МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 

 

“А” ХЭЛБЭРИЙН ШАР ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫ БАГИЙГ СӨХВӨЛ...

Одоо манай зарим дунд сургуулиудын сурагчдад хийж эхлээд байгаа А вакцины талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ нийтлэлийн зорилго бол Та бүхэн хүүхдүүддээ ийм вакцин хийлгэх эсвэл хийлгэхгүй байхыг уриалах бус гагцхүү эргэцүүлэн бодож ХАРИУЦЛАГАТАЙ хандахыг уриалж сэрэмжлүүлж байна.


Доктор Тимоти О’Ши (АНУ)

Нийтлэлийн эх үүсвэр: http://www.rense.com/general19/superf.htm

Тэд яаж ийгээд зорилгодоо хүрчхээд байна. Олон жилийн турш лоббидож эрүүл мэндийн холбогдох статистик тоо баримтуудыг гуйвуулан тайлбарлаж зүтгүүлж ирснийхээ хүчинд “Глаксо Смит Клайн” корпораци “А” шар өвчний эсрэг вакцинаа 2002 оны 1-р сараас үндэстний дархлаажуулалтын товлолд оруулж авсан юм. Энэ вакциныг Хаврикс /Havrix/ гэдэг. Энэ вакцины тухай “Эмчийн ширээний ном”-ын 1544 хуудсанд зориуд оруулж бичсэн байгаа. Мөн Мерк /Merck/ корпораци “А” хэлбэрийн шар өвчний эсрэг өөрийн Вакта/Vaqta/вакциныг үйлдвэрлэдэг.

Үндэстний дархлаажуулалтын календарьт вакцинаа оруулж авах нь вакцин үйлдвэрлэгч корпорациудын хувьд дээд шагнал нь юм. Вакцинжуулалт гэдэг бол жил бүр олон тэрбум долларын орлого ашиг гэсэн үг юм. Мерк корпораци “В” хэлбэрийн шар өвчний вакцинаараа бас ийм хэмжээний орлогыг жил бүр хийж байна.“А” хэлбэрийн шар өвчний эсрэг вакцин одоо үндэстний дархлаажуулалтын календарийн “өндөр эрсдэлтэй бүлэг” гэдэг шинэ бүлэгт орсон байгаа.

“А” ХЭЛБЭРИЙН ШАР ӨВЧИН ГЭЖ ЕР НЬ ЮУ ВЭ ?

“А” хэлбэрийн шар өвчин бол вирусээр үүсгэгдсэн элэгний хурц өвчлөл гэдгийг ямар ч эмч мэдэж байгаа. “Нэг серотиптэй 27 нм хэмжээтэй пикорнавирус(энтеровирус)...” /Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи, 1996/ илэрсэн бол “А” хэлбэрийн шар өвчний вирус оношлогдсон гэж үздэг. Энэ өвчнийг үүсгэгч нь хүний ялгадас бөгөөд хүний ам - хоол боловсруулах замаар голдуу ундны усаар, мөн цусаар дамжин хүнээс хүнд эргэн халдварладаг.

Гэвч “А” шар өвчин бол хөнгөн хэлбэрийн, ямар нэг эмчилгээ шаардахгүйгээр 4-8 долоо хоногийн дотор өөрөө бүрэн арилан эдгэрдэг халдварт өвчин юм! Ихэнх тохиолдолд хүнийг далд хэлбэрээр өвчлүүлж өнгөрдөг. Энэ нь “А” хэлбэрийн шар өвчнөөр өвчлөөд байгаа ихэнх хүмүүс энэ тухайгаа мэддэггүй, учир нь ямар нэг шинж тэмдгүүд илэрдэггүй (“Merck Manual”, хуудас 337) гэсэн үг юм.

Мөн “Хүүхдийн өвчнүүд”(Pediatrics) сэтгүүл үүнтэй санал нэг байгаа юм: Хүүхдүүд “А” хэлбэрийн шар өвчнөөр өвчилж байгаа ихэнх тохиолдлууд ямар нэг шинж тэмдэггүй байдаг. Өвчлөөд байгаа хүүхдүүдийн 10 хүртэл хувьд нь л клиник шинж тэмдгүүд ажиглагддаг. Энэ өвчин маш хөнгөн учир “А” хэлбэрийн шар өвчнөөр өвчлөөд байгаа хүүхдүүдийн 90 хувь нь энэ тухайгаа мэддэггүй.

Бас Эрүүл мэндийн үндэстний институт (National Institute of Health) ингэж мэдэгдэж байна: “А” хэлбэрийн шар өвчнөөр өвдсөн хүмүүсийн ихэнх нь хэдэн долоо хоногийн дараа аяндаа эдгэрдэг. (Эрүүл мэндийн үндэстний инстиутын “А" шар өвчний тухай би юу мэдэж байх ёстой вэ” нэртэй жижиг брошур - NIH Manual "What I Need To Know About Hepatitis A")

“А” хэлбэрийн шар өвчнөөр өвчилсөн ихэнх тохиолдлууд АНУ-аас гадна, Гурав дахь ертөнцийн орнуудад бүртгэгддэг. Тэгвэл эндээс нэг асуулт шууд урган гарч ирж байна: хэрэв ийм юм бол яагаад АНУ энэ өвчний эсрэг вакциныг өргөн хэмжээнд хавтгай хийхийг зөвлөдөг дэлхийн цорын ганц улс юм бэ? Үндэстний эрүүл мэндийн талаарх тэдний энэ томьёолол дотор нь бид бүхэнд уг вакциныг “шахаж” эндээс унагах гэж байгаа тэр тэрбум долларыг нь бид бараг олж харж чадахгүй л болов уу.

“А” хэлбэрийн шар өвчний оношийг цусанд нь IqM-ийн эсрэг биетүүд байгаа эсэхээр тавих ёстой гэж үздэг. Гэвч дийлэнх тохиололд оношийг зөвхөн шинж тэмдгүүдээр тавьдаг!

“А” ШАР ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД

“Merck Manual”-д бичсэнээр “А” хэлбэрийн шар өвчний үндсэн шинж тэмдгүүд нь:

- хоолны дуршилгүй болох
- бөөлжис цутгах, огиулах, гэдэс мушгиж чацга алдах
- улаан толбо туурах
- үе мөч өвдөх
- шээс өнгө орох

Энэ бүхэн хүний амь насанд заналхийлж байгаа гэж төсөөлөхөд ч бэрх юм. Бие нь шарлах нь тохиолддог, гэвч энэ нь голдуу эдгэрч эхэлсний дохио байдаг. Шинж тэмдгүүд илэрч эхлэхэд өвчтөн халдваргүй болсон байдаг.

“В” хэлбэрийн шар өвчнөөс ялгаатай нь “А” хэлбэрийн шар өвчин нь хурц халдварынхаа дараа бүрэн эдгэрч арилдаг ба элэгний архаг өвчнүүд буюу цирроз үүсэхэд нөлөө үзүүлдэггүй. А хэлбэрийн шар өвчнөөр өвдөж эдгэрсний дараа хүн насан туршийн дархлаатай болдог гэдгийг тэмдэглэх нь чухал юм. Насан туршийн жинхэнэ дархлаа шүү!

“А” хэлбэрийн шар өвчин бол хувийн ариун цэврийг сахиагүй, амьдралын орчны эрүүл ахуйн нөхцөл маш муу байгаа, хэт олон хүмүүс нэг дор амь зууж байгаагаас үүсдэг өвчин юм. Энэ бол Гурав дахь ертөнцийн, хөгжиж байгаа гэх улс орнуудад “жирийн үзэгдэл” болсон нөхцөл байдал юм. Нямбай ариун цэвэрч, хэвийн хооллож ундалдаг хүмүүс ”А” хэлбэрийн шар өвчнөөр өвдөх өндөр эрсдэл байхгүй юм. “Медлайн” ядуу буурай орнуудад асар олон хүмүүс бохирын татан зайлуулах системгүй орчинд амь зууж байгаа нь “А” хэлбэрийн шар өвчнийг үүсгэж байгаа үндсэн нөхцөл гэж үзэж байна.

“Хүүхдийн өвчнүүд” /Pediatrics/ сэтгүүлд юу гэж бичиж байгааг үзье:

“А” хэлбэрийн шар өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн гол арга бол амьдралын орчны эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл байдлыг нь, хүмүүсийн хувийн ариун цэврийг сайжруулах явдал юм!


БУСАД ТОХИОЛДЛУУД

“В” хэлбэрийн шар өвчний эсрэг вакцин мөн “А” хэлбэрийн шар өвчний эсрэг вакцинууд нь өөрсдөө шар өвчнийг үүсгэж өвчлүүлж болдог гэдэг баримт Таныг шооконд оруулж болох юм. Энэ тухай “Глаксо Смит Клайн” корпораци “Хаврикс” вакциныхаа талаарх урьдчилан сануулга бичигтээ мэдэгдсэн байдаг ба тус вакцин нь өөр бусад хоёр вакцинаар үүсгэгдсэн шар өвчнийг бас эдгээж чадахгүй гэдгийг тэнд сануулсан байгаа. Мөн энэ компани 2002 онд гарсан “Эмчийн ширээний ном”-ын 1545-р хуудсанд “Хавриксын дагалдах сөрөг үр дагавар бол шар өвчин /гепатит/” гэсэн байгаа. “А” хэлбэрийн шар өвчний өөр үүсгэх шалтгаан бол эмнэлгийн тариурын халдвар байж болно.


ЧУХАМ ЮУНЫ ТУЛД ЭНЭ ВАКЦИН ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Хэдхэн долоо хоногийн дотор өөрөө аяндаа эдгэрэн алга болдог өвчний эсрэг вакцин тарих /үүгээр эрүүл мэндээ бусниулах, дархлалын унаган системээ гэмтээх/ хэрэг байна уу? Үүнд хариулахын тулд бид бүхэн эхлээд энэхүү шинэ вакцин нь ямар ч аюулгүй гэдгийг батлах судалгаа шинжилгээнүүд ер нь хийгдсэн үү гэж асуух ёстой. Үгүй ээ, ямар ч судалгаа шинжилгээ явуулж байгаагүй байна!

Хүний бие организм дотор хуримтлагдаж байгаа вирусуудын ачааллын талаарх үзэл баримтлалыг миний бичсэн “Хүний цусны гэгээн ариун байдал” (The Sanctity of Human Blood, 2002) нэртэй номонд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Аливаа урьдчилан сэргийлэх тарилгыг шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд тухайн өвчний давтамж ба энэ өвчин хэр хүнд өвчлүүлдэг вэ гэсэн хоёр шалгуурыг авч үзэх ёстой.

ЯГ ҮНЭНДЭЭ ЭНЭ ӨВЧНӨӨР ӨВДӨХ ТОХИОЛДОЛ ИХ ҮҮ?

Энэ судалгааны тоо мэдээлэл гэдэг нэг тийм зальжин эд байдаг! 2002 онд хэвлэгдсэн “Эмчийн ширээний ном”/1545-р хуудас/ эмхэтгэлд “Хаврикс”-ын үйлдвэрлэгч 13 жилийн өмнөх судалгаануудаас иш татаад “А” шар өвчний хувьд үхэлд хүргэсэн тохиолдол нь 0,6 хувь байдаг гэж зарласан юм. Энэ нь “А” шараар өвдсөн 1000 хүмүүсийн 6 нь нас бардаг гэсэн үг юм. Энэ нь нилээд өндөр санагдаж болох ч энэ бол дэлхийн хэмжээний, өөрөөр хэлбэл энэ өвчин хамгийн их тархсан Гурав дахь ертөнцийн орнуудын тоо мэдээ юм. Энэ байдал нь хүмүүс ажилгүйдлээс үүдсэн ядуурал ба бохир орчин, байнгын хүнс тэжээлийн дутагдлаас үүддэг уг өвчнөөс энэхүү бохир орчиндоо, байнгын хүнс хоолны дутагдлын нөхцөл дотроо эдгэрэх гэж оролдож байдаг гэсэн үг юм. Ийм өвчин АНУ-д бараг тохиолддоггүй. Эдгээр судалгаанууд ба тоо баримтуудыг вакцины үйлдвэрлэгчид овжин хэрэглэж FDA – удирдах газрыг энэ өвчин АНУ-д онцтой өвчин учир вакцин хийх нь гарцаагүй шаардлагатай гэдэгт итгүүлэхдээ ашигласан байна...

Олон янзын судалгаа, тоонууд байгаа боловч тэд бүгд их хол зөрүүтэй байдаг. Ямар судалгаанд нь итгэж болохыг хэн ч мэдэхгүй байгаа юм. Эдгээр судалгаануудын үр дүнгүүд нь үнэн хэрэг дээрээ бодит байдал дээр хэн судалгааг санхүүжүүлж байгаа, хэн үр дүнг нь хэвлэж түгээж байгаа мөн хэн үр дүнгийн үнэн эсэхийг хариуцаж байгаас шууд шалтгаалж байдаг...

ЭНЭ ВАКЦИН “А” ШАРЫН ЭСРЭГ ҮҮ , АЛЬ ЭСВЭЛ ...

“А” шарын эсрэг вакциныг хүний гаралтай /абортын хаягдал/ холбогч эдийг халдварлуулж тэндээс гарган авсан эсүүдээр үйлдвэрлэдэг. Энэ бол яг үнэн шүү. Нэг хүнийх ч бус, харин нэг том багц вакциныг гэхэд л 1000 гаруй хүний халдварлуулсан эсүүдээс гарган авч үйлдвэрлэдэг байна. Үүнийг зөвхөн төсөөлөөд үз л дээ. Эдгээр эсүүд нь “А” шарын вирусээр урьдчилан халдварлагдсан байдаг. Вирусуудыг шүүж дараа нь формальдегид ба феноксиэталоноор буюу бидний мэдэх (автомашинд бас хэрэглэдэг химийн шингэн) антифризээр сулруулж вакциныг үйлдвэрлэдэг байна. Хэзээ нэгэн цагт хүмүүс бид энэ бүхний горыг амсаж төлөөсийг нь төлөх л болно...

2002 онд хэвлэгдсэн “Эмчийн ширээний ном”/1545-р хуудасны 3-р баганад/ эмхэтгэлд “Хаврикс”-ын үйлдвэрлэгч корпораци ингэж бичсэн байгаа.

“Хаврикс” вакцин нь хорт хавдар үүсгэх чадавхтай эсэхийг, генийн мутац үүсгэх чадавхтай эсэхийг эсвэл хүний нөхөн үржихүйн чадварыг гэмтээх чадавхтай эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Хэрэв үүнийг нь энгийн хэлээр “орчуулан хэлбэл” вакцины тарилга нь хүүхдүүдийг үргүй болгож эсвэл бүүр хорт хавдар үүсгэвэл хэн ч үүнийг мэдэхгүй гэсэн үг юм. Ийм боломжийг хэн ч хэзээ ч судалж байгаагүй байна!

“А” шар өвчнийг цорын ганцхан вирус үүсгэдэг гэж үзэх нь урьдчилсан нэг онол-төсөөллөөс өөр юу ч биш юм. Энэ өвчнөөр өвчилсөн эсэхийг голдуу шинж тэмдгүүдээр мөн цусанд нь IgM эсрэг биетүүд байгаа эсэхээр оношилдог гэдгийг санаж байна уу. Ийм байхад дөнгөж төрсөн хүүхдийн бүрэлдэж амжаагүй дархлалын системд ч ийм найдваргүй вирус агуулсан вакцин тарьж байгаа нь дор хаяхад хариуцлагагүй хэрэг бус уу?

Дэглэм сахисан тохиолдолд өөрөө аяндаа бүрэн эдгэрдэг, элэгний архаг өвчнүүд үүсгэдэггүй, өвдсөн хүн насан туршийн дархлаатай болдог энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрийн доор бүх хүүхдүүдийг энэ өвчнийг цор ганцаараа үүсгэдэг болох нь батлагдаагүй нэгхэн агент вирустэй, дээр нь өчнөөн химийн хорт бодистой вакцинаар тарих нь юуны тулд, ямар хэрэгтэй, хэнд ашигтай юм бэ?

Бүүр вакцин үйлдвэрлэгч нь хүртэл урьдчилан сэргийлэх энэ тарилга нь зөвхөн түр зуурын дархлааг үүсгэдэг гэж мэдэгдсээр байхад шүү!?! Энэ нь уг өвчнийг хэсэг хугацаагаар хойшлуулж байгаа хэрэг шүү дээ. Иймээс давтан тарилга хийх шаардлагатай болгож байгаа нь тэр юм. Давтан вакцин нь эхний вакцинтай яг ижилхэн байдаг. Тэгвэл яагаад эхний вакцин нь зөвхөн нэг жилийн дархлаа үүсгэдэг байхад давтан вакцин нь бүх насан туршийн дархлаа үүсгэдэг юм бол? Хэн нэгэн энэ тухай бодож байсан уу, ийм асуулт тавьж байсан уу?

Элгийг гэмтээдэг хурц вирусын халдвар нь өөр хоорондоо адилгүй олон янз, өөр өөр өвчлүүлэх явцтай вирусуудаар үүсгэгддэг байхад ганцхан янзын вирусын эсрэг агентыг агуулсан вакцинаар энэ өвчнөөс сэргийлнэ гэдэг бол дор хаяхад хоёр нүүр гаргаж байгаа хэрэг, харин муугаар бодох юм бол өнөөгийн энэ хүн эмнэлгийн сохор байдал, бүүр гэмт хэрэг юм. Бүх нийтийн вакцин тарилга нь зайлшгүй шаардлагатай гэдэг нь, үнэхээр ашиг тусаа өгдөг гэдэг нь, ямар ч дагалдах сөрөг нөлөөгүй гэдэг нь хөдөлшгүй батлагдсан байх ёстой. Эсрэг тохиолдолд энэ тухай яриа ч байх ёсгүй юм. Харин тэгвэл “Хаврикс” вакцин эдгээр шалгууруудын нэгийг нь ч хангахгүй байгаа юм.

Ээлжит нэг ханиадаас ч хүнд бус “А” шар өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрийн дор олон талын ноцтой эрсдэлүүдтэй вакциныг хүүхдүүддээ хийлгэх эцэг эхчүүд бараг байхгүй байх аа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол хүүхдэдээ амаар энэ өвчин төдийгүй мөн өөр төрөл бүрийн халдварт өвчнүүд дамждаг гэдгийг сайн ойлгуулах, хооллохын өмнө хүүхдээ гарыг нь сайн угаалгаж сургах, элдэв юм амандаа хийхгүй байлгах, буцалгаагүй ус уухгүй байх, гадуур найдваргүй газар хооллохгүй байх зэрэг ер нь хувийн ариун цэврийг сахих явдал юм аа!

Энэ мэдээллийг аль болох олон хүмүүст хүргэхэд тусална уу.

Монголын үр сад эрүүл энх, ухаан саруул, эрдэм мэдлэгтэй, ирээдүй нь гэрэл гэгээтэй БОЛОХ болтугай.

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Сэтгэгдлүүд  

deegii
0 # deegii 2011-12-10 14:20
бидний үнэн гэж төөрөлдөж байгаа ялангуяа гаднаас үзүүлж харуулж ухуулж сурталчилж байгаа бараг бүх зүйл ХУЛХИ цаагуураа бидний эсрэг чиглэсэн байгаа Гагцхүү нүдээ нээж харах л хэрэгтэй байгаа юм. Хүнс эм тариа, боловсрол англи хэл бүгд биднийг дебилжүүлэх хордуулах мөлжих устгах нигууртай Тэдний байгуулах гэж улайрч байгаа дэлхийд монголчууд бидэнд лав зай байхгүй юм шүү :sad:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mongolian
0 # mongolian 2011-12-14 13:40
Монголчууд биднийг бүх талаас чимээгүйхэн мөхөөж эхлээд байна. Одоогийн хүүхэд залуучуудын хүмүүжил боловсрол ямар болчихоод байгаа, эрүүл мэнд эмнэлгийн салбар юу болчихоод байгаа, хүнс эмийн чанар найрлага юу болчихоод байгаа зэрэг бүх зүйлүүдийг эргэцүүлэн бодож үзэх юм бол МОНГОЛЧУУД БИДНИЙГ АЙМАГЛАН УСТГАХ АЖИЛЛАГАА ДАЛДУУР ЯВЖ БАЙНА. Капиталистуудад бүхэл бүтэн улс үндэстнүүдийг хүйс тэмтэрсэн туршлагууд хангалттай олон байдаг юм шүү Бид л сохор дүлий болчихоод харахгүй уншихгүй мэдэхгүй байгаа болохоос биш УЛС ҮНДЭСТНЭЭ ӨӨРСДИЙГӨӨ АВРАХ ЦАГ БОЛЖЭЭ Эргэн тойрноо хар тэгээд бод доо
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mongolian
0 # mongolian 2011-12-14 13:45
Монголчууд дээр үеэс гэнэн тэнэг гэж хоёр үгийг хамтад нь хэрэглэж ирсэн ард түмэн шүү дээ бид Яагаад гэвэл хэтэрхий гэнэн хандаж харийн хүмүүст бодлого үйл ажиллагаанд нь ямар ч үндэслэлгүй сургаар найдах гэдэг бол ТЭНЭГЛЭЛ МУНХАРАЛ юм шүү гэсэн үг шүү нэгийг бодох цаг аль хэдийнэ болчихоод байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bat
0 # bat 2011-12-18 22:59
маш зүйтэй юм бичсэн байна шүү...бидэнд ийм хэрэгтэй хэрэггүй гадны юм хэрэггүй л дээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 14:56
Энэ байдлыг би жишээлэхэд мэдсэн. Мэдэж байгаа. Зогсоох арга хэмжээг авсан ш дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 14:59
Шууд мэдсэн. Ер нь ийм хийгээд яваад байгаа хүн, компани, улс орондоо муугаар нөлөөлнө:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 15:01
Тэр улс орнуудад уу, Одоохондоо юу ч мэдээгүй юм шиг 20 жил явлаа. Зүгээрээ яахав.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
secret
0 # secret 2012-01-29 20:35
yaj tataj awah we
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Дээгий
0 # Дээгий 2012-05-07 06:20
Би энэ тухай таньдаг бүх хүмүүсдээ хэлэх болно Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-09-12 11:52
бид өөрсдөө эрүүл байхын төлөө хичээх өөрийнхөө эрүүл аюулгүй амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй байна.Гудамжнаас хаана хэн юунд хуурч хайрч бэлдсэн нь мэдэгдэхгүй самар авахгүй байх авлаа гэхэд сайн угааж ариутгаж өөрийнхөө гарыг сайн угаасан хойноо цөмөх гудамжиндаа хаа сайгүй ил задгай бие засахгүй байх угаадас бохироо замбараагүй асгаж хөрсөө бохирлохгүй байх гээд л... өөр бусдыг муу хэлэхээс өмнө биднээс хувь хүн нэг бүрээс вакцингүй эрүүл амьдрахэлбэг боломж байгаа л даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-09-12 11:53
бид өөрсдөө эрүл байхын төлөө хичээхэд л болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
юм уншаад ойлгодоггүй Amaraa-д
0 # юм уншаад ойлгодоггүй Amaraa-д 2013-03-08 21:27
Илжигний чихэнд ус ч хийсэн алт ч хийсэн адил гэдэг. Харанхуй ухвар мөчдөөсөө болж өчнөөн вакцин шахуулчихсан зарим хүмүүст бодит ҮНЭНИЙГ УНШИЖ МЭДЧИХЭЭР аймаар бдаг, тэгээд тэд вакцин тустай гэж өөрсдийгөө хуурах гэж оролддог. :yes: Та эхнийх нь биш бас сүүлчийнх нь бүүр ч биш ээ. ийм "өөх" өгсөн хүнтэйгээ заргалдаарай............
Шинжлэх ухааны нотлох баримтгүй, санагдснаараа БУРАХЫГ хүлээн авахгүй!!! Харин судалгаа шинжилгээ бодит үндэслэлтэй няцаалт байвал танд үгээ хэлэх эрх одоохондоо бол байгаа....

Латин үсгээр бичих гээд хорхойсоод бгаа бол англи хэл дээр коментоо бичиж бай!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг