Онц сонирхолтой баримтат кино
Оригинал нэр: THE CENTURY OF THE SELF
Нэр: Бэртэгчин үзлийн эрин зуун
Гарсан он: 2002
Киноны төрөл: Баримтат кино
Бүтээсэн студи, улс: BBC WorldWide, Их Британи
Найруулагч: Адам Кёртис Оролцсон: Вернер Эрхард, Мартин С. Бергманн, Тони Блэр, Билл Клинтон, Адам Кертис, Роберт Рич, Вильгельм Райх...
Үргэлжлэх хугацаа: Анги тус бүр 59 минут
Орчуулга: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай
Киноны тухай товчхон:
Аливаа юм бидэнд ойлгуулж бидний бодож төсөөлж байснаас хамаагүй нарийн цаад учиртай, энгийн бус байх нь их элбэг ажээ. Ардчилал, хүний эрх, зах зээл гэдэг ойлголтуудыг нийгмийн ухамсарт зориуд суулгаж өгөхийн тулд хүний дотоод ухамсар дотор нь байгалиасаа байдаг тэр болгон хянаж чаддаггүй далд ухамсаргүй байдлыг нь - аливаа хүнд байдаг түүний сэтгэлзүйн нэг онцгой төлөв байдлыг нь хэрхэн хууль бусаар ашиглаж ирсэн тухай энэ цуврал баримтат кинонд өгүүлдэг.
Хувь хүний онцгой эрхэнд нь шууд хамаарах, хүний өөрийнх нь ийм нарийн нандин мөн чанарыг нь өөр зүйлд ашиглахдаа тухайн тэр хүнээс нь энэ тухай "зөвшөөрөл" аваагүйгээр барахгүй үүнийг нь өөрийнх нь эсрэг ашиглаж ирсэн байна. Тэр байтугай энэ аргаа далдаас байнга хэрэглэж нийгэм, олон нийтийг үл үзэгдэх "ухамсаргүй тэр байдлаар" нь хөтөлж тэднийг "мал шиг хариулж" ирсэнд өнөөгийн энэ хямрал, мухардлын шалтгаанууд, цаад мөн чанар нь, бүх далд утга учир нь оршиж байгаа ажээ.
Зуугаад жилийн өмнө Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройд хүний дотоод мөн чанарын тухай психоанализ гэж нэрлэсэн нэгэн шинэ онол дэвшүүлсэн ба энэ онол, арга техникийг хүний өөрийнх нь эсрэг хэрэглэх болсон нь XX зуунд хүн төрөлхтөнд асар том нэгэн сөрөг нөлөөг үзүүлсээр ирсэн юм. Тэрээр “хүний дотоод ухамсар дотор сууж байдаг, тэр болгон хүнд өөрт нь ухамсарлагддаггүй мөртлөө маш энгийн болхи бэлгийн болон түрэмгийллийн далд хүчүүдийг” олж харсан гэж баталж байжээ. Хэрэв байнга хянаж байхгүй л юм болбол хүмүүс болон нийгмийг эмх замбараагүй байдал руу хөтөлж чадах тэр далдын хүчүүдийг олж харсан, яаж удирдаж болохыг нээсэн гэж тэрээр баталж байсан юм! Үүнийг нь Барууны улстөрчид, үзэл сурталчид, том корпорациуд практик дээр амжилттай хэрэглэж иржээ...
Энэ цуврал баримтат кинонуудад эрх мэдэл засгийн дээд эрхийг барьж байгаа тэр хүмүүс "бүх нийтийн ардчиллын" энэ эрин үед энэхүү "аюултай бөөн сүрэг" хүмүүсийг хянаж байхын тулд Фройдын энэ онолыг хэрхэн ашиглаж тэднийг өөрсдийнхөө далд хүслийг ашиглан залж удирдаж тэднээр хэрэгтэй шийдвэрүүдээ дэмжүүлж ирсэн тухай өгүүлдэг. Ингэхдээ хүний сэтгэлзүйн тэр ухамсаргүй дотоод хүслээр нь дамжуулж өөрийг нь далдаас хянаж удирдаж ирсэн байна.
I ангид Фройдын АНУ-д цагаачилсан байсан үеэл дүү Эдуард Бернейсийн тухай өгүүлдэг. Өнөөдөр Бернейсийн нэрийг хэн ч мэдэхгүй, хэн ч түүнийг танихгүй боловч XX зууны Барууны нийгэмд түүний үзүүлсэн нөлөө нь авга ахынх шиг нь үлэмж том байсан юм. Учир нь Бернейс хүмүүсийн дотоод ухамсаргүй тэр байдлын тухай Фройдын энэ үзэл санаануудыг хамгийн анх практикт хэрэглэн тэдгээрийг нийгэм олон нийтийг далдаас удирдах технологи болгосон юм.
1-р анги: Аз жаргалтай машинууд болгосон хүмүүс
Тэрээр юуны өмнө барааны асар их үйлдвэрлэлийг хүмүүсийн тэр далд ухамсарт нь байгаа тэр ухамсаргүй хүсэл эрмэлзлэлүүдтэй нь холбож өгөх замаар тэр хүмүүст үнэн хэрэгтээ огт хэрэгцээгүй эд зүйлсийг хэрхэн тэднээр албадан хүсүүлж болохыг америкийн корпорациудад анх үзүүлсэн юм. Яг эндээс хүмүүс олон нийтийг хэрхэн яаж далдаас хянаж удирдаж байх тухай нэгэн цоо шинэ улстөрийн үзэл санаа гарч ирсэн байна. Хүний дотоод бэртэгчин хүслүүдийг нь хангаж өгч хүмүүсийг “аз жаргалтай машинууд” болгох замаар! Энэ бол одоо бидний эргэн тойронд ноёрхож байгаа ер нь одоо бол бүх зүйлийг залгин авсан байгаа тэр бэртэгчин үзлийн ноёрхлын дөнгөж эхлэл нь байлаа.
2-р анги: Толгой дохисон хүлцэнгүй байдлыг зохион бүтээх нь
Энэ бол дэлхийн I дайны дараах Америкт дээд корпоратив элитүүд нь бөөн хүмүүс дээр туршилтуудаа явуулж тэднийг далдаас хянаж удирдаж байхын тулд Зигмунд Фройдын хүний дотоод ухамсаргүй /тухайн хүн өөрөө мэддэггүй гэсэн үг!/ тэр хүсэл эрмэлзлэлийн тухай онол, үзэл санаануудыг хэрхэн ашиглаж хэрэглэсэн тухай түүх юм. Улстөрчид болон тэдний зөвлөхүүд ер нь хүн бүрийн сэтгэхүй дотор нь аюултай тэгээд ямар нэг логик утгагүй тэр хүсэл тачаалууд болон айдсууд далд сууж байдаг гэж үзэх болсон ба ер нь Фройдын зөв байсан гэсэн итгэл үнэмшилтэй болцгоосон байсан юм. Тэд үзэхдээ чухамдаа хүний ийм төрөлхийн муу зөн мэдрэмжүүдийг нь сул тавьж өгсөн байсан учир нацист Германы үйлдсэн тэр зэрлэг балмад алаан хядлагууд гарахад хүргэсэн гэдэгт итгэлтэй байсан юм.
3-р анги: Тархин дотор чинь нэг "цагдаа" орчихсон бодол санааг чинь хянаж байгаа
Иймэрхүү зүйлийг хэзээ ч дахин гаргуулахгүйн тулд тэд хүний ухамсарын гүнд нь нуугдаж байгаа энэхүү “дайсныг” нь хянаж байх боломжийг олгох тийм аргуудыг хайж эхэлсэн байна. Энэхүү түүхийн гол хүмүүс бол Зигмунд Фройдын охин Энн мөн Фройдын үеэл дүү, пиарчны мэргэжлийг анх гаргаж ирсэн Эдвард Бернейс хоёр юм. Тэдний энэ үзэл санаануудыг Америкийн олон нийтийн санаа бодол, ухамсрыг хянаж удирдаж байхын тулд америкийн үе үеийн засгийн газрууд, том бизнес мөн ТТГ хэрэглэх болсон байна.
4-р анги: Тэжээвэр хархуудад засгийн бүх эрхийг!
Засгийн эрхэнд байгаа тэр хүмүүс нийгэм дотор “ардчилал бол чөлөөт зах зээл” брэндийг байнга ажилллаж байхыг албадаж байх мөн нийгмийг тогтвортой унтаа байдалд байлгах цорын ганц арга бол "жирийн америкчуудын амьдралынх нь гаднах дүр төрх, байдлын ард одоохондоо бол түр нуугдаж байгаа тэр зэрлэг бүдүүлэг зөн хүслийг нь хангаж өгч дарж байх явдал юм" гэдэгт итгэж байжээ.
Одоо Та бүхэн энэ баримтат киног үзээд хэрэв ойлгосон (!) бол Таны зарим нэг үзэл бодол чинь яг Таны өөрийнх чинь мөн үү, аль эсвэл таны тархи - далд ухамсарт "чөлөөт" хэвлэл мэдээллээр зориуд суулгаж өгсөн байгаа "харийн брэнд" үзэл санаа юу гэдэг асуултыг өөртөө тавиарай!!! :-)
Онц сонирхолтой баримтат кино!... юу бодогдож байна вэ?
Сэтгэгдлүүд
Дотоодын олимпиад энд хамаарахгүй. Учир нь Монголчууд хүн ам цөөнтэй гэх мэт өөр олон шалтгааны улмаас үнэн шударга шалгаруулалт явуулж чаддаггүй билээ.
Олон улсын математикийн болон физикийн олимпиадаас алт мөнгө хүрэл авсан сурагчдаас хүсэлт гаргавал төр засаг гэрээ хийж бүх зардлыг нь дааж үүрэг даалгавар өгч тухайн ш.у-ны салбарын өлгий нутаг болон цахиур хагалж байгаа оронд суралцуулах замаар ШИНЖЛЭХ УХААНЫ ТУЛГАМДААД БАЙГАА САЛБАРАА хөл дээр нь босгоцгооё.
2..Гэтэл сайн муу ямар ч талаас нь авч үзсэн ямар ч нийгэм өөрөө тогтвортой оршихын тулд УХААЛАГ ХАРРИУЦЛАГАТАЙ цөөнхийн засаглал байхаас өөр ямар ч бололцоо байхгүй юм байна.
3..Цөөнхийн засаглал нь дотроо МУУ болон САЙН байж болох юм байна.
а.. Дийлэнх хэсгийнхээ сул тал дээр тоглож сул талыг нь улам бүр дэвэргэж ашиг хонжоо олох хэрэгсэл болгох МУУ хувилбар.
б.. Дийлэнх хэсгийнхээ сул талыг байнга таниулж түүнийг нь аль болох өдөөхгүй байж давуу тал дээр нь түшиглэж түүнийг нь урамшуулах САЙН хувилбар.
Бид муу хувилбарыг халж САЙН хувилбарыг хөгжүүлэх учиртай.
Юмс болгонд хандах хүний үзэл бодол янз янз. Дээр нь хүмүүс олон. Ингээд бодхоор маш олон ертөнцүүд оршин байна. Дээр нь өмнө нь оршин байсан, ирээдүйд ч байна. Фройд байтугай олон үзлүүд байна дөө. Тэдний хольц нийлбэр хувилбарууд гэвэл тоолшгүй олон, сэтгэшгүй их.
"Бурханы нэрийн өмнөөс..." гэж ирээд л аллага, хулгай дээрэм, хүчин, худал хуурмагаа үйлдэнэ. Тэгээд ч зогсохгүй бүгд л бие биенээсээ өрсөж адис тавих гэж зүтгэнэ.
Та энэ кинонуудыг үзсэн үү, таны бичиж байгаагаас харвал санагдаж байгаагаараа их мэдэээд байх юм. Сайн ойлгохгүй байгаа бол сэтгэгдэл заавал бичих шаардлага байхгүй шүү дээ. Харин ойлгоод тэгээд бусадтай хуваалцах чухал санаа байгаа бол өөр хэрэг ээ.
Хорвоо Дэлхийг өөрчилж мэдээж барахгүй. Энд өөрийгөө өөрчлөх тухай хэлэх гээд байна л даа. Түүний тулд сэтгэлийг таних. Ганц зүүд хэмээх сэтгэлийн тухайд Фройдод энэ нь гүйцэд тайлбарлаагүй байдаг гэдэг. Хангалттай биш. Игээд ганц зүүдээр хөөгөөд явлаа гэхэд хамгийн төгс тайлбар тэр Бүддийн номонд л байгаа юмуу даа гэмээр. Би шашин гэдэг байгууллагын тухай яриагүй шүү. Мөн Библи Коранд бий биз.
Өрнийн шинжлэх ухаанд байгаагийн тухай, адгууслаг шинж гээд дээрхи кинонд яриад байнаа даа. Бүддийн сургаальд дээрх 84-ийн гол цөм нисванисыг арилгахын тухайтад айлдсан байдагаа. Дотооддоо хандах өөрийн шинжлэл. Нэг хүн дээр, өөрөөр хэлбэл өөр дээрээ гүйцээхэд бусад нь амархан болдог байх л даа.
Гэгээрлийг үзэхүй чинь хүний адгууснаас ялгадаг гэдэгээ.
Бусдыг бодохуй нь өөрөө байх "цэцэн амиа бодохуй" гэж бас ярьдаг л юм.
Бидний орших хугацаанд ертөнц ер дээрдсэнгүй. Өчүүхэн ч сайжирсангүй.