us dollar chinese yuan 13743511


АНУ-ын Конгресс хуулиа баталлаа... 
2010.10.06

АНУ-ын Конгрессын Доод танхим олонхын /348:79/ саналаар Засгийн газартаа мөнгөн тэмдэгтийн доогуур ханштай байгаа гэж үзсэн экспортлогч улсуудын бараанд гаалийн нөхөх тарифууд ноогдуулах эрхийг олгосон хуулийн төслийг баталсан байна. Энэ хуулийн үйлчлэлд юуны өмнө Хятадын хямд экспортын асуудал хөндөгдөнө. Вашингтон юанийн ханшийг зохиомлоор доогуур барьж байна гэж үзэж буй учир Бээжингээс өөрийн мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөхийг сүүлийн үед байнга шаардах болсон юм.

 

Хятадын юанийн шинэ рекордууд

2010.10.08

Хятад улс өөрийн үндэстний мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханшийн шинэ рекордыг тогтоосон байна. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол 10-р сарын 08-ны баасан гаригт юань пунктын 181 хувь буюу 0,27 хувиар чангарч нэг америк доллартай харьцах ханш нь 6,6830 болсон байна. Үүний өмнөх рекорд нь энэ оны 9-р сарын 29-нд нэг америк доллар 6,6936 юаньтай тэнцэх болсон юм.

Мөн оны 7-р сарын 19-нд БНХАУ-ын Ардын Банк юанийн уян хатан байдлыг нэмэгдүүлж түүний солих ханшийг бүрдүүлж байгаа механизмыг шинэчилж байгаагаа идэвхжүүлэх зорилготой байгаа тухай мэдэгдэл хийсэн юм. Чухам үүний дараа Хятад улсын мөнгөн тэмдэгтийн ханш аажмаар чангарч шинэ шинэ рекордуудыг байсхийгээд тогтоох боллоо.

ОУВСан зарим улсын мөнгөн тэмдэгтийн доогуур ханшийн асуудлыг шийдэх болно

2010.10.10

Олон улсын Валютын Сангийн гишүүд Вашингтонд жил бүр болдог, энэ удаагийн уулзалтынхаа эцэст зарим нэг улс орнуудын үндэстний мөнгөн тэмдэгтүүд хэт доогуур ханштай байгаа асуудлыг шийдвэрлэх ажлыг идэвхжүүлэхээ амласан хамтарсан тунхаг бичиг гаргасан байна. Энэ тунхаг бичгийн нэг гол заалт нь Бээжин өөрийн үндэстний мөнгөн тэмдэгт – юанийн америк доллартай харьцах ханшийг зохиомлоор доогуур байлгаж байгаагаас үүдсэн АНУ ба БНХАУ-ын хоорондох сунжирсан зөрчлийн асуудалд зориулагдсан байна.

Америкийн үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар Хятад улс юанийн ханшийг ойролцоогоор 40 хувь доогуур барьж байгаа ажээ. Энэ байдал нь америкийн зах зээл дээрх хятадын барааг ихэд хямд харин хятадын зах зээл дээрх америкийн барааны үнийг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа юм. Уулзалтын үеэр АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер БНХАУ-ын эрх баригчдад өөрийн улсын мөнгөн тэмдэгт - юанийн ханшийг зайлшгүй өсгөх шаардлагатай байгааг дахин сануулсан байна. Харин үүний хариуд БНХАУ-ын Төв Банкны тэргүүн Чжоу Сяочуань Бээжин юанийнхаа ханшийг аажмаар нэмэгдүүлэх болно гэж тэмдэглэн хэлсэн байна.

Европын Холбоо Хятадыг юанийнхаа ханшийг “сул тавьж орхихыг” уриалж байна

2010.10.16

Европын холбоо АНУ-ын засаг захиргаанаас Хятадын эрх баригчдад хандаж үндэстний мөнгөн тэмдэгт – юанийнхаа ханшийг цаашид өсөхөд саад хийхгүй байхыг уриалж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Европын холбооны комиссар Олли Рен Хятад улс Европын Холбоог оролцуулаад худалдааны бүх түншүүдийнхээ мөнгөн тэмдэгтүүдтай харьцах юанийнхаа ханшийг чангаруулах ёстой гэж мэдэгдсэн байна.

Эдгээр эрх баригчид, тэдний шинжээчид Хятад улс өөрийн барааны хямд экспортыг хадгалж байхын тулд юанийнхаа ханшийг зохиомлоор доогуур барьж байна гэж буруушааж байгаа ажээ.

Гэвч АНУ энэ асуудлаарх илтгэлээ тодорхой хугацаагаар түр хойшлуулж Хятад улс энэ оны зургаан сараас юанийнхаа ханшийг 3%-р өсгөснийг сайшааж хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.

ЯАГААД БАРУУНЫ ОРНУУД БАЯН АМЬДАРДАГ ВЭ?

 

 

Холбоотой нийтлэлүүд

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс