Нийтлэлийн автор: Доктор Пол Крейг Робертс – АНУлсын Сангийн сайдын эдийн засгийн зөвлөх асан, Wall Street Journal сэтгүүлийн редактор мөн Business Week, Scripps Howard News Service болон Creators Syndicate сонин хэвлэлүүдийн тогтмол булангийн нийтлэлч

2015 оны 9-р сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхий дахинд хандан үг хэлж Украйн, Сирийн хямралын асуудлаар уриалга гаргах бөгөөд түүний хэлэх үгэнд дэлхий нийт анхаарлаа хандуулаад байна. Түүний үг хэлэх цагийг НҮБ-ын төв байр байрлаж байгаа Нью-Йоркийн 10:45 минутад товложээ.

Хэдийгээр түүхэн гашуун сургамжууд нь ар араасаа хөвөрсөөр байгаа хэдий ч ОХУлс өнөөдрийг хүртэл Баруунтай хэл амаа ололцож тохиролцож болно гэсэн гэнэн мөрөөдлөөсөө салж чадахгүй байна. Гэвч аливаа улс үндэстэн Баруунтай тохиролцох - түүнд таалагдах цорын ганц зам нь түүний дуулгавартай дагуул боол нь болохыг үг дуугүй хүлээн зөвшөөрөх явдал юм. 

Хууль ёсны ардчилсан төр засгийг нь Вашингтон өөрийн хүүхэлдэйнүүдээрээ түлхэн унагаж байж үүсгэсэн Украйны өнөөгийн энэ зориудын хямралыг Москва дипломат арга замаар шийдвэрлэж болох байх гэж найдаж байхдаа ч алдаж эндүүрч байсан юм. ОХУлс ийм учраас л Минскийн энхийн гэрээ, Баруунтай хийсэн тохиролцоонууддаа ихээхэн итгэл найдвараа тавьж байсан боловч энэхүү тохиролцсон амлалтууд болон байгуулсан гэрээгээ өнөөгийн необандерчуудын гарт орсон Киев ч, Барууны эрх баригч – Вашингтон, Лондон мөн НАТО ч нэг их хайхрахгүй байгаа билээ.

ОХУлс хэзээ нэгэн цагт өөрийнх нь байсан нутаг дэвсгэрүүд - Донецск болон Луганскийн бүгд найрамдах улсуудын зүгээс тавьж байгаа ОХУлсын бүрэлдэхүүнд буцан орох гэсэн гуйлтуудыг нь зүгээр л хүлээн авах юм бол Украйны өнөөгийн энэ хямралыг намжааж зогсоож чадахсан. Украйнаас салан тусгаарласан Донецскийн болон Луганскийн бүгд найрамдах улсууд одоо ОХУлсын хэсгүүд болмогц Украйнд бүрэлдсэн өнөөгийн энэ нөхцөл байдал намжих болно гэж үзэж байна. Москва үүнийг хийхгүй байгаагийн гол шалтгаан бол түүний иймэрхүү алхам нь Европыг өдөн бассан алхам болж харагдаж түүнийг гомдоож болзошгүй гэж үзэж байгаа явдал юм. Гэвч үнэн хэрэг дээрээ Москва Европыг нэг сайн хашраагаад өгөх хэрэгтэй байгаа юм. Оросын эсрэг Вашингтоны гар дахь зэвсэг байх нь хичнээн аюултай гэдгийг Европт дахин нэг тодорхой ойлгуулж өгөх хэрэгтэй байгаа.

