МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 

Автор: Джон Тейлор Гатто /АНУ/
Оригинал нэр: Dumbing Us Down
Нэр: Хүн сүргийн үйлдвэрлэл
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-660-1(мон.)
Хэвлэгдсэн он: 2011
Хуудасны тоо: 130

 

 

 

 

 

ДЖОН ГАТТО, ХҮН СҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Монгол хэл дээрх хэвлэлийн өмнөх үг

Нилээд хэдэн жилийн өмнөөс миний танил ажил олгогч хүмүүс нэг зүйлд гайхаж харамсан шогширцгоох болсон юм. Тэдэн дээр ажилд орохоор ирж байгаа манай сүүлийн үеийн ихэнх залуучуудын хувьд бүрэн дунд сургууль, эсвэл дараа нь аль нэг дээд сургууль төгсөж олж авсан боловсрол, мэдлэгүүд нь урьд өмнө үеийнхээс ч илүү өнгөц, хийсвэр болж, системтэй гүнзгий мэдлэгийн тал дээр бүр илт доошилсон байсан юм. Залуусын маань ихэнх ажил, амьдралд тогтвортой суралцан хувь хүнийхээ хувьд амьдралын илүү шинэ шатанд гарахыг эрмэлзэхийн оронд хялбархан бага хөдөлмөрлөж хурдхан бас тэгээд ахиухан мөнгө олох гэсэн үзэл, ажил амьдралдаа хандаж байгаа түр зуурын хандлага нь манай нийгэмд бүр шинэ үзэгдэл болсон юм. Тэгээд ч бидний олонх энэ байдлын янз бүрийн хэлбэрүүдтэй нь өдөр бүр, алхам тутамдаа таарах болсон тул олон хүмүүс энэ байдалд сэтгэл зовниж нөхцөл байдал, уг шалтгааныг өөр өөрийнхөөрөө ярьж тайлбарлаж байгаа хэдий ч тэд асуудлын уг шалтгаануудыг нь бус харин үр дагавруудыг нь тойруулан ярьсаар байгаа юм.

Манай одоогийн нийгэмд ноёрхож байгаа мөнгөний үзэл суртал, телевизор ба бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж байгаа урсгал нь энэ нийгмийнхээ бараг бүх зүйлд нэвт шингэсэн байдаг билээ. Тэгвэл бид хүүхдүүд, залуу үеэ дан буруутгахын оронд бид бүгдийн одоогийн энэ оюун санааны хоосрол, төөрөгдөлд орсон байдал нь манай нийгэмд өрнөж байгаа тодорхой үйл ажиллагаануудын шууд үр дагаврууд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Гагцхүү үүний дараа л бид уг асуудлын эх сурвалж, шалтгаан нь чухам юунд байгааг олж харж ойлгон цаг алдалгүй өөрчилж шинэчлэх арга замуудыг хамтран хайх боломжтой болох билээ.

Одоогийн манай нийгэмд боловсрол мэдлэгийг олгох, олж авах үйл явцыг мөнгөөр арилжиж болох бараа мэт болгосон ба иймээс манай эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд өөрсдийн орлогын багагүй хэсгийг зориулж байх болсон юм. Гэвч ихэнх тохиолдолд одоогийн энэ манай боловсролын салбарт баримталж байгаа гаднаас тулгасан номлол, сургаж байгаа зүйлүүд нь бидний хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй жинхэнэ боловсрол, мэдлэгүүдийг нь олгоход нь, тэдэнд өөрсдийнхөө үзэл баримтлал, итгэл үнэмшлүүдийг төлөвшүүлэхэд нь, амьдралын зөв замаа өөрсдөө сонгоход нь саад болсоор байгаа юм. Үүний оронд сургуулиуд тэднийг нэг хэвэнд хүчээр “цутгаж” хожим амьдралд нь хэр хэрэг болох эсэх нь тодорхойгүй, онолын янз бүрийн хийсвэрлэлүүд болон хөрөнгө мөнгө, албан тушаалд хүрч амьдрах зэрэг хуурамч "үнэт зүйлүүд"-ээр халдварлуулж хүүхэд, залуу насандаа сурч мэдэх үнэт цагаа үр дүн муутай үрэхэд хүргэж байгаа юм.

Томчууд бидэнд дунд сургууль ба хожим дээд сургуульд өгч байсан ихэнх хийсвэрлэлүүд нь бидний олонхын бодит амьдралд хичнээн бага ач холбогдолтой, ашиг тустай байгааг хожим ойлгоцгоож байдаг билээ. Ийм системгүй, өнгөцхөн хийсвэрлэлүүдийг нь цээжилж авахын тулд бид амьдралынхаа бүхэл бүтэн 12 жилийг зориулж нэгэнт алдсан байдаг. Харин хүний амьдралд жинхэнэ ач холбогдолтой, утга учиртай, ашиг тустай бодитой чиг хандлага, үзэл баримтлалын тал дээр бидний олонх багахаан өнгөц зүйлүүдийг мэдэж сурч авсан байдаг ба энэхүү туршлага, мэдлэгийн хомсдол нь эргээд бидний амьдралын алхам тутамд өргөн утгаараа бол бидний дотор нь амьдарч байгаа нийгэмд сөрөг нөлөөгөө үзүүлж боомилсоор байгаа юм.

Хүн өөрөө өөрийгөө танин мэдэх, Амьдралын ба Байгаль дэлхийн бодит байдлыг ойлгож ухамсарлаж өөрсдийн бие даасан итгэл үнэмшлүүд, үнэт зүйлсийн богцтой болох нь хэрэв шаардлагатай бол суралцаж олж авах тэр боловсрол, мэргэжлүүдийн хувьд урьдчилсан, ухамсартай нөхцөл байдал нь байдаг. Боловсролын талаар бидэнд нялзааж тулгаж байдаг олонхын хэвшмэл сэтгэлгээ, төөрөгдлөөсөө бид салах цаг аль хэдийнэ болжээ. Юуны өмнө энэ байдлыг бид бүхэн үндэстнийхээ хувьд хэр хурдан ойлгон ухаарч зорилго, хүч чармайлтаа нэгтгэн цаг алдалгүй засаж залруулж чадахаас бидний хойч үеийн эрх чөлөөт аж амьдрал, манай улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт - үндэстний сэргэн мандал шууд хамаарах билээ.

Чухам энэ асуудал нь Монгол үндэстний бие даасан тусгаар байдал, бодит өрсөлдөх чадвар, манай ард түмний эрх чөлөөт амьдралын үндсийн үндэс гэдгийг иш үндэс болгож хойч үедээ жинхэнэ бодитой боловсрол мэдлэгүүдийг олгож байх, зөв итгэл үнэмшлүүдийг бүрдүүлж байх асуудлыг төрийн болон монгол хүн бүрийн үйл хэрэг болгох бодит шаардлага тулгараад байна.

Хэрэг дээрээ бид хүүхдүүд, залуу хойч үеэ чухам юунд "сургаж", тэдэнд ямар ирээдүйг нь бэлдэж өгч байна вэ? Үүнийг хэн зүтгүүлж байдаг, энэ байдал нь хэнд ашигтай вэ?

Боловсрол гэж ер нь чухам юу юм бэ, юуны тулд хэрэгтэй юм бэ гэдэг бидний амьдралын хамгийн чухал асуултуудын хариуг эцэг эхчүүд, залуу үе, сурагчид маань заавал ухаарч ойлгосон, мэдсэн байх ёстой билээ.

Одоогийн бүх нийтийн албан боловсрол, манай дээд сургуулиудад сүүлийн 20 жилд хийсэн туршилтууд, сургалтынх нь цаад мөн чанар, бидний хойч үеийг хэн болгож байгааг олж харж өөрсдийн дүгнэлтээ хийцгээе. Энэ ном Интерном, Билэг Их дэлгүүрийн номын худалдаанд бий.

Сэтгэгдлүүд  

Ганаа
+1 # Ганаа 2010-11-05 18:29
сайн байна уу Маш сонин чухал сэдвийг хөндсөн байна. Сайн ном байхаа Баримтат кинонуудыг монгол хэл үрүү орчуулж болох уу :sad: Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bayraa
0 # bayraa 2010-11-08 22:54
Амжилт хүсье :lol:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2010-11-12 10:20
Quoting Ганаа:
сайн байна уу Маш сонин чухал сэдвийг хөндсөн байна. Сайн ном байхаа Баримтат кинонуудыг монгол хэл үрүү орчуулж болох уу :sad: Амжилт хүсье
Мэдээж орчуулж болно гэхдээ ийм кинонуудыг орчуулж монтажлахад мэддэг туршлагатай хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй байна тодорхой санал байвал бичиж болноо
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Olloo
0 # Olloo 2010-11-13 20:10
Chuhal sedev mun shuu. Amjilt husie
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Жирийн нэг монгол эр
0 # Жирийн нэг монгол эр 2011-01-24 11:09
Сайн байна уу? Таны энэ өдрийн амагланг эрье! Би таны орчуулагын зохиолуудыг тань хараахан уншиж амжаагүй ч ерөнхий утга санаа агуулагуудыг нь бараг л уншсан юм шиг барагцаалаж байгаа. Удахгүй унших болно. Монгорлд маш хэрэгтэй зохиолууд гэдгийг танд би хувиаасаа үнэхээр талархал илэрхийлье. Орчуулгын мултьмедиа файлуудыг монтажлаж дуу оруулах энэ тэр ажлыг шийдэж болно. Энэ бол тийм том асуудал биш шүү. Танд амжилт хүсье!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tsul mongol
0 # tsul mongol 2012-02-02 23:24
Ng udur hanas hzeech bile ANU terguutei delhiin bank, valiutiin san gdg baiguullagiin talaar sonsoj bla tun udalgui manai mgl bank ali hdiin tedgeer mergeshsen shimegchdiin mongoliig boomiloh ul uzegdegch gar bolsniig ta nariin nevtruulegees olj mdsen. ene togloom bish ygd mgl bankiig tor medeldee awaaguig oilgohgui bn
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulga
0 # tulga 2012-02-05 18:42
>thul mongold бүх зүйл чөлөөтэй хараат бус эрх чөлөө хүний эрх гэж туйлширч байсан ш дээ Боохой борооноор гэдэг шиг хамгийн чухал юмыг нь хараат бус нэрээр гаднынхан өөртөө авсан юмаа. Одоо тэд та нар манайд бүрэн эрх чөлөөтэй байгаа одоо та нар өөрсдөө зөвшөөрсөн ш дээ гэж хэлдэг :-) Ер нь эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашихгүй бол эзэн өөрийнхөө юманд хяналтаа тогтоохгүй бол гаднынхан өрсөлдөгчид чинь чиний юман дээр хяналтаа тогтоодог гэсэн хатуу логик байдаг юм даа :-x
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tsul mongol
0 # tsul mongol 2012-02-08 22:35
@tulga. bi solongost ajildag yuma. ghde sayhan nutagta ochood irsen tgsn manai mongol bur tuildsan bnle. odo td yaj oorchloltiig ehleh ve? Odoo songuuli boloh gj bn sanaa zovool bn caad hed chn amjaad songuuliinha huuliig oorchilchihson bolvuu l gj aij bn. ene humuust talarhahas oor yhawde. Busad mdlegtei chadvartai humuusteigee niilj bgad ene sistemiig darah gargalgaa gargaasai l gj helmeer bnda. amjilt ta buhend
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mandalbayr
0 # mandalbayr 2012-02-14 22:37
bolorbold ahaa tanid amjilt husye.bid buhnii nudiig neej ogsond bayrlalaa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол
0 # Монгол 2012-06-22 05:00
Сайн байна уу би АНУ д суралцдаг юмаа таны орчуулсан номуудыг уншиж чадаагүй байгаа ч таны энэ хийсэн бүх зүйлд чинь их баярлаж байдаг би мөн адил тусапхад бэлэн байна яаж холбоо барих вэ./эвлүүлэг болон орчуулга/
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-06-22 11:40
Quoting Монгол:
Сайн байна уу би АНУ д суралцдаг юмаа таны орчуулсан номуудыг уншиж чадаагүй байгаа ч таны энэ хийсэн бүх зүйлд чинь их баярлаж байдаг би мөн адил тусапхад бэлэн байна яаж холбоо барих вэ./эвлүүлэг болон орчуулга/

Сайтны холбоо барих емайлын хаягаар бичээрэй. :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ok
0 # ok 2013-02-08 12:24
Би Канадад амьдардаг. Энэ барууны ертөнцийн мөн чанарыг ойлгоод үнэхээр харамсаж байна. Ялангуяа манай Монголчууд араас нь маш хурдтай явж байгаад. Зүгээр л мөнгөний төлөө, бэлэн хоолны төлөө амьдрах хархууд болох зам уруу явж байгаад.....
/цаашид сэтгэгдэл бичих дүрмийг баримтлах ёстойг сануулья. Бүх компьютер, айпадад монгол үсгийн тохиргоо хийж болно. Ядаж эндээс эхлэх ёстой байна. :dancing: /
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ирээдүй
0 # ирээдүй 2013-02-25 06:45
Амжилт! Өнөөдөр бид гаднах орчиноо мэдэхгүй байгаа нь гамшиг, түүнээс илүү гамшиг нь бид өөрсөдийнхөө тухай мэдэхгүй байгаа байдал минь гэж боддог. Гадаах асуудлыг өөрийн орны нөхцөлд хамааруулж ойлгох явдал их хэрэгтэй байна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bookworm
0 # Bookworm 2014-02-25 16:26
Энэ номыг уншмаар байна. Дахин хэвлэх боломж байна уу? Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Сэхээрэл
0 # Сэхээрэл 2014-02-25 21:59
Интэр номын дэлгүүрт очсон чинь бусад ном нь байна. Худалдаад авчихлаа. Харин ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА ном нь байхгүй байна лээ. Худалдагч нь "- Үйлдвэрээс нь хүн бөөндөөд аваад явчихсан гэнэ лээ" гэж хэлэх юм. Үүнийг Монголчуудад уншуулахгүй гэсэн санаа байгаа юм биш байгаа даа. Уучлаарай, хардахад сэтгэл хайран ч ... Одоо энэ номыг хаанаас авах вэ? Болорболд ах аа туслаач.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bookworm
0 # bookworm 2014-03-07 12:36
"Эрин цагийн дуудлага" Грандын Мир номын дэлгүүрт байна билээ. Харин "Хүн Сүргийн Үйлдвэрлэл"-ийг Сансарын Алтантүлхүүр номын дэлгүүрээс олж авлаа. Амжилт
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг