МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

newgeneration1

 

МОХОО БОЛСНЫГ СУДЛААЧ ЭРДЭМТЭД БАТАЛЖЭЭ

Манай монголчуудын дунд дэндүү гэнэн гэмээр бас "улааныг үзээд урвадаг, шарыг үзээд шарвадаг" туйлшрамтгай хүмүүс их олширсоон. Сүүлийн 20 гаруй жилийн турш өрнөдийн олон ургальч үзэл - олон намын тогтолцоо гэгчээр "шуудайд хийсэн ямааны эврүүд" шиг хувь хувиа амиа л бодох болсон монголчуудад Эх орон, Улс Үндэстний Эрх Ашиг - Ирээдүйн Хувь заяа гэсэн ойлголт ухамсарыг бараг байхгүй болгосон билээ.

Одоо тэд хувь хувьдаа "либерал эрх чөлөөгөө" эдэлж уралдан "мөнгө хийцгээж" үр хүүхдүүдээ Баруунд болж өгвөл Америкт өндөр хөлс төлж эсвэл тэтгэлэгээр сургах нь тэдний хувьд "нэр төрийн хэрэг", бусдад гайхуулах нэг дон болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Мөн энд хамгийн гайхалтай нь, англи хэл тэдний хувьд нэг төрлийн шүтээн - мөргөл шүтлэгийн шинж чанартай болсныг одоо эрүүл ухаантай хэн хүнгүй харж байгаа. Өөрсдийгөө "зах зээлжсэн, яасан ч эрх чөлөөтэй болж ардчилсан" гэж бодох болсон өнөөгийн олон монголчуудын хувьд хожим - ойрын ирээдүйд юу болох нь огт хамаагүй, одоо л "хувийн эрх чөлөөгөө" эдэлж улс Эх орноо бусниулж " юу хүсснээ хийж" тонгочих нь сонин байгаа бололтой. Үүнийг нь өнөөгийн эрх баригч 2 нам дахь неолибералчдын төр засаг албан ёсны түвшинд дэмжиж ирсэн ба одоо бүүр уриалж уухайлж үлгэрлэж байгаа... 

Америкчуудыг хар багаас нь "Америкийг бурхан өөрөө ерөөсөн, бид бусад бүх улс үндэстнээс илүү, онцгой эрх дархтай хүмүүс" гэсэн суртал ухуулгууд дунд хүмүүжүүлсэн байдаг учраас тэд нар ялангуяа сүүлийн үеийн залуус нь гадна талдаа бол өөртөө их итгэлтэй, бардам байх нь элбэг тохиолддог. Гэвч Олон улсын боловсролын чанарыг шалгаж тогтоодог Educational Testing Service компанийн саяхан явуулсан судалгааны үр дүнд нэгэн эвгүй бодит үнэн нь батлагдсан байна: өнөөгийн америкчууд мэдлэг боловсролын түвшингээрээ бусад хөгжингүй орнуудын үе тэнгийнхнээсээ их доогуур байгаа аж.

Educational Testing Service (ETS) компанийн энэ судалгаа 20-34 насны америкчууд одоо бусад хөгжингүй улс орнуудын үе тэнгийнхнээсээ бичиг үсгийн чадвар, математик болон технологийн мэдлэг чадавхийн хувьд нилээд хол хоцорч явааг тогтоосон ажээ. Урьд өмнөх үеүдийг бодвол өнөөдөр улам олон америкчууд их дээд сургууль төгсөж байгаа хэдий ч энэ үндэстний оюуны мэдлэг чадавхи нь улам доош унасаар байгаа нь бодит факт юм.

Америкийн The Economic Collapse хэвлэлд бичиж байгаагаар өнөөгийн америкчуудын дунд ер нь мохоо мулгуу байдал хирээс хэтэрч газар авсан аж. Жил ирэх тусам төлбөр нь нэмэгдэж харин чанар нь унасаар байгаа өнөөгийн неолиберал боловсролын тогтолцоо нь зөвхөн мөнгө саадаг, хойч үеийг дебилжүүлэх машин болсон гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн дийлэнх оюутан залуус нь ихэнх цагаа телевизор үзэж эсвэл компьютер болон гар утастайгаа нөхцөж өнгөрөөж байгаа аж.

Яг ийм "ардчилсан" неолибералч боловсролын тогтолцоо, сургалтын арга зүй, шалгалтын стандартыг тэд манайд 1990-ээд оны дундаас хүчтэй нэвтрүүлсэн бөгөөд өнөөгийн манай хүүхэд залуусын дунд мэдлэг боловсролын хомсдол, компьютер / гар утсанд донтох өвчин халдварт тахал шиг тархсаар байгаа нь үнэн юм...

ETS-ийн судлаач шинжээчдийн баталж байгаагаар дээд сургуулийн 4-р курс дуусгасан америкчууд оюуны чадавхийн түвшингээрээ дунд сургууль төгссөн япон, финчүүд, германуудын түвшинд л байгаа ажээ. Ялангуяа 1981 оноос хойш төрсөн америкчууд дэлхийн олон орны өөрсдийн үе тэнгийнхнээс илэрхий хоцрогдонгуй байгаа юм. Дэлхийн 22 оронд явуулсан "Насанд хүрсэн хүмүүсийн мэдлэг боловсролын түвшинг үнэлэх олон улсын хөтөлбөр"-ийн тестуудын хариуг ETS-ийн шинжээчид судалж үзээд ийм үнэлэлт дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ тестээр америкчууд технологийн мэдлэг чадавхийн хувьд хамгийн сүүлчийн байранд орсон байна. Харин бичиг үсгийн чадавхийн хувьд америкчуудаас зөвхөн Итали (60%), Испани (59%) хоёрхон улс л муу дүн үзүүлсэн байна.

Энэ судалгаанд хамрагдсан сүүлийн үеийн залуусын 2/3 нь математикийн тест бодлогыг нь ядаж ойлгож эсвэл бодож чадаагүй байна. Оюун ухааны ийм түвшний "хүн сүрэг" болгосон хэрэглэгчдэд гар утасыг "смарт" гэж ойлгуулж байгаад "шахах", кока-колаг хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй ундаа гэж итгүүлж болох билээ.

Өнөөгийн даяарчлал гэж зальтай нэрлэсэн неоколоничлол дор орсон улс орнуудад 1990 оноос хойш шинээр гарч ирсэн неолибералч капиталист боловсролын тогтолцоо нь чухамдаа англисаксуудын зүтгүүлсээр ирсэн "ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл"-ийн жорын дагуу тэнд аваачиж сургаж бэлдсэн хожим төрийн эрхэнд гарган тавьсан түшмэдүүд "бүтцийн өөрчлөлт, сургалтын стандартууд" нэрийн дор улс орныхоо өмнөх үеийн уламжлалт боловсролын тогтолцоог сайжруулахгүй, харин ч хэрэг дээрээ самран устгаж туйран дээр нь бий болгосон "хүн сүргийг үйлдвэрлэх машин" билээ.

Америкийн өнөөгийн боловсролын тогтолцоо нь бага сургуулийн нэгдүгээр ангиас авахуулаад дээд сургуулийн дипломын дараахи боловсрол хүртлээ ийнхүү дампуурсан байгаа. Үүнийг батлах цөөхөн жишээ:

- өнөө үед их сургуулийн 2 курс дүүргэсэн гэх оюутнуудын 45% нь сурсан мэдсэн юм тун тааруухан, 36%-ийнх нь сургалтын амжилт чанар түвшин дэндүү тааруухан байгаа нь тодорхой болсон байна.

- өнөөгийн Америкт сурч байгаа оюутнууд хэдэн арван жилийн өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулбал 50% бага цаг хугацааг хичээл сургалтандаа зарцуулж байна.

- тэдний 50% нь нэг хичээл дээр 2 хуудаснаас илүү хэзээ ч бичиж байгаагүй аж.

- тэдний 32% нь долоо хоногт 40 хуудаснаас их юм хэзээ ч уншиж байгаагүй байна!

Сүүлийн хэдэн жил Америкийн их дээд сургуулиудад "Хэрэв Харри Поттер бодит хүн байсан бол?", "Лэди Гага ба алдар нэрийн социологи", "Философи ба Стар Трек", "Youtube-с юунд суралцаж болох вэ?", "Телевизорыг яаж үзэх хэрэгтэй вэ" гэх мэтийн илэрхий хүний цаг чадал, мөнгө-ийг үрж байгаа курст үр хүүхүүдийг чинь "сургаж хүмүүжүүлж" байна!

Эдгээр оюутнуудын эцэг эх нь өөрсдөө ихэнх тохиолдолд тэнд юу болж байгааг бараг мэддэггүй бөгөөд тэд үр хүүхдүүдийг нь тэнд бодит амьдралд бэлдэж сургаж бас хүмүүжүүлж байгаа гэж итгэж найдан сургалтын төлбөрийг нь л төлөхөөр мэрийцгээж байгаа...

Интернэтээс энэ талаар нэмэлт мэдээлэл хайх түлхүүр үгс : student loans, student loan collaps гэх мэт.

Үүнд дээр өнөөгийн өнгө мөнгөний ёс суртахуун, хүмүүжлийг нэмвэл ч............... тэгээд Баруунд ингэж "өндөр боловсрол олсон" тэдэнд Монголын ирээдүйг даатгах хэрэг үү?!

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс