МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

10 Chemical Weapons Attacks Washington Doesn't Want You to Talk About

Үнэн хэрэг дээрээ америкийн ард түмний 99 хувь дийлэнхийг бус харин 1-хэн хувь мөнгө хүүлэгч банкирууд болон зэвсгийн аж үйлдвэрлэлээр хэт баяжигчдыг төлөөлсөөр ирсэн Вашингтонд одоо Сири руу зохиомол худал шалтгаар түрий барьж довтлон орох хууль эрх зүйн байтугай ёс суртахууны ч эрх байхгүй юм.

Бид энэ удаа энгийн номхон хүмүүсийн эсрэг химийн зэвсэг удаа дараа хэрэглэж асар их үхэл, зовлон тарьж байсан маш баялаг туршлагатай энэ улсын засгийн газрын тухай ярьж байна. Одоо Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг хоосон гүтгэн гүжирдэж ээлжит нэг дайн дэгдээхийг тачаадан хүсэж байгаа америкийн неоконууд болон Барууны банкирууд, цэргийн аж үйлдвэрлэлийнхэн энэхүү ээлжит түрэмгийллээ үйлдэхийн өмнө “Асад химийн зэвсэг хэрэглэсэн” гэсэн тэдний өөрсдийнх нь худал мэдэгдлийг сайтар мөрдөн шалгах гэсэн аливаа оролдлогуудыг хааж гэмт хэргээ булзааруулахыг хүсэж байна.

Та бүхний анхааралд АНУ ба түүний дагуул холбоотнууд урьд өмнө нь дэлхийн бөмбөрцгийн энд тэнд үй олон дайн түрэмгийлэл хийж байхдаа өөр улс орнуудын энгийн номхон иргэдийн эсрэг мөн тэр байтугай өөрийн иргэдийн эсрэг химийн зэвсэг удаа дараа хэрэглэж байсан тохиолдлуудаас нь зөвхөн 10-ыг нь толилуулж байна.

1. 1962-1971 онуудад америкийн цэргийнхэн Вьетнам улсын дээрээс 20 сая галлон химийн бодис цацаж хаясан юм. Вьетнамын энэ дайны үеэр америкийн цэргийнхэн Agent Orange гэдэг маш хортой бодисыг агуулсан 20 сая галлон химийн хорт бодисуудыг зориудаар вьетнамчуудын хүнсний нөөцийг нь устгах, ой шугуйнх нь байгалийн тэнцвэрийг нь эвдэн бусниулах, мөн хэдэн зуун мянган ямар ч буруугүй хүмүүсийг алж устгахын тулд цацаж байсан юм. Ингэхдээ тэд Вьетнам болон хөрш зэргэлдээх орнуудын ой мод, газар тариалангийн талбайнууд дээрээс нь нисэх онгоцоор энэхүү аймшигт хороо цацаж байсан билээ.

Ингэж 10 жилийн турш үргэлжилсэн химийн довтолгоонуудын үр дүнд 400 мянган хүн амь үрэгдэж эсвэл эрэмдэг зэрэмдэг болсон ба хожим 500 мянган нярай төрөлхийн гажгуудтай төрсөн, 2 сая хүн хорт хавдар болон бусад өвчнүүдээр өвдөж нас барсан гэдгийг Вьетнамын засгийн газар тооцож гаргасан юм. 2012 онд олон улсын Улаан загалмай байгууллагаас судалгаа явуулж тэр үед цацсан Agent orange –ын хорт нөлөө өнөө хэр байсаар байгааг тогтоосон ба одоо Вьетнамын 1 сая гаруй иргэд нь тахир дутуу эсвэл эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай байгааг тооцож гаргасан байна. Эцэст нь АНУлс энэ дайнд ялагдсан ч ийм хор цацаж байсан, энэ химийн зэвсэгтээ өөрсдөө хордож эрүүл мэндийн асуудалтай болсон ахмад дайчдадаа АНУ-ын засгийн газар ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлсөн боловч энэхүү цэргийн гэмт хэрэг - химийн довтолгооны гол бай золиосууд нь болсон, болсоор ч байгаа вьетнамын гэмгүй тэр жирийн хүмүүст сохор зоос ч төлөөгүй юм!

2. 2008 – 2009 онд сионист Израилын засгийн газар өөрийн иргэд болох палестин үндэстний энгийн оршин суугчдын эсрэг цагаан фосфор нэртэй химийн онц аюултай зэвсэг хэрэглэсэн билээ. Цагаан фосфор бол агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдмэгц өөрөө хурдан авалцаж шатдаг, хүний бие эд эрхтнийг ясанд нь тултал хайлуулдаг чадвартай химийн онц аюултай зэвсэг юм. 2009 онд Human Rights Watch, Amnesty International, Red Cross зэрэг хүний эрхийг хамгаалдаг олон байгууллагууд Израилын засгийн газар өөрийн улсын эдгээр иргэдийн эсрэг ийм төрлийн химийн зэвсгээр удаа дараа довтолсон тухай мэдээлж байсан билээ.

Эдгээр энгийн палестин иргэд амьдран суудаг тэр газруудад “израилчууд цагаан фосфорыг их хэмжээгээр хэрэглэснийг хөдлөшгүй баталж нотлох баримтууд” олохыг Amnesty International амалж байсан билээ. Эхлээд израилын цэргийнхэн үүнийг үгүйсгэж байсан боловч хожим үнэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Эдгээр төрийн бус байгууллагууд энэ тухай хэд хэдэн баримт гарган тавьсны дараа израилын армийнхан Газ дахь НҮБ-ын төв байр руу (!) химийн зэвсэг хэрэглэн цохилт хийсэн юм. Сирийг одоо буруутгаж байгаатай энэ бүхнийг харьцуулан үзэхэд танд ямар санагдаж байна вэ? Яагаад тэгвэл Обама иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон Израилыг бөмбөгдөхийг оролдоогүй юм бол оо?! 2004 онд Вашингтон Иракийн энгийн номхон иргэдийг цагаан фосфороор довтолсон юм.

3. 2004 онд Ирак руу америкийн цэргийнхэнтэй хамт орж ирсэн сэтгүүлчид харийн түрэмгийлэгчдийн эсрэг боссон Фаллуджи хотын оршин суугч иракчуудын эсрэг барууны цэргийн эвсэл цагаан фосфор хэрэглэж байгаа тухай мэдээлж эхэлсэн юм. Эхлээд цагаан фосфорыг зөвхөн утаан хөшиг бий болгоход л ашиглаж байгаа гэж АНУлсын засгийн газар худал зарласан боловч дараа нь тэд энэхүү дэгдэмтгий химийн бодисуудыг шатаах түймэр тавих зэвсэг болгон ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ.

Яг энэ үед аймшигтай видеобичлэгүүд, фотозургууд гарч ирсэн ба тэнд Фаллуджа хотын иргэдээс энэ бүхнийг нүдээрээ харж байсан гэрч нар болон АНУ-ын засгийн газар хэнийг ч ялгахгүйгээр иракийн ард түмэн дээр энэхүү химийн цагаан галын шуургаа буулгаж эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нь алж хядаж хайлуулж байсан тухай ярьж байсан америкийн цэрэг дайчид үүнийг өөрсдөө баталж байсан юм. Тэдний оролцсон “Фаллужда: нууц хядаан” гэдэг баримтат киног Италийн телевизээр үзүүлсэн юм.

4. 1988 онд АНУ-ын Тагнуулын Төв Газар иранчууд болон курдүүдийг химийн зэвсгээр бөөнөөр нь хядахад Саддам Хусейнд тусалсан юм. Саяхан ил болсон, ТТГазрын тэр үеийн бичлэгүүд нь Иран-Иракийн дайны үед Саддам Хусейн Баруунд үйлдвэрлэж нийлүүлсэн химийн зэвсэг (зарин хий) хэрэглэж байсныг Вашингтон мэдэж байснаар барахгүй ТТГазар иракийн армиуд руу тагнуулын мэдээнүүд дамжуулж эдгээр мэдээллийг нь химийн довтолгоонууд хийхэд ашиглаж байгаа гэдгийг мэдсээр байж Хусейнд ираны цэргүүд хаана байгааг мэдээлж байсныг баримтуудаар нотолж байгаа.

    

1988 онд Вашингтоны эрх баригчид иран цэргүүд хаашаа явж байгаа тухай мэдээллийг С. Хусейнд дамжуулсан ба үүний цаад зорилго нь энэ дайныг Ираны засгийн газрын бут ниргүүлсэн ялагдлаар дуусгах ёстой байсан байна. 3-р сар гэхэд Вашингтонд шинэ "найз нар"-тай болж урам зориг орсон С. Хусейн ираны цэргүүдэд эзлэгдсэн байсан курдын нэг тосгон руу дайрч олон тооны хордуулах бодис хэрэглэсэн юм. Энэ нь 5000 хүн амь насаа алдахад хүргэж өөр хэдэн арван мянган хүмүүс хүнд шархадсан бөгөөд тэдний ихэнх нь энгийн иргэд байсан юм. Үүнээс хойш олон жилийн турш энэ химийн зэвсэгт хордсон, шархадсан, төрөлхийн гажигтай төрсөн олон мянган хүмүүс амиа алдсан байна. 1950-иад онд америкийн арми химийн зэвсгээ Сент-Луист голдуу хар арьстнуудын оршин суудаг ядуусын хороололд туршиж байсан юм.

5. 1950-иад оны эхээр АНУ-ын арми Сент-Луист голдуу афроамерикчууд амьдран сууж байсан ядуусын хорооллуудын өндөр байшингуудын оройд мөн оршин суугчдынх нь 70 хувь нь 12-оос доош насны хүүхдүүд байсан тэр газруудад хүртэл механик вентиляторуудыг байрлуулж нэгэн төрлийн утаа тавьж байсан юм. Харин АНУлсын засгийн газар үүнийгээ эдгээр оршин суугчдад тайлбарлахдаа оросууд довтолсон тохиолдолд энэ хотыг хамгаалах ёстой утаан хөшиг гаргах туршилт хийж байна гэж зарлаж байсан юм. Гэвч үнэн хэрэг дээрээ эдгээр төхөөрөмжүүд нь хэдэн зуун сая фунт жижиглэсэн цинкийн сульфид ба кадмийг агуулсан хорт агаараар тэднийг утаж байсан байна.

АНУлсын засгийн газар бас энэ химийн нунтаг дотор нь өөр нэг хольц байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан боловч энэхүү хольц нь радиоидэвхт бодис байсан гэдгийг одоо болтол нууцалсаар байгаа. Гэвч мэдээж хэрэг байсаан. Энэхүү хүнлэг бус туршилтуудыг явуулсан тэр цагаас хойш тэндхийн оршин суугчдын дотор үнэхээр түгшүүр төрүүлэхүйцээр олон хүмүүс хорт хавдраар гэнэт өвчилцгөөсөн юм. 1953-54 онд америкийн арми химийн хортой агаараар ийнхүү дүүргэж байсан байшингуудын нэгэнд, 1955 онд Дорис Спэйтс төрсөн байна. Тэр жилдээ түүний эцэг нь үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан ба дараа нь түүний 4 ах эгч нар нь хорт хавдраар цувран нас барахыг харсан ажээ. Одоо Дорис өөрөө савны хорт хавдраар өвчилсөн байна.

6. 2011 онд АНУлсын жинхэнэ эзэд болох банкстеруудын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байсан олон хүмүүсийн эсрэг цагдаагийн газраас нулимс асгаруулах хийг хэрэглэж байсан юм. 2011 онд “Окупай Уолл-Стриит” хөдөлгөөний эсэргүүцэгчдийн эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий болон хүний ам хамрын салст бүрхэвчийг түлэгч химийн бусад бодисуудыг хэрэглэж маш харгис хэрцгий хандаж байсныг сайн баримтжуулж авсан байдаг.

Химийн зэвсгийн олон улсын конвенцийн дагуу нулимс асгаруулагч хийг дайсныхаа цэргүүдэд ч хэрэглэхийг хориглосон билээ. Гэвч олон улсын эрхзүйн үүднээс дайны талбар дээр дайсныхаа эсрэг хүртэл хэрэглэхийг хориглосон байтал яагаад Калифорни мужийн Окленд хотын цагдаа нар ердөө л зүй ёсны эсэргүүцлээ илэрхийлж байсных нь төлөө өөрийн жирийн иргэддээ ядаж ийм давуу эрх олголгүй, химийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваагүй юм бол оо?

7. 1993 онд, Вако хотод АНУлсын Холбооны Мөрдөх Товчооныхон эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба нялх хүүхдүүдийг нулимс асгаруулагч хийгээр довтолсон юм. Вако хотод болсон "Долоо дахь өдрийн адвентистүүд"-ийн нөгөө энгийн тайван суултын үеэр ХМТовчоо дотор нь эмэгтэйчүүд, хүүхдүүд бас нярай нар байгаа гэдгийг мэдсээр байж тэдний энэ байшинг гадна талаас нь нулимс асгаруулагч хийгээр дүүргэсэн билээ.

Нулимс асгаруулагч хий бол маш хялбархан авалцаж шатдаг хий тул цагдаа нарын энэ үйлдэл нь байшинг эцэстээ түймэрдэн шатааж 49 эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба 27 нялх нярай хүүхдүүдийн амь насыг бүрэлгэсэн юм. Дайны талбар дээр дайснаа хүртэл нулимс асгаруулагч хийгээр довтлох нь цэргийн хүнд гэмт хэрэг гэдгийг та бүхэн эргэн сана даа!? Хэрэв тийм юм бол дөнгөж төрсөн нярайчуудын эсрэг америкийн цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэснийг ямар гэмт хэрэг гэж нэрлэж болох вэ?

8. 2003 онд АНУ-ын цэрэг дайчид хэрэглэсэн ураны шаараар цэнэглэсэн тэсрэх бөмбөг, их бууны сумаар Иракийг галлаж амьдралын орчныг нь бохирлосон юм. Иракт хуурамч шалтгаар дайран орж ирсэн америкийн дайнчид энэ улсын байгаль орчныг нь хэрэглэсэн ураны шаартай хэдэн мянган тонн сум, бөмбөгүүдээр буудаж бохирлосон билээ. Хэрэглэсэн ураны шаар бол цөмийн хаягдлуудын маш хортой радиоидэвхт бодис мөн. Үүний үр дүнд 2007 оноос 2011 онд Иракийн Фаллуджа хотод шинээр мэндэлсэн хүүхдүүдийн талаас илүү хувь нь төрөлхийн гажгуудтай төрсөн юм. Ийм төрлийн төрөлхийн гажгууд Номхон далай дахь Барууны орнуудын цөмийн туршилтуудын ойролцоо төрсөн хүүхдүүдийн аймшигт фотозургуудтай тэр альбомоос өөр газар хаана ч хэзээ ч тохиолдож байгаагүй юм. Гэвч Иракт одоо хорт хавдар болон хүүхдүүдийн үхэл асар ихээр тохиолдож байна.

/Иракт "ардчилал, чөлөөт зах зээл"-ээ тогтоохоор орж ирсэн НАТО-гийн хөлсний цэргүүд/ Радиацийн эрсдлийг хянах европын хорооны эрдэмтэн нарийн бичгийн дарга Кристофер Басбийн ярьж байгаагаар “ийм төрлийн зэвсгүүд нь Иракийн ард түмний генетикийн бүрэн бүтэн байдлыг бүрэн эвдэн сүйтгэчхээд байна”! 2012 онд Ирак улс үндэстний эрүүл мэндийн энэхүү аймшигт сүйрлийн тухай 2 тайланг бичсэнийхээ дараа доктор К.Басби нэмж хэлэхдээ Фаллуджийн оршин суугчдыг “хэзээ нэгэн цагт судлагдаж байсан генетикийн гэмтлүүдийн хамгийн өндөр түвшин энд тохиолдоод байна” гэж тодорхойлж байна.

9. Дэлхийн II үеэр 1944-1945 онд америкийн цэргүүд хэдэн зуун мянган япончуудыг напалм-аар түлж хядсан юм. Напалм бол наалдамтгай, агаарт өөрөө маш хялбархан дүрэлзэн шатдаг химийн гель юм. Ийм химийн зэвсгийг америкийн цэргийнхэн бусад ард түмнүүдийг айлган сүрдүүлэх залхаан цээрлүүлэх зэвсэг болгон хэрэглэж ирсэн түүхтэй. 1980 онд НҮБ-ээс энгийн номхон иргэдийн эсрэг напалм хэрэглэхийг нь цэргийн гэмт хэрэг мөн гэж зарласан билээ.

/Америкийн напалм-ын бөмбөгдөлтөнд хуйхлагдсан япон ээж хүү хоёрын ганцхан жишээ/ Чухамдаа яг ийм аймшигт химийн зэвсгийг АНУ дэлхийн II дайны үеэс хэрэглэж байсан ба тэр үед Токиог нэг удаа бөмбөгдөхдөө л зуун мянган хүнийг түлж хуйхалж алахад, нэг сая хүнийг эрэмдэг зэрэмдэг болгоход, мөн нэг сая хүний орон гэрүүдийг нь хуйхлан шатаахад элбэг хүрэлцэхүйц напалмыг америкийн нисэх онгоцууд агаараас бөмбөгдөн хаяж байсан юм.

 10. 1945 онд АНУ-ын засгийн газар Японы хоёр энхийн хотын дээрээс агаараас атомын бөмбөгүүд хаясан билээ. Хэдийгээр атомын бөмбөг нь химийн зэвсэг гэж тооцогддоггүй ч гэсэн ийм зэвсгүүд нь хүмүүсийг үй олноор хөнөөх нэг л ангилалд багтдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Атомын бөмбөгүүд асар олон тооны үхлийн аюултай радиоидэвхт бодисуудыг асар хол газар тараан цацдаг уршигтай.

Атомын бөмбөг бол химийн зэвсгээс ч илүү их үлэмж хор хөнөөлтэй, хүмүүсийг үй олноор нь хяддаг зэвсэг мөн бөгөөд мөн чанарынхаа хувьд маш олон хүмүүс дүүрэн бүхэл бүтэн хот суурингуудыг газрын хөрснөөс арчихад л дайнчдад хэрэгцээтэй аймшигт зэвсэг юм.

Энэхүү аймшигт хор хөнөөлтэй зэвсгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа цорын ганц хэрэглэсэн улс, өөрсөдтэйгөө ив ижилхэн хүн бодгалуудыг ингэж хүйс тэмтэрсэн АНУлс дахь цорын ганц энэ дэглэм одоо болохоор "аюултай" удирдагчдын гарт байгаа аюултай зэвсгүүдээс дэлхийн дахиныг хамгаалах" гэж байгаа мэт худлаа аяглахыг нь харахад та бүхэнд хачин санагдахгүй байна гэж үү.

Нийтлэлийн эх үүсвэр: http://www.policymic.com/articles/62023/10-chemical-weapons-attacks-washington-doesn-t-want-you-to-talk-about

Та бүхэн үүнийг юу гэж бодож байна даа.....


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг