Монголбанк3

Хамгийн чухал гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тавьж, гагцхүү тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өссөн тохиолдолд л үнэ нэмэгддэг байхаар зохицуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн бодлогын хүүг буулгаж мөнгөний зөөлөн бодлого явуулах ёстой ба уг 2 алхмын хүрээнд инфляц өсөхгүй. Үүнийг өнөөгийн хувийн шахуу Монголбанк, неолиберал шашнаар бамбай хийж байгаа өнөөгийн эрх баригч бүлэглэл хийж чадахгүй, чадваргүйгээ нэгэнт олон удаа нотолсоон.

 


Ер нь хаа газрын "ардчилагч" хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч - үүгээр бамбай хийн хувьдаа ашиг хонжоо хайгчид одоохондоо олон юмны наад цаад учрыг хараахан мэдэхгүй, ухааран ойлгохгүй байгаа олонхийг хуурч мэхлэн аргалахын тулд дандаа нэг талыг хэт барьж гүтгэн гөрдсөн, иймээс худлаа дэгс юм ярьж бичиж мэдэгдэл хийх зэргээр эсвэл алс холын нэг бие хүн, үйл явдлаар бамбай хийн өөрсдийгөө өргөмжлөн пиардаж хамгийн гол нь харанхуй олонхийн гэнэн төсөөлөл дээр нь дөрөөлж албан тушаал дээрээ ядаж өдөр хоногийг өнгөрөөхийг хүсч тачаадаж байгаа нь одоо бүүр ч илт харагдаж байгаа.

utaa 1

Өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Улаанбаатарын утаа бол сүүлийн 26 жилийн турш Монголд элдэв арга бачаар тогтоосон Барууны "ардчилсан" дэглэмийн үр дүнд манай улс нийгэмд цоо шинээр үүссэн асар олон гай зовлон, уруудал доройтол - хүнд асуудлуудын зөвхөн нэг нь юм. Харин утааг чухам юу үүсгэсэн бэ? Төвлөрөл гэж үү?

Лондон - Одоо чин шударга байцгаая: өнөөдөр дэлхийн эдийн засагт чухам юу болоод байгааг хэн ч ойлгохгүй байна шүү дээ. 2008 оны сүйрлийн дараах сэргэлт хүлээж байснаас ч их удаан, явцгүй байна. Бид нар одоо бүрэн эдгэрэх зам дээр байна уу, аль эсвэл бүр "зуу жилийн хөшүүн байдал"-даа гацчихав уу? Даяарчлал урьдын хэвээр үргэжилсээр байна уу, аль эсвэл бүр улиран одож байна уу?

Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялгийн үлэмж хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!..

hayek nobel fraud

Нилээд хэдэн жилийн өмнөөс эдийн засгийн форум гэж сүржин нэрлэсэн ч "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч шашныг сурталчлах зорилготой,  үнэн хэрэг дээрээ неолибералч шашны сект-ийнхний цугларалтыг бас л гаднынхны зааварчлага, санхүүжилтээр зохион байгуулж шоудах болсон ба хамгийн гачлантай нь, тэнд тэдний зарлаад байан шиг монголын шилдэг санхүүчид, эдийн засагчид бус харийн энэ неолибералч түрэмгий шашны хоосон үзэл сурталчид цуглаж бие биенээ хөөргөж магтаж шашиндаа үнэнчээ харуулцгаад тардаг билээ.

debt addiction

Америкийн "улстөрийн товчоо" нь болох санхүүгийн элитүүд болон тэдний дуулгавартай гар хөлүүд нь болсон улстөрчид зориуд санаатайгаар жирийн америк иргэдээ маш доогуур мэдлэг боловсролтой, мөн маш доогуур ёс суртахуун, соёлын түвшинтэй болгож тэднийг шинэ маягийн /өрийн/ боолчлолын системдээ байнга барьж байхыг хичээж байдаг. Яагаад гэвэл жинхэнэ гүн гүнзгий өргөн мэдлэг боловсрол бол өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд зээлийн хэрэглээнд донтсон хүн сүргийг өрийн боолчлолд хүлж барьж байх гэсэн доллар-фунт-еврогийн эзэд - мөнгө хүүлэгчдийн туйлын хүсэл, жирийн хүмүүсээс нууцалж байдаг цаад далд зорилготой нь зөрчилдөж байдаг байна.

Урьд өмнө нь би зөвхөн мэдэрдэг байсан бол өнөөдөр Нью-Йоркт асар олон хүмүүс гэр оронгүй гудамжинд хоног төөрүүлж байгааг хараад энэ бодит байдлыг ойлгож эхэлсэн тэр цагаас хойш «Өнөө цагийн өнгө (Sign of the Times)» нэртэй энэ төслөө 2013 оны 10-р сарын эхээр эхэлсэн юм. Намайг, энэ хотын унаган оршин суугчийн хувьд, урьд өмнө нь би ийм олон хүмүүс гудамжинд гуйлга гуйж хоног төөрүүлж байсныг хэзээ ч харж байгаагүй учир үнэхээр гайхшруулж цочирдуулсан билээ.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс