АРДЧИЛСАН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БОЛ КАПИТАЛИЗМЫН ЧАМАЙГ

ДООГЛОН ЭЛЭГЛЭСЭН БАГ ЮМ

/Эрин цагийн дуудлага - Zeitgeist - Цайтгаис баримтат номооос../

... Одоогийн энэ либерал ардчилал нэртэй баг өмссөн капитализмын логикоор бол ашиг хонжоо унагахын тулд хүмүүст гай зовлон, өвчин гачигдлуудыг зориуд бий болгож байгаад үүнээс ашиг хонжоо унагаж байх хэрэгтэй болж таарч байгаа. Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайвныг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг юм.

“Бизнес - мөнгө хийхийн тулд эхлээд үүнд ашигтай хууль гаргачих” гэдэг хуучны нэг үг байдаг. Хэрэв та өмгөөллийн бизнес хийх гэж байгаа бол гэмт хэргүүд бодит байдал дээр улам олон болж байх нь мөнгөний ашиг унагахад ашигтай болж байгаа. Саяхан Хаитид болсон явдал шиг. Өнөөдөр АНУ-д 2,7 сая гаруй хүн шоронд сууж байна. Тэдний олонхи нь Америкийн засан хүмүүжүүлэх корпораци /Wackenhut/ гэх мэт хувийн корпорациудын мэдэл дэх хувийн шоронгуудад сууж тэнд хувийн үйлдвэрүүд дээр цалин хөлсгүй боолчлогдож байна. Харин тэгвэл Уолл Стриит дээрхи эдгээр компаниудын хувьцааны үнэ нь хичнээн олон хүмүүс эдгээр шоронд сууж боолчлогдож байгаагаас хамаарч өсөж байдаг. Энэ бол үнэхээр ой гутам хэрэг шүү дээ. Гэвч энэ бол өнөөгийн энэ капиталист эдийн засгийн систем хүмүүс биднийг албадан хийлгэж байдаг олон олон зүйлийн зөвхөн нэг тусгал л юм.

Тэгвэл энэхүү систем хүмүүс биднийг чухам юуг хийхийг албадаж байдаг вэ?
Чухам юу энэ эдийн засгийн системийг нь нураачихгүй тогтоон барьж байдаг вэ?

БАЙНГЫН ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ХЭРЭГЛЭЭНД ХҮМҮҮСИЙГ ДОНТУУЛАХ НЬ

Үүнийг бүүр тодорхой хэлбэл, байнгын ДАХИН ДАХИН эргэлттэй хэрэглээ! Хэрвээ та бүхэн сонгодог “чөлөөт” гэгч зах зээлийн эдийн засгийн цаад мөн чанарыг ухаарч ойлгохыг оролдвол цаад утга нь өөр юу ч биш, гагцхүү мөнгөний ашиг хонжооны систем байгааг л олж харах болно. Тэгээд хэрэв энэ мөнгөний систем нь зогсвол тэр байтугай зөвхөн эргэлт нь удаашрахад л энэ нийгмийн нөхцөлд хүмүүсийн бүх амьдрал, нийгмийн бүх үйл явц тэр чигээрээ зүгээр л таг зогсох болно гэсэн үг юм.

Өнөөгийн энэ эдийн засгийн тайзан дээр зөвхөн гуравхан тоглогч л байдаг: энэ бол ажилчин, ажил олгогч мөн хэрэглэгч гэсэн. Ажилчин, ажилтан хүн өөрийн хөдөлмөрийг ЦАЛИН авахын тулд ажил олгогчид худалдаж байдаг. Харин ажил олгогч үйлдвэрлэлийн бүх үр дүнг бүхэлд нь дангаараа өмчилдөг тул энэ үр дүн болох бараа үйлчилгээг АШИГ олохын төлөө эргүүлээд хэрэглэгчдэд /ажилтан, ажилчдад/ худалдаж байдаг. Ингэснээрээ энэ хэрэглэгчид буюу ажилчин, ажилтнууд нөгөө ЦАЛИН-гийн мөнгөө эдийн засгийн системд буцааж оруулснаар энэхүү хэрэглээний цаашдын эргэлтийг дэмжиж байдаг юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн дэлхийн зах зээл эдийн засгийн систем нь ийм тогтмол эргэлдэж байдаг байнгын хэрэглээг дэмжиж байхад хангалттай хэмжээний мөнгийг эдийн засгийн эргэлтэнд байнга буцааж оруулж байх тийм бараа үйлчилгээний эрэлт нийгмийн зүгээс дандаа байх болно гэсэн нэг онол-төсөөлөл дээр үндэслэгдсэн байдаг юм. Хэрэглээ хэдийчинээ их байх тусам эдийн засгийн зэрэглээ-өсөлт төдийчинээ өндөр байна гэдэг зарчмаар өнөөгийн энэ эдийн засгийн энэ машин ажиллаж байна.

Гэвч хүлээгээрэй, би бодохдоо эдийн засаг гэдэг чинь эдийн засагч байх, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөц баялгийг гамнах, хэмнэх, хүргэж байж хэрэгцээ шаардлагаа хангах гэсэн үг гэж ойлгож бодож байсан шүү дээ. Тэгэхээр одоо эдийн засаг гэдэг энэ нэр томьёо чинь гамнах хадгалах, үр ашигтай зарцуулах, зардлуудыг бууруулахтай огтхон ч хамаагүй болж таарч байна уу? Тэгвэл улам бүр ихийг хэрэглэхийг - идэх уух хэрэглэж гудрахыг шаардаж байдаг энэ зах зээлийн эдийн засгийн систем чинь яаж хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай зарцуулж эсвэл бүүр хэмнэж гамнаж чадах вэ дээ? Гол нь ингэж байж хэмнэх, үр ашигтай байх огтхон ч боломжгүйд байгаа юм.

Одоогийн энэ ЗАХ ЗЭЭЛИЙН эдийн засгийн зорилго нь ер нь хүмүүсийн амьдралд амин чухал хэрэгцээтэй бараа үйлчилгээнүүдийг үйлдвэрлэх, худалдан борлуулахдаа материал түүхий эдийг үр ашигтай, хэмнэж хуваарилж байх ёстой жинхэнэ эдийн засгийн ЯГ ЭСРЭГ байгаа юм. Хүмүүс бидэнд манай энэ Дэлхий гэдэг нэртэй хязгаарлагдмал нөөцүүдтэй зөвхөн ганцхан гариг л байгаа шүү дээ. Жишээлбэл, бидний улайран сорж авч байдаг газрын тос бүрэлдэхэд хэдэн сая жил шаардлагатай байдаг...Тэгвэл байгалийн эдгээр нөөцүүд буцаад сэргэхэд шаардлагатай байгаа хэдэн тэрбум жил хүмүүс бид хожим хүлээж чадах уу? Чухам иймээс “эдийн засгийн өсөлт” гээчийн төлөө ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ЗОХИОМЛООР ЗОРИУД ӨДӨӨЖ БАЙДАГ энэ системийг дэмжээд сууж байх нь амьдралын гол өлгий болсон байгаль дэлхийгээ АЛЖ устгаж байгаатай яг ижил юм.

Хаягдалгүй байна гэдэг бол үр ашигтай байдал гэсэн үг юм. Хаягдалгүй байна гэнэ ээ? Одоогийн энэ эдийн засгийн систем бол манай дэлхийн түүхэн дэх хамгийн их үрэлгэн, араатан шиг ховдог шунаг систем юм. Нийгмийн амьдралын бүх түвшинд жирийн хүмүүс хямрал мухардлын байдалд, тэмцлийн мөн уналт доройтлын эсвэл бүүр сүйрлийн байдалд орчхоод байна. Сүүлийн 30 жилийн судалгаа, эрдэм шинжилгээний хэвлэлүүдийн ихэнхи нь өнөөгийн бидний амьдрал нь бүх талаараа уналт доройтолд орсон, нийгмийн шинжтэй хөтөлбөрүүд зохих үр дүнд хүрэхгүй байгаа, ундны ус хязгаарлагдмал болсон гэдгийг нэгэн дуугаар баталж байгаа.

Устаж алга болохын ирмэг дээр очоогүй амьдралын нэг хэлбэрийг нэрлэх гээд үзэл дээ... Та чадахгүй ээ. Тийм хэлбэр гэж одоо байхгүй болсон ба энэ бол үнэхээр гунигтай үзэгдэл юм. Харин бид нар энэ бүгдийн цаад уг шалтгаануудыг одоо болтол ойлгож ухаараагүй сууж л байна. Бид эдгээр уг шалтгаануудыг мэдэхийг хүсэхгүй байгаа юм. Бид зүгээр л бүх зүйл хуучнаараа байгаасай гэж л хүсэж байна. Гэвч энэ бол ухаангүй хэрэг ба хүн өөрт нь улам бүр хор хөнөөлтэй болсоор байгаа нэг зүйлийг дахин дахин хийсээр байгаа нь өөрөө жинхэнэ тэнэглэл юм.

Мөн чанартаа бол та бүхэн гамнах, үр ашигтай зарцуулах эцэстээ хүний амьдралын төлөө байдаг системийн төлөө бус, харин гамнах, хэмнэх, үр ашигтай байхын яг эсрэг анти - эдийн засгийн орчинд амь зууцгааж байна.

ОДООГИЙН ЭНЭ АНТИ – ЭДИЙН ЗАСАГ

Зах зээлийн өрсөлдөөн бол хамгийн сайн бараа бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр бий болгоход чиглэсэн байдаг гэдэг хуучирсан нэг ойлголт түгээмэл байдаг. Энэхүү ойлголт нь мөн чанартаа зах зээл өрсөлдөөнийг бий болгодог гэх нэг сэдлийн үзэл санааг агуулж байдаг ба энэ бүхний эцэст хамгийн сайн бараа бүтээгдэхүүн гарч ирнэ гэсэн нэг онол-төсөөлөл дээр үндэслэсэн байдаг.

Хэрэв би өөртөө нэг ширээ хийхийг хүсвэл хамгийн сайн бөх бат материалыг сонгох байсан, тийм биз дээ? Миний зорилго бол хамгийн удаан ашиглаж болох тийм ширээг хийх явдал байсан байж таарна. Хэрэв муу ширээ хийвэл дараа нь заавал дахин хийх хэрэг гарч илүү материал, илүү эрчим хүч хэрэглэх болох тул яах гэж би муу ширээ хийх билээ дээ? Ингэж хэлэхэд нилээд ухаалаг сонсогдож байж болох ч бодит байдал дээр, зах зээлийн эдийн засгийн орчинд ийм хандлага нь зүгээр нэг алдагдалтай бус биш харин бүүр ийм байх боломжгүй байдаг юм. Өрсөлдөх чадвар гээчийг хангаж байхын тулд хэрэглэгчдэд бага доогуур үнэ санал болгож байх хэрэгтэй нөхцөлд хамгийн сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх огтхон ч боломжгүй юм аа.

Дэлхийн зах зээл дээр борлогдож байгаа бараг бүх бараа бүтээгдэхүүн бүүр үйлдвэрлэлийнхээ шатанд л дутуу дулимаг байдаг ба учир нь өнөөгийн энэ эдийн засгийн системд байнгын ашиг олж байх үүднээс хамгийн өндөр технологийн, үр ашигтай мөн найдвартай барааг үйлдвэрлэж байх боломжгүй болгочхож байгаа юм. Учир нь зах зээлийн эдийн засаг нь “санхүүгийн үр ашигтай байдлыг” буюу зардлуудаа бууруулахыг л шаарддаг ба энэ нь эцэстээ үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг хөндөж байдаг. Энэ нь мөн ажиллагсдын цалин хөлс, материалын үнэ, сав баглаа боодлын өртөг гэх мэт зүйлийг багтааж байдаг. Энэхүү өрсөлдөөний арга ажиллагаа нь хүмүүс яг ижил бараа үйлдвэрлэж байгаа өрсөлдөгчөөс нь бус харин яг тухайн тэднээс энэ барааг худалдан авч байхад мөн тэдний барааг өрсөлдөх чадвартай бас хямд байлгахад чиглэсэн байдаг. Энэ системийн үйл ажиллагааны хаашаа ч бултах аргагүй энэ үр дагаврыг “дотор нь суулгаж өгсөн хуучралт” гэж нэрлэж болох юм. Гэвч энэ бол илүү том чухал асуудлын дөнгөж нэг хэсэг нь юм.

Зах зээлийн эдийн засгийн үндсэн гол удирдлага нь болсон зарчим /та бүхэн үүнийг ямар ч сурах бичгээс олохгүй ээ/ бол үйлдвэрлэгдэн гарч байгаа аливаа бараа бүтээгдэхүүн байнгын эргэлттэй хэрэглээг цааш үргэлжлүүлж байхад шаардлагатай хэмжээнээс илүү хугацаагаар ашиглагдах ёсгүй - хэсэг хугацааны дараа заавал эвдэрч муудаж байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацааны дотор бүх эд бараанууд элэгдэж хуучирч байх ёстой гэсэн үг юм. Үүнийг зориудаар дотор нь суулгаж өгсөн “төлөвлөсөн хуучралт” гэж нэрлэдэг. Одоо ямар нэг зүйл үйлдвэрлэж байгаа бүх корпорациудын зах зээлийн стратегийнх нь үндсэнд төлөвлөсөн хуучралт байдаг. Мэдээж хэрэг, тэдний маш цөөнхи нь ийм стратеги хэрэглэж байгаагаа ил тод хүлээн зөвшөөрдөг. Чухам ийм учраас тэд нар илүү найдвартай бөх бат барааг үйлдвэрлэж чадах шинэ технологиудыг зориуд хориглож саатуулж эсвэл бүүр зориуд хэрэгсэхгүй орхиж бараан дотор нь суулгаж өгсөн хуучралтаараа өөрсдийгөө халхавчилж байдаг юм.

Энэ систем нь маш үрэлгэн систем бөгөөд учир нь удаан хугацаагаар ашиглагдаж чадах, хүнд үр ашигтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог олгодоггүй юм аа. Хэрэв ямар нэг бараа хүмүүст удаан хэрэглэгдэж бат бөх, тэдэнд үр ашигтай байх нь байнгын эргэлттэй хэрэглээнд цаашилбал зах зээлийн системд өөрт нь илүү муу байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний бат бөх байдал ба үр ашигтай байдал нь үнэн хэрэг дээрээ эдийн засгийн өсөлттэй урвуу хамааралтай байдаг. Ийм учраас бүх барааг ашиглалтын хугацаа богинотой үйлдвэрлэх шууд урамшуулалттай шалтгаан байдаг гэсэн үг юм. Үнэн хэрэг дээрээ ийм эдийн засгийн систем өөрөөр ажиллаж чадахгүй юм.

Энэ дэлхий дээр улам бүр их болж байгаа хогийн овоонуудыг харахад л бараа бүтээгдэхүүн хичнээн хурдан хуучирч хаягдаж байгаа нь ойлголжтой. Яг одоо алт, колтан, зэс зэрэг олборлоход хүнд, үнэт металлуудаар дүүрэн, хямд үйлдвэрлэгдсэн олон тэрбум гар утаснууд, компьютерүүд эсвэл өөр техникүүд нэг жижигхээн деталь нь хуучирсан эсвэл гэмтсэн шалтгаанаар хогийн овоо болон хэвтэж байна. Харин жинхэнэ эдийн засагч нийгэм байсансан бол тэдгээрийг засварлаж эсвэл сайжруулаад хэрэглэж болох байсан юм. Харамсалтай нь өнөөдөр хэдийгээр энэ бүхэн хэтэрхий аривч, хэмнэлттэй биш санагдаж болох ч хязгаарлагдмал байгалийн нөөц баялагтай энэ дэлхий дээр зах зээлийн системийн нөхцөлд амьдрах нь эдийн засагч бус байгаа юм.

Өөрөөр хэлбэл, үр ашигтай байдал, тогтвортой өсөлт ба нөөц баялгийг хамгаалах нь зах зээлийн энэ эдийн засгийн жинхэнэ дайсан нь юм. Үүнээс гадна, бодит бараа бүтээгдэхүүнүүдийг байгалийн нөөц баялгийг цөлмөн байнга үйлдвэрлэж дахин дахин өөрчилж үйлдвэрлэж байдаг бол үйлчилгээний салбарт ч мөн адил яг ийм логик үйлчилж байдаг юм. Хэрэг дээрээ яг одоо үйлчилгээний салбарын хариуцаж байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэхэд ямар ч мөнгөн ашиг хонжооо гарахгүй гэсэн үг юм. Эцсийн эцэст энэ нь олон олон мэргэжлүүдийг хэрэггүй болгож тэдний олж байдаг хэдэн триллион ашгийг нь бууруулах учир хорт хавдар гэх мэт өвчнийг анагаах нь эмнэлгийн салбарт өөрт нь ашиггүй байгаа юм.

Нэгэнт бид энэ сэдвийг хөндсөн учир ... өнөөгийн энэ системд гэмт хэрэг ба терроризм нь ашиг хонжоо олох боломж гэсэн үг юм. Дор хаяхад эдийн засгийн хувьд... Учир нь энэ нь өндөр цалин хөлстэй цагдаагийн ажлын байруудыг олноор бий болгож байна, мөн зөвхөн ашгийн төлөө байдаг тэр олон хувийн шоронгуудыг бас мартаж болохгүй юм. Мөн олон газар оронд хийж байгаа дайнууд байна. Өнөөгийн АНУ-ын ДНБ нь үнэн хэрэг дээрээ өнөөгийн хамгийн өндөр ашигтай салбар болгосон, үхэл сүйрлийг үйлдвэрлэж байдаг цэрэг зэвсгийн үйлдвэрлэл дээр тогтож байна. Дэлбэлэн эвдэж сүйтгэх тэгээд дахин зээл өгч барьж босгох ажил бол цэргийн үйлдвэрлэлийнхний хамгийн дуртай ажил юм. Үүнийг Иракийн дайны үеэр харж болж байсан ба үүний үр дүнд олон тэрбум долларын гэрээ хэлцлүүдийг байгуулсан юм.

За ингээд хувь хүний хувьд мөн нийгмийн талаасаа сөрөг юм бүхэн одоогийн энэ эдийн засагт ашиг хонжоо олох боломжууд болж хувирсан ба энэ дэлхий дээрхи амьдралыг тэтгэгч байгаль орчныг хамгаалах ямар ч эрх ашиг, оролдлого энэхүү эдийн засгийн системийн хувьд дайсан нь мөн гэдэг дүгнэлт хийж болно.. Чухам яг ийм учраас аль ч улс орны ДНБ-ий өсөлт нь эцэстээ зөвхөн бодит ядууралд л хүргэдэг ба харин ядуурал нь энэ системийн өөрийнх нь үр ашиггүй байдлаас болж байдаг юм.

Зах зээлийн эдийн засгийн системд хүн ардын хэрэгцээ улам өсөж байна гэдэг нь эдийн засгийн үр ашигтай байдал улам буурч байна гэсэн үг юм аа.

... Та одоо юу гэж бодож байна даа...

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.50 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс