Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон ч биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавх юм.

Эдийн засгийг алах нь өнөөгийн бидний аж амьдрал ба ирээдүй хойч үеүдийн маань амьдралыг алж байгаа гэсэн үг юм!

 
ТЕГазраас зохион байгуулсан “Далд эдийн засагтай тэмцэх нь” сэдэв зөвлөгөөнд оролцож
тавьсан илтгэлийн хураангуй

Эдийн засаг-улс төр судлаач Х.БолорБолд

Манай эдийн засагт тулгамдсан эрсдэлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх товчхон дүгнэлт:

* Өнөөдөр Монгол улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчхоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макробүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.

* Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.

* ДНБ нь 2011 онд өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг баталгаа юм.

* Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй хувь байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.

* Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг мөн гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулж эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,75 хувь байгаа/ арилжааны банкны зээлийн хүү 16-18%, хугацаа нь 3 – 12 сар байгаа.

* Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гаднын элдэв туршилт явуулганд өртөж бүрэн гажуудал хямралд орж энэ нь Монголын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай хүүхэд, залуусын политехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэдлэг бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг мэдлэг боловсрол, чадавх юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг юм.

* Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ гадаад валютын ханш, либерал үзэл суртлаас тогтмол өсөж байгаа. Энэ нь эргээд ядуурал улам ихсэх нөхцөлийг улам бүрдүүлж байна.

* Одоо залуу хүмүүс орон сууцны зээлийн асар том өрөнд унаж манайд санхүүгийн асар том хөөс их болж байна. Энэ нь удахгүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг бий болгоно.

Дүгнэлт:

* Манай улсын эдийн засаг нь гаднаас бүрэн хараат байдалд орсон байна.
* Монголын эдийн засгийн өсөлт ард түмнийхээ амьдралд наалдахгүй байгаа.
* Дотоод нийгэм-улстөрийн байдал нь улам тогтворгүй болж байгаа.
* Манай улс түмний маргаашийн ирээдүй маш бүдэг байна.
* Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид ГОРЬДОЖ хүлээж байгаа.
* Тэгвэл ийм хүлээлт нь бас л мөрөөдөл хэвээр үлдэх магадлал их байгаа гэж үзэж байгаа миний дараах товчхон илтгэлийг сонсоод өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.


Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" номоос авсан болно.

“ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ” гэж юу вэ?

* Улс оронд орж ирж неоколоничлолын дөнгөнд оруулахын тулд орчин үед хамгийн түрүүнд үзэл суртлаа хүлээн зөвшөөрүүлдэг аргыг хэрэглэх болсон байна. => Эрх баригчид, ард түмэн нь энэхүү үзэл суртлын ойрын болон алсын үр дагавруудыг нь ойлгоогүй байх нь хамаагүй байдаг => үүн дээр нь дөрөөлөөд улс орны дотоодод нь нэвтрэх бүх үүд хаалгаа нээж засаж авдаг байна. /чөлөөт зах зээл, хувийн өмч, үнийн либералчлал г.м/

* Урьд өмнөх эдийн засгийн суурь бүтцүүдийг нь задалж эвдэн бусниулдаг. /хувьчлал, бүх үнийг либералчлах => урьд өмнө нь гаргаж байсан барааны нэр төрлүүд буурах, ажилгүйдэл үүсэх, ядуурал үүсэх нөхцөлийг бий болгодог. Ингээд улс орныг бүхэлд нь түүхий эдийн экспортын эдийн засгийн загварт оруулдаг. Түүхий эд бол дэлхийн зах зээл дээр бэлэн бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин хямд байдаг! Ганц ийм замаар хөгжсөн, ядаж төлбөрийн чадвартай болсон нэг ч улс түмэн байдаггүй байна.

* Улс орны мөнгө-санхүүг нь Төв банкны 2 шатлалтай систем болгодог => энэ нь үнэн хэрэг дээрээ гаднын валютаас бүрэн хараат болгодог => энэ байдал нь хөгжлийн урт, хямд зээлгүй болгодог, мөн санхүүгийн эх үүсвэрийн, хүүгийн тогтворгүй “хөвөгч” байдалд оруулж эдийн засаг нь салхины аясаар байдаг хамхуул шиг болдог. Монгол төгрөгийн эдийн засаг руух нийлүүлэлт, ханшийг нь гадаад валютын нөөцтэй маш хатуу уясан байгаа. Энэ бол бүрэн хараат байдлын сонгодог шинж бөгөөд дэлхийн зах зээлийн бүрэн эрхшээлд байх, долларын ханшийн хэлбэлзэлд дарлуулж байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Одоо зөвхөн ийм л зам байдаг гэж манай ихэнх хэвлэл мэдээллээр, элдэв сургалт, курс семинараар, боловсролоор тархи угааж байгаа. Гэвч огт ийм биш юм.

* Чөлөөт зах зээл нэрийн доор капиталын гадагшаах урсгалыг чөлөөтэй болгодог байна => Энэ нь гадаадын хөрөнгө капитал тухайн улс оронд чөлөөтэй нэвтэрч дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний ААН-үүд үүсэж өсөж өндийх боломжийг нь хязгаарладаг, мөн дотоодод төгрөгөөр олсон орлогоороо банкны системийнх нь гадаад валютын орлогын үлэмж хэсгийг нь хаман гадагш гарах үүд хаалгыг нээсэн байдаг. Үүний бас нэг суваг бол хөрөнгө оруулалтын оффшор компаниуд юм. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төлдөггүй байна. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 их наяд ! доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байгаа ажээ.

* Хэвлэл мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох нэрийн доор ард түмний өмчөөс салгаж төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг => энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бус, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам бүлэглэлүүдийн мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигт үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь маш чанга далд цензуртэй байгааг анхаарах ёстой.

* Бүх сургалт боловсролыг нь либералчилж энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үе, хүмүүсийг нь “чанаж” боловсруулж байна => Эцэст нь манай ихэнх хүмүүс гадаадын "зөвлөхүүд", дотоодын эрх баригчдын амлалт ажлынх нь зөрөөг хараад энэ бүгдийг бүүр ойлгохоо больдог, ингээд тархиа угаалгасан хүмүүс энэ ядуу зүдүү байдлынхаа цаад шалтгаануудыг, уг сурвалжийг олж харах сэхээрч ухаарах чадваргүй, ийм боломжгүй болгодог байна. Манайд ийм эхний нэгэн үе хүмүүс нэгэнт гараад ирсэн байгаа нь одоо байдлыг улам төвөгтэй болгож байна.

* Элдвийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орныг асар их гадаад өрийн дөнгөнд хийдэг байна. => Үндэстний нөөц баялаг, бүтээсэн баялгийн ихэнх нь асар их гадаад хүүгийн үйлчилгээнд буюу хүүг нь төлөхөд байнга урсаж байх ийм нөхцөл байдлыг бий болгож хууль болгож авсан байдаг. Одоо ийм харийн угшилтай хуулиудынхаа доор амь зууцгаа!? гэж тулгаж байна.

* Үндэстний баялгийг нь гадагш нь хаман зөөх авто зам, төмөр зам гүүр зэрэг дэд бүтцээ колони улс орнуудад өөрсдөд нь зээлсэн мөнгөөр хийлгэж авдаг байна. Үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт элдэв сонин марзан нэртэй төслүүд, мөн бүтцийн өөрчлөлтийн төслүүд гэж хоёрдмол цаад далд утгатай нэрлэж мөн хажуугаар нь өөрсдийнхөө аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг энэ төслүүдэд өндөр үнээр зээлээр шахаж байна.

* Ашиг тусаа эргээд өгөх эсэх нь эргэлзээтэй бусад элдэв төслүүдэд гадаадын том том зээлүүд ятган авахуулж ялангуяа байгалийн баялгийг нь, бас өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг нь гадагш нь урсгах үүд хаалгыг улам нээдэг байна. Дараа нь энэ бүх өрөө байгалийн нөөц баялгийг нь хямдхан цөлмөж авах замаар, тэндээс хууль ёсны эздэд нь - ард түмэнд нь унасан өчүүхэн орлогоос нь ч эргүүлэн төлүүлэх тооцоотой байдаг. Ийм жишээ Африкт, Латин Америкийн олон орнуудад хавтгай байна.

* Түүхий эд бол ер нь хамгийн бага үнэтэй байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй байдаг. Тэгвэл тухайн улс орныг түүхий эдийн хавсаргаа болгож харин гаднын аж үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж харьцангуй өндөр үнээр шахан борлуулж байх колонийн зах зээлээ болгон хувиргаж авдаг байна. Энэ бол мөнхийн ядуу буурай байхын цаад гол шалтгаан юм! Тэд 200-400 жил колоничилсон улс орнуудаа ийм болгосныг Африк, Азийн ядуу буурай орнууд, Латин Америкаас харж болно.

* Ингээд тухайн улс орон мөнгөөр ядуу сул дорой болж үндэстнийхээ аж үйлдвэрлэлийг босгох мэдлэг боловсрол, эрүүл мэндгүй болж нийгэм нь ажилгүйдэл ядуурлаас ялзарч задарч энэ байдлаасаа гарах боломжгүй болгодог байна. Ийм гашуун түүх Ази, Латин Америк, Африкийн "ардчилсан" олон улс орнуудыг неоколоничлолын гүнзгий нүхэнд унагасан бөгөөд Барууны хэдхэн улс гүрнүүд л өндөр хөгжилтэй баян тансаг байдгийн цаад гол шалтгаан энэ юм.

*Үүнийг л ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ гэдэг бөлгөө. Харин энэ бүхний оронд зөвхөн АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ, ХҮНИЙ ЭРХ МЭТИЙН ХОВ ХООСОН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ ҮЗЭЛ СУРТАЛ Л ХОЙНО НЬ ҮЛДЭЖ ХОЦОРДОГ БАЙНА!

* БАРУУНЫ УЛС ОРНУУДАД АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ЛИБЕРАЛЧЛАЛ БАЙСАН УЧРААС ИЙМ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАЯН ТАРГАН АМЬДАРДАГ БОЛСОН ЮМ БИШ ЭЭ!!! ҮҮНД БУСАД УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ "АЛЖ" ХҮН ХҮЧНИЙHХ НЬ ЭРДЭМ МЭДЛЭГ БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ХЯМДХАН ЦӨЛМӨЖ АВЧ БАЙГАА НЬ БАРУУНЫ ОРНУУД БАЯН ТАНСАГ БАЙХАД НЬ ШИЙДВЭРЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ БАЙНА.

Ингээд тухайн улс орны байгалийн нөөц баялгийг борлуулснаас орж ирэх багахан валют, мөн хүн ардынх нь дотооддоо бүтээж байгаа баялаг нь:

* Эргээд ард түмэнд нь наалдахгүй гадагшаа элдвийн санхүүгийн зальт механизмуудаар урсаж эхэлдэг

* Иймээс дотоодын хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болж ажлын байрууд бий болгох, хүн амынхаа орлогыг дээшлүүлэх, ядуурлаас гарах боломжгүй болгож орхидог

* Боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татах мөнгө хөрөнгө үлддэггүй байна. Энэ нь тухайн улс орныг улам сул дорой болгодог.

* Ийм замаар улс орон хөгжил цэцэглэлт битгий хэл ядаж төлбөрийн чадвартай ч болж чаддаггүй байна. Ийм жишээ Африк, Латин Америкаар дүүрэн байна.

* Ийм хөрөнгө мөнгөний байнгын дутагдалтай нөхцөлд боловсрол, сургалт нь чанаржиж шинжлэх ухаан судалгаа хөгжих үндэсгүй болгож байгаа нь тэр юм.

* Ийм тухайн улс орон стратегийн амин чухал хүнс бараа, эм тариа, тариалалтын үрээ хүртэл гаднаас авдаг болдог учир улс орон маш эмзэг дорой, хараат болон хувирдаг байна.

* Одоо манай улсыг уул уурхайн түүхий эдийн экспортод чиглэсэн эдийн засгийн загварт оруулсан байгаа нь гагцхүү татвараар хураасан жаахан мөнгөөрөө эсвэл гадаадаас валютын өр тавьж байж л амь зуудаг, бүтээн байгуулалт хийдэг неоколони улсын дөнгөнд хийж байгаа нь тэр юм.

Гарах арга зам , гарц:

* Монгол улсын эдийн засагт учраад байгаа бодит эрсдэлүүдийг гүнзгийрүүлэн нэгбүрчлэн судалж үнэлэлт дүгнэлт гаргах, одоогийн эрсдэлүүдийг таслан зогсоох

* Үндэстний эдийн засгийнхаа хэрэгцээ шаардлага, хөгжлийн загвар, стратеги, сэргээн босголтын хөтөлбөрийг улстөржилгүй, үзэл сурталжилгүй даруй гаргах, нийгэм хүн арддаа үнэн байдлыг ойлгуулж хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.

* Гаднын элдвийн явуулга - төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР НЭГ БҮР ДЭЭР үндэстний эрх ашгийн үүднээс хараат бус эрдэмтэд, судлаач шинжээчдийн дүгнэлтийг гаргадаг болох хэрэгтэй.

* Улстөрчид улс орныг элдвийн ашиггүй гэрээ хэлцэл, өрөнд унагачхаад яваад өгдөг энэ либерал эрхзүй – хувь хүний эрх ашгийг нийгмийн эрх ашгийн дээр гаргаж тавьдаг энэ цоорхойг бөглөж тэднийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж хугацаа үл харгалзан эрүүгийн болон ёс суртахууны хариуцлага тооцдог жишиг улс орнуудад байсан, одоо ч байдаг байна.

* ГАДААД ӨРИЙН ХЭМЖЭЭГ БАЙНГА МЭДЭЭЛЖ АРД ТҮМНИЙ ХАТУУ ХЯНАЛТАНД БАЙЛГАХ ЁСТОЙ. Харин өнөөдөр Монголбанкны сайтнаас энэ чухал үзүүлэлтийг нуусан байгаа!?? Ер нь өнөөгийн эрх баригчид жинхэнэ хууль ёсны эзэд нь болох Монголын ард түмнээс нууж хийж байгаа уршигт балгаа "төрийн нууц" гэж "зориуд эндүүрдэг" байдал газар аваад байна. Харин гадаадын .... дугаар түншүүдэд энэ нь ихэнх тохиолдолд аль эрт ил тодорхой болчихсон байдаг!?



Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" номоос авсан болно.

 Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

Сэтгэгдлүүд  

ганаа
0 # ганаа 2013-04-24 18:02
Тантай санал нийлж байна. Энэ бүх үзэгдлүүд монгол улсад аль хэдийнээ үргэлжилж бүр лавширч байгааг нилээд олон хүн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин нам дамжсан, америкжсан боловсролтонгууд мэдэхгүй байгаа эсвэл мэдсэн ч хэрэгжүүлэх "үүргээ" биелүүлж байгаа.Манай их хурлын гол тушаалтнууд бүгд тэнд "тариа тариулсан" нөхдүүд гэдгийг сая ил гаргасан ш дээ. Бид өнөөдөр амар мэнд явж болно алсдаа үр хойч маань эрсдэлтэй амьдралд орох нь тодорхой болж байна. Ардад наалдахгүй эз өсөлт гэдэг чинь тархи угааж байгаагийн илрэл. Манай ТЕГ-ынхан үүнийг сонсоод мэдэрч улс орныхоо төлөө эрхбиш санаа тавих байх гэж найдаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Уншигч dabaa
0 # Уншигч dabaa 2017-04-03 00:07
Энэ хэдэн онд тавьсан илтгэл бэ?Тоо баримтуудыг харахад 10 аад жилийн өмнөх тоонууд яваад байх юм,хариу өгөөч?

Хариу: Тийм ээ! Арваад жилийн өмнө тавьсан илтгэл учраас... Эдгээр тоо баримтууд одоо 2017 оны байдлаар зөвхөн асар муудсан байгаа!!!

Эдийн засгийн алуурчны наминчлал, Эдийн засгийн алуурчдын золиосууд номыг монгол хэл дэр орчуулан өөрийн мөнгөөр хэвлүүлж эрх баригчдад - 2 намынханд үнэгүй хүргүүлж бас ярилцлагууд өгч нийтлэлүүд бичиж илтгэл тавьж МОНГОЛ УЛСЫГ - БИДНИЙГ ӨРӨНД УНАГАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЧИХЭЭД БАЙНА гэсээр байхад (тэр үед Монгол улсын өр 1,6 тэрбум ам.доллар байсныг сануулж байна!!!)яагаад хэн ч юу ч хийгээгүйг тэднээс асуу!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг