warlord

 

Америкийн хамгийн баян 50 олигархыг улстөрөөс тусгаарлачих, тэгвэл энэ бүх дайн дажингууд тэр дороо зогсчихно оо.

Генри Форд

 

Бүх юм нь худал хуурмагтаа живсэн тэр газар бодит чин үнэнийг байгаагаар нь хэлж ярьсан хүн туйлшрагч мэт харагддаг тал бий. Гэвч энэ бол эх орончийн хатуу байр суурь, итгэл үнэмшил юм.

Дж. Оруэлл

 

Жич: Яг одоо Украйнд болж буй үйл явдлууд бол Дэлхийн III дайны цучил юм! Тэнд баруун украйны үндсэрхэг үзэлтнүүд - фашистуудын гараар хийсэн төрийн эргэлт, одоо өөрийн иргэдийн эсрэг үйлдэж байгаа алан хядлагууд, харин үүнийг нь "салан тусгаарлагчтай хийж байгаа тэмцэл" мэтээр шал худлаа ухуулан сурталчилж байгаа барууны тархи угаалтуудтай энэ нийтлэлийг холбож шүүн тунгааж эргэцүүлэн бодоод үзээрэй. Бодох чадвараа хараахан гээгээгүй хүн бүр эндээс зөв дүгнэлт хийх байх гэж найдаж байна...

1914 онд дэлхийн I дайныг, 1939 онд дэлхийн II дайныг чухамдаа Барууны гүрнүүд - Англи, Франц, АНУлсууд хамтран улстөр дипломатын олон нүүдэлтэй заль мэх хэрэглэж байж өдөөсөн нь өнөөдөр олон баримтаар нэгэнт хөдөлшгүй батлагдсан билээ.

Эдгээр барууны том гүрнүүд геоулстөрийн хамгийн гол өрсөлдөгч нараа хооронд нь мөргөлдүүлж сулруулах зорилгоор 1933 онд Гитлерийг Германы канцлер болгож дараа нь нацист Герман тэргүүтэй фашист блокийн улсуудыг коммунист ЗХУлс руу турхирч дэлхийн дайн дэгдээсэн нь тэд юуны өмнө өөрсдийнхөө дотоодын санхүү-эдийн засгийн хүнд хямралтай асуудлуудыг бусад улс ард түмнүүдийг ашиглаж шийдэх зорилготой байсан ба мөн энэ дайны дараа дэлхий дахинд долларын ноёрхлыг тогтоох явдал байсан байна.

Үүний тулд олон арван сая хүний цус урсгаж асар их эвдрэл сүйрэлд хүргэсэн энэ аймшигт дайныг зориудаар өдөөж турхирч бусдын гараар / бусдын цусаар / бусдын газар нутаг дээр дэлхийн дайн хийлгэчхээд энэ бүх үр дүнг завшсан гэдгийг олон улсын хараат бус бие даасан олон эрдэмтэн судлаачид архивын болон бусад түүхэн баримт нотолгоонд тулгуурлан хөдөлшгүй баталж мөн энэ түүхэн үнэнийг тэр үед Баруунд цэрэг-дипломатын өндөр албан тушаалууд хашиж байсан нэрт хүмүүс гэрчилж нотолсон байдаг билээ.

Харин тэгвэл одоо XXI зууны эхэнд энэ бүх аймшиг дахин давтагдах гэж байна... дахиад л бусдын гараар / бусдын цусаар / бусдын газар нутаг дээр дэлхийн III дайн өдөөж долларын ноёрхлыг хадгалахын төлөө дайтахаар зэхэж байна.

Өнөө үед дэлхийн даяар газар сайгүй улам бүр хурдаа аван дүрэлзэн ассаар байгаа дайны голомтууд, зэвсэгт мөргөлдөөнүүд нь дотоод учир шалтгаан, мөн чанараараа өөр хоорондоо олон зүйлсээр харилцан нөхцөлдөж улам бүр хэцүү ярвигтай болсоор байна. Иймээс аль нэг үйл явдлыг тусад нь сугалан авч үзэх нь тун үр дүн багатай. Чухамдаа ийм учраас өнөөгийн энэ өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгож ухаарч ойрын ирээдүйн биднийг хүлээж байгаа тэр үйл явдлуудыг урьдчилан харахын тулд өнөөгийн энэ бүх бүрэлдсэн нөхцөл байдлыг нийтэд нь авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм.


21-р зууны геоулстөрийг зөвхөн цэнэгт хошуунуудын тоог авч үзсэнээр ойлгох боломжгүй юм аа. Сирид болж байгаа иргэний дайн, Египетийн үргэлжилсээр байгаа “арабын хавар”, Ливи ба Иракт төр улсыг нь бараг устгасан байгаа, Хятадын хурдацтай өсөлт, Япон дахь атомын станцийн сүйрэл, Евро бүсийн өр-нийгмийн хямрал, Польш дахь АНУ-ын ПРО (пуужингаас хамгаалах систем) систем, Ираны энхийн цөмийн хөтөлбөр, одоо удахгүй эхлэхээр ойртож байгаа гэх “латинамерикийн хавар” гэх мэт олон үйл явдлууд өрнөж байна.

Энэ бүхнийг гүйлгэн харах юм бол бид бүхэн тэндээс эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас өөр юу ч олж харахгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ бүхнийг үнэн зөвөөр нь тайлбарлаж чадах тэр бүрэлдсэн байгаа нөхцөл байдлынх нь загварыг хэрэглэх юм бол бид бүхэн шууд л энэ бүх харилцан холбоонуудыг нь, хийж байгаа үйл хөдлөл алхмуудыг нь, өнөөгийн энэ дэлхий дахиныг далдаас бүрэн хяналтандаа оруулсан байгаа тэр хүчнүүдийн хүсэл эрхшээлийн дагуу хийгдэж байгаа тэр бүх явуулга, үйл ажиллагаануудыг нь олж харж чадах юм.

Одоогийн ТВ-мэдээ ба сонингуудад нь бүү итгээрэй!!!

Хүн аливаа нэг зүйлийн тухай мэдээллийг олж мэдсэн байх нь сайн хэрэг. Гэвч хэрэв та энэ мэдээллийг эргэцүүлэн шүүн тунгааж бодож өөрийн дотоод ойлголт төсөөлөлтэй холбож задлан шинжилж зохих хэлбэрт нь оруулах чадваргүй бол энэ мэдээлэл нь ямар ч ашиггүй юм аа! Хэтэрхий олон жижиг жижиг түргэн түүхий мэдээллүүд нь хүний толгой тархийг зүгээр л дүнхүү болгож орхидог. Чухам ийм учраас л одоогийн энэ сонингуудын нүүрэн дээрээс бараг хашгирч даллаж байдаг тэр гарчгуудаас, ТВ-ийн тэр шуурхай мэдээнүүдээс нь, алан хядагчдын аюулуудын тухай түгшүүрт мэдээнүүдээс, шоу-бизнесийн мэдээний хөтлөгчид нараас холхон шиг явах нь илүү ухаалаг хэрэг болох биз ээ! Учир нь өнөөгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бол мэдээллийн хэрэгсэл бус харин залилан мэхлэх-манипуляцийн зэвсэг болгосон байгааг байнга санаж яв!

Энэ бол яг л Клод Моне-гийн импрессионист уран зургийг үзэж байгаатай төстэй юм: түүний зургийг ойрхноос харахад баахан өнгө өнгийн тосон будгийн толбонууд мэт харагддаг боловч харин хэдхэн алхам хойшоо ухарч алхаад харах юм бол таны нүдний өмнө энэ зураг бүх гоё сайхнаараа тодрон гарч ирдэг билээ.

Өнөөгийн энэ мэдээллийн эмх замбараагүй орилолдооноос жаахан хийсвэрлэн хөндийрч өнөөдөр дэлхий дээр ноёрхож байгаа энэ "чөлөөт" хувийн ОНМХэрэгслүүдийн зүгээс явуулж байгаа таныг чин үнэнийг олоод харчих вий гэсэн эсэргүүцлийг нь үл хайхран бид бүхэн энэ бүх үйл явдлуудын хоорондох тэр цаад учир шалтгаанууд, үнэн учир зүйн зөв холбоосуудыг нь олох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнөөгийн байдлаар бидний олонх манай Гариг одоо дайны нөхцөл байдалд байгаа гэдгийг эрхбиш сэхээрч ухаарсан байх гэж найдаж байна. Харин энэ дайн бол харь гаригийн хүмүүсийн эсрэг явж байгаа юм биш ээ! (тархины угаалгын золиос болсон зарим нэг "дүнхүү" хүмүүст ингэж хэлбэл арай ойлгомжтой байх болов уу ) Манай энэ гаригийн улс үндэстнүүд - соёл иргэншлүүд өөрсдийнхөө дотор өөрсдийнхөө эсрэг дэлхийн иргэний дайн хийж байна!

Одоо дэлхийн мэдээллийн агентлагуудын өгч байгаа юмыг нь үзэж харж уншаад – аан зарим улс орнууд хоорондоо л дайтаж байгаа юм байна гэж бодож байж болно оо, гэхдээ энэ бүхэн тийм ч энгийн хялбар бус юм! Асар нөлөө бүхий, хууль бус, бүрэн дарангуйлагч гэхдээ манай Гаригийн бараг бүх улс орнуудын, ялангуяа – АНУ-ын засаглал, эрх мэдлийн бүтцүүдэд гүнзгий шургалж бэхжиж авсан маш цөөн хэдхэн элитийн эрхшээлээр өнөөдөр дэлхий даяар улс үндэстнүүдийн хууль ёсны төрийг нь түлхэн унагахаар төрийн эргэлт - дайнуудыг хийж байна.

Энэхүү хуль бус элитүүд бол мэс ажилбараар огтлон авч хаях боломжгүй яг л хорт хавдар шиг байгаа боловч бүх хүн төрөлхтнийг цаашид үхэл сүйрэлд хүргэхгүйн тулд энэ хорт хавдрыг сулруулж мөн цааш үсэрхийлэхийг нь зогсоохыг харин оролдож болно оо. Одоо хүн төрөлхтөнд дэлхий дахиныг мөлжин боолчилж байгаа энэ хорт хавдрыг устгахын тулд нэг тийм “химийн эмчилгээ” зайлшгүй болоод байгаа юм. Энэхүү хүнд өвчний нэг тод шинж тэмдэг бол өнөөгийн АНУ дахь нийгмийн болон улстөрийн тэгш бус байдал юм. Одоо энэ улсын хүн амын 1 хувь баячуудад энэ улс үндэстний бүх баялгийн 35 гаруй хувь, харин үлдсэн ядуус болох 90 хувьд нь ердөө л 25-хан хувь ноогдож байна. Одоо АНУ-ын Конгресс, Сенатын ихэнх гишүүд болон бараг бүх дээд албан тушаалтнууд нь яг энэ “ганцхан хувь баячууд”-ын эгнээнд багтаж байгаа нь одоогийн энэ нөхцөл байдлыг улам ч төвөгтэй болгож байгаа юм.

Эдгээр элитүүдийн цаад далд хүслүүд, урт хугацааны нууц төлөвлөгөөнүүд, гол зорилгууд болон далд хуйвалдаануудыг нь ойлгон ухамсарлах нь ялангуяа АНУ, Их Британи, Австрали болон Европын иргэдэд онцгой зайлшгүй шаардлагатай болчхоод байна! Ер нь албан ёсоор бол чухамдаа эдгээр улс орнуудын хөлсний цэрэг дайчид энэ элитүүдийн хүсэл эрхшээлд таалагдаагүй улс орнуудыг үндэстний лидерүүдийнхээ тушаалаар дайран орж түлхэн унагаж дээрэмдэн тонож устгаж байгаа шүү дээ.

Аргентин, Колумби, Нигери эсвэл Малайзын сонгогчдын гаргасан алдаануудын үр дүн, золиосууд нь тэр сонгогчид өөрсдөө л болж байдаг билээ. Харин тэгвэл АНУ, Их британи эсвэл Францын сонгуулиудаас дэлхийн олон сая хүмүүсийн хувь заяа шууд хамаарч байна. Энэ олон сая хүмүүс Барууны энэ орнуудын бөмбөгдөгч онгоцуудын дайралтууд, цэргийн түрэмгийллүүд, зохиомол төрийн эргэлт ба бөмбөгдөлтүүдийнх нь золиосууд болсоор байгаа ба цаашид ч болох бүрэн эрсдэлтэй болчхоод байгаа юм.

Айрон Моунтийн тайлан

1960-аад оны сүүлчээр гарсан “Энхтайван байдлыг хадгалах боломжууд ба манай далд зорилгуудын тухай Айрон Моунтийн тайлан” гэдэг нэртэй нэгэн тайланг тэр үеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Роберт Макнамарын захиалгаар “Гудзоны институт” боловсруулсан юм. Зарим хүмүүс энэ тайлан - номыг “зориудаар тавьсан урхи” гэж тооцдог. Гэвч түүн дотор бичсэн тэр зүйлүүд нь XX зууны сүүлчийн хагаст болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудтай бараг бүрэн нийцэж байгаа юм!

Энэ тайланд бичсэнээр бол энэхүү тайлан-номыг нэрсийг нь нууцалсан 15 хүнтэй судалгааны тусгай нэг ажлын хэсэг хамтран бичсэн ба уг тайлан нь өргөн олон нийтэд зориулагдаагүй эд ажээ. Энэхүү “... тайлан”-д хийсэн хамгийн гол дүгнэлт бол АНУ-ын үе үеийн засгийн газруудад өөрсдийн засаглал, эрх мэдлийг бэхжүүлж барьж байхын тулд дайн эсвэл түүнтэй төстэй зүйл зайлшгүй шаардлагатай юм гэсэн дүгнэлт юм.

Цааш нь энэ тайланд бичсэнээр, иймэрхүү дайнуудын шалтгаанууд нь олон улсын сөргөлдөөн ба ашиг сонирхлын мөргөлдөөн БИШ ажээ. Ихэнх тохиолдолд энэ дайнч улс үндэстнүүд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг хайж байдаг ба чухамдаа тэдэнд хэрэгтэй байдаг учраас л тэд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг зориуд бий болгодог гэж хэлбэл илүү логиктой байх биз ээ. Дайн бол ийм дайнч колоничлогч энэ улсын хүч чадлыг бүрэн харуулдаг гэж үздэг ажээ. Ийм учраас одоо бодитой өрнөж байгаа болон цаашид ирээдүйд гарах тэр дайнууд нь тэд өөрийн улс нийгмээ төдийгүй цаашилбал бүх хүн төрөлхтнийг бүрэн эрхшээл хяналтандаа байлгах гэсэн эрмэлзлэлийн өнцгөөс нь авч үзвэл тэдний хувьд амьдрал эсвэл үхлийн асуудал нь ажээ.

Мөн түүнчлэн энэ “... тайлан”-д зааснаар, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэл нь хэзээд эдийн засгийн “алдагдлуудтай” холбоотойгоор ойлгогдож ирсэн ажээ. Харин энэ тайланд “дайн зөвхөн дайн л манай зэвсгийн аж үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг бүрэн шийдэж өгдөг” учир дайн бол улстөрийн талаасаа ямар нэг элдэв саад тотгоргүйгээр чөлөөт зах зээлийн зохиомол эрэлтийг тогтмол бий болгож байх маш чухал хэрэгсэл юм гэж номлосон байдаг.

Энэхүү “... тайлан”-гийн эцэст “даян дэлхийд энхтайван” байлгах нь зөвхөн бидний хувьд хүсэхээр зүйл биш төдийгүй манай улс нийгмийн ашиг сонирхолд огт нийцэхгүй, учир нь дайн бол манай эдийн засгийн мөн манай