Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
1990 оноос хойш барууны либерал үзэлт ардчилагчид Монголын ХХ зууны түүхийг бодит байдлаас тэс өөр өнгө аяс, хандлагаар бичин гуйвуулах болсон юм. Өнгөрсөн 30 орчим жилийн турш энэ сэдвээр маш олон уран зохиол, нийтлэл, бүүр тэр байтугай эрдэм шинжилгээний гэх нэг сэдэвт "бүтээлүүд" гарсан билээ. Гэхдээ тооны хувьд хэдийгээр олон ном гарсан боловч тэдгээрийн дийлэнх нь тухайн түүхэн үйл явдлыг харуулахдаа баруунтны өнцгөөс хэт туйлширсан, асуудлын зөвхөн ганцхан талыг хэт дөвийлгөж, харин нөгөө талуудыг нь харуулж байгаа бодит түүхэн баримтуудыг огт байгаагүй мэт ор тас орхигдуулж ирснийг нь нэг талаас санамсаргүй алдаа гэж гэнэн дүгнэж болох ч чухамдаа энэ "алдаагаа" тэд 30 жил байнга давтсаар байгааг анзаарвал яавч санамсаргүй зүйл биш болох нь нэгэнт тодорхой байгаа юм.
Эрин цагийн дуудлага
- Нийтлэлч: Д. Болор
Энэхүү 3 ангит баримтат киног бүрэн орчуулж ном болгосон ба энэ номонд хүн төрөлхтний түүхэнд загалмайтны шашны гүйцэтгэж ирсэн үүргийн тухай, өнөө үед дэлхий дахинд өрнөж байгаа санхүү - эдийн засаг - улстөр - нийгмийн хямрал мухардлын цаад шалтгаануудын тухай, орчин үеийн мөнгө-банк-санхүү-эдийн засаг-улстөр-нийгмийн удирдлагын тухай, түүний далд арга зарчим ба цаад мөн чанарын тухай өгүүлдэг. Энэ бүхэн жирийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа ба тэднийг ойрын ирээдүйд чухам юу хүлээж байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан олон чухал асуудлуудыг баримт нотолгоонуудад тулгуурлаж судлан тайлбарладаг.
ШИНЭ ЯРИЛЦЛАГА
- Нийтлэлч: Д. Болор
2021 оны 1 сарын 6-нд "Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Дэмчигийн Болор цаг үеийн асуудлуудаар ярицлага өглөө.
(Жич: Д.Болор гуай шүдний эмчилгээ хийлгэж байгаа тул яриа нь заримдаа тод бус сонсогдож байгаа болно)