Гэвч үүний оронд харин Москва Вашингтоны санаачилж үүсгэсэн эдийн засгийн алдагдлуудаас Европыг хайцаалсаар байгаа. Москва өөрийнх нь эсрэг Вашингтоны гар хөл болж байгаагийх нь төлөө Европоос өндөр үнэ цэнэ нэхэхгүй байгаа юм. Харин ч ОХУлс урьдын адил өөрийн өстөн дайснууддаа эрчим хүчний нөөцүүдээ нийлүүлсээр байгаа ба харин эдгээр дайснууд нь оросын бензин тосоор байлдааны нисэх онгоцуудаа цэнэглэж аваад Оросын хилийн дагуу өдөөн хатгалтууд гэж болох нислэгүүдээ үйлдсээр л байна. Бодит байдал дээр энэ бүхэн бол Оросын дипломат бодлогын амжилт бус харин ч алдаа юм. Хэрэв эсрэг тал чинь хүчирхийлэлд тулгуурлаж байгаа бол дипломат бодлого үйл ажиллагаа ямар нэг амжилтанд хүрэх нь зарчмын хувьд боломжгүй билээ.

Вашингтоны болон түүний эдгээр дагуул улсуудын өмнөөс явуулж байгаа өнөөгийн энэ дипломат бодлого, үйл ажиллагаа нь ямар ч амжилтанд хүрэх боломжгүй гэдгийг ОХУлс эцсийн эцэст ойлгох ёстой. ОХУлсыг “гав ганцаардсан” буюу "олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байна” гэж Вашингтоны зүгээс элдэв шошго наан гүтгэн хашгирч байгаа нь үнэн хэрэг дээрээ ОХУлс Вашингтоны тушаалуудыг биелүүлэхгүй байгааг нь хэлж байгаа гэдгийг ОХУлс ойлгох ёстой.

“Олон улсын хэм хэмжээнүүд” гэдгийн доор Вашингтон гагцхүү өөрийнхөө хүсэл зорилгыг л бусдад тулгадаг билээ. Түүний аливаа ил хүсэл далд зорилгыг нь үг дуугүй даган биелүүлэхгүй байгаа тэр улс орнууд Барууны үзэж байгаагаар “олон улсын хэм хэмжээнүүд” -ийг мөрдөхгүй байгаа мэт байгаа нь тэр ээ. “Олон улсын эрх зүй, хууль тогтоомжууд” гэдгийг зөвхөн Вашингтон - гагцхүү Вашингтон л дангаараа тодорхойлж тогтоодог. Америкийн неоконсерваторуудын баталж байгаагаар АНУлс “бусдаас илүү их эрх дархтай, онцгой улс” мөн бөгөөд энэ дэлхий дээр өөр ямар ч улс үндэстэнд ийм эрх хэзээ ч байх ёсгүй гэж тэд үздэг.

Хараат бус бие даасан гадаад бодлого үйл ажиллагаа явуулж байгаа аливаа улс орон Вашингтоны хувьд жинхэнэ аюул занал нь гэсэн үг юм. Дэлхийн Банкны захирал асан Вулфовицийн нэрээр ил болсон неоконсерватив номлол бол АНУлсын гадаад болон дотоод бодлогын тулгуур үндэс нь мөн бөгөөд тэнд тэдний энэхүү дэлхийн ноёрхлын тухай хоёрдмол утгагүйгээр зарласан байгаа. Тэрхүү баримт бичигт Вашингтоны амин хувиа хичээсэн үйлдлүүдийг нь хазаарлан тогтоож түүний дэлхийд дангаар ноёрхох гэсэн зорилгыг нь хаан зогсоож чадахуйц үлдэгдэл хүчтэй аливаа улс орныг АНУлс өөрийн жинхэнэ аюул занал мөн гэж тооцож байхыг тодорхойлсон байгаа. Иймээс тэдний нэн тэргүүний зорилго нь ийм хүчирхэг өрсөлдөгч улс орон энэ дэлхий дээр “дахин гарч ирэхийг урьдчилан таслан зогсоох явдал юм” гэж тунхагласан байгаа.

Ийм учраас л одоо Орос, Хятад, Иран улсууд Вашингтоны түрэмгийллийн овоо хараан дор орчихоод байгаа юм: чухамдаа ийм учраас л Вашингтонтой хийсэн мөн хийх гэж байгаа аливаа гэрээ тохиролцоо мөн “хамтын ажиллагаа” гэгч нь ямар ч утга учиргүй юм! Харин ч эсрэгээрээ иймэрхүү "хамтын ажиллагаа" гэгч нь Вашингтоны овоо хараанд өртсөн улсуудын сонор соргог хяналтыг нь л сулруулахад хүргэдэг билээ. Яг ийм байдлаар одоо Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэхдээ, Вашингтоны зүгээс Ойрх Дорнодод явуулж ирсэн дайн дажин болон эвдрэл сүйрлийн бодлогын үр дүнд одоо бүрэн мухардалд орсон өнөөгийн нөхцөл байдал нь Вашингтон ба ОХУлс хоёрыг хамтран Ирак болон Сири дэх Лалын улс гэгч джихадуудыг цаашид даврахаас тогтоон барихаас өөр аргагүй байдалд оруулж байна гэж байгаа бололтой. Гэвч харамсалтай нь энэ бол хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл юм! ОХУлс, Вашингтон хоёр Ирак болон Сирид хэзээ ч жинхэнэ ёсоор хамтарч чадахгүй ээ, энэ бол боломжгүй юм, учир нь тэдний явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, цаад зорилгууд нь яг эсрэг чиглэсэн байгаа билээ.

ОХУлс Ойрх Дорнодод энхтайвныг тогтоохыг, олон улсын харилцаанд эрх зүйг мөрдөж эхлэхийг, Лалын улс нэртэй эрс давруун джихадуудыг тогтоон барихыг хүсэж байгаа билээ. Харин Вашингтоны зорилго нь /тэдний хамгийн гол зорилго нь болох нефть-долларын ноёрхлоо хамгаалахын тулд газрын тосны хамгийн их байгалийн нөөц баялагтай энэ бүс нутгийг гаднаасаа удирдлагатай эмх замбааргүй байдалд түлхэж/ тэнд том дайн дэгдээхийг хүсэж байгаа учир олон улсын эрх зүйн хэм хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ба Ойрх Дорнодод тогтворгүй байдлыг цаашид ч хадгалан барьж байхын тулд мөн Сирид Асадыг засгийн эрхнээс түлхэн унагахын тулд лалын хэт даврагчдыг зэвсэглэж санхүүжүүлсээр байгаа.

Орос, Хятад, Иран – энэ гурван улс л Вашингтоны зүгээс явуулж байгаа гагцхүү түүний аминчхан эрх ашгийг хамгаалсан үйлдлүүдийг нь тогтоон хязгаарлаж чадах чадвартай юм. Ийм учраас л энэ гурван улс Америкийн атомын бөмбөгний урьдчилан цохилтын аюул доор байгаа. Тэгээд ч хэрэв энэ гурван улс Вашингтонтой одоо эрх тэгш хамтран ажиллаж болно гэж итгэцгээж байгаа бол, Вашингтоныг өөрийнх нь гараар бүтээсэн лалын хэт даврагчдын улс нэртэй энэ өмхий нүхнээс нь татан гаргаж аваръя гэж бодож байгаа бол, энэ гурав үнэхээр маш гэнэн улсууд гэсэн үг бөгөөд тэд нар зөвхөн төөрөгдлийн урхинд нь орсон золиосууд шиг л харагдаж байна.

Вашингтон өөрөө өнөөгийн энэ хэт даврагч джихадуудыг үүсгэж Ливи улсад Каддафийн эсрэг ашигласан ба тэнд Лалын хэт даврагчдын улс гэгчийг байгуулж өгсөн билээ. Тэд нар нь дараа нь Сирид орж ирж Асадыг засгийн эрхнээс түлхэн унагаж өгөх ёстой байсан юм. Өнөөгийн Америкийн эрх баригч неоконсерваторууд бүгд толгой дараалан сионист Израилийн холбоотнууд мөн бөгөөд тэд нар Ойрх Дорнодод “Нил мөрнөөс Евфрат мөрөн хүртэлх Агуу Израил гүрэн”-тэй өрсөлдөх чадвартай нэгдсэн нэг хүчирхэг улс үүсэн гарч ирэхийг хүсэхгүй байгаа!

Гэсэн хэдий ч Вашингтоны явуулж байгаа бодлого /үүнд арабын 7 улсын олон сая лалын шашинт иргэдийг алж хядаж нутаг орноос нь хөөн шахан гаргаж байгаа/ барууны эсрэг уур амьсгал улам өргөн болоход хүргэж Ойрх Дорнодын оршин суугчдын дунд Лалын улсын талд элсэн орж байгаа хүмүүсийн тоо өсөхөд хүргэж байгааг Лалын улсын джихадууд ухаарч ойлгосон юм. Энэ бүхний эцэст Лалын Улс өөрийн вашингтоны үүсгэн байгуулагч удирдагчдаас хараат бусаар бие даан хөдөлж эхэлсэн билээ. Үүний үр дүн бол Ойрх Дорнодод эмх замбараагүй байдал улам газар авч, Вашигтоны зүгээс лалын энэ хэт даврагчдаа хянаж чиглүүлж байсан хараа хяналтаа бүрэн алдсан юм.

Вашингтонд өөрийнхөө гараар бий болгосон энэ бүх тамдаа ганцаараа тарчлах боломжийг олгохын оронд Вашингтоны хүчин чармайлтаар Баруунд хамгийн их үзэн ядаж хамгийн их мангасжуулж байдаг ОХУ, Иран хоёр харин ч АНУлсыг өөрийнх нь ойрх дорнодын энэ бүх тэнэглэлээс нь аврахаар ухасхийсэн юм. Үүнийг нь Москва болон Тегераны стратеги бодлогын алдаа гэж нэрлэж болно. Ийм алс хэтийн хараагүй харалган бодлого явуулж байгаа ямар ч улс орон амьд үлддэггүй юм аа!

Вашингтонтой хийсэн бүх тохиролцоо, амлалтууд, байгуулсан гэрээ нь ямар ч ашиггүй хоосон гэдгийг иранчууд ойлгох ёстой – учир нь "бусдаас онцгой их эрх дархтай" Вашингтон гэрээ тохиролцоогоо хэзээ ч биелүүлдэггүй билээ. Худлаа гэвэл энэ тухай ядаж Агуу Их талын индианчуудаас эсвэл зөвлөлтийн ерөнхийлөгч Горбачёваас асууцгаа. Өнөөгийн Вашингтоны хэлж ярьж байгааг жинтэй, ач холбогдолтой гэж үзэж байгаа бол Оросын засгийн газар бодит байдлаас тасарсан гэсэн үг ээ.

Өнөөдөр ийм хачин жигтэй нөхцөл байдал бүрдчихээд байна. Ираны эрх баригчид ерөнхийдөө ухаалаг алхмууд хийдэг. Владимир Путин Орос орныг АНУлс болон Израилийн хяналт доороос гаргаж чадсан билээ. Гэвч ингэсэн хэрнээ энэ хоёр засгийн газар одоо хэр нь Вашингтоны цаад санаа, үйлдэж байгаа үйлдлүүд нь ямар ч байдаг байсан тэр хоёрын хамтрагч байж чадна гэж тэдэнд бодогдуулж байгаа нэг тийм эм тан угаад байгаа мэт үйлдлүүдийг хийсээр байна. Тэдний энэ гэнэн төөрөгдлүүд нь зөвхөн Орос болон Ираны хувьд төдийгүй бүх дэлхий дахины хувьд ч маш аюултай төөрөгдлүүд юм. Хэрэв Орос, Иран хоёр ингэж сонор сэрэмжээ алдах л юм бол Баруун тэднийг атомын бөмбөгөөр гэнэдүүлэн устгах аюултай. Ийм хувь тавиланг Хятадад ч бэлдсэн.

Вашингтон ганцхан зүйлийг л хүсэж тачаадаж байгаа: дэлхий дээр дангаараа жанжлан ноёрхож байхыг! Энэ тухай зүгээр л неоконсерваторуудаас асууцгаа эсвэл тэдний албан ёсны баримт бичгүүдийг нь уншицгаа. Неоконсерваторууд одоо Вашингтоныг бүрэн хяналтандаа оруулсан байгаа ба америкийн засгийн газарт өөр хэний ч дуу хоолой ямар ч эрхгүй ээ. Тэд нар дэлхий дахинд АНУлсын нэрээр өөрсдийн бүрэн ноёрхлыг тогтоохын тулд манай энэ Дэлхий нэртэй гаригийг тамын сүйрэлд ч түлхэхэд бэлэн этгээдүүд шүү. Одоо бидний энэ Дэлхийг маань, энэ Дэлхий дээрх энх тайван амьдралыг маань зөвхөн Орос, Хятад хоёр л аварч чадах болоод байна.

Гэвч үүнийгээ хийхийн оронд тэд нар маань Барууны башир аргуудад дэндүү ховсдуулчих гээд байгаа юм биш үү?

Нийтлэлийн эх сурвалж: http://www.paulcraigroberts.org


Хэдхэн цагийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс "дэлхийн жанд...жин" АНУлсын Ерөнхийлөгч Барак Обама хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа өнөөгийн хурц асуудлууд болох - Ойрх Дорнодын сунжирсан хямрал, Украйны төрийн эргэлт - гүнзгий хямрал, эмх замбараагүй байдал, иргэний дайнууд, доллараар дамжин одоо дэлхий дахиныг хамарсан байгаа санхүү-эдийн засгийн гүн гүнзгий хямрал эдийн засгийн сүйрэл, үүнээс үүдэн газар сайгүй өрийн хямралууд улам бүр даамжирч дэлхий нийтэд ядуурал, ажилгүйдэл улам газар авч байгаа тухай, Европын Холбоог устгахад хүргэж болзошгүй дүрвэгсдийн асуудал гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа, манай дэлхийн "юм боддог" бараг хүн нэг бүрийн хүлээж байсан тэр асуултуудад үнэлэлт дүгнэлт өгч гарцын талаар хариу өгсөнгүй.

Харин ч эсрэгээр нь тэрбээр АНУлсын дээрх бүх гэмт үйлдлүүдийг зөвтгөх гэж оролдож АНУлс бусдаас илүү эрх дархтай онцгой улс үндэстэн, бид зэвсэг ихтэй (130 гаруй оронд 1000 гаруй цэргийн баазтай) иймээс бид хүссэн газраа цаашид ч зэвсгээ хэрэглэж ардчиллыг "экспортлох" болно, манай америк маягийн ардчилал бол цорын ганц зөв зам мөн, энэ замаар биднийг даган хүчинд автан гэлдрэхийг хүсэхгүй бол манай дайсан гэж үзнэ, мөн Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башир Асадыг харгис тиран гэсэн шошго наан, бас Крымийг Орос хүчээр нэгтгэсэн гэж үзэж байгаа гэх утгатай үг хэлэв. Энэ уйтгартай, сунжирсан ярианы үед АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри бүр эвшээж суугаа нь харагдсан... Обама өөр чухал юу ч хэлсэнгүй.

Харин ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ:

- Дэлхийн II дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч гитлерийн нацизмыг дарахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ЗХУлс - ОХУлсын санаачлагаар дайны дараах дэлхий дахины энхтайван байдлыг сахин хангаж байхын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулах, энэ байгууллагын суурь тулгуур зарчмуудыг 1945 онд ялсан холбоотон гүрнүүд ЗХУлсын Крымийн Ялта хотод анх тохиролцож гарын үсэг зурж байгуулсныг сануулав.

- Харин одоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн вето-хориг тавих эрхийг үгүй хийх гэх мэтийн "реформ -бүтцийн өөрчлөлт хийх" нэрээр АНУ тэргүүтэй Барууны орнууд үнэн хэрэг дээрээ НҮБ-ыг нураахыг оролдож байгааг эрс буруушаав. 1990 оноос хойш дэлхий дахин нэг туйлтай - нэг жанжлагчтай болсон цагаас хойш барууны хэдхэн улсууд "ардчиллыг түгээх-хүний эрхийг хамгаалах" нэрийн доор дэлхийн өнцөг булан бүрт жил бүр дайн дажин өдөөж тусгаар тогтносон улс орнуудын төр засгийг нь хэрэг дээрээ устгаж байгалийн баялгийг нь дээрэмдэн тонож байгааг тэмдэглэв.

- Цааш нь хэлэхдээ, Барууны энэ бүх санаачлага-реформууд гэгч нь үнэн хэрэг дээрээ барууны корпораци олигархуудад дэлхийн улс үндэстнүүдийг шимэгчлэн мөлжиж тонон дээрэмдэхэд нь одоо болтол саад болсоор байгаа НҮБ-ын гол зарчмуудад үндэслэсэн олон улсын эрх зүй, хамтын шийдвэр гаргадаг энэ байгууллагыг засаж сайжруулахын оронд бүр нэгмөсөн үгүй хийх санаархал болохыг дэлхийн олон нийтэд анхааруулав.

- Бусад улс үндэстнүүдийн тусгаар тогтнолыг хүндэтгэн дотоод хэрэгт нь үл оролцох нь 1946 оноос хойш НҮБ-ын гол тулгуур зарчмууд хэвээр байгааг сануулж өнөөгийн Ойрх Дорнод, Африкийг бүрэн самраад байгаа өнгөт хувьсгалуудыг гадна талаас нь санхүүжүүлж ардчилал нэрийн доор эмх замбараагүй байдал-ядуурал дампуурал-дүрвэхээс өөр аргагүй байдлыг экспортолж байгааг шүүмжилж "ардчилагдсан" тэр улсад болон тухайн бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэж төр засгийг нь хүчгүйдүүлэн устгаж байгалийн болон хүн хүчний бусад баялгийг нь тонон дээрэмдэж байгааг зогсоохыг уриаллаа.

- 2001 оноос хойш хийж ирсэн "терроризмтэй тэмцэх" гэдэг нь дүр эсгэсэн болохыг сануулж бүрэлдсэн энэ хямралт нөхцлийг цаашид даамжруулахгүй байх үүднээс Ирак дахь "Левантын Лалын улс" гэгч террорист бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэл байгуулахыг - энэ эвслийг гитлерийн эсрэг холбоотны эвсэл байгуулж байсан тэр зарчмаар мөн НҮБ-ын ивээл доор байгуулахыг уриалав....

- Орчин үеийн эдгээр хурц тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхийн улс үндэстнүүдийг 2 том бүлэглэлд хуваагдах биш, дүр эсгэж хоосон уриалга гаргаж биелэгдэхгүй хоосон амлалт авах биш, харин эвлэлдэн нэгдэхийг, бодитой ажлуудыг хамтран хийж эхлэхийг уриалав.

В. Путины үгийг дэлхийн улс орнуудын бүх төлөөлөгчид, голлох лидерүүд маш анхааралтай сонсож харагдсан....

САЯХНЫ ШИНЭХЭН ТҮҮХЭН ФАКТУУДААС:

1. Хэдхэн өдрийн өмнө Ирак-Ливи-Сирийн нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг булаан эзэлсэн, дэлхийн 87 орноос цугласан долларын хөлсний дайнч - хэт даврагчдын Левантын Лалын улс гэгч нэртэй террорист бүлэглэлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эрхлэн гаргадаг террорист бүлэглэлүүдийн жагсаалтанд албан ёсоор оруулж тэдэнд санхүү-эдийн засгийн хориг тавихыг ОХУлс санаачилж уриалахад АНУлс эрс татгалзсан билээ.

2. Мөн 2014 онд НҮБ-д хэлэлцүүлэг явуулж "Фашизмын үзэл суртлыг сэргээх, магтан дуулахыг хориглох тухай" тогтоолыг ОХУлс санаачлан батлуулахад АНУлс, Канад, Украйн гэсэн 3-хан улс /1945 оноос гитлерийн нацистын гэмт хэрэгтнүүд чухамдаа тийшээ зугтан гарч тэнд бүгсэн түүхтэй/ татгалзсан бөгөөд Европын Холбооны зарим улсууд даган түдгэлзсэн билээ!?! Гэвч дэлхийн хамтын нийгэмлэг энэ тогтоолын төслийг бүрэн дэмжиж санал нэгтэй баталсан юм.

3. АНУлс тэргүүтэй барууны "ардчилагчдад" 2003 онд бөмбөгдүүлж хэрэг дээрээ хууль ёсны нэгдсэн төр засаг нь бараг устсан өнөөгийн Ирак улс, 2007-2011 онд барууныханд "ардчиллуулж" нэгдсэн төр засаг нь бараг устсан байгаа Ливи улс, 2011 оноос өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр байгаа Сири зэрэг улсууд Лалын улс гэгч террорист бүлэглэлийн эсрэг ОХУлстай эвсэл байгуулж тус эвслийн мэдээллийн төвийг Багдадад байгуулахад, АНУлс тэргүүтэй барууны улсууд /терроризмтэй тэмцэж байна гэж 14 жилийн турш дүр эсгэх биш/ харин тус эвсэлд нэгдэн орж жинхэнэ ёсоор хамтран тэмцэж эхлэхээс татгалзсан юм. Одоо 2001/9/11-нээс хойш Ойрх Дорнодын энэ бүх "хувьсгалууд"-хямралуудыг хэн "терроризмтэй тэмцэх" нэрийн доор зохион байгуулж санхүүжүүлж зэвсэглэж гадна талаас нь удирдсаар байгалийн баялгийг нь цөлмөн ашиг хонжоо унагасаар байгаа нь тодорхой байгаа бус уу....

Та бодол сэтгэгдэл, ойлголт дүгнэлтээ хуваалцаарай....


 

Сэтгэгдлүүд  

Solongo Chu
0 # Solongo Chu 2015-09-28 22:32
Яг одоо Обамагийн НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлж байгаа үг энэ нийтлэлийн авторын зөв гэдгийг баталж байна. Бүх заль мэх, булхай бузар нь илчлэгдсээр байхад нөгөө "ардчилал"-аа ярьсаар. Өөрсдийнхөө зохиомлоор бий болгосон "терроризм" болон "хуучин дайснууд"-тайгаа мөнхөд "тэмцэх" байр сууриа илэрхийлж, эргэж буцахгүй гэж олон орны тэргүүнүүдийн өмнө ил тод мэдэгдлээ. Дэлхий дээр жанжлан ноёрхох хүсэл шуналыг нь юу ч зогсоохгүй болжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
БИМОНГОЛХҮН
0 # БИМОНГОЛХҮН 2015-09-30 13:49
ДОЛЛАРЫН САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГИЙН НУУЦУУДАА КАПИТАЛИСТУУД ХЭЛЖ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ?? 1000 ЖИЛ Ч ГОРЬДООД ХЭРЭГГҮЙ ЭЭ!!! ХУДЛАА ГЭВЭЛ ТЭДНЭЭР ЗААЛГАСАН АФРИКИЙГ ХАРААРАЙ. ХАРИН ТА НАРЫГ ЭЛДЭВ НУУЦЫГ НЬ УХАЖ СУДЛААД ОЛООД МЭДЧИХЭЭС ОЙЛГОЖ УХААРАХААС ӨМНӨ АМЖИЖ ТАРХИЙГ ЧИНЬ БҮҮҮҮР УГААХ ГЭЖ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ НЭРТЭЙ ГАДНЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА. ///ТЭД ДАНДАА МОНГОЛЫГ СӨНӨӨХ МӨХӨӨХӨД Л ДОЛЛАРАА ӨГДӨГ./// ГАДНЫНХАН ТЭР ТУСМАА АЛС ХОЛЫН КАПИТАЛИСТУУД ХЭЗЭЭ Ч БУСДЫН БОЛОН МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШГИЙГ БОДОХГҮЙ ГЭДГИЙГ БҮҮ МАРТ. ГАДНА ТАЛДАА ЖААХАН ӨӨР ХЭЛБЭРТЭЙ ХАРАГДАЖ БАЙГАА Ч ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ ОРОС ХЯТАД 2 ХҮРТЭЛ БАРУУНЫ ЖҮҮД-АНГЛИСАКСУУДЫН МАШ НУУЦАЛДАГ ДОЛЛАР ҮНДЭСЛЭСЭН САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГӨӨС НЬ ГАРАХААР ТЭМЦЭЖ БАЙНА. ҮҮНИЙГ МАШ САЙН БОДООРОЙ БУСАД НЬ БҮГД ХУДАЛ=ХАГАСҮНЭНХУДАЛ ДОЛЛАРЫН МӨЛЖЛӨГӨӨС ГАРААГҮЙ ЦАГТ АРД ТҮМЭН УЛАМ ЯДУУРНА ТӨР ЗАСАГ УЛАМ ЯЛЗАРНА!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
copypaster
0 # copypaster 2015-10-05 20:32
Афганистанд оросууд орсны дараа тэнд сургууль цэцэрлэг эмнэлэг дэлгүүр барьж улс орон нь улс шиг болж эхэлж байсан. Талибууд өөрсдөө хар тамхи тариалахаа больж хүнs тарьж эхэлсэн түүхтэй: Америк-английн тусгай албад Саудын лалын ваххабитчууд зориуд можахедуудыг зэвсэглэж санхүүжүүлж Афганы хууль ёсны төрийг түлхэн унагаж оросын өмнөд бөөрөнд нь дайснууд толгойгоо өндийлгөөд Кавказ руу орох үүдээ хийж бсан. Оросууд гарч америкийн хяналтанд доор ороод бүх цэцрлэг сургууль эмнэлдэг нь устаж АФГАН 40 ДАХИН ХАР ТАМХИ ИХ ТАРИЛАХ БОЛСОН. ХӨРШ ОРОС ИРАН РУУ ХЕРОИН ХАР ТАМХИНЫ УРСГАЛ 10 ДАХИН ИХ БОЛЖ ЗАЛУУ ҮЕИЙГ НЬ ХЯДАЖ БАЙГАА. ЭНЭ ХЭНД АШИГТАЙ ВЭ АФГАНЫ ХАР ТАМХИНААС ХЭН АШГИЙГ НЬ ХУРААЖ БГАА ВЭ......Оросууд лалын нэрийг барьсан англисакст хууртсан хөлсний армиудыг устгасан, гэвч Горбачёв Яковлев тэргүүтэй намын удирдлагыг нь англисаксууд давхар далдуур худалдан авч улс орныг нь санаатайгаар сүйрүүлж цөлмөн дээрэмдсэн түүхтэй. Үүнийг 1990 ардчилал зах зээл хүний эрх гэх бөлгөө..... Иймээс Горбиг оросуудын 99% үзэн яддаг. Эдийн засаг нь даагаагүй гэдэг бол өнөөгийн Монголыг сүйрүүлж байгаа урвагчдын тараасан хоосон үлгэр! Урвагч хөлсний тархи угаагч Бүүбураар 25 жил өдөр бүр тархиндаа нь баалгасан, одоо өрөнд унасан, маргаашгүй мухардсан хүмүүс хөөрхий!!! Мөнхийн хөршийг чинь англсаксууд хуурч эзлэн авч чиний эсрэг хийсээр ирсэн дайныхаа түшэц газар болгох гэвэл чи яах вэ? Энэ хэнд ашигтай вэ, афганы монголын жирийн ард түмэнд үү??? Үгүй ээ!! Ухаалаг бодлого бол хөршөө дайснуудаас нь чөлөөлж өгч тэнд чамтай ядаж дайсагнадаггүй улс болоход нь хөршдөө туслах ёстой бус уу. Монголын дайснууд hujaa угшилтай урвагчидтай нийлж Монголыг 25 жил оросын эсрэг улс болгох гэж үзээд барсангүй дээ. Гаднынхны ийм бодлого Монголд ашиггүйг 21 тэрбум долларын өрөнд унаж байж арьсаараа амсаж байж ойлгох учиртай байж дээ... гэнэн муйхар хүмүүс manaid olon bii
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг