МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!


УРХИ: БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ МӨРӨӨДӨЛ ЮУ БОЛЧИХОВ ОО
/ баримтат кино ба ном/


Улс төрчид аман дээрээ эрх чөлөөний тухай дандаа лоозогнож байдаг билээ. Харин тэд энэ тухай хэдий их ярина, нийгэмд бодит байдал дээр төдийчинээ бага эрх чөлөө үлдсэн байдаг...

Энэ баримтат кино - номонд одоогийн энэ дэлхий нийтийн хямралтай мухардмал байдал, өрнөж байгаа үйл явцыг задлан шинжилж ялангуяа Барууны нийгмийн соёл иргэншлийн ба улстөрийн дотоод зохион байгуулалтыг яг халуун тогоон дотроос нь нээж харуулж бидэнд "мартуулсан байгаа" эсвэл бүр бидний олонхын огт таамаглаж ч байгаагүй зүйлүүдийг дэлгэсэн юм.

Энэхүү баримтат кинонд дэлхийн II дайнаас хойших Барууны ертөнцийн нэн шинэ түүхийг эхнээс нь өнөөдрийг хүртэл авч үзэж олон тооны архивын баримт материалууд ба ялангуяа энэ үйл явцын гол гүйцэтгэгчид байсан хүмүүстэй хийсэн ярилцлагуудаас тэдний зүгээс нийгмийг удирдаж ирсэн тэр бүх арга барил ба өнөөгийн нийгмийг олигарх эрх баригч цөөнх ба бусад сүрэг хүмүүс болгон хувиргаж хэрхэн хувааж заагласан аргууд ба үүнд хэрэглэгдсэн гол үзэл баримтлал, үйл явцын дүр зураг тод томруун гаргаж ирдэг.

Хүйтэн дайны үеийн цөмийн стратегичдын бодож олж боловсруулсан “хүн - шоргоолж” загварыг биологичид, антропологчид, эрс үзэлтэй сэтгэл зүйчид тэр байтугай улстөрчид, эдийн засагчид хүртэл өргөн хэрэглэж байсан ба хэрэглэсэээр байгаа юм. Нийгмийн Хүн-ий талаар тэдний бодож олсон "бүхнийг хардсан сэжиглэсэн , юунд ч итгэдэггүй, зөвхөн хувийн ашиг хонжооны тухай бодол ба айдастаа хүлэгдэж хязгаарлагдсан, бүх хүмүүстэй өрсөлдөж байх бодгаль"-ийн энэхүү маш хялбаршуулсан хачин гажиг загвар нь барууны улстөрчдийн өөрийн улс орондоо болон бусад улс орнуудад байнга тунхаглаж тэр байтугай түүнийг тулган хүлээлгэхийн тулд өнөөдөр цус асгаруулсан дайнууд хүртэл хийж байгаа тийм "эрх чөлөөний үзэл санаа" болж хувирсан тухай өгүүлдэг. Харин энэ онол нь хийсвэр нэг төсөөлөл - нийгмийн аливаа харьцааны тоглоомын онол дээр үндэслэсэн байсан ба энэ онолыг хожим шизофрен өвчтэй болох нь тогтоогдож 10 жилийн турш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчүүлж байсан Джон Нэш гаргаж ирж хөгжүүлсэн байсан юм.

Гэвч ийм байхад энэ онол нь бүх даяарчлалын гол үзэл суртал болоход ямар ч саад болоогүй байна...?! Итгэхэд бэрх байгаа биз, тэгвэл одоо энэ баримтат киног үзээд эсвэл монгол хэл дээр гаргасан номыг уншаад шалгаад үзээрэй ! Мянга сонсохоос /агуу хүмүүс ингэж тэгж хэлсэн гэж уншихаас/ нэг удаа ч гэсэн үзэж өөрийнх нь амаас сонсоорой...

Эцэст нь сүүлийн 40 жилийн дотор энэхүү үзэл санаа, загвар нь нүдэнд үл үзэгдэх хавтгай хяналт хардалтын, эдийн засгийн боолчлолын цоо шинэ нэгэн систем болж хувирсан ажээ.

1-р анги: Анд минь чи чөтгөр лүүгээ тонил цашаа!

 

Хачин жигтэй гэхдээ бараг ихэнхдээ нийгмийн анхаарлын гадуур, тайзны ардаас хийж байсан олон явуулгуудын үр дүнд одоо маш энгийн хялбаржсан үйл хөдлөл ба бодол санаатай дундаж бодгалиудаас бүрдэх болсон өнөөдрийн энэ нийгмийг бид харж байна. Яах нь тэр вэ? Энэ бүхэн сайн сайхан амлалтууд, итгэл найдварууд төрүүлсэн хүлээлтээс эхэлсэн биш бил үү?

2-анги: Робот шиг бас ганцаардсан хүмүүс

 

Асуултууд аяндаа урган гарч ирсээр байгаа юм. Энэ үзэл санаа нь тэгэхээр өөрөө хар аяндаа бүрэлдэж бидэнд өнөөгийн энэ тулган хүлээлгэж байгаа амьдралын хэм хэмжээ болсон юм гэж үү?..

Өнөөдрийн энэ улстөр дэх "цирк", албан тушаалын наймаа, авилга хээл хахуулийн урьд өмнө үзэгдээгүй хавтгайрал, түүнтэй хийж байгаа ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тэмцэл, нийгмийн ялзрал задралд автсан, тодорхойгүй болсон ирээдүйтэй ийм амьдрал чухам юунаас эх үүсвэртэй гэдгийг энэ баримтат кино номонд өгүүлэх болно.

3-р анги: Бид та нарыг хүчээр эрх чөлөөтэй байлгах болно!

 

Либерал үзлийг "даган баясагчид" энэхүү үзэл санаа нь "гоё сонсогдох" нэрээрээ биш, харин зорилго, агуулга, үр дагавруудаараа Монголчууд бидний хэдэн үеэрээ мөрөөдөж байсан тэр үндэстний эрх чөлөөний үзэл санаатай хэр дүйцэж байгаа, ер нь яг цаад мөн чанараараа чухам юу гэсэн үг болохыг эргэцүүлж бодож байсан болов уу... Эсвэл тэд барууны джинсэн өмд, Кока-Кола, рок хөгжимтэй адилхан сайн, сайхан гэж нэг удаа л бодож "итгэсэн" байсан уу... :-) Лав одоогийн либерал эрх баригчид, суртал ухуулагчид нийгэм, олон нийтийн анхаарлыг иймэрхүү зүйлүүд дээр хандуулахыг хүсэхгүй байсан байх аа. Эсвэл тэд өөрсдөө ч мэдэхгүй байгаа юу...?!!

Одоо дээр дооргүй манай нийгмийн хамгийн тулгамдсан, бүхнийг боомилж байгаа, тэмцэж арилгах ёстой гэж ярих болсон, харин эрх баригчдын тэмцэж байна гэж шоудах болсон АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, НИЙГМИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ нь энэ үзэл суртлын зөвхөн сүүдэр нь төдий бөгөөд харин энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлүүдийг эхлээд олж харах хэрэгтэй юм...

Энэхүү 3 ангит баримтат киног бүрэн орчуулж "Урхи: Бидний эрх чөлөөний тухай мөрөөдөл юу болчихов оо" мөн өөр нэрээр "МУХАРДАЛ: Улстөрийн үзэл санааны алуурчид" ном болгож худалдаанд гаргасан болно...

Эргэцүүлэн бодох бол бидэнд үлдсэн байгаа цөөхөн эрх чөлөөнүүдийн нэг юм !!!

Жич: Баримтат номын тухай эндээс үзнэ үү.

  Та юу гэж бодож байна?

 

Сэтгэгдлүүд  

asaa
0 # asaa 2010-11-05 16:55
Сайн байна уу, Таны номыг заавал авч уншинаа :-)
ЭЗА наминчлал+сүйрлийн үрүүд маш сайн номууд болсон бна лээ бид ч харанхуй бна даа Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bat
0 # bat 2012-01-15 20:51
дажгүй л номнууд шиг байсан даа.үнэнийг хэлэхэд бүтнээр олж уншаагүй.уншихаараа соммеnt бичье дээ.бид одоо өөрөөр харах шаардлагатай байгаа гэж боджийно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulga
0 # tulga 2012-02-03 12:46
Урхи эсвэл Мухардал номыг авч уншаарай залуус аа: Барууны сөрөг!!! ардчиллын үзэл санаанд нийгмийн баялагийг шударга хуваарилах зорилго огт байдаггүйг ганцхан баячуудын эрх мэдэл их баялагийг яаж олсон бай хамаагүй хамгаалж улам аривжуулж байх уг зорилготойг мэдэж аваарай. Хүмүүс ээ хэзээ ч бараг хэрэг болохгүй хэвлэн нийтлэх эзгүй газар хашгирч байгаа шиг үгээ хэлэх хулхи сонгуульд оролцох эрхээр сайн сайхан нийгмийг байгуулж болохгүй ш дээ



"Яг үнэндээ бол дээрээс чинь шээж байдаг!!!"

Танд залуу үеийхээ өмнөөс баярлаж явдаг шүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bayar
0 # Bayar 2012-02-04 20:05
сайн байна уу. өнөөгийн монголын нийгэмд юу болоод байгааг анхааруулах, сануулахад тун хэрэгтэй вэб сайт нээсэнд баярлалаа. Хэрэв та зав зай байвал энэ баримтат киног орчуулаад нийтийн хүртээл болговол залуучуудад хэрэгтэй юм их хэлж байна.

World Bank, IMF-ээс эдийн засгийн гайхамшиг, өсөлт хөгжил хэмээн үнэлэгдсэн Индониз улсад ард түмэн нь хэрхэн ядууралдаа нэрвэгдсэн,төр засаг нь өрөндөө баригдсан улс болсоныг харуулсан байна. Энэ кино 2001 оных бөгөөд эрх баригчид болон гадны хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааны бага барил зэрэг баримтууд нь өнөөгийн Монголынхтой тун төстэй.

Олон улсын байгууллагаас эрх баригчдад хүлээлгэдэг үүргүүд, улсын мөнгөн тэмдэгтийн ханш уналт нь иргэдийн аж амидралд хэрхэн нөлөөлснийг ч харуулсан байгаа.

баримтат киноны нэр нь The New rulers of The World линкийг нь доор орууллаа.

http://video.google.com/videoplay?docid=-7932485454526581006
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг