МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

gitler 1

ШИНЭ НОМ ! ТҮҮХИЙН ОЛОН ОНЬСОГУУДЫГ ИЛЧИЛСЭН
ШИНЭ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА...

 ГИТЛЕРИЙН НУУЦ НОЁД ... ХЭНИЙ ЯМАР
ЭРХ АШИГ АРД НЬ НУУГДАЖ БАЙСАН БЭ?


Түүхэн үнэнийг гүтгэн гуйвуулагчдыг хуурамч мөнгө үйлдэгсдийн нэгэн адил цаазалж байх ёстой.

                                                                                                  М. Сервантес



... Би Английн ард түмнээр бахархан шүтэж байна. Бусдыг колоничлох ажилд тэд урьд өмнөх түүхэнд сонсогдож байгаагүй агуу ихийг хийсэн юм...
... Өөр ямар ч ард түмэн улс үндэстнийхээ зөн, араншин болон улстөрийнхөө далдуур бодлогын хүчээр ... ийм агуу эзэнт гүрнийг байгуулж удирдан эзэмших чадваргүй...
... Герман ба Английг энэхүү агуу үйлсэд холбохын тулд би 1920-оод оноос хойш өөрийн уйгагүй зүтгэлээр үндэстний хөдөлгөөнөө байгуулж ирсэн... Энэ хоёр сакс /герман/ угсаатны улсууд зөвхөн энэхүү байгалийн зөнгөөрөө нэгдсэн анд нар болох учиртай...
... Зөвхөн би л энэхүү зорилгодоо хүрэхийн тулд англичууд шиг хайр найргүй бас харгис хэрцгий байж чадна...
... Бидний зорилго бол зөвхөн Данциг биш ээ. Бидний зорилго бол Дорнод зүгт амьдралын орон зайгаа тэлэх явдал юм... Тэгээд энэхүү орон зайг яг Британийн Энэтхэг шиг Германы эзэнт гүрний колони "энэтхэг" болгох ёстой!... 

 Адольф Гитлер, Миний тэмцэл (1925) номноос

 

Энэ номонд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон, асар их  үхэл хагацал, эвдрэл сүйрлийн аймшгуудыг авчирсан дэлхийн II дайныг хэн ямар зорилгоор яаж зохион байгуулж өдөөж энэ зорилгодоо Адольф Гитлерийг хэрхэн ашигласан тухай түүхэн бодит үнэнийг уншигч Тантай хамтран архивын материалууд болон нэрт судлаач эрдэмтдийн бичсэн түүхэн судалгааны бүтээлүүд дээр үндэслэн маш сонирхолтой байдлаар уншихад хялбар хэлбэрээр судлах болно.

Дэлхийн II дайны дараа - социализмын үед "ард түмнүүдийн хоорондох найрамдал, энхтайвныг хичээн эрхэмлэх" үүднээс өнгөрсөн энэ түүхийн олон олон бодит факт баримтуудыг хагас дутуу ярьж бичиж зааж сургаж, заримыг нь бүр нууцалж ирсэн нь үнэн бөгөөд энэхүү алсын хараагүй, цайлган харалган байдал нь 1990-ээд оноос энэ бүх түүхийг гүтгэн гүжирдэх боломжийг хөлсний үзэл сурталчид, түүхийг захиалгаар гүтгэн гуйвуулагчдад олгосон юм! Гэвч өнөөдөр энэхүү түүхийн бодит чин үнэнийг олж мэдэх, Гитлерийг дэмжин гаргаж ирж түүнд бүх зүйлээр тусалж дэлхийн дайнд турхирч байсан тэр нууц ноёдын цаад сэдэл, ашиг сонирхол, далд зорилгуудыг нь ойлгон ухаарч өнгөрсөн энэ түүхэнд зөв дүгнэлт хийх ёстой цаг үе ирлээ!

Учир нь Түүхэн Үнэн бол өнөөдрийн бид улс орныхоо өнөөгийн энэ хөөрхийлөлтэй аж байдлын цаад учир шалтгаануудыг эцсийн эцэст ойлгож сэхээрэх, үүнээс гарах гарцаа - ирээдүйгээ зөв олж харж ухаарах, Улс Үндэстнийхээ жинхэнэ эрх чөлөө - хөгжил дэвшилтэд тэмүүлж түүний төлөө тэмцэж амьдрахын үндсийн үндэс билээ.

Харийн түрэмгийлэлд хүчин мөхөсдөж мөн харийн үзэл сурталд хууртаж мэхлэгдэн бүрэн эрхшээлд нь орсон байгаа ард түмний зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг нэгмөсөн дарж авахын тулд мөн хойч үеийг нь мөнхийн боолуудаа болгон хувиргахын тулд юуны өмнө өнгөрсөн түүхийг нь элдвээр гүтгэн гуйвуулж тэднээр жигшүүлж замаар хүүхэд залуу үеийнх нь тархийг угаадаг гэдгийг хүн төрөлхтний буурал түүх бидэнд дахин дахин анхааруулж сануулж байна!

Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй бодит аюул нүүрлэсэн өнөө үед одоогоос 70 гаруй жилийн өмнө болж өнгөрсөн энэхүү аймшигт дайны түүхэн бодит үнэнийг судалж ойлгож ухаарахыг, үүнээс сургамж авахыг, одоогийн бүрэлдээд байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөхийг Ирээдүй биднээс - хүн нэг бүрээс шаардаж байнаЭнэ нь зөвхөн таны төдийгүй та бид бүхний, Монгол Улс Үндэстний хойч ирээдүйн хувь заяа чухам ямар байхыг шийдвэрлэх чухал хүчин зүйл юм! Үүнд бол ямар ч эргэлзээ байх ёсгүй ээ... 

Яг одоогоос 70 гаруй жилийн өмнө 1945 оны 5-р сарын эхээр ЗХУлсын Улаан арми ба зөвлөлтийн ард түмэн энэ дайнд "холбоотон" нь болсон байсан Барууны гүрнүүдийн тусламжтайгаар Гитлерийн нацист Германы болон бүх европын фашист армиудыг эх нутгаасаа хөөн гаргаж ичээнд нь даран устгаж тэр үед тэдний улан доор орсон байсан европын ард түмнүүдийг нацизм-фашизмаас чөлөөлсөн төдийгүй, ингэж тэр удаа 27 сая хүнийхээ амь насыг золиосолж байж бүх хүн төрөлхтнийг фашизм нацизмын төмөр савар доорх үхэл сүйрэл, боолчлол мөхлөөс хэлтрүүлж өгсөн билээ.

Энэ дайны дараа 1946 онд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт энэ дайны буруутнуудыг – Гитлерийн нацист Германы цэргийн зарим гэмт хэрэгтнүүдийг үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө Нюрнбергийн Олон улсын Дээд Шүүхээр шүүж тэдэнд зохих ялыг нь оноосон юм. Гэвч тэдгээр цэргийн гэмт хэрэгтнүүд бол энэ аймшигт дайныг гардан хийсэн, энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн зөвхөн гүйцэтгэгчид байсан бөгөөд харин энэ дайныг бүүр эхнээс нь захиалсан, мөн зохион байгуулж турхирсан, эндээс асар их ашиг хонжоо олж гарсан жинхэнэ эзэд - Гитлерийн нууц ноёд - энэ дайны буруутнууд нь хөшигний ард сугаран үлдэж чадсан юм...

 Өнөөдөр тэр үйл явдлуудаас хойш 70 жилийн дараа Барууны улстөрчид болон тэдний цаад эзэд нь болох санхүүгийн олигархууд одоо Европ тив болон Ойрх Дорнодод нацизм-фашизмыг дахин амилуулж хүн төрөлхтнийг дэлхийн дайнд түлхэж байгааг бид бүхэн харж сонсож ажиглаж байгаа билээ. Тэд өнгөрсөн энэ дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч асар их гарз хохирол амсан байж энэхүү Агуу Ялалтыг байгуулсан ЗХУлс-ОХУлсын эсрэг одоо мэдээллийн элдэв гүтгэлэг дайралтуудыг зохион байгуулж мөн санхүү-эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авах, хил залгаа улс орнуудыг нь эзлэн авч түшиц газраа болгож байгаа. Мөн саяхнаас "ардчилсан" Украйны засгийн эрхэнд илэрхий фашист-нацистуудыг гарган тавьж ОХУлс руу турхирч тэднээр дайн өдөөлгөхөөр оролдож байгаа нь үнэн хэрэг дээрээ Барууны гүрнүүд ОХУлсын эсрэг цаашилбал Евразийн бүх ард түмнүүдийн эсрэг ээлжит түрэмгийлэл - дайн зарлаад байгааг нь баталж байгаа хэрэг юм. Хэрэв Түүхийг гүнзгийхэн судлаад үзвэл англисаксууд ер нь бүх түүхэн туршдаа бусдын гараар/цусаар бусдын нутаг дэвсгэр дээр өөрийнхөө ашиг хонжооны төлөө "дайтах"-ыг илүүд үзэж ирсэн "өвөрмөц араншин уламжлал"-тай бөгөөд тэд одоо ийм "уламжлалт" "хороо найруулж” одоогийн энэ хүйтэн дайныг удалгүй халуун цөмийн дайн болгон өргөжүүлэн өдөөхөөр зорьж байна! Үүгээрээ тэд өнөөгийн манай дэлхийн бүх ард түмнүүдийг долларын бүрэн боолчлолын дөнгөнд хийсэн байгаа Барууны цөөхөн элитийн үнэмлэхүй жанжлал, дангаар ноёрхол - жирийн хүн зоныг үзэн ядагч либерал фашист үзэл суртал бодлогоо цаашид ч хадгалсаар байхыг, бусад улс үндэстнүүдийг "ардчилал, чөлөөт зах зээл" гэгчээр хууран мэхэлж булаан дээрэмдэж цөлмөн хоосолж байгаа паунт-долларыг цаашид ч энэ хэвээр хадгалж үлдэхийг мөн дэлхийн бусад улс үндэстнүүдээс олон жилийн турш “цаасан” доллар, "цаасан" паунт, "цаасан" еврогоороо хүчээр сольж авч ийнхүү үнэгүй зээлээр аваад тансаглаад хэрэглэчихсэн асар их өрөө ингэж цайруулахыг зорьж байна... Өнөөдөр АНУлс 18,3 их наяд долларын өртэй, Европын Холбоо 17 их наяд еврогийн өртэй байгаа бөгөөд тэд энэхүү асар их өр-зээлээ төлөх ямар ч чадавх, шансгүй болчхоод байгаа билээ... 1 тэрбум = 1000 сая = 1 000 000 000 1 их наяд = 1000 тэрбум = 1 000 000 000 000 Ер нь аливаа дайн, тэр тусмаа дэлхийн хэмжээний, олон улс үндэстнүүдийг хамарсан дайн дажин бол юуны өмнө бусад ард түмнүүдийн хөрөнгө баялгийг нь, байгалийн болон хүн ардынх нь эрдэм мэдлэг, ажиллах хүч бусад боломжуудыг нь элдэв аргаар булаан авахын төлөө, өрсөлдөгчдийгөө эдийн засгийн бүслэлтэнд шахан оруулж улс үндэстнийх нь хөгжил дэвшлийг улдан чангааж эрхшээлдээ оруулах зорилготой байдгийг, харин коммунизм-ардчилал-либерализм гэх мэт үзэл суртлын нэр хаяг шошго бол энэхүү цаад сэдэл, чин зорилгуудыг нь жирийн олонхоос нуун халхлах гэсэн зорилготой эд гэдгийг, үүний зэрэгцээ Барууны элдэв явуулгын "ачаар" улс нийгэмд нь үүссэн түр зуурын бухимдал, хүндрэлүүдийг нь ашиглаж хүн зоныг нь хуурч мэхэлж улс орныг нь эзлэн авч бүх зүйлийг нь худал амалж байгаад нураан самарч колоничлолын өр зээл - боолчлолын дөнгөнд хийх гэсэн зорилготой, харийн хоосон “инээсэн” чивэлт баг нь гэдгийг бид эцсийн эцэст ойлгож ухаарах ёстой, сэрэх сэхээрэх цаг ирээд байна. 

Энэхүү номыг БОЛОРИНФО номын сангаас авч уншиж болно. Мөн номын дэлгүүрийн нэмэгдэлгүйгээр 88167001, 99721123 дугаарт холбогдон худалдан авах боломжтой.

Энэ номын талаарх бүх сэтгэгдлийг тус сайтны емайл хаягаар хүлээн авах бөгөөд энэ түүхийн талаарх хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна.


 

Сэтгэгдлүүд  

Ард
+1 # Ард 2015-05-06 22:22
Урвагчид дэндлээ Монголчуудыг элэг барьж гүйцлээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Б.М
+1 # Б.М 2015-05-09 02:16
Агуу их ялалтын 70 жилийн баярын мэнд хүргэе!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Уншигч
0 # Уншигч 2015-05-09 11:55
Болорболд ах таньд болон танай гэр бүлийнхэнд Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн халуун мэндийг хүргэе.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Баяраа
0 # Баяраа 2015-05-11 12:12
Сайн байна уу ? Таны орчуулсан "Хүн сүргийн үйлдвэрлэл" ном гадуур хайгаад олдохгүй байна хаанаас олох вэ?

Хариу: Дууссан...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Солонго
0 # Солонго 2017-04-04 17:31
Энэхүү номыг номын дэлгүүрийн нэмэгдэлгүй үнээр авахыг хүсвэл 80088803 утсаар яриад очиж аваарай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг