bioweapon1

Барууны цөөн хэдхэн орнуудын цөөн хэдхэн элитүүд хөшигний араас удирдан явуулж байгаа даяарчлалын нэг гол цаад зорилго бол дэлхийн улс орнуудын байгалийн нөөц баялагууд, эрчим хүчний эх үүсвэрүүд, борлуулалтын зах зээлийг нь булаан эзэлж авах эсвэл шууд хяналтандаа оруулах, үүний зэрэгцээ хүн ардынх нь хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, мэдээллийн орон зайг нь далд шууд хяналтандаа оруулж өнөөгийн үеийг нь шулж бизнесээ - мөнгө хийх мөн ирээдүй хойч үеийг нь өөрсөддөө тохируулан хүн сүрэг болгон бэлдэж авах явдал юм...

Энэхүү "ардчилах", "даяарчлах" бодлого үйл ажиллагааных нь нэг гол чиглэл бол тэдний "ачаар" ядуу буурайгийн туйлд унасан байгаа улс орнуудын хүн ам, үр хүүхдүүдийг нь толгой дараалан өөрсдийнхөө эргэлзээтэй найрлагатай "вакцинаар" тарьж дархлалын системийг нь гэмтээх, ингэснээр ард түмнийх нь эрүүл мэндийг сулруулж элдэв өвчнүүд үүсгэн эм тариагаа борлуулж мөнгө хийх цаашилбал хүн амынх нь нөхөн үржихүйг хязгаарлан тоог нь улам цөөрүүлэх чивэлт бодлого юм. Энэ тухай гадаадын нэр хүнтэй судлаач эрдэмтдийн судалгаа мэдээллүүд, баримтууд интернэтэд хангалттай байгаа... харин "ардчилсан" Монголд таг чиг ... хав харанхуй... байна.

1-рт, дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хий нөлөөлж байгаа гэдэг бол батлагдаагүй худлаа явуулга, барууны элитийн ичгүүргүй заль мэх юм. Үнэн хэрэг дээрээ дэлхийн дулаарал нь наран дээрхи идэвхижлүүд их болж байгаа учраас л нэмэгдэж байгаа ба нарны ийм халуун цацаргууд доор халсан Дэлхий дээр нүүрс хүчлийн хий арай илүү хуримтлагдах болоод байгаа ажээ. Үүнийг олон орны шударга эрдэмтэд судлаачид шинжлэх ухааны үүднээс баталсан байгаа боловч үүнийг энэ элит үл тоон өөрсдийн далд хяналт, бүрэн эрхшээлд аль хэдийнэ орсон "чөлөөт" хэвлэлээрээ ийм тархины угаалгаа цацсаар байгаа, гэнэн хүн сүрэг ч итгэсэээр байгаа. Тэд ингэж нүүрсхүчлийн хийн татвар гээчийг нэвтрүүлэх зорилго тавьж байна. Харин тэгвэл хүн бүр хүчилтөрөгч амьсгалаад буцааж гаргадаг хий бол нүүрсхүчлийн хий юм. Иймд тэд нар "дэлхийн хүн амын тоо их болж байгаа учир дэлхий халж байгалийн нөөц баялаг шавхагдаж байгаа, иймээс хүн амын тоо толгойг цөөрүүлэх хэрэгтэй гэсэн" гэсэн фашист евгеник суртлаа зүтгүүлж харин үүнийг нь олон хүмүүс мэдэж тэдний зүгээс эсэргүүцэл гаргуулахгүйн тулд тэдний тархийг өдөр шөнөгүй угааж байгаа... Энэ тухай энэ номоос дэлгэрэнгүй уншиж мэдэж авч болно.

2-рт, дээд элит гэж өөрөө өөрсдийгөө "сонгож өргөмжилсөн" барууны энэ цөөхөн гэр бүлүүд ойрын хугацаанд дэлхийн хүн амыг 80%-иар багасгахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ фашист-либерал бодлогынх нь гол хэрэгсэлүүд бол генийн өөрчлөлттэй хүнс (АНУ-д хавтгай болсон байгаа, "ардчилсан" Монголд ч аль хэдийнэ орж ирсээн) мөн хүнийг нөхөн үржилгүй болгодог вакцинуудын тухай Билл Гейтс ингэж улайм цайм мэдэгдэж байгаа: "Бид эхлээд тэнд хүн амын өсөлттэй болсоон. Өнөөдөр дэлхийн хүн ам 6,8 тэрбум болчихоод байна. Хэрэв бид нар вакцин, эрүүл мэнд, нөхөн үржлийн талаас нь тэнд их ажил хийх юм бол бид үүнийг 10 магадгүй 15 хувиар багасгаж чадна".

 

"Өөрсдөө юу ч мэдэхгүй байх эрх чөлөөтэй болсон, гэхдээ монголчууддаа бол бүүр ч итгэдэггүй" синдромтой болгосон "эрх чөлөөтэй" хүмүүст энэ мэдээллийг өөрсдөө бие даан шалгаж үзэхийг зөвлөж байна.


Галина Петровна Червонская бол олон жилийн практик ажлын туршлагатай вирус судлаач, вакцинжуулалтын хараат бус шинжээч, энэ сэдвээр 100 гаруй шинжлэх ухааны нийтлэл бичсэн, ОХУлсын эрдэмтэн юм. Тэр хоёр шинэ бүтээлийн (1984, 1986) гол гүйцэтгэгч, "Дархлаажуулалтын тарилгууд: хоосон үлгэрүүд ба бодит байдал. Вакцинжуулалтын үндсүүд" (2002, 2003, 2004); "Дархлаажуулалтын товлол бол XX зууны хүн эмнэлэгийн алдаа мөн. Вакцинжуулалтын үндсүүд" (2006, 2008, 2013"; "Вакцины дараахи хүндрэлүүд бол хүүхэд тахир дутуу болж байгаагийн нэг шалтгаан. Вакцинжуулалтын үндсүүд" (2007); "Оношлоогүй вакцинжуулалт бол халдварт өвчинтэй тэмцэж байгаа дүр эсгэлт. Вакцинжуулалтын үндсүүд" (2011) зэрэг нэг сэдэв 4 судалгааны ажлын автор, "Дархлаажуулалт ба хүний эрх" (РНКБ РАН, 1994);"Биоёсзүйн цагаан толгой" (1998); "Биоёсзүй: зарчмууд, дүрмүүд, асуудлууд" (1998) зэрэг нэг сэдэв судалгааны бүтээлүүдийг хамтран гүйцэтгэсэн эрдэмтэн судлаач юм.

Энэ номуудыг Интернэтээс татан авч уншиж болно.

1. «Прививки. Мифы и реальность. Основы вакцинологии» (2002, 2003, 2004)
2. «Календарь прививок – ошибка медицины ХХ века. Основы вакцинологии» (2006, 2008, 2011)
3. «Обилие поствакцинальных осложнений как причина детской инвалидности» (2007)
4. «Вакцинация без диагностики – профанация в борьбе с инфекционными болезнями. Основы вакцинологии» (2011)
5. «Вакцинопрофилактика и права человека» (РНКБ РАН, 1994)
6. «Введение в биоэтику» (1998); «Биоэтика: принципы, правила, проблемы» (1998)

Урьд өмнө нь ЗХУ-ын үйлдвэрлэдэг байсан полимелитын вирусын эсрэг вакцин гаргаж авах ажилд гардан оролцож байсан, ба вакцинуудын чанарын хяналт болон тэдний аюулгүй байдалд анхаарлыг хандуулж байсан байна. Үйлдвэрлэгдэж байгаа вакцинуудын чанарыг болон тухайн вакцин нь халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхэд үнэхээр үр дүнтэй эсэх мөн хүний эрүүл мэндэд аюулгүй байдлыг шалгах "Эсийн соёл" нэртэй хосгүй биологийн загвар аргыг боловсруулсан юм.

Өнөөгийн ОХУлсын эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжуудыг боловсруулахад том хувь нэмэр оруулж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаач - практик мэргэжилтэн юм. "Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль тогтоомжийн үндсүүд" - 1993; "Эм ба эмийн бэлдмлийн тухай" - 1998 хуулиудыг боловсруулахад шууд оролцож байсан байна. Гэхдээ түүний хууль боловсруулах тал дээр хийсэн гол хөдөлмөр бол 1998 онд батлагдан "Халдварт өвчнүүдийн дархлаажуулалтын тухай" хууль юм. Энэ хуулийн (5-р зүйл) ачаар эх эцгүүд хүүхдүүддээ вакцин хийлгэхээс татгалзах, дархлаажуулалтын тарилгын өмнө эмнэлэгийн зохих шинжилгээ хийлгэх хууль ёсны эрхтэй болсон байна. Энэ хуулийн 5-р зүйл нь эмч нарыг тухайн урьдчилан сэргийлэх тарилгыг хийх зайлшгүй шаардлагатай тухай, мөн вакцинжуулалтын дараа үүсч болох хүндрэлүүдийн тухай мөн вакцинжуулалтаас татгалзаж болох тухай бүрэн хэмжээний бодит мэдээлллийг эх эцгүүдэд өгөх үүрэгтэй болгосон байна. Мөн хуулийн 11-р зүйлд зөвхөн эх эцгийн аль нэгний зөвшөөрлөөр л хүүхдүүдэд нь вакцин хийж болох тухай заасан байдаг.

 

Червонская дархлаажуулалтанд маш болгоомжтой үүнийг маш сайн мэдэж хандах, бүх хүүхдүүдийг хавтгайд нь толгой дараалан нэг вакцинаар тарихаас татгалзаж хүүхэд нэг бүрийн унаган дархлаа, бие эрүүл мэндийн байдлыг тусад нь тооцож хандах, вакцинуудын чанарыг хатуу хянахын төлөө тэмцэж байгаа ажээ.

Сүүлийн 15 жилийн турш Червонская энэ талаар багшилж байгаа бөгөөд өөрийн туршлага мэдлэгүүдээ зөвхөн эмч нар болон биологуудад төдийгүй мөн жирийн хүмүүст ч дамжуулсаар байна. Тэр нийгмийг энэ тал дээр гэгээрүүлэх ажлыг цуцалтгүй хийж вакцинжуулалтын асуудлуудаар иж бүрэн мэдээлэл олж авахыг хүсч байгаа хүмүүст лекцүүд уншиж ер нь хүмүүс "вакцин бол зөвхөн тухайн тэр хүний дахин давтагдашгүй байгалийн унаган дархлааны тогтолцоонд, эрүүл мэндэд нь халдаж байгаа эмнэлэгийн тун ноцтой ажилбар гэдгийг сайн ойлгож ухамсарлаж сайн дурын үндсэн дээр шийдвэрээ гаргаж байх"-ын төлөө тэмцэж байгаа аж...

Жич: Магадгүй, манайхны нэг хэсэг нь энэ бүхэнд итгэхгүй, үнэндээ бол үүнд итгэхийг хүсэхгүй, ийм юм байж болошгүй гэж бодож байх болох юм. Мөн зарим нэг нь бид гарцаагүй ийм тавиланд унасан юм байнаа гэж гутарч дотроо мэдэрч байж ч болох юм.

Ийм учраас эхний тэр "итгэхгүй байгаа=итгэхийг хүсэхгүй байгаа" хэсэг хүмүүст хандаж хэлэхэд одоо бидний нүдэн дээр бодитоор өрнөж байгаа энэ бүх үйл явцыг зөвхөн ойлгож ухамсарлаж байгаа төдийгүй энэхүү хүн төрөлхтнийг шимэгчлэгч, сүйрэл мөхөл үрүү хөтөлж байгаа асар цөөнхийн бүлэглэлийг эсэргүүцэж сөрөн зогсож байгаа хүмүүс улам олуулаа болж байгаа цагт энэ нөхцөл байдлыг гарцгүй гэж хүлээн авч бууж өгөх хэрэггүй юм.

Ийм учраас бид бүхэн өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүд хойч үеийнхээ төлөө, бидний том гэр бүл - улс Эх орныхоо төлөө бодиттой алхам, үйл хөдлөл, зүтгэл тэмцэл хийх хэрэгтэй байна!

Манайхны олон хүмүүс "америкийн" гэх бүх зүйлд мөргөдөг нэг төрлийн "шашин"-д нь дагаар орсон байгаа тул "ном уншихгүй байх эрх чөлөөтэй" болсон тэдэнд зориулж америкийн профессор Николас Мюррей Батлерын нэг номноос иш татаж өгье: Батлер "Сионизмын хүчин зүйл" гэдэг номондоо ингэж бичсэн байгаа: "Өнөөгийн энэ дэлхий дахины хүмүүс 3 англилалд хуваагдсан байгаа: маш цөөн тооны хэдхэн хүмүүс ийм үйл ажиллагаануудаа явуулсаар байгаа, үүнээс арай томхон хэсэг нь энэ бүхнийг нь ойлгож ажиглан харж байгаа, харин дийлэнх олонхийг юу болоод байгааг ойлгох ч үгүй болгосон байгаа"...

Ойлгож үзээрэй! Тэгээд өөрсдөө эргэцүүлэн бодож байж дүгнэлтээ хийнэ биз ээ ...

Хэрэв бид бүхэн яг одоо юу болоод байгааг мэдэхгүй байгаа бол бидний хамтын ирээдүй чухам ямар байхыг өөрсдөө шийдэх бүх хяналтаа алдаж байгаа гэсэн үг юм!!!

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх