МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

ХАМГИЙН ИХ УНШСАН НИЙТЛЭЛҮҮД

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

РОЛАН ДЮМА: СИРИ РҮҮ ДОВТЛОХЫГ АЛЬ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨЖ БАЙСААН!

1984-1986 ба 1988-1993 онуудад Францын Гадаад хэргийн сайд асан Ролан Дюма (Roland Dumas) ингэж нотолж байна:

Хөтлөгч: Одоо Сирид хоёр сөргөлдөгч талууд - босогчид засгийн газрын эсрэг дайтаж байгаа гэдэгтэй Та санал нэг байна уу, аль эсвэл энэ нөхцөл байдал цаанаа илүү нарийн учиртай юу?

Ролан Дюма: Мэдээжийн хэрэг, энэ нөхцөл байдал цаанаа хамаагүй илүү нарийн учиртай. Учир нь Сирид олон янзын ашиг сонирхлууд мөргөлдөж байгаа, энэ нь одоо хүн бүрт ил тодорхой харагдаж байгаа гэж бодож байна. Тэдгээрээс хамгийн ил тод харагдаж байгаа нь одоо өөр хоорондоо дайтаж байгаа энэ хоёр тал юм. Одоо би та бүхэнд нэг зүйлийг ярьж өгье. 2009 онд, энэ үйл явдал 2011 онд эхлэхээс 2 жилийн өмнө би ажлын хэргийн шугамаар Их Британи руу явсан юм. Би тэнд очоод Британийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж байсаан. Надтай сайн танил байсан тэдний зарим нь Сирийн эсрэг нэг "хор" найруулж байгаа, тэгээд намайг Францын гадаад хэргийн сайд байсан хүний хувьд үүнд нь нэгдэж тэдэнд тусалж чадах уу гэж асууж байсан.

Тэр "хорыг" АНУлсад биш харин Их Британид(!) найруулж байсан юм шүү! Ийнхүү Их британи бүүр тэр үед, 2009 онд энэ "босогчид" гэгчдийг Сири руу илгээхээр бэлтгэж байсан юм шүү дээ. Тэгээд тэд нар намайг Францын гадаад хэргийн сайд байсан хүний хувьд үүнд нь оролцооч гэж хүсэлт тавьж байсан нь тэр ээ. Би франц хүн, иймээс энэ нь надад сонирхолгүй байна гэж тэдэнд хэлсэн юм.

Гэвч би үүгээр юу хэлэхийг хүсээд байна вэ гэвэл, одоо Сирид болж байгаа шиг ийм үйл явдлуудыг тэд бүүр эртнээс төлөвлөж бэлддэг юм аа. Сирид явуулж байгаа энэ ажиллагааг эртнээс бэлдэж төлөвлөгөө боловсруулж энэ хүмүүсийг нь ч урьдаас бэлтгэсэн юм.

Хөтлөгч: Уучлаарай, ямар зорилгоор гэж? Хэрэв зорилго нь Асадыг түлхэн унагах юм бол хэнд энэ нь ашигтай, чухам яах гэж?

Ролан Дюма: Зорилго нь их энгийн. Асадыг мөн Сирийн энэ засгийн газрыг нь түлхэн унагах! Ойрхи Дорнодын энэ бүс нутгийн хувьд - Сирийн энэ засгийн газар нь Израйлийн эсрэг чиглэсэн хандлагатай байдаг гэдгийг мэдэх нь чухал юм. Ийм учраас л Израйлийн эргэн тойронд, түүний хөрш зэргэлдээ эдгээр улс орнуудад болж байгаа бүх зүйл ... ойлгомжтой шүү дээ. Нилээн дээр үед Израйлийн ерөнхий сайдтай би хувийн журмаар ярилцаж байхад тэрбээр надад дараах зүйлийг хэлсэн юм: "Бид Израйлийг хүрээлж байгаа энэ улсуудтай харьцаж байгаа одоогийн харьцаагаа хэвийн болгохыг оролдож байгаа. Харин бидний найз нөхөд болохыг хүсэхгүй байгаа тэр улсуудыг бид устгах болно". Энэ бол тэдний улстөрийн үзэл баримтлал нь, цаашилбал түүхэн төлөвлөгөө нь. Гэхдээ энэ бол тэдний хэрэг, яагаад болохгүй гэж? Гэвч бид бүхэн үүнийг нь мэдэж байхад саад болохгүй байх.

АНУ-ын армийн генерал асан Уэсли Кэнн Кларк 2007 оны 3-р сарын 2-нд “Democracy, Now!” нэвтрүүлгийн телехөтлөгч Эми Гуудманд өгсөн ярилцлагандаа энэхүү мэдэгдлийг хийсэн юм:

"Бид 7 жилд 5 улс орныг эзэрхийлэн түрэмгийлнэ!".

* Тэр үед [2001 оны] 9-р сарын 11-нээс хойш 10-аадхан хоног өнгөрөөд байсан. Би Рамсфельдтэй, Пол Вульфовецтэй уулзахаар Пентагон (АНУ-ын батлан хамгаалах яам) –нд ирээд байсан юм.

* Тэгээд дараа нь би урьд нь хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар доошоо бууж ирсэн. Нэг генерал намайг дуудаад "- Сэр! Бидэнд ярих юм байна. Та миний өрөөгөөр түр ороод гарахгүй юу" гэж хэлсэн.

* Би хариуд нь "-Таны цагийг үрэх хүсэлгүй байна" гэж хэлсэн. Харин тэр "- Үгүй ээ, үгүй. Санаа зоволтгүй" гэж хэлсэн.

* Тэгээд ороход, тэрээр "-Бид нар нэг шийдвэр гаргачхаад байгаа. Бид Ирак руу дайрч нэг дайн эхлэх гэж байгаа" гэж надад мэдээлсэн. Тэр үед 2001 оны 9-р сарын 20-д дөнгөж гараад байсан юм...

* "-Бид хэрэв Ирактай дайн хийх гэж байгаа юм бол чухам яагаад тэр вэ?!" гэж би түүнээс асуусан.

* Харин тэр "-Би мэдэхгүй ээ!" гэсэн. "Тэд [дарга нар] чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа байх гэж би бодож байна..." гэж тэр хэлж байсан.

* Би түүнээс "-Бид нар Саддамыг Аль-Кайдатай холбоотой болохыг нь илрүүлсэн юм уу?" гэж асуусан. Тэрээр "-Үгүй ээ, үгүй! Энэ чиглэлд ямар нэг юм юу ч олоогүй байгаа. Тэд [манай удирдлага] зүгээр л шууд Ирактай дайн эхлэхээр шийдсэн байна шүү дээ" гэж тэр надад хэлсэн.

* Тэрээр: "-Бид энэ "террористууд"-тай юу хийхээ мэдэхгүй байна, гэхдээ бид зэвсэг сайтай учир ямар ч улсын засгийн газруудыг түлхэн унагаж чадна гэж [манай удирдлага] үзэж байгаа юм байна гэж би бодож байна" гэж надад ярьж байсан.

* Ингээд би хэд хоногийн дараа түүний өрөөнд дахин нэг орсон юм. Тэр үед бид нар Афганистаныг аль эрт бөмбөгдөөд эхэлчихсэн байсан. Би түүнээс "-Бид чинь тэгээд Ирактай дайн эхлэхийг завдаж байгаа хэвээрээ юү?" гэж асуусан.

* Тэрбээр "-Бүх зүйл бүүр хамаагүй муу болчхоод байна аа" гэж хэлээд ширээн дээрээсээ нэг баримт бичгийг авч надад үзүүлсэн. Тэр надад “Дөнгөж сая энэ санамж бичгийг би хүлээн аваад байна. Энэхүү баримт бичигт бид нар хэрхэн яаж 7 жилд Хойд Африкийн 5 улсыг эзэлж авах тухай бичсэн байна” гэж надад тайлбарлаж байсан.

* "Эхлээд Ирак дараа нь Сири, Ливан, Ливи, Сомали, Судан, үүний дараа Ираны ээлж ирнэ" гэж тэр надад хэлж байсан........?!!

ОДОО ОЙРХИ ДОРНОДОД БОЛЖ БАЙГАА “АРАБЫН ХАВАР” + “ХУВЬСГАЛ” + “ДАРАНГУЙЛАГЧИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БОСЛОГО” ГЭГЧИЙН ЦААД ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЙМ Л ЮМ.

Энэ тухай бодит үнэн мэдээллүүд өчнөөн байсаар байхад манай "ардчилсан", хувийн чөлөөт сэтгүүлчид, долдой улстөрчид, үзэл сурталчид харийн суртал ухуулга - тархины угаалгын машиных нь цагаан хоолой нь болж улиглан бурж байгаа!

Эрүүл ухаанаасаа "эрх чөлөөтэй" болж авсан манай либералч үзэл сурталчид харийнханд "ашигтай мангарууд" болсон байгаагаа ядаж мэддэг болов уу......

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.65 (10 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх