Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэрийн дор Гардасил гэдэг энэхүү маш өндөр эрсдэлтэй вакциныг хөдөө орон нутаг, нийслэлийн зарим дүүргүүдээс эхэлж манай бүх охид, бүсгүйчүүд эмэгтэйчүүдэд хийж эхлээд байна!!! Эрүүл мэндийн яам энэ салбарын байдлыг ямар болгочхоод байгааг, ямар хариуцлагагүй зүйлүүд хийгээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа билээ.

Иймд энэ сэрэмжлүүлгийг боломжтой бүх хэлбэрээр цааш нь тарааж монголчууддаа ҮР ДАГАВРУУДЫГ НЬ МЭДЭЖ ОЙЛГОЖ БАЙЖ УХАМСАРТАЙ СОНГОЛТОО хийх эрхийг хангахад тусална уу. Гардасил вакцины рекламыг нь биш харин сөрөг бүр цаашилбал бүр үхэл, зэрэмдэг байдалд хүргэсэн аймшигт үр дагавруудынх нь маш олон мэдээллүүдийг интернетээс үзэж болно.

Энэ мэдээллийг охинтой, эгчтэй, дүүтэй, найз бүсгүйтэй, эхнэртэй, ээжтэй бүх монголчууддаа сэрэмжлүүлэн хүргэж байна.

Энэ файлыг ТАТАН авч цааш нь бүх хэлбэрээр тараах, сонин сэтгүүл, сайтуудад тавихад тусална уу.

ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН бол АСАР ТОМ ЗАЛИЛАН


Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бусдад сохроор даатгаж байгаа хэрэг бол
яавч хариуцлагатай ухаалаг хүний ажил бус юм. Итгэ, гэхдээ ЗААВАЛ шалга!!!

Өмнөх үг

Харамсалтай нь, ямар ч аргаар хамаагүй мөнгөний ашиг хонжоо унагаж байх үзэл суртал нь манай өнөөгийн "ардчилсан" капиталист нийгмийн энгийн бодит үнэн болчхоод байгаа билээ. Бидний амьдралд одоо энгийн үнэн шударга байдалд нийцэх зүйл үлдсэн үү, ер нь өнөөгийн бидний амьдралд эрсдэлгүй аюулгүй юм байна уу?..

Аливаа хүн нийгмийн дотор дангаараа "аминчханаар" оршин амьдардаггүй, харин тухайн нийгмийнхээ ёс суртахуун-үзэл суртал, эдийн засгийн нөөц бололцоо, хүмүүсийн мэдлэг мэдээлэл ямар байгаагийн ачаар оршин амьдардаг билээ. Иймд тухайн нийгэм нь эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, ер нь ямар байх нь эргээд хүн нэг бүрт нөлөөлж байдаг гэсэн үг юм. Ард түмэн оршин амьдрах, улс үндэстэн цаашид оршин тогтнохын үндсийн үндэс бол хүн амын түүний дотор ирээдүйн эхчүүдийн эрүүл мэнд, үндэстний генийн сангийн цэвэр ариун байдал, үндэстний нөхөн үржихүйн чадавх, түүний дархлаа билээ.

Сүүлийн 20 жил шүүн тунгааж эргэцүүлэн бодохоо бараг больж гагцхүү гаднынхны бүх зүйлд сохроор шүтэн мөргөж үнэн хэрэг дээрээ тэдний заавраар Монгол улс, монголын ард түмнийг "удирдан жолоодож" ирсэн манай "дэндүү гэнэн эрх" баригчдад "Гардасил" нэртэй 3 тунгийн вакциныг "эзэд" нь 300 ам.доллараар шахсан байна. Одоо манай хэд "юунд ч хариуцлага хүлээдэггүй гэнэн зангаараа "жирийн хүмүүс бидний хайртай хүмүүст, Монгол Улс Үндэстэн угсаатны нөхөн үржихүйд өндөр эрсдэлтэй вакциныг ээж нарт, манай охид бүсгүйчүүдэд тарих гэж байна !!!

АНУ, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн олон орнуудад Гардасил вакциныг хийлгэсэн олон охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд сэтгэл-мэдрэлийн хүнд өвчтэй болсон, хорт хавдраар өвчилсөн, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон, хожим энэ вакцинаас болж өвчнөөр нас барсан маш олон тохиолдлууд гарсан байна!!! Энэ тухай олон мэдээллүүдийг Гардасил вакцины золиос болсон хүмүүсийн эцэг эхчүүд, шударга эмч мэргэжилтүүд, судлаачид эрдэмтэд интернетэд тавьцгааж бусад хүмүүст урьдчилан сануулж байна. Гэвч вакцин үйлдвэрлэдэг корпорациуд, зарим улсын засгийн газруудын явуулж байгаа стратеги нь давхцаж байгаа тул мөнгөний асар их ашиг хонжоо олох, тухайн улс орны хүн амыг нь өвчлөмтгий эмзэг болгож улмаар цөөлөх хэтийн бодлогоор энэ вакциныг "шахсаар" байна!?

Гардасил вакцин бол биологийн зэвсэг мөн

Эрх баригчдыг чухам юу хийгээд байгааг нь ажиглан судалж үзвэл тэд олон олон зүйл дээр улс үндэстнээ бодохоо больсон, ийм сэтгэл чадвараа нэгэнт гээсэн бололтой... Улстөрч гэдэг бол юуны өмнө улс гэрээ, үндэстэн угсаатнаа хамгаалж байх явдал гэдгийг тэдний ихэнх умартжээ... Тэд олон зүйл дээр судлан тунгааж шийдвэрээ гарган дараа нь хариуцлагыг нь хүлээж байхаас татгалзаж гаднын зөвлөгөөгөөр явахыг хялбар гэж үздэг болоод удаж байгаа учир үндэстний аюулгүй байдлын хувьд бараг "сохорчээ"...

Gardasil Vaccine Victims and Deaths - Did You Know?

Доктор Майк Адамс /АНУ/

Албан ёсны баримтуудыг нь шалган үзвэл


Энэ бүх түүх нь полимераз гинжин урвалжийг ашиглаж Хүний папиллом /манайд хөхөнцөр вирус гэдэг/ вирус(ХПВ)-ийг тодорхойлох авсаархан тест-системийг үйлдвэрлэдэг “HiFi DNA Tech” компаниас эхэлдэг. Одоо энэ компани өөрийн энэхүү технологио АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүнүүд ба эм бэлдмэлүүдийн хяналтыг удирдах газар(FDA)-аар вирусийн тест системүүдийн II ангилалд оруулахаар хөөцөлдөж байна. Тэгвэл тус компанийн энэхүү алхмыг нь ойлгож дүгнэхийн тулд вирусзүйн тест системүүдийн II ба III ангиллуудын хоорондох ялгааг ойлгох шаардлагатай болж байгаа юм.

Тус Удирдах газрын журмуудын дагуу бол вирусзүйн III ангиллын тест систем нь худалдаанд гаргахын өмнө авсан байх ёстой баталгаа бөгөөд ийм баталгаагүй тест системийг худалдах боломжгүй юм. Энэхүү вакцины борлуулалтыг шууд эхлэхийн тулд энэхүү систем нь II ангиллын буюу “тусгай хяналт”-аар орсон гэдэг илүү доогуур статусыг авсан байх ёстой юм. II ангиллын вирусийн тест системүүд гэдэг бол эдгээр “тест системүүд нь үнэхээр аюултай үр дагавруудгүй мөн үнэхээр үр дүнтэй гэдэгт нь хангалттай итгэлтэй байхын тулд зөвхөн ерөнхий хяналт явуулах нь хангалттай биш тийм системүүд юм. Гэхдээ энэ системүүд нь ажлын стандартууд, зах зээл дээр гаргасны дараах ажиглалт, үйлчлүүлэгчдийн бүртгэл, зөвлөмжүүд болон удирдамжуудыг хэвлэн гаргаж тараах мөн тус агентлагаас шаардлагатай гэж үзсэн бусад зүйлүүдийг хамарч чадсан тусгай хяналт явуулсан гэж үзэхэд хангалттай мэдээлэлтэй байх ёстой”.

Өөрөөр хэлбэл, II ангиллын тест систем нь үнэн хэрэг дээрээ аюултай эсвэл аюулгүй ч байж чадах системүүд гэсэн үг ба хэдий ийм байдаг боловч тус Удирдах газар ийм системүүдийг зах зээлд гаргахад аюулгүй гэж үзсээр байна.

Тэгвэл “HiFi DNA Tech” дараах үндэслэлүүдийг ашиглаж энэ тест системээ II ангилалд оруулахыг оролдож байна:

- Тус удирдах газар 20 гаруй жилийн турш хүний папиллом вирусийн энэ тест системийг “умайн хүзүүний хорт хавдрын тест” гэж үзсээр ирсэн.
- Гэвч лав 2003 оноос эхлэн тус Удирдах газар хүний папилом вирус ба умайн хүзүүний хорт хавдрын хооронд холбоо байдаг гэж үзэж байсан үзлээ өөрчилж “ХПВ нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэггүй” гэж мэдэгдэх болсон юм.
- Үүний дараа “HiFi DNA Tech” компаниас мэдэгдэхдээ тэдний боловсруулсан энэ тест бол үүнээс хойш умайн хүзүүний хорт хавдрын тест биш, харин зүгээр л ХПВ-ын халдвар авсан байгаа эсэхийг тодорхойлох тест, энэ нь тухайн тестийн хамгийн анхны зорилго нь байсан гэж зарлах болсон юм. Өөрөөр хэлбэл, тус тест нь зөвхөн ийм вирус байгаа эсэхийг тодорхойлдог, ямар нэг онош тавьдаггүй /үүний тулд илүү өндөр стандарт шаардлагатай байдаг/ байна.

2007 оны 10-р сарын 12-нд “HiFi DNA Tech” корпораци шүүхийн журмаар Удирдах газрыг албадан шахаж ХПВ-ыг тодорхойлдог энэ технологио II ангилалд оруулахыг оролдож байсан (http://www.news-medical.net/?id=31180 үзнэ үү) байна. Үүнээс өмнө 2007 оны 3-р сарын 7-нд “HiFi DNA Tech” полимераз гинжин урвалжийг ашиглаж ХПВ-ын халдвар байгаа эсэхийг тодорхойлдог энэ тест системийн ангиллаа өөрчлүүлэхээр Удирдах газарт шаардлага хүргүүлж байжээ. Энэхүү шаардлагадаа дурдсан байгаа чухам энэ мэдээлэл нь ХПВ ба умайн хүзүүний хавдрын хооронд холбоо байхгүй гэдгийг Удирдах газар мэдэж байсан гэдгийг бидэнд мэдээлж байгаа юм.

Одоо ойлгов уу? Тэгвэл энэхүү нилээд будилаантай түүхийг цааш үргэлжлүүлэхийн өмнө та бидний олж мэдсэн баримт нотолгоонуудыг нэгтгэн дүгнэж үзье.

- Полимераз гинжин урвалжийн аргаар ХПВ-ыг тодорхойлдог системийг үйлдвэрлэдэг нэг компаниас Удирдах газар ХПВ-ын халдвар нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэггүй гэсэн байр суурьтай болсон гэдгийг нь үндэслэж энэ системээ II ангилалд оруулах тухай шаардлагыг Удирдах газарт хүргүүлж /мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж/ байгаа юм байна.
- Энэ нь тус ХПВ нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэггүй юм байна гэдгийг Удирдах газар сүүлийн хэдэн жилийн турш мэдэж байсан гэсэн үг юм. Тэгвэл тус Удирдах газар Гардасил-ийг сайшаан баталж энэ вакцинаар бүх үндэстний эмэгтэйчүүдийг вакцинжуулахыг зүтгүүлж байсан нь нийгмийг төөрөгдөлд оруулсан байсан хүн эмнэлгийн санаатай залилан байсан гэсэн үг юм. Энэхүү залилан нь хүмүүсийн хорт хавдраар өвчлөхөөс айх айдсыг нь ашиглан энэ вакциныг борлуулахын тулд хийсэн ажил байсан /үүнд гайхах хэрэггүй юм/ байна. Ийнхүү хүн эмнэлгийн үүднээс авч үзвэл ямар ч ашиггүй /эсрэгээрээ аюултай, хортой байж чадах/ энэхүү вакцины золиосууд нь манай охид, бүсгүйчүүд болсон юм.
- Гардасил-ийн ямарваа хор аюулгүй байдал ба үр дүнтэй байдлыг нь хэлэлцсэн саяхны хэлэлцүүлгийн үеэр энэ чухал мэдээлэл нь олон нийтийн хүртээл болж чадаагүй байсныг харуулсан юм. Өнөөдөр ч ХПВ-ын эсрэг вакциныг тарьсаар л байна. Энэ байдал нь ХПВ-ын эсрэг заавал хийлгэх ёстой тарилгуудыг өргөн олон нийт авч хэлэлцэхдээ хамгийн чухал хүчин зүйлүүдийг авч үзээгүй орхисон байсан гэсэн үг юм. Ийм вакцинууд нь охид, эмэгтэйчүүдийн бие эрүүл мэндэд ямар ч аюулгүй мөн үнэхээр үр дүнтэй эсэх тухай маш оновчтой, баталгаа нотолгоонуудад үндэслэсэн дүгнэлтүүдийг хийхэд эдгээр чухал хүчин зүйлүүдийг заавал авч үзэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

Цааш нь бид “Хүний папиллом вирус нь умайн хүзүүний хорт хавдартай холбоогүй” гэсэн Удирдах газрын мэдэгдлийг авч үзэх болно.

Шаардлага - ын текст

Эмэгтэй хүн хүний папиллом вирусээр халдварласан эсэхийг тогтоох тест системийн ангиллыг өөрчлүүлэх тухай энэ шаардлага /огноо: 2007.3.07/ одоо ч FDA - Удирдах газрын сайтан дээр байгаа. (http://www.fda.gov/ohrms/dockets/dockets/07p0210/07p-0210-ccp0001-01-vol1.pdf Энэ баримт бичгийг Удирдах газар өөрөө устгасан тохиолдолд /тэдэнд ийм хүсэл байсан нь тодорхой болсон/ түүний хуулбарыг хүмүүст хүргэх зорилгоор бид өөрсдийн сервер дээр бас тавьсан байгаа. http://www.NewsTarget.com/downloads/FDA-HPV.pdf

Энэ баримт бичигт ийм нэг текст байгаа:

Тус Удирдах газраас 2003 оны 3-р сарын 31-нд гаргасан хэвлэлийн мэдээлэл нь 1988 оноос хойш хүн эмнэлэг ба технологийн салбарт олсон ололт амжилтуудыг хүлээн зөвшөөрч “ХПВ-ээр үүсгэгддэг ихэнх халдварууд нь түр зуурын богино хугацаатай байдаг ба умайн хүзүүний хорт хавдартай холбоогүй” гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, 2003 оноос эхлэн тус Удирдах газрын судалгаа, шинжилгээний хэсэг нь ХПВ-ын халдварыг хорт хавдрын өндөр эрсдэлтэй өвчлөлд хүргэдэг гэж цаашид үзэхээ больсон ба олон нийтэд зориулсан энэ талын нийтлэлүүддээ энэ байдлыг тооцсон болно. Гэвч үйлдвэрлэлд тавигдах хэм хэмжээнүүдийг хянаж зохицуулж байхын тулд урьдын хуучин ангиллын схем ашиглагдсаар байгаа юм. Хуучин энэ схемэнд ХПВ-ын тест нь умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг үнэлэх тест гэж өгөгдсөн байгаа.

Энэхүү шаардлагыг Удирдах газрын сайтнаас үзэж болно: (http://www.fda.gov/bbs/topics/NEWS/2003/NEW00890.html).

Энд баримт бичигт Удирдах газар “ХПВ-ын ДНХ-ыг тодорхойлох тест нь ердийн Пап-тестийг орлуулахаар зориулагдаагүй болно” гэж зарлаж байна. Мөн энэ тест нь хэвийн Пап-тесттэй, 30 –аас доош насны эмэгтэйчүүдэд шинжилгээ хийхэд зориулагдаагүй болно. Энэ бүлгийн эмэгтэйчүүдийн дунд ХПВ-ын халдварын тархалт өндөр байдаг хэдий ч энэ халдварын ихэнх нь богино хугацаатай, умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэггүй гэжээ.

Өөрөөр хэлбэл, 2003 онд Удирдах газар-FDA нь ХПВ-ын халдвар бол умайн хүзүүний хавдартай холбоогүй гэдгийг аль эрт мэдэж байсан байна.

Үүнээс гадна Удирдах газрын энэ баримт бичигт “ХПВ-ээр халдварласан ихэнх эмэгтэйчүүд энэ вирусийг биеэсээ хөөн зайлуулах /элиминац/ чадвартай ба эрүүл мэндэд нь урт хугацаатай ямар нэг сөрөг үр дагаврууд үлддэггүй” гэж мэдэгдэж байгаа юм.

Өөрөөр хэлэх юм бол ХПВ-халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэдэггүй байна. Тэгвэл манай охид, эмэгтэйчүүдийг энэ вакцинаар заавал журмаар толгой дараалан вакцинжуулж эхэлсэн энэ кампанит ажилд чухамдаа тэднийг умайн хүзүүний хорт хавдраас “аврах” гэдэг газар сайгүй түгэн тархаж байсан уриа, лозунгууд нь шийдвэрлэх түлхэц өгч байсныг одоо Та санаж байна уу. Гэвч Хүний Папилом Вирус нь залуу эмэгтэйчүүдэд заналхийлдэггүй гэдгийг эдгээр бүх баримт бичгүүд нэг мөр харуулж байна. Мөн цаашид Та ХПВ-халдварууд нь цаанаасаа хязгаарлагдмал, өөрөө аяндаа алга болдог гэдгийг харах болно.

ХПВ-халдвар нь ямар ч вакцин хэрэггүй, өөрөө аяндаа алга болдог

Ангиллыг өөрчлүүлэх тухай гаргасан тэр шаардлагад дурдснаар ХПВ-ын халдварууд нь цаанаас хязгаарлагдмал /ямар нэг өвчлөлд хүргэдэггүй/, ямар нэг эм бэлдмэлүүд болон вакцинуудын шаардлагагүйгээр цаанаасаа байгалийн замаараа гадагшилж алга болдог байна. Умайн хүзүүний хорт хавдрыг ХПВирус үүсгэдэггүй ба харин энэ вирусийн халдварыг биедээ байнга байлгаад байх боломжийг олгодог тухайн эмэгтэйн бие организмын байнгын эрүүл бус байдал нь хорт хавдарт хүргэдэг байна.

Энэхүү шаардлагад дурдсанаар:

Сүүлийн 15 жилийн турш энэ сэдвээр нийтлэгдсэн судалгаа, шинжилгээний шинэ мэдээллүүдэд тулгуурлан ХПВ-ын халдвар авсан байгааг тогтоож чухам ямар хэлбэрийн вирус байгааг тодорхойлж байгаа нь ер нь умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг үнэлэхтэй ямар ч шууд холбоо байхгүй гэдгийг одоо газар сайгүй хүлээн зөвшөөрөх болсон юм. ХПВ-ээр үүсгэгдсэн хурц халдваруудын ихэнх нь өөрөө аяндаа биеэс гадагшлан алга болдог... ХПВ-ын олон удаагийн давталттай дамжин халдварладаг халдварууд нь, тэр байтугай хавдрын генийн өндөр эрсдэлтэй ХПВирусуудээр үүсгэгдсэн халдварууд нь, умайн хүзүүний хавдрын өмнөх төлөв байдал – дотоод өөрчлөлтүүд хөгжих өндөр эрсдэлтэй ч холбоогүй байдаг.

Давтан(удаа дараагийн) тест(тестүүд) хийхэд ХПВ-ын зөвхөн нэг л хэлбэрт удаа дараа эерэг үр дүн /халдвартай байна гэсэн үг/ өгч байгаа эмэгтэй нь ХПВ-ын байнгын тогтмолжсон нэг хэлбэрийн халдвараар өвдсөн байх өндөр эрсдэлтэй байдаг. Ийм эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын өмнөх дотоод өөрчлөлтүүд хөгжих өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Хүний папилом вирус бус харин ийм халдвар нь [эмэгтэйн бие организмын эрүүл бус бусад шалтгаануудаас болж эмэгтэйн биед] байнгын тогтмолжсон байгаа нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг тодорхойлдог.

Удирдах газар ч ХПВ нь умайн хүзүүний хорт хавдартай холбоогүй гэсэн энэ дүгнэлттэй санал нийлж байгаа бөгөөд үүний илрэл бол дээр бидний ишлэл авч байсан тус Удирдах газрын 2003 онд гаргасан хэвлэлийн мэдээлэл юм.

Цааш нь бид ХПВ-ын эсрэг вакцинууд нь үнэн хэрэг дээрээ эмэгтэйчүүдийн бие организмд хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүдийг үүсгэдэг гэдгийг нотолж байгаа баталгаануудыг авч үзэх болно.

ХПВ-ын эсрэг вакцинууд нь хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд үүсэх эрсдэлийг улам ихэсгэдэг

Дээрх шаардах бичигт дурдсанаар Гардасил вакцин нь зарим эмэгтэйчүүдэд хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд үүсэж хөгжих эрсдэлийг 44,6%-иар ихэсгэж болдог байна. Энэхүү шаардах бичигт нэг баримтаас ишлэл авч ингэж бичсэн байна:

"Полимераз гинжин урвалжийн аргаар вирусын ямар гентэй болохыг нь яв цав тогтоодог ХПВ-ын тест систем нь одоо маш чухал болоод байна. Учир нь вакцин дотор агуулагдаж байгаа ХПВ-ын тэр штаммуудад полимераз гинжин урвалжаар эерэг үр дүн үзүүлж байгаа эмэгтэйчүүдийг Гардасил-аар вакцинжуулж байгаа нь цаашид онцгой хүндрэлд хүргэж болох хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд хөгжих эрсдэлийг нэмэгдүүлж байна". (FDA VRBPAC Background Document: Gardasil HPV Quadrivalent Vaccine. May 18, 2006 Vaccine and Related Biological Products Advisory Commitee Meeting. www.fda.gov/ohrms/dockets/ac/06/briefing/2006-4222B3.pdf). Энэ баримтын хуулбарыг эндээс бас үзнэ үү: http://NewsTarget.com/downloads/FDA-Gardasil.pdf.

Энэхүү баримт бичиг нь Гардасил–аар охид, эмэгтэйчүүдийг вакцинжуулах нь маш аюултай болох тухай гайхалтай, маш чухал мэдээллүүдийг агуулж байгаа нь эргэлзээгүй юм. Энэ баримтын 13-р хуудсан дээр ингэж бичсэн байна:

Дэд бүлгүүдийн эхний анализаас хийсэн дүгнэлтүүд ба түгшүүртэй болгоомжлолууд

BLA (biologics license application)-г үр дүнтэй эсэхийг судлах явцад түгшүүртэй хоёр шалтгаан байгааг илрүүлсэн юм. Эхний шалтгаан нь вакцин дотор агуулагдсан байгаа ХПВ-ын хэлбэрүүдтэй яг ижилхэн хэлбэрийн вирусүүдийн халдвараар байнгын өвчилсөн байгаа нь бүүр анхнаасаа тодорхой болсон байсан тэр эмэгтэйчүүдэд Гардасил тарьж байгаа нь энэ бүлэгт хорт хавдрын өвчлөлтийг ихэсгэж болзошгүй байгаатай холбоотой юм. Нөгөө шалтгаан нь ЦИН 2/3 ажиглалттай эсвэл энэ вакцин дотор агуулагдаагүй бусад хэлбэрүүдийн ХПВирусүүдээр нөхцөлдсөн илүү хүнд тохиолдлуудтай холбоотой юм. Чухамдаа ХПВ-ын бусад хэлбэрүүдээр үүсгэгдсэн эдгээр өвчлөлүүд нь тус вакцинд агуулагдаж байгаа ХПВ-ийн хэлбэрүүдийн хувьд Гардасилийг үр дүнтэй гэж үнэлсэн үр дүнгүүдэд нь эргэлзэхэд хүргэж байгаа юм.

Гардасил вакцин дотроо ямар аюулыг агуулж байна вэ?

Энэхүү “нээлт” нь Гардасил-ийн талаарх хэлэлцүүлгүүд ба өсвөр насны охидыг албадан вакцинжуулж байгааг ажиглаж байсан хүнийг шооконд оруулах нь лавтай. Нэгдүгээрт, Гардасил вакцин нь зарим эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нь 44,6% нэмэгдүүлж болох ажээ. Чухамдаа Гардасил вакцинд агуулагдаж байгаа ХПВ-ын хэлбэрүүдтэй ижил хэлбэрийн вирусүүдээр нэгэнт халдвар авсан байгаа эмэгтэйчүүд энэ вакцинийг хийлгэвэл ийм хавдраар өвчлөх эрсдэл нь огцом нэмэгдэнэ гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, ХПВ-ын халдварыг биедээ “аюулгүй” байдлаар нь тээж яваа залуу эмэгтэй хэрэв ийм вакцинийг хийлгэвэл энэ нь тэр халдварыг нь “сэдрээн идэвхжүүлж” улмаар хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд гарахад хүргэж болно гэдгийг тогтоосон байна. Энэхүү баримт нотолгоо нь ийм вакцин эмэгтэйчүүдийн биед хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд гарч хөгжихийг нь хурдасгадаг гэсэн үг юм.

Гардасил вакцинаар охид, эмэгтэйчүүдийг вакцинжуулах бодлогыг хэлэлцэх үеэр энэхүү чухал мэдээллийг зориуд нуун дарагдуулсан байсан юм. Вакцинжуулалтыг магтан дуулсан цэцэн цэлмэг, гэвч хоосон чалчаа үгүүд нь хэзээд хүмүүсийн “амь насыг аврах” гэдгээр халхавчаа хийж ирсэн ба тэд Гардасил вакцин нь бүх эмэгтэйчүүдийн хувьд “хамгийн сайн хамгаалалт нь болно, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг огт нэмэгдүүлэхгүй” гэж ухуулан сурталчилж ятгаж байсан билээ. Харин тэгвэл эдгээр албан ёсны баримт бичгүүд! нь ХПВ-ын халдвар авсан байгаа зарим эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нь огцом нэмэгдүүлдэг гэдгийг харуулж байна.

Ийм вирусийн халдвар авсан байж болох эсэхийг тогтоохын тулд эрүүл мэндийн ажилтнууд охид, бүсгүйчүүдээс нэг бүрчлэн бэлгийн амьдралын байдлыг нь асуун шалгаах ёстой болж байна уу? Ийм хөнгөн хийсвэр асуулт, хариултуудад үндэслэж бүх өсвөр насны охидыг энэ вакцинаар албадан вакцинжуулах нь эцэстээ эмнэлгийн ёсзүйн болоод бусад ямар эрсдэлүүд, үр дагавруудад хүргэж болох вэ гэдгийг тэд бодож үзсэн болов уу?

Гардасил вакцин нь ямар ч ашиггүй, бүүр онц аюултай байж болох тухай мэдээллийг АНУ-ын Хүн Эмнэлгийн Холбооны сэтгүүл дээрээс http://louisville.edu/medschool/med-peds/residents/journal-club/11-07%20Article.pdf үзэж болно.

Мөн хуулбарыг нь бид өөрсдийн сервер дээр тавьсан болно. http://www.newstarget.com/dowloads/HPV-Vaccine-Effects.pdf

Дүгнэлт: Гардасил вакцин хүн эмнэлгийн асар том залилан уу?

Одоогийн манай төр засгаас явуулж байгаа ийм бодлогыг тайлбарладаг хэд хэдэн онол төсөөллүүд байдаг.

Мөнгө санхүүгийн ашиг хонжоо: Эм үйлдвэрлэлийн корпорациуд муж штатуудад вакцинуудыг асар их хэмжээгээр худалдан борлуулж ашиг унагахын тулд бүх нийтийн заавал вакцинжуулалтын бодлогыг лоббидон тулгаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд эм, вакцин үйлдвэрлэлийн корпорациудтай далдуур хамтран ажиллаж байсныг нотлох жишээ олон байдаг байна. Жишээлбэл, Техасын амбан захирагч асан Рик Перри гэх мэт…/интернэтэд бий/

Хүмүүсийн эрүүл мэндийг бусниулах зорилготой хуйвалдаан: Зарим уншигчид үүнд итгэхгүй байж болох ч энэхүү онол нь вакцинжуулалт бол "вакцинуудад агуулагдаж байдаг нь одоо нэгэнт тодорхой болсон аюултай химийн бодисууд ба амьтдын ДНХ-ээр хүмүүсийг хордуулж халдварлуулах замаар нийгэмд ирээдүйн өвчлөлтүүдийг үүсгэхийн тулд хийгдэж байдаг хорт явуулга" гэж баталж байдаг. Хүмүүсийн эрүүл мэндийг хордуулж байгаа нь шинэ шинэ ноцтой өвчнүүд үүсэхэд хүргэж энэ нь эмийн “эмчилгээ”-г зайлшгүй шаардах замаар эцэстээ эм вакцин үйлдвэрлэлийн корпорациудын ирээдүйн ашиг орлогыг хангаж нэмэгдүүлж байдаг ажээ.

Ийм онолыг дэмжиж байдаг олон хүмүүс байдаг. Жишээлбэл, ДОХ-ыг эдгээр эм-вакцин үйлдвэрлэгч компаниудын “эрдэмтэд” нь бүтээсэн, дараа нь 1980-аад оны сүүлчээр Нью-Йоркийн гомосексчидийн хүрээнд нэвтрүүлсэн гэдэгт тэд итгэж явдаг.

Хонинууд болгосон хүмүүсийг бүрэн эрхшээл хяналтандаа оруулах: Энэ онолын дагуу гол зорилго нь ард түмнүүдийг одоо хуулиар заавал албадан болгосон эм, эмийн бэлдмэлүүд ба вакцинуудад захирагдаж байхад сурган дасгах явдал ажээ. Хэрэв дэлхийн хүн амын нэг хэсэгт вакцин, эм бэлдмэлүүдийг заавал албадан амжилттай нэвтрүүлж чадах юм бол яг ийм бодлогыг мөн бусад бүс нутгуудад ч түгээн тарааж болно, энэ нь эцэстээ бүх дэлхий дахины хүн ардад ийм бодлогыг тулгаж болно гэж тэд үзэж байна.

Мөнгө, санхүүгийн ашиг хонжооны тухай онол нь үнэхээр үнэмшилтэй ба ямар ч аргаар хамаагүй ашиг хонжоо унагаж байх нь одоогийн бидний амьдарч байгаа энэ нийгмийн энгийн бодит үнэн билээ. Энэ онол нь вакцин, эмийн бэлдмэлүүд үйлдвэрлэдэг корпорациудын асар их шунал, албан тушаалтан түшмэдүүд тэдэнд худалдагддаг байдал дээр үндэслэгдсэн байгаа юм. Бид ч энэ онолыг үнэнд тун ойрхон, мөн Гардасил-аар бүх охид эмэгтэйчүүдийг вакцинжуулах бодлогыг тойрсон үйл явдлуудыг тайлбарлах хамгийн өндөр магадлалтай хувилбар гэж үзэж байна.

Ямар ч үнээр хамаагүй ашиг хонжоо олох нь

Ер нь бүх баримт, нотолгоонуудаас үзвэл ХПВ-ын эсрэг вакцинжуулалт нь дор хаяхад итгэж найдаж болох шинжлэх ухааныг санагдуулам нэг тийм зүйл дээр бус харин ч хүмүүсийн тархинд хичээнгүйлэн суулгаж өгч байгаа нэг мем дээр л үндэслэсэн байгаа нь улам бүр ойлгомжтой болж байгаа юм. Мем гэдэг бол үзэл бодлын “вирус” бөгөөд энэ вирус-бодол нь нэг хүнээс нөгөөд тохиолдлын байдлаар дамжиж тархаж байдаг бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ба эрүүл мэндийн салбарын ажилтнууд, вакцин эмийн үйлдвэрлэлийн корпорациуд энэ мемийг бидний чихэнд байнга давтаж байхад улам хурдсан түгж байдаг юм аа. Тэгвэл энэ мем чухам утгатай мем юм бэ? Энэ мем бол “Хүний папилом /хөхөнцөр/ вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг, ийм учраас энэ вирусийн эсрэг вакцин хийлгэвэл энэ хавдрыг тусахгүй, амь насаа аварч болно” гэдэг зальтай санаа бодол юм.

Энэ мем нь шинжлэх ухааны ямар ч бодит үндэслэлгүй юм. Энэ вирус-бодол санаанд шинжлэх ухааны бодит факт баримтууд бус харин ам ам дамжсан цуу яриа л давамгайлж байгаа юм. Ийм вирус-санааг эм, вакцины үйлдвэрлэл борлуулалтаас, ирээдүйн өвчлөлүүд болон эмийн асар их борлуулалтаас асар их мөнгөний ашиг хонжоо унагаж байгаа тэр хүмүүс л анх нийгмийн "чихэнд шивнэж" өгсөн гэдэг бодол төрж байдаг билээ.

Гардасил /GARDASIL/ вакцин бол өнгөрсөн түүх нь ихээхэн эргэлзээ сэжигтэй, өөрийн үйлдвэрлэсэн вакцинууд ба эмүүдийн үнээ зохиомлоор хэт хөөрөгдсөн гэж, оффшор бүсэд салбар компаниа нээж татвараас зугтсан гэж, илэрхий био-дээрэм хийсэн гэж, FDA-Удирдах газрын үйл ажиллагааг шүүмжлэгчдийг гүтгэн гутаахын тулд тус газартай хуйвалдсан гэж олон удаа буруутгагдаж байсан, өөрийн эмүүдийн талаарх сөрөг мэдээллүүдийг /VIOX-ийн түүхийг интернэтээс олоод үзээрэй/ нуун дарагдуулж байсан зэрэг гэмт хэргийн шинжтэй бусад олон адал балмад хэргүүдтэй холбогдож байсан хүчирхэг “МERCК” корпорацийн үйлдвэрлэн борлуулдаг вакцин мөн бөгөөд тэдний лоббигоор энэ вакциныг манай охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд маань одоо "шахаж" байна.

Ямар нэг ёс зүйн хэм хэмжээний хязгаарлалтгүй энэ корпораци урьд өмнө байгаагүй асар том хэмжээнд залилан хийхдээ огт сийхгүй бөгөөд үүнд ч бэлэн байгаа юм. Энэ нийтлэлд дурдсан бодит факт баримтуудад тулгуурлаж үзэх юм бол Гардасил-аар бүх охид бүсгүйчүүдийг маань вакцинжуулж тарих гэсэн энэ оролдлого бол хүн эмнэлгийн тал дээр корпорациудын үйлддэг залилангуудаас хамгийн ичгүүр сонжуургүй залилан гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм. Та бүхэн Меrck-ийн тухай үнэн түүх ба үйлдсэн гэмт хэргүүдийг нь http://www.newstarget.com/Merck.html -ээс уншиж болно.

Бид үзэхдээ Мерк одоо хүн эмнэлгийн ээлжит залиланд хутгалдсан байгаа нь энэ ба манай төрийн болон эрүүл мэндийн албан тушаалтнуудыг далдуур худалдан авч энэ вакцинаа борлуулах асар том аргуудыг тэднээр дэмжүүлж байна. Энэ Гардасил вакцин бол эрүүл мэнд, хүн эмнэлгийн үүднээс авч үзвэл - хэрэв сайнаар бодох юм бол ямар ч ашиг тусгүй, харин муугаар бодох юм бол маш аюултай үр дагавруудад хүргэж чадах юм. Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь Гардасил вакциныг шахаж борлуулахтай ямар ч холбоогүй юм. Одоо бүүр заавал хийлгэх болоод байгаа энэ вакцинжуулалтын кампанит ажил нь корпорациудын гагцхүү борлуулалтаа өсгөх гэсэн, ашиг унацаа нэмэгдүүлэх гэсэн, өвчин тарьж байж эмийн зах зээлээ өргөжүүлэх гэсэн шуналтай холбоотой юм.

ХПВ-ын эсрэг энэ вакцины “маркетинг” буюу зах зээлээс унагах ашиг хонжоогоо нэмэгдүүлэх гэсэн оролдлого нь үнэн хэрэг дээрээ нийгэмд, хүмүүст элдэв өвчнүүд худалдан борлуулж байгаа сонгодог арга юм. Эхлээд хүмүүсийн хорт хавдраас айж байгаа айдсыг нь ашиглан тэднийг энэ байдлаас гарах арга замыг эрж хайхад хүргэж эцэст нь “буланд шахан оруулдаг”. Тэгээд гэнэтхэн маш хялбар нэгэн аргыг нийгэмд санал болгодог. Энэ аргыг тухайн цуурхлыг анхаасаа далдуур тараан түгээж дэврээж байсан нөгөө л тэр корпораци санал болгож байдаг.

Умайн хүзүүний хорт хавдрыг тойрсон энэ их шуугиан бол хүмүүсийн айдас дээр тулгуурласан маркетингийн сонгодог жишээ болсон юм: эхлээд хэрэглэгчдийн айдас болгоомжлолыг нь өдөөн дэвэргэж эцэстээ олон нийтийн зүгээс гарч эхлэх бачуурлууд болон өндөр албан тушаалтнуудыг далдуур худалдан авсан байгаа энэ лоббийн үр дүн "заавал хийлгэх ёстой" болгосон вакцинжуулалтын тухай хууль тогтоомж, яамны ээлжит нэг сайд - улстөрийн албан тушаалтны гарын үсгээ зурсан тушаал болон гарч ирэх нь тэр ээ.

Энэ нийтлэлийг бусад хүмүүст, ялангуяа бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, эцэг эхчүүдэд хүргэхэд тусална уу.

Ашигласан эх үүсвэр, ишлэлүүд: HiFi DNA Tech files lawsuit against FDA http://news-medical.net/?id=31180Reclassification Petition — Human Papillomavirus (HPV) DNA Nested Polymerase Chain Reaction (PCR) Detection Device (K063649) http://www.fda.gov/ohrms/dockets/dockets/07p0210/07p-0210-ccp0001-01-vol1.pdf

FDA Approves Expanded Use of HPV Test http://www.fda.gov/bbs/topics/NEWS/2003/NEW00890.htmlVRBPAC Background Document, GardasilTM HPV Quadrivalent Vaccine, May 18, 2006.

VRBPAC Meeting http://www.fda.gov/ohrms/dockets/ac/06/briefing/2006-4222B3.pdf

Effect of Human Papillomavirus 16/18 L1 Viruslike Particle Vaccine Among Young Women With Preexisting Infection Journal of the American Medical Association, August, 2007.

Интернэтээс нэмэлт мэдээллүүд хайх үгүүд: thruth of gardasil, poison of gardasil, правда о гардасил, жертвы гардасил г.м


Жич:

1. Вакцинжуулалтын эсрэг байх 50 шалтгаан нийтлэлийг эндээс
2. Шарын эсрэг вакцин гэж юу юм вэ нийтлэлийг эндээс
3. Вакцинжуулалтын тухай Үнэнийг мэдье гэвэл гэвэл нийтлэлийг эндээс
4. Вакцины тухай Үнэн баримтат киног эндээс
5. Вакцинжуулалт: Биднээс нуудаг Үнэн баримтат киног эндээс үзээрэй.

Цааш нь аль болох олон монголчууддаа мэдээлж дамжуулах нь тэдэнд төдийгүй та бас өөртөө хийх сайн үйлс буян болно гэж бодож найдаж байна.


Жич: Энэ нийтлэл бол зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд зөвхөн Та л өөрөө сонголтоо хийх эрхтэй. Зөвхөн мэдээлэлтэй, мэдлэгтэй, чөлөөт хүмүүн л сонголт хийх чадвартай билээ. Иймээс зөвхөн эргэцүүлэн бодох ёстой мэдээллүүд өгч байгаа хэрэг юм.

МОНГОЛЫН ҮР ХҮҮХДҮҮД ХОЙЧ ҮЕ ТҮМ БУМ, ЭРҮҮЛ ЭНХ, УХААН ЦЭЛМЭГ БАЙЖ УЛС ЭХ ОРОНДОО УРТ УДААН ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРАХ ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ!

Таны бодлоор бол яах ёстой вэ?...

Харамсалтай нь, ямар ч аргаар хамаагүй мөнгөний ашиг хонжоо унагаж байх үзэл суртал нь манай өнөөгийн нийгмийн энгийн бодит үнэн болчхоод байгаа билээ. Бидний амьдралд одоо энгийн үнэн шударга байдалд нийцэх зүйл үлдсэн үү, ер нь эрсдэлгүй, аюулгүй юм байна уу?.. Эргэцүүлэн бодоод үз...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

deegii
0 # deegii 2011-11-30 01:50
Bayarlalaa, mash chukhal medeelel bna. End myanganiii soriliin san gedeg khulkhi tosol ikh uuregtei oroltsog bgaa gej unshij bsan thruth of gardasil geed khaikhad aimaar zuil ikh bna tand bayarlalaa MANAN bol stupid pigs
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Daichin
0 # Daichin 2011-12-03 01:36
Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 14:51
Гэхдээ тоо бол хасах, нэмэх цэнэгтэй байдаг. Эднийх бол хасах. Хасах болохлээр муу.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
patriot
0 # patriot 2012-02-05 17:18
Энэ чинь ядуу буурай байгалийн баялаг ихтэй улс орнуудын хүн амыг аймаглан устгах техонлоги ш дээ Интернетэд түмэн баримтууд байгаа шүү Гаднын том сангууд хүмүүсийг вакцинаар тарьж өвчин тусгадаг элдэв өвчин тараадаг, хүүхэд гаргах хүн ам нь өсөх боломжгүй болгодог. Мари Стопсын салбарууд африкийн олон эмэгтэйчүүдийг стерил нөхөн үржихүйг нь тасалдаг байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
warrior.blogmn.net
0 # warrior.blogmn.net 2012-02-06 18:18
http://news.blogmn.net/34626/bill-gyeits-ba-hun-am-bagasgah-vaktsin.html
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Антивакцин
0 # Антивакцин 2012-02-10 17:42
Эрүүл мэндийн яам яг энд дурдсан хувилбараар ямар ч аюулгүй гэсэн нэрээр вакцин тарихаар бэлтгэж эхэллээ. Танай сайтын мэдээллийг хувилж авч болохгүй байна. news.mn сайтад энэ вакцинаар тариулахыг уриалсан байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
irgen
0 # irgen 2012-02-13 20:08
Quoting Антивакцин:
Эрүүл мэндийн яам яг энд дурдсан хувилбараар ямар ч аюулгүй гэсэн нэрээр вакцин тарихаар бэлтгэж эхэллээ. Танай сайтын мэдээллийг хувилж авч болохгүй байна. news.mn сайтад энэ вакцинаар тариулахыг уриалсан байна.

bolorbold sudlaachaa tanii ene medeelliig olon xund xurgemeer bn ta site-aasaa copy paste xiideg bolgood uguuch
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-02-14 12:31
Quoting irgen:
Quoting Антивакцин:
Эрүүл мэндийн яам яг энд дурдсан хувилбараар ямар ч аюулгүй гэсэн нэрээр вакцин тарихаар бэлтгэж эхэллээ. Танай сайтын мэдээллийг хувилж авч болохгүй байна. news.mn сайтад энэ вакцинаар тариулахыг уриалсан байна.

bolorbold sudlaachaa tanii ene medeelliig olon xund xurgemeer bn ta site-aasaa copy paste xiideg bolgood uguuch

Дээрх хавсралтыг /attachments-г :-) / татаад аваарай. Тэнд Гардасил вакцины тухай нийтлэл байгаа. Аль болох олон хүнд энэ сайтны хаягийг, энэ мэдээллийг хүргэхэд туслана уу. Бид дэндүү цөөхүүлээ учир нэг ч гэсэн монгол хүний эрүүл энх, сайн сайхан амьдрал эргээд бид бүгдэд сайнаар нөлөөлнө гэдэг итгэж байна :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
0 # zochin 2012-03-14 02:32
bi eniig 3 jiliin umnu gadaadad bhdaa hiilgesen.odoo eruusuu jiremsen bolohgui yum.arai enenees bolsiin bish bga daa.bur aichihlaa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
kodr
0 # kodr 2012-03-14 09:02
yana aa bi 2 ohintoi tom ohindoo hiilgehee shahsan shuu.1 l bish sanagdaad baisan yum aa .hezee vaaccine hiihed ingej ih reclam surtalchilgaa yavdag baisan yum.ene avgai nart oorsdod n hiivel taarna
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
оюун
0 # оюун 2012-03-14 15:11
Цолмон сайд өөрийнхөө охинд хийлгүүллээ гэх мэтээр рекламдаад байсан. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больсон бузар алмас юм байна л даа. Охиндоо хийлгэсэн байж яг харагдаач.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
hhh
0 # hhh 2012-03-15 16:42
eniig unshchihaad daraa ni setgegdlee bodoj bgaad bicheech humuusee yamar ih sensatsid durtai yum unen hudal ni medegdehgui yumand ingej amarhan itgej bolohgui shuu humuusee
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mam
0 # mam 2012-03-15 17:07
wikipedia бол хэн ч засч болдог бас хэн ч хариуцлагыг нь хүлээдэггүй лавлах толь ш дээ. Манайх чинь ардчилсан орон хүмүүс өөрсдөө л шийдэх ёстой Харин хүмүүсийгээ ямарч мэдээлэлгүй байлгаж байгаад сонголт хийлгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ Бидэнд ийм чухал мэдээлэл хүргэж байгаад баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
чимгээ
0 # чимгээ 2012-03-15 17:35
Эрүүл мэндийн яамныхан үүнийг яагаад эсэргүүцээд байгаад ойлгохгүй байна. Энэ чинь АНУ-ын энэ асуудлыг хариуцдаг төрийн дээд байгуулллага FDA-ийн албан ёсны баримтуудад үндэслэсэн материал байгаа ш дээ. Ишлэл холбоосуудаар нь ороод үзээрэй. ИЙМ Л БАЙНА БИД ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ ЭРХТЭЙ!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
jj
0 # jj 2012-03-16 19:01
ymar aiimarym bee tee
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dulmaa
0 # dulmaa 2012-03-17 23:24
bi oxinoo tariulaagui .etseg exiin zuvshuuruluur yum bna lee xarin .kommunist bsan bol xusheer tarix bsan baix. ardchilil jooxon ch gesen bgaa ni yamaa daa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Kisl
0 # Kisl 2012-03-17 23:57
Udurt 1000 1000 n hun vaccine hiilgej bgaa 10n zugiind hazuullaa gehed vaccine hiilgeheer zugiind hazuuldag gsn dugneltend automataar hurj bolohgui bizdee. Gehdee ene humuusiin songolt uchiraas hiilgehgui bj bolno shdee.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Antimarginal
0 # Antimarginal 2012-03-18 03:08
Quoting dulmaa:
bi oxinoo tariulaagui .etseg exiin zuvshuuruluur yum bna lee xarin .kommunist bsan bol xusheer tarix bsan baix. ardchilil jooxon ch gesen bgaa ni yamaa daa

харин ч одоо бүх юм мөнгөний төлөө учраас ийм болсон шд ээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Antimarginal
0 # Antimarginal 2012-03-18 03:11
Англи үсгээр бичдэг хүмүүс англи хэлтэй байж таарна энэ холбоосуудаар ороод уншаарай. албан ёсны баримтууд гэж байна лээ. Сонголтоо зөв хийгээрэй, мэдээллийн хэрэглэгч нар аа :P
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Tuya
0 # Tuya 2012-03-20 14:00
Ёооё, үнэхээр бухимдмаар юм аа. Эрүүл Мэндийн Яам энэ тэр гээд газрууд тайлбар хийгээд, ард иргэдийнхээ дунд байгаа энэ эргэлзээ тээнэгэлзээг тайлж болдоггүй юм уу. Энэ бичсэн зүйлс бүгдээрээ дэгсдүүлчихсэн!???, ихэнхдээ буруу л мэдээлэл байна ш дээ!!???. Миний хальт сонссоноор бол !!???? , Human papillomavirus (HPV) гэдэг нь нэг бүлэгт хамаарах олон төрлийн вирусуудын нэг нь. Олон замаар хүнд халддаг.
/Tuya чи хальт сонссоноороо дандаа ярьдаг уу !!!!! /

Одоогоор бидний олж мэдээд байгаа вирусаар үүсгэгддэг цөөхөн хэдэн хорт хавдруудын нэг үүсгэгч нь !???. Тэгээд нэг хэсэг хүмүүс судалж судалж эцэст нь ийм вакцин гаргаж аваад түүнийгээ түгээж нэг ч гэсэн хүнийг хавдраас сэргийлье л гэсэн байх!??? / Хийлгэх эсэх эрх чинь шүү дээ /

Мэдээж вакцин л болохоор 100% баталгаа мэдээж байхгүй, эрсдлийг л багасгана!??. Дээр нь мэдээж зарим хүмүүст сөрөг урвал үзүүлэх боломжтой!???. Гол нь вирусаар үүсгэгдсэн cervix хавдраас л сэргийлэх зорилготой (миний бодлоор cervix гэдгийг монголоор яав ч умайн хүзүү гэж орчуулахгүй, энэ нийтлэл юугаа яриад байгаа нь ойлгогдохгүй нь).!????
/Хальтхүн гуай тэгвэл яаж орчуулдаг юм бэ ? /
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Tuya
0 # Tuya 2012-03-20 14:04
Засвар: Уучлаарай, умайн хүзүү гэж орчуулсан нь зөв юм байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Tuya-д Чимгээгээс
0 # Tuya-д Чимгээгээс 2012-03-20 17:34
Та монголоор ойлгохгүй байгаа бол :sad: англи хэл дээрхи албан ёсны баримтуудыг холбоосуудаар ороод шалгаж үзэж байж буруу зөвийг нь шалгаж болно шүү дээ. Ийм л мэдээлэл байгаа, харин мэдээлэлгүй байсан нь дээр гэж үзэж байгаа бол энэ Таны л хэрэг, бүүр Эрх тань юм даа. :lol: Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж үг байдаг. Танд тэнэглэх ч эрх бас байгаа, эрхээ эдэл дээ :cry:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
deegii
0 # deegii 2012-03-20 23:25
Quoting чимгээ:
Эрүүл мэндийн яамныхан үүнийг яагаад эсэргүүцээд байгаад ойлгохгүй байна. Энэ чинь АНУ-ын энэ асуудлыг хариуцдаг төрийн дээд байгуулллага FDA-ийн албан ёсны баримтуудад үндэслэсэн материал байгаа ш дээ. Ишлэл холбоосуудаар нь ороод үзээрэй. ИЙМ Л БАЙНА БИД ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ ЭРХТЭЙ!!!!

Энэ зурган дээр байгаа бичгийг орчуулъя гэж бодлоо.

WWW.TRUTHABOUTGARDASIL.ORG

Энэ вэб сайтыг Гардасил вакцины золиосуудын ээж нар бүтээсэн болно. Үүнийг энэ вакцинаас болж алдсан амиуд ба эрүүл мэндээрээ хохирсон амьдралуудад зориулсан юм гэж бичжээ :sad:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
nami
0 # nami 2012-03-21 20:28
ene bol mash ayultai "Gardasil vaccine"-g eruusuu tariulj bolohgui,tuunchilen USA-s irsen vitamin bolood emuudiig Mongolchuud une hurgen zarj baigaa ni daanch huurhiilulttei baina,Bid hamgiin hairtai humuusdee gadaadaas "Hor" yavuulj bna gedgiig Mongolchuuddaa helmeer bna
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
nami
0 # nami 2012-03-21 20:49
tand bayarlalaa,uuniig ali chadliinhaa hireer taraah bolno,
mash ih bayarlalaa uur heleh ch ug oldohgui bna.
Mongolchuud mini uurt heregtei gesen medeellee erj haij nyagtalj dugnej amidraldaa heregjuuleh tsag negent boljee
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
german dah emch
0 # german dah emch 2012-03-22 16:01
Usa-d tsaagaachdyg hucheer ene gardasil-d hamaaruulsan bolovch 2009 ond tariulsan humuusee sudlaad mash ih dagavar hor nölöö garch bgaag n batalsan,bi ööröö germand amidardag,germand bol 2009 onoos ehleed surguuliin nasny huuhded tarihyg ers ters horigloson,bi ööröö anagaahyn chigleliin hun ba sudalgaanyh n buh ur dung unshij harsan,havdartai humuusyn havdryn ösöltiig saindaa 1-2 jil namdaahad tus boldog hajuugiin dagaldan garah nölöö n havdraasaa iluu hortoi gej bichigdej batlagdsan bsan,germany onkolog-n tövd mgl-s 1 zaluu irj sudalgaand n oroltson nertei zugeer dagaldangaar ajilchihaad mgl-d neeh surhii erönhiilögchiin odon avaad l bsan,ter hun bol ogt yum hiij sudlaagui ch odoo mgl-d ih tom erdemten met bdag shdee,Aspirin-g odoo hurtel ih örgön hereglej ach tus n garch bhad,manai eruul mendiin huuchin said delhiin hemjeend hereglehee bolison gej yariltslaga ögsön bhyg bi unshij bsan yum bna,ene met manaihan ih medleg muu ch ih ongiroo medemhii humuus shdee
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Jeni
0 # Jeni 2012-03-22 18:46
Bi emnelgiin hel us oilgohgui uchir nachiriig hi ch medehgui baina. Gehdee vaktsin hiideg, uildverledeg, ashig honjoo oldog ter etgeeduud uursduu, uursdiin ur huuhduuded ter vaktsinaa hiideggui gedgiig televizeer garsan nevtruulgees uzej baisan. Mongoliin mine ui olon ohid enegteichuud gadniihnii hort turshiltiin tuulai bolh vii gehees sanaa zovj bna
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
nara
0 # nara 2012-04-06 14:04
Uuchlaarai arai l buruu talruugaa tuilshirch bgaan bishuu. http://www.fda.gov/BiologicsBloodVaccines/Vaccines/ApprovedProducts/ucm093833.htm ene site deer chine Zuvshuurultei buteegdehuunii jagsaaltad "Human Papillomavirus Quadrivalent (Types 6, 11, 16, 18) Vaccine, Recombinant Gardasil Merck and Co, Inc." geed bj l bn shuu dee, harin tanii tavisan linkuud chine orohgui l bh yum daa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-04-08 12:22
Quoting nara:
Uuchlaarai arai l buruu talruugaa tuilshirch bgaan bishuu. http://www.fda.gov/BiologicsBloodVaccines/Vaccines/ApprovedProducts/ucm093833.htm ene site deer chine Zuvshuurultei buteegdehuunii jagsaaltad "Human Papillomavirus Quadrivalent (Types 6, 11, 16, 18) Vaccine, Recombinant Gardasil Merck and Co, Inc." geed bj l bn shuu dee, harin tanii tavisan linkuud chine orohgui l bh yum daa

Нараа! Эхлээд нийтлэлүүдийг бүрэн уншиж ОЙЛГОЖ БАЙЖ баримтат кинонуудыг үзэж байж дүгнэлтээ хийх ёстой биш үү. Алинд нь илүү итгэх найдах ГОРЬДОХ тань таны өөрийн мэдлэг боловсролын асуудал шүү дээ. Дөнгөж хальт уншаад сонсоод шууд л "ОЙЛГОЧИХООД" том дүгнэлт хийдэг хүмүүс хэтэрхий олон болчихоод байна даа. Гэхдээ хичээвэл заавал ойлгоно, тэгээд өөртөө зөв дүгнэлт хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ажилладаг линкүүд байгаа!!! Танд сайн сайхныг хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
assdaa
0 # assdaa 2012-07-26 10:28
Аливаа эм гаж нөлөө, эрсдэл дагуулдаг. Дархлаа шиг нарийн тогтолцоонд нөлөөлдөг вакцин ч мөн эрсдэлтэй. Вакциныг эрүүл хүүхдэд тарьдаг болхоор ээж аав нь өөрийн эрхгүй “хэрэг байна уу?”, “миний хүүхдэд тэр гаж нөлөө нь илэрчихвэл яанаа?” гэсэн айдас төрөх нь дажиггүй. Монголд АНУ-ийн Мерк компанийн үйлдвэрлэсэн Гардасил вакциныг охидууд, залуу эмэгтэйчүүдэд шинээр тарьж эхэлж байгаатай холбоотой дээрх шиг эмээлт төрж байгаа нь ойлгомжтой. Үүнээс үүдээд энэ вакцины талаар зөв, баримттай мэдээлэлийг хүргэх нь мэргэжлийн хүмүүсийн үүрэг юм. Үүгээрээ олон нийтийн итгэлийг олж умайн хүзүүний хавдарын вакцинжуулалтын ажлын цаашдын амжилтын түлхүүр болох учиртай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
assdaa
0 # assdaa 2012-07-26 10:31
Умайн хүзүү, бэлгийн уруул, анусны хорт хавдар, үү зэрэг өвчний багагүй хэсгийг Хүний Хөхөнцөр Вирус (ХХВ) үүсгэдэг. Энэ вирус нь 100 гаруй төрөл байдаг боловч 16, 18-р төрөл нь умайн хүзүүний хавдарын 70%-ийг, савны хавдарын 60%, бэлгийн уруулын 40%, анусны хавдарын 80%-ийг үүсгэдэг байна. Эдгээрээс гадна эр бэлэг эрхтэний болон амны хөндий, залгиурын зарим төрлийн хавдарын шалтгаан ч мөн болдог ажээ. ХХВ-ын бусад төрлүүд нь мөн хавдар, үү үүсгэдэг боловч магадлал багатайг судалгаа харуулсан байна. ХХВ нь гол төлөв бэлгийн замаар тардаг бөгөөд нэг хүн олон төрлийн ХХВ-ээр олон дахин халдварлах магадлалтай байдаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Czechees
0 # Czechees 2012-09-04 14:25
Bi Czeched amidardag. Ene Tsolmon saidig ch, niitlel bichsen huniig ch tanihgui. Harin onoodor ene vakcini talaar yum haij Czechiin site uhlaa. Ene uneheer hortoi, hohiroltoi, biznes zorilgotoi vakcin bololtoi. Toimlon orchuulbal

... Judicial Watch „77 emegteid ene vakcinig hiisnees 33 ni ur zulbaj, busad ni bulchin shurmus tatah, Guillaina- Barra-giin syndrom zereg ilersen. WorldNetDaily.com ze 6.10.2007
...
...Francad ene vakcinig reklamdahig horigloson...
... Enethegt ug vakcini klinik test hiij baih yavcad 4 emegtei nas barj 120 emegtei eruul mendeeree noctoi hohirson...
... USA-d 2006-2010 oni hoorond ug vakcinig hereglesnees 72 emegtei nas barj 18000 hund sorog muu ur dagavar ilersen...
...g.m.-eer bichjee.
Ene bol barimt. Medeelliin ekh uusver httpwww.celostnimedicina.cznebezpecne-ockovani-pro ti-rakovine-delozniho-cipku-vakciny-gardasil-silga rd-a-cervarix.htm
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
pg.ggy
0 # pg.ggy 2012-10-07 20:52
миний хувьд хар залуу оюутан байхаасаа л вакциныг эсэргүүцдэг байсан. хоёр дахь хүүхэд маанв ер нь бараг вакцин хийлгээгүй. Нийтийн эрх ашгийн үүднээс аймшигтай халдвартай өвчний эсрэг вакцин байж болох ч хувь хүний хавдрын эсрэг вакциныг бол хэрэггүй дээ. Ер нь зүгээр нэг химийн бодис бишь тэрнээс хамаагүй зэвүүн зүйл шүү. Биологийн зэвсэг гэж хэлж болно. Дараа нь генд яаж нөлөөлөх ч юм билээ. Наад Цолмон чинь харваас тэнэг хоосон толгой. Ямар сайндаа айлд ороод бохир аяганд цай хоол иддэг, яаадаг юм бэ би тоодоггүй гэж бүхэл бүтэн телевизээр эрүүл мэндийн сайд хүн байж ярьж байх вэ дээ. 70 дөхөж буй эмээ өвөө ч сэжиглээд угаасан цэвэр аяганд уух хэрэгтэйг мэднэ. Монголын зурагтаар заваан байхыг суртачилж байсан тэнэг авгай даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2012-12-07 02:49
сайхан нийгэм байгуулах коммунизм бол Орос орныг аажмаар устгахад зориулсан Барууны нууц нийгэмлэгийн бүтээсэн сэтгэлзүйн зэвсэг гэж үнэн юм бна үүнээс болоод замбараагүй олон юмнаас зөв юмыг харах мэлмий сулардаг юм бна Гардасил вакцин ялгаагүй ч хуурч бна Анх Өнөөдөр сонины сайтаас нэг эмчийн анхааруулсан ярилцлагыг уншаад охидуудаа тариулаагүй Мэдээлэл тааруухан очдог Хөдөөны иргэдэд
маань хэцүү юм даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
jfcj
0 # jfcj 2012-12-07 04:51
Quoting nara:
Uuchlaarai arai l buruu talruugaa tuilshirch bgaan bishuu. http://www.fda.gov/BiologicsBloodVaccines/Vaccines/ApprovedProducts/ucm093833.htm ene site deer chine Zuvshuurultei buteegdehuunii jagsaaltad "Human Papillomavirus Quadrivalent (Types 6, 11, 16, 18) Vaccine, Recombinant Gardasil Merck and Co, Inc." geed bj l bn shuu dee, harin tanii tavisan linkuud chine orohgui l bh yum daa


оорсдийх нь эрх ашигт нийцэж байгаа зуйлийг оорсдоо уйлдвэрлээд оорсдоо баталж байггад нь итгэх эсэх нь таны дур шуу дээ! ГЭВЧ ТАНЬ ШИГ ИЙМ БОДОЛТОЙ ХУМУУС ОЛОН БИШ БАЙГААСАЙ!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
дэлгэрүүлэх
0 # дэлгэрүүлэх 2012-12-08 10:54
Ямар аймшигтай вэ энд Америкад хүүхдүүдэд шат дараалсан дэндүү олон вакцин хийдэг.Хийлгэхгүй гэж эсэргүүцээд нэмэргүй хүүхдийг минь улсын сургуульд оруулдаггүй хэрэв вакциныг нь хийлгээгүй тохиолдолд.Монголдоо байгаа хүмүүс вакцинаас татгалзаарай аль болох олон хүнд мэдээллийг тараана уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үзэгч
0 # Үзэгч 2013-01-08 14:55
Эхлээд мөрөөрөө амьдарч байгаа эрүүл саруул хүмүүсийн айдас хүйдэс, болгоомжлолыг нь ашиглан сэнхрүүлнэ. "Сэнхэрсэн" хүмүүст вакцин, эм бэлдмэл өөр юү байдаг биологийн зэвсэгээ шахна. Ингээд нэгэнт өвдчихсөн өвчин худалдан авсан хүмүүс мөн дахиа л эм тариа хүснэ. За ингээд зах зээл нь бүрдэнгүүт нөгөө эмийн компаниуд чинь байнгын хэрэглэгчидтэй, байнгын орлоготой л болно. Бид ер нь юү идэж ууж, юү тариулж байгаагаа тэр болгон хянаад байж чадахгүй шүү дээ. Уул нь төр засаг энэ бүгдэд хяналт тавьж ард иргэдээ хамгаалах л ёстой шүү дээ. Нүдэнд ил харагдаж байгаа алуурчингаас сэргийлж болно. Харин өвчин хэлж биш хийсч орж ирдэг чимээгүй алуурчин л юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2013-01-08 18:33
Quoting Үзэгч:
Уул нь төр засаг энэ бүгдэд хяналт тавьж ард иргэдээ хамгаалах л ёстой шүү дээ. Нүдэнд ил харагдаж байгаа алуурчингаас сэргийлж болно. Харин өвчин хэлж биш хийсч орж ирдэг чимээгүй алуурчин л юм.

1. Манай харийн утсан хүүхэлдэйнүүд болох ардчилсан либералчид Монголын төрийг зориуд санаатайгаар үгүйсгэж гутааж дэвсэлж байгаа. Муу төр улс гэж байдаггүй харин муу удирдагчид гэж л байдаг. Муу удирдагчид хулхи үзэл суртал, аймхай амичнхан байдал бас хулхи сонгуулиас төрөн гарч ирдэг.
2. Хүнс эм вакцины талаар Сүйрлийн үрүүд (2010) номыг олж үзээрэй. Тэнд их тодорхой байгаа. Мэдлэг бол хүч гэдэг
3. Таны, миний, ер нь бид бүхний эсрэг олон талаар геноцид явуулж байгаа. Харин үүнийг зориуд өөр гоё сонсогдох мөртлөө хов хоосон үгээр орлуулан биднийг цатгаж ихэнх нь ховсдуулчихаад байгаа. Буцааж сэргээж болох цаг маш бага үлдсээн.
4. Аль болох олон хүмүүст хүргэх хэрэгтэй байна. Ингэж л байж бид хамтдаа угсаатан үндэстэн хэвээр тэсч үлдэж чадна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
кккк
0 # кккк 2013-01-18 18:25
энийг яаж линкээр нь хуулж өөр сайтуудад тавих вэ? :help:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2013-01-18 19:46
Quoting кккк:
энийг яаж линкээр нь хуулж өөр сайтуудад тавих вэ? :help:

http://www.bolor.info/policy-and-economica-in-our-life/36-our-food-security/109-gardasil-is-fraude
Үүнийг хуулаад тавьчихад болноо. /тухайн хуудасны хаягийн мөрөнд бгаа бүх зүйлийг ялгаад "copy" хуулаад тавих газраа "past" гээд дараа нь "save" гээд гүйцээ :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Эмч
0 # Эмч 2013-11-25 21:00
Quoting assdaa:
Умайн хүзүү, бэлгийн уруул, анусны хорт хавдар, үү зэрэг өвчний багагүй хэсгийг Хүний Хөхөнцөр Вирус (ХХВ) үүсгэдэг. Энэ вирус нь 100 гаруй төрөл байдаг боловч 16, 18-р төрөл нь умайн хүзүүний хавдарын 70%-ийг, савны хавдарын 60%, бэлгийн уруулын 40%, анусны хавдарын 80%-ийг үүсгэдэг байна. Эдгээрээс гадна эр бэлэг эрхтэний болон амны хөндий, залгиурын зарим төрлийн хавдарын шалтгаан ч мөн болдог ажээ. ХХВ-ын бусад төрлүүд нь мөн хавдар, үү үүсгэдэг боловч магадлал багатайг судалгаа харуулсан байна. ХХВ нь гол төлөв бэлгийн замаар тардаг бөгөөд нэг хүн олон төрлийн ХХВ-ээр олон дахин халдварлах магадлалтай байдаг.

Сүүлд улаанхоолой хорт хавдарын шалтгааны 40%-ийг энэ вирүс үүсэгдэг баталсан
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Эмч
0 # Эмч 2013-11-25 21:26
Би нэг оросын тагнуулчийн өөрийнхөө бодит амьдралаар бичсэн номыг уншиж бсан. Тэр номонд иймэрхүү барууны эсрэг тархи угаадаг аргадаа орос нууц алба бүүр гаршсан.Үнэхээр нарийн нямбай арга барилтай ажилдаг юм билээ.энд бичих гэхлээр данч хэтэрхий их. Монгол хэл дээр Оросын тагнуулч гэдэг нэрээр орчуулагдсан бнлэ. Англи хэл дээр Comrade гэсэн нэртэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-11-26 15:04
Quoting Эмч:
Би нэг оросын тагнуулчийн өөрийнхөө бодит амьдралаар бичсэн номыг уншиж бсан. Тэр номонд иймэрхүү барууны эсрэг тархи угаадаг аргадаа орос нууц алба бүүр гаршсан.Үнэхээр нарийн нямбай арга барилтай ажилдаг юм билээ.энд бичих гэхлээр данч хэтэрхий их. Монгол хэл дээр Оросын тагнуулч гэдэг нэрээр орчуулагдсан бнлэ. Англи хэл дээр Comrade гэсэн нэртэй.
"Эмч"ээ энд үндэстний нөхөн үржихүй, ген удамзүй, эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай ярьж байгаа. Энд ер нь оросын тагнуул ямар хамаатай юм бэ? Эмч та зөвхөн сургаар итгэдэг эсвэл нэг баруунд гарсан нэг "хүний" бичсэн номноос уншснаараа бодит байдлыг ойлгодог төсөөлдөг бол дэндүү харамсалтай. Мэдээллийг өөр бусад итгэж болох үүсвэрүүдээс шалгах хэрэгтэй, тэгээд мэдээллийг яаж хэрэглэх чинь таны "эрх чөлөө". Орос тэгээд сайн тагнуултай бсан учраас, тэд нар тархины угаалганд гаршсан бсан учраас баруунханд тэднийг хүйтэн дайн - тархины угаалгын дайнд ялагдсан хэрэг үү? :laugher2: Эмч ээ та ингэхэд ямар эрхтнээрээ боддог вэ? Ер нь боддог уу, эсвэл бодож бгаа дүр эсгэдэг үү? Ийм дүгнэлт хийхэд надад хангалттай мэдээлэл надад бгаа юу гэж өөрөөсөө асуугаад үз дээ! Мэдэж бгаа чинь даана ч бага бх шиг бна даа :wall2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс