Ар талд нь Үнэнийг мэдэх эр зориг гэж бичсэн байна


АНУ ДЭЛХИЙН III ДАЙН ӨДӨӨХӨӨР ОРОЛДОЖ БАЙНА!

 

Дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байгаагийн хамгийн гол зорилго бол АНУлс 18 их наяд долларын, Баруун Европ 17 их наяд еврогийн асар их өрөө цайруулахын тулд зээлдүүлэгчдийгээ "устгах", бусад улс ард түмнүүдийн өсөлт хөгжлийг нь улдан чангааж ирсэн уламжлалт далд бодлогоо одоо ил хэрэгжүүлж дахин дэлхийн дайн өдөөж тэдний сэргэн босож ирж байгаа эдийн засгийг нь дахин унагаж сүйрүүлэх явдал юм! ХБНГУлсын эх оронч "Compact" сэтгүүлийг эрхлэн гаргагч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Юрген Элзесшер (Jürgen Elsässer) бидэнд ингэж сануулж байна.

Юрген Элзесшер: - Берлинчууд та бүхний амрыг эрье, мөн "Энхтайвны төлөө хөдөлгөөн"-ийнхөнд амжилт хүсье. Намайг Юрген Эльзессер гэдэг. Би Компакт сэтгүүлийн эрхлэгч, ард түмнийхээ төлөө ажилладаг хүн. Өнөөдрөөс 100 жилийн өмнө дэлхийн I дайн эхэлсэн яг тэр өдөр маргааш тохиож байгаа. Гэвч бид нар өнөөдөр дахин тамын ангалын ирмэг дээр, цөмийн дайны өмнө зогсож байна. Хэрэв бид нар, чөтгөр ав, маш болгоомжтой байхгүй л юм бол, 1914 онд тэрхүү асар том дайн-хядааныг өдөөсөн Сараевод гарсан нөгөө буун дуу шиг дэлхийн III дайныг өдөөх гэсэн яг тийм өдөөн хатгалтуудыг одоо хийж байна!

Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг Зүүн Украйны нутаг дээр унагасан нь одоо дэлхийн III дайныг өдөөх тийм шалтаг болохгүй гэх газар алга аа! Яагаад бид энэ ангалын өмнө ирчихэв ээ? Үүний хариулт нь маш ойлгомжтой байгаа. Энэхүү өдөөн хатгалтанд НАТО, ялангуяа АНУлс буруутай гэдэг нь одоо эрүүл ухаантай мэдээлэлтэй хэнд ч тов тодорхой байгаа байх аа.


Герман хэл дээр


Орос орчуулгатай


Өнгөрсөн 2013 оны 12-р сард Киевт болсон ард түмний тэр зүй ёсны эсэргүүцлийн энхийн цуглаан жагсаалыг гадна дотнын өдөөн хатгагчид чадамгай ашиглаж үүнийг төрийн эргэлт, дээрэм тонуул, Иргэний дайн болгон хувиргасан билээ. Тэр үед Обамагийн элч төлөөлөгч - Төрийн департаментын Европын хэргийг хариуцсан орлогч Викториа Нуланд хэлэхдээ АНУлс Украйнд өнөөгийн энэ хямралын түймрийг тавихад 5 тэрбум доллар зарцуулсан гэдгээ ил тод мэдэгдсэн шүү дээ. Бүр "Фаак юү Европын Холбоог" гэж хэлж байгаа энэ хатагтай украйны үймээн дэгдээгчдийг ашиглан Украйны Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт хийж одоо засгийн эрхэнд нь фашист босогчдыг гарган тавьсан байгаа.

Украйны энэ хунт засгийн газрын 5 сайд нь барууны эрс үзэлтнүүд байгаа бөгөөд эдгээр барууны үзэлтэн эрс шинэчлэгчид чухам яаж аашилж байгааг нь германы өнөөгийн неонацистуудтай харьцуулах юм бол тэд ердөө л "туулай үржүүлэх дугуйлангийн жаалууд" шиг номхон даруу харагдаж байгаа.

Одоо Киевийн энэ хунт засаг өөрийн иргэд - зүүн украйнчуудын эсрэг дайн хийж байна. Киевийн энэ хунт засгийн цэргийн сайд гэгч этгээд нь салан тусгаарлагчид гэж нэрлэгдсэн хэдэн мянган энгийн иргэд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшдийг бид алсан гэж мэдэгдэж үүгээрээ бахархаж байгаа шүү дээ. Энэ бол жирийн хүмүүсийг үй олноор нь хядан алж байгаа ажиллагаа - геноцид юм! Энэ бол угтаа НАТО-фашизм юм! Германы эрх баригчид Киев дэх энэ алуурчдын засгийн газрыг дэмжихээ зогсоох ёстой!

Саяхан Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг Украйны Зүүн хэсэгт сөнөөж унагасан, тэнд 300 гэмгүй хүмүүс алагдсан. Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр гэмгүй хүмүүсийг өрөвдөн хайрлаж байгаа тухай уй гашуу одоо хаана байгаа юм бэ? Харин ч яг эсрэгээрээ, эдгээр алагдсан гэмгүй хүмүүсийг ОХУлсын эсрэг шинэ дайн дэгдээх зохиомол шалтаг болгон ашиглаж байгааг нь бид харж байна. Энэ дайн хэрэв гарвал үүнээс ч олон хүний амь насыг золих болно. Энэ бол манай "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэлүүдийн гутамшиг!

Өнөөдөр германы "Билд" сонины эхний хуудсан дээрээс "Путин энэ хүмүүсийн үхэлд буруутай" гэж хашгирч байна. Үгүй ээ! Хэвлэлийнхэн та нар бол өдөөн хатгагчид! Путин энд ямар ч буруугүй. Путин Украйны зүүн хил орчмоос аль эрт цэргээ татсан, Путин манай гадаад хэргийн сайд Штайнмаиерын санал болгосон Украйны хямралыг зохицуулах бүх гэрээнд даруй гарын үсэг зурсан, харин одоо Путин эдгээр гэрээнүүдээ чандлан биелүүлэхийг бүх талуудаас бүхий л хэлбэрээр уриалж байгаа шүү дээ. Харин Штайнмаиер чи Киев дэх эдгээр НАТО-гийн утсан хүүхэлдэй - фашистуудад энэ бүх тохиролцсон гэрээнүүдээ зөрчих боломжийг олгож байгаа шүү дээ! Штайнмаиер бол Обамагийн энхтайванч хоосон дүр эсгэсэн "цагаан хоолой" нь юм. Тэдний энэ бүх хоосон "найрал дуу" нь АНУлсын бэлдэж байгаа дэлхийн III дайныг магтан дуулж байгаа!

Сөнөөн унагасан Боингийн хувьд гэвэл, бид чинь насанд хүрсэн хүмүүс, гэнэн хөөрхий жаалууд биш шүү дээ, тэд нар нэг иймэрхүү өдөөн хатгалт заавал хийхийг нь бид цөм мэдэж байсаан! Яагаад гэвэл Европын иргэд америкийн энэ Оросын эсрэг явуулж байгаа дайнд нь оролцохоос татгалзана, америкчуудын одоо уриалж байгаа Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авахаас татгалзана гэдгээс АНУлс айж байгаа. Мөн америкчууд герман иргэдийг сэм чагнан тагнасан шинэ хэрүүл шуугиан дэгдэж байгаа учир Герман улс үүнд хилэгнэнэ гэж АНУлсын эрх баригчид эмээж байгаа. Яг ийм мөчид Малайзын Боингийг сөнөөн унагалаа! Энэ бол Европын эрх баригчдад ОХУлсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахуулах шалтаг гаргаж өгөх, Европын Холбоог Оросын эсрэг өдөөж байгаа дайндаа татан оруулж мөргөлдүүлэхийн тулд хийж байгаа цэвэр өдөөн хатгалтууд бөгөөд энэ бүх давхцлууд нь эрүүл ухаантай хэнийг ч эргэлзэн болгоомжлоход хүргэж байгаа шүү дээ!

Дахиад л [ОУВСан, ДБанкны зааснаар биш харин өөрийнхөө замаар хөгжих гэж оролдож байгаа, өөрийгөө хамгаалах цэргийн чадавх султай жижиг буурай улс] Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг нь сөнөөн унагалаа! Энэ ер нь юу болоод байна аа!

Үүнээс гадна дараах фактууд бидний сонирхлыг их татаж байгаа. Киев дэх нисэхийн нэг диспетчер, испани гаралтай хүн, тэр малайзын Боингийг буудаж унагахаас яг хэдхэн мөчийн өмнө тэр онгоцыг украйны 3 сөнөөгч онгоц даган нисэж явсныг радарын дэлгэцэн дээрээсээ харж байснаа мэдэгдсэн шүү дээ. Мөн британийн Гардиан сонины өчигдрийн дугаарт яг тэр мөчид малайзын тэр иргэний агаарын тээврийн онгоцны яг дээр нь украйны цэргийн нисэх онгоц нисэж явсан байна гэж бичсэн байна. Украйны тоглоомын хунт засгийн энэ цэргийн онгоц газраас харвах пуужинг яг энэ малайзын онгоц руу онилоход нь фашистуудад тусалж нисэж байсан бололтой. Мөн өөр нэг ноцтой баримт бол ерөнхийлөгч Путины сууж явсан онгоц Бразилаас буцаж явахдаа яг энэ малайзын онгоцны өмнөхөн яг энэ агаарын замаар 38 минутын өмнө нисэж Варшав дээгүүр өнгөрсөн байдаг. Киевийн энэ фашистууд сөнөөх гэсэн байгаа андуурчихсан юм биш үү? Гэвч одоогоор энэ бүхнийг яг таг хэлэх боломжгүй байгаа.

Гэхдээ би өнгөрсөн нэг үйл явдлыг та бүхэнд сануулахыг хүсэж байна. 1980 онд Италийн нэг иргэний тээврийн онгоцыг Газар дундын тэнгисийн Устица арлын дээгүүр нисэж явахад нь сөнөөсөн юм. Тэгэхэд гэмгүй 80 хүн алагдсан. Олон жил үүнийг Муамар Каддафи хийсэн мэтээр ухуулж бичиж байсаан. Үүний гол зорилго нь Каддафийн эсрэг, Ливи улсын эсрэг дэлхийн олон нийтийн санаа бодлыг хандуулахад чиглэж байсан байна! Тэр үед хуйвалдааны онолын талынхан гэгдэж байсан тэр хүмүүсийн тайлбар бүүр эхнээсээ яг зөв байсан нь одоо нэгэнт ил болсон шүү дээ. Мөрдөн шалгалтын материалууд болон шүүхийн шийдвэр гарч тэр онгоцыг НАТО буудан сөнөөсөн гэдгийг хөдөлшгүй баталсан шүү дээ! Иймээс НАТО бол гутамшиг!

Мөн 1988 онд Персийн булан дээгүүр нисэж явсан Ираны 300 гаруй зорчигчидтой иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн тохиолдлыг одоо авч үзье. Энэ иргэний агаарын тээврийн онгоцыг америкийн цэргийн усан онгоц дээрээс харваж сөнөөсөн байсан юм. Үүнийг нь хөдөлшгүй баталж нотолсон боловч америкчууд Ираны ард түмнээс ядаж уучлалт ч гуйгаагүй! Мэдээжийн хэрэг, ямар ч нөхөн төлбөрийг тэр алагдсан иран иргэдийн ар гэрт төлөөгүй. Энэ бол АНУлсын нэг гутамшиг!

Манай иргэдийн бараг мэддэггүй өөр нэг тохиолдол бол 2001 оны 10-р сард Украйны цэргийнхэн ОХУлсын иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн явдал юм. Тэгэхэд Украйны цэргийнхэн Хар тэнгис дээр сургуулилалт хийж байгаад тэр онгоцыг нь пуужингаар харваж сөнөөсөн байсан. Энэ онгоцонд нисэж явсан 80 гаруй орос иргэд алагдсан юм. Яагаад Германд энэ тухай бараг хэн ч мэдэлгүй өнгөрснийг та бүхэн мэдэж байна уу? Яагаад гэвэл тэнд оросууд алагдсан байсан учраас манай хэвлэлүүд таг чиг өнгөрсөн юм. Энэ бол манай "чөлөөт" гэгч хэвлэлүүд үйл явдлуудыг үзүүлэхдээ хүртэл хэрэглэдэг хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлан үзэх фашист үзэл шүү дээ. Энэ бол европчууд биднийг манай дорно зүгийн хөршүүдийн эсрэг уур амьсгалаар байнга утаж байдгийн нэг жишээ юм. Үүнд нь бид оролцох ёсгүй ээ!

Жирийн хүмүүс бид 9/11-ний үйл явдлыг мартаагүй ээ! 9/11-ний үйл явдал бол гадагшаа дайн хийх гэсэн зориудын шалтаг, иргэдээ айлгасан цэвэр өдөөн хатгалт байсан билээ! 9/11 бол өнөөгийн энэ бүх худал хуурмагийн эх ундарга нь юм. Тэгэхэд 3000 хүнийг, тэнд голдуу америкчууд байсан, үнсэн товрог болгосон шүү дээ. Энэ бол Бушийн засаг захиргаа анх эхлүүлсэн даян дэлхийн терроризмын эсрэг гэдэг хулхи нэртэй, үнэндээ бол булаан эзлэх дайны нэг эрин эхэлсэн нь тэр байсан юм.

Үүнийг америкийн тусгай албад зохион байгуулсан байсан билээ. Энэ бол АНУлсын тусгай албадын нэг гутамшиг! 9/11-нийг зохион байгуулсан тэр хүчнүүд Малайзийн иргэний агаарын тээврийн онгоцыг Зүүн Украйны нутаг дэвсгэр дээр унагаж өдөөн хатгалга хийж чадахгүй гэж үү дээ? Тэд бол юу ч хийхээс буцахгүй гэмт хэрэгтнүүд шүү!

Өнөөгийн энэ хүнд хэцүү үед, бид дэлхийн III дайны босгон дээр ирсэн энэ нөхцөлд, чөтгөр ав, шударга үнэнч немц хүн бүрийн үүрэг бол Оростой дайн өдөөх гэсэн аливаа оролдлогуудад нь саад хийх, үүний эсрэг тэмцэх явдал болоод байна.

ХЭРЭВ ӨНГӨРСӨН ТҮҮХ БИДЭНД ЯМАР НЭГ ҮНЭТЭЙ СУРГАМЖИЙГ ҮЛДЭЭСЭН Л ЮМ БОЛ ТЭР НЬ ГЕРМАНЧУУД, ОРОСУУД БИД НАР ДАХИН ХЭЗЭЭ Ч БИДНИЙГ ХООРОНД НЬ МӨРГӨЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ АНГЛИСАКСУУДАД ОЛГОХГҮЙ БАЙХ ЯВДАЛ ЮМ.

Отто фон Бисмаркийн үед ч, эсвэл Вилли Брандтын үед ч оросууд, германчууд бид хамтдаа байсан тэр үед зөвхөн манай хоёр ард түмэнд төдийгүй бүх Европ тивийн ард түмнүүдэд сайн сайхан үе байсан билээ. Ийм учраас би одоо Донбассын хүмүүстэй үзэл бодлоороо хамт байгаа бөгөөд одоо аюултай нөхцөл байдалд орчхоод байгаа, НАТО-фашистуудаас гэр бүлээ, нутаг орноо хамгаалж байгаа тэр украйнчуудтай хамтдаа байна...

Эрхэм нөхөд өө! Германчууд бид бүгдээрээ нэг онцгой нөхцөл байдалд байгаа билээ. Герман улс өнөөдрийг хүртэл харийн улсад эзлэгдсэн орон хэвээр байгаа. Энэ эзлэн түрэмгийлэгч бол АНУлс юм! Энэ эзлэн түрэмгийлэгч бидний эзлэгдсэн ард түмний гутамшиг дээр маань бас нэмж бид бүхнийг сэм тагнан чагнаж гутаан доромжилж байгаа. Мөн АНУлс Герман дахь өөрсдийн хамгийн үнэнч тавиул дагуулуудаа, канцлер Меркелийг ч бас сэм тагнан чагнаж манай яамуудад тагнуулуудаа үүрлүүлсэн болохыг бид сая олж мэдсэн шүү дээ. Иймээс энэхүү гутамшигт нөхцөл байдалд бид цэг тавих хэрэгтэй байна. ХБНГУлс дахин бүрэн бие даасан тусгаар тогтносон улс болох ёстой.

Энэ юу гэсэн үг вэ? Юуны өмнө АНУлсын хийж байгаа бүх дайнаас германы цэргийн албан хаагчдыг нэн даруй буцаан татаж ирүүлэх явдал юм. Зөвхөн Афганистанаас төдийгүй бас Балканаас, мөн Африкаас. Цэргийн яамны сайд, хатагтай Урсула фон дер Ляйен та манай цэргүүдийг буцаан татаж ирүүлээч! Цааш нь Германы нутаг дэвсгэр дээр одоо байрлаж байгаа гадаадын бүх цэргийн баазуудыг хаах ёстой. Ялангуяа АНУлсын түрэмгийллийн гол төв - Рамштайныг мөн Штутгард дахь америкийн нисгэгчгүй дрон-алуурч онгоцуудыг алсаас удирдах төвийг нь хаах ёстой. Америкчууд аа, гэртээ харьцгаа! Бас Германы нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа америкийн бүх тусгай албадыг хаах ёстой. Герман дахь америкийн ТТГазар болон ҮАБАгентлагийн бүх нууц хаалттай салбаруудыг нь хаах ёстой.

Америкийн бидэн шиг жирийн иргэд ээ! Хөгжимчид, ажил хэрэгч хүмүүс ээ! Энд та бүхнийг ирэхэд дандаа баяртай байх болно. Харин америкийн цэргийнхэн, тусгай албадын энэ дээрэмчдийн бүлэглэлд хандаж "Алив залуус аа, гэртээ харьцгаа" гэж хэлэх байна.

Энэ бүх үйл явдлуудын дараа Герман улс сая дахин бие даасан тусгаар тогтносон улс болсон байна!

Мөн өнөөгийн ардчилсан бус Европын Холбоонд байсанд орвол германчууд бидэнд Европын ард түмнүүдийн тэгш эрх холбоог байгуулах хэрэгтэй байгаа.

Португалиас Владивосток хүртэл бид нэг л Европын ард түмээн! Иймээс бидний үйл хэрэг заавал бүтнэ ээ!

"Путин Крымийг булаан өөртөө нэгтгэсэн" гэсэн Барууны ээлжит гүжир гүтгэлэг - хулхи суртал ухуулгад нь "итгэчихсэн", мөн "оросууд Крымийн оршин суугчдад буу тулгаж байгаад ОХУлсад нэгдэх санал өгүүлсэн" гэж уншсан, ингэж өөрийн толгойгоор "бодож" байгаа зарим нөхдүүд доорх видеог анхааралтай үзээрэй. Иймэрхүү видео youtube-д олон бий. Дам дамаа сонссон, уншсан мэдээлэл хулхи байж болох учир "Мянга сонссоноос нэг удаа нүдээр үз" гэж өвгөд маань захиж ирсэн билээ. ...


...шарыг үзээд шарвалзах, улааныг үзээд урвалзах гэдэг юу гэсэн үг вэ... аан


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.00 (4 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

irgen
0 # irgen 2015-03-27 15:15
Украйны крым угаасаа л орос улсынх шүү дээ, хэзээ байхдаа укриан гэж улс байлаа путин мандтугай, америк, европын холбоо сөнөтүгэй, дэлхийн улс орнуудыг ёстой хутгаж үймүүлж сүйтгэж дуусч байна, ялангуяа ази, арабын /СИРИ, ИРАК, АФГАН ГЭЭД Л ЦААШ ҮРГЭЛЖИЛНЭ./ ЗЭРЭГ УЛС ОРНУУД, ёстой тэдний гар хөл хүрээгүй улс гэж алга, хэн хохирч байна ард түмэн, зүгээр байсан улсыг ёстой АНУ, КАНАД, ГЕРМАН, АНГЛИ, ФРАНЦ,гм УЛСУУД ЁСТОЙ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИН ТЭГШИЛЖ БАЙНА
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
code8
0 # code8 2015-03-28 08:27
Америк ба европийн холбооны талаар үнэнийг
хэлсэн байна.Эд бол эзлэн түрэмгийлэгчид,эдийн засгийн алуурчид.Бусдын баялагийг булаахын тулд шалтаг гарган дайн хийж эзлэн авдаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Mir
0 # Mir 2016-09-11 19:06
Монголчууд, Монгол Улс энэ дайны золиос болох учиргүй. Тэд биднийг үгээгүй ядуу буурай болгож,өргөн уудам газар нутгийн минь баялгийг цөлмөхийг хүсч байгаа.Эн тэргүүнд үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, эрүүл саруул ухаанаар асуудлыг шийдэж чадвал бидэнд хөгжлийн гарц байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
123
0 # 123 2016-09-12 00:14
энэ их долларын хаанаас, хэнээс зээлээд байна? Хэн зээлүүлээд байна?

Хариулт - http://www.old.bolor.info/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/112-debt-piramide
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Иргэн
0 # Иргэн 2016-09-21 11:34
ЭНЭ ХҮНИЙ УРИАГ БҮХ УЛС ДЭМЖИХ ЁСТОЙ. ЯЛАНГУЯА ГЕРМАНД ИЙМ ЭРҮҮЛ УХААНТАН БАЙГАА НЬ БАХАРХАЛТАЙ. ОРОС, ГЕРМАНЫГ ДАЙТУУЛЖ ДУНДААС НЬ ТОМ АШИГ ОЛСОН АНГЛОСАКСОНЧУУД ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ТУРШЛАГАА ШИНЭ БАГТАЙГААР ХИЙХ ГЭЖ БАЙНА. АНУ ӨӨРИЙН ГАЗАР НУТАГТ ХЭЗЭЭ Ч ДАЙН ХИЙЖ БАЙГААГҮЙ. ДАНДАА БУСДЫН ГАЗАР НУТАГТ ДАЙН ӨДӨӨЖ, ӨӨРӨӨ ХОХИРОЛГҮЙ ГЭЭР БАРАХГҮЙ ТОМ ОЛЗ АТГАЖ ИРСЭН УЛС.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
w
0 # w 2016-10-23 22:27
Америк зээлдэгчдээ үгүй хийхийг боддог юм бна гэж ойлголоо, Тэгвэл тэр зээлдэгчид нь хэн бэ? Мэдэх хүн бна уу?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
w
0 # w 2016-10-23 22:29
Зээлдэгч нь хэн бэ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хх
0 # хх 2016-10-24 09:43
Дэлхийн 3 дайн болчихсон бололтой өдөр шөнгүй Хятадын цэргийн онгоцууд хойшоо нисэлдээд Уб хот маань бөөн цэргийн техникээр дүүрчихсэн эх зах нь мэдэгдэхгүй их бужигнаан дунд байрны маань хажууд нэг цэргийн онгоц унчихсан шатаад л ёстой аймаар зүүд зүүдэлж билээ.энэ хорвоо чинь ер нь яах гээд л бна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ганаа
0 # Ганаа 2016-10-24 13:10
Энэ үнэнийг бичжээ. Англо саксончуудын үнэн нүүр царай энэ дээ. Элбэгдорж тэргүүтэй манай удирдагчид ухаарайсай даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Батаа
0 # Батаа 2016-10-24 13:55
Ёстой үнэнийг бичсэн эрүүл ухаантай хүн байна. АНУ угаасаа муу аргаар амьдарч ирсэн ёрын муухай улс. Энэ улсын удирдлага, баячууд дэлхийн хамгийн хүнлэг бус хүмүүс. Энэ улсад жирийн сайхан сэтгэлтэй эрүүл саруул ард түмэн байгаа. Тэдэнд л энэ нийтлэлийг уншуулж ойлгуулах юмсан. ОХУ Путин мандтугай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хххх
0 # хххх 2016-10-24 15:22
Англо саксончууд бол адгийн шаарууд энэ бүх түрэмгийлэл дайн ядуурлын цаана эд нар бий. одоо монголчууд биднийг гар хөл бологсдоороо үгүй хийж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2016-10-25 11:27
Нэгийг бодох цаг болжээ.Би биш бид!
Бид хэний заавараар ямар гээч нийгмийн бүтцийг бий болгочихов оо. Олигархи цөөнхийг утсан хүүхэлдэй болгон захирах амархан даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
yulya
0 # yulya 2017-02-05 00:49
Оросын ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж бна.Оросын ерөнхийлөгч Путин агуу юмаа.Оросын ард түмэнд амжилт хүсье,дайны тэр тамыг ч,дайны дараах хүнд үеийг ч амжилттай даван туулж чадсан агуу эх оронч,баатарлаг ард түмэн шүү дээ.Тиймээс эдийн засгийн энэ хямралт үеийг туулж,хөгжин цэцэглэж,улам хүчирхэг гүрэн болох нь мэдээж
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс