыг хориотой байдаг. Одоо Барууны сурах бичгүүдэд энэ талаар чухам юу гэж бичиж сурагчдынхаа тархийг угааж байгаа вэ?
Хүчиндүүлсэн Герман гэгч нацизмын гол үзэл сурталч И. Геббельсийн анх зохиосон хоосон үлгэр
- Нийтлэлч: Д. Болор
Сталинградын дэргэд 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарын сүүлч хүртэл Гитлерийн 6-р арми бүслэлтэн орон бут ниргүүлсний дараа фашист Германы толгойлсон Европын нацист 14 улсуудын цоохор армиуд бүх фронтууд дээр ялагдан ухарч эхэлмэгц нацист Германы үзэл суртлын яамны сайд – нацизмын гол үзл сурталч И.Геббельс тэргүүтэй нацистууд “Германыг азийн зэрлэгүүд эзлэн авч 8-80 насны бүх эмэгтэйчүүдийг зэрлэгээр хүчиндэх болно” мөн “Оросууд Катыний ойд 22 мянган польшуудыг буудан алсан” гэгч ор үндэсгүй хоосон үлгэрүүдээ зохион европын ард түмнүүдийг айлган сүрдүүлж давшин ойртож байсан ЗХУлсын Улаан армийг улам хүчтэй эсэргүүцэхийг уриалж мөн Гитлерийн эсрэг холбоотнуудын эвсэлийг хагалан бутаргах зорилгоор бурж эхэлсэн юм. Гэвч яг тэр үед болон дайны дараа 1960-аад он хүртэл онд Барууны эрх баригчдын хэн нь ч нацистуудын энэ худал ухуулгыг ашигладаггүй мөн фейк сэтгүүлчид нь ч чөлөөтэй бурдаггүй байсан байдаг. Иймээс нацистуудын энэ ухуулгуудын гол зорилго нь Германы болон Европын бусад ард түмнүүдийг айлган сандаргаж тэднийг өөрсдийг нь нацист дэглэмүүдээс чөлөөлөхөөр давшин ойртож байсан ЗХУ-ын Улаан армид туслуулахгүй байх, харин ч улам хүчтэй эсэргүүцэхийг ятгахад оршиж байсныг тэр үеийн хүмүүс ойлгож байсан билээ.
Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
1941 оны 6-р сарын 22-нд Гитлерийн фашист Герман 1939 онд байгуулсан байсан харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчин ЗХУ-д гэнэт халдан довтолсноор Аугаа Эх Орны Дайн эхэлсэн түүхтэй. Чухам яг энэ өдөр ЗХУ-д фашистууд довтолсон мэдээг дамжуулсны дараа МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл хамтран хуралдаад Монголын ард түмэн энэхүү дайнд ЗХУ-ын талд бүрэн зогсож байгаагаа мэдэгдэж, 1936 онд байгуулсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах гэрээгээр ноогдосон үүргийнхээ дагуу ЗХУ-д бүхий л бололцоогоор туслахаа илэрхийлэн тус хурлаас тусгай тогтоол баталсан билээ. Ийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон, хамгийн их цэрэг, зэвсэг техник оролцсон, хамгийн их зардал гарсан энэ аймшигт дайнд БНМАУ ЗХУ-ын хамгийн анхны холбоотон болсон юм. Үүгээр ч зогсохгүй бид бүхий л дайны туршид ЗХУ-ын цорын ганц үнэнч холбоотон нь байсан билээ.
КАТЮША БҮСГҮЙ дуу
- Нийтлэлч: Д. Болор
Харийн дайснуудыг айлган чичрүүлж байсан зэвсэг - тийрэлтэт галт минометын төхөөрөмжийг хүмүүс, жирийн ард түмэн "Катюша" гэж нэрлэсэн ажээ. Учир нь энэ хүчирхэг зэвсэг Катюша бүсгүй шиг хайртай хүнээ, халуун хайрт Эх орноо харийн түрэмгийлэгчдээс харамлан өмгөөлж тэднийг хилэнтэйгээр бут ниргэж байсан учир ингэж нэрлэсэн юм... Энэ дуу нь дайныг хүсээгүй ард түмнүүдийн тэмцлийн сүлд дуу болон цуурайтаж 1941-1945 онуудад Улаан армийн чөлөөлсөн европын олон ард түмнүүдийн дунд олон хэл дээр орчуулагдан түгсэн ажээ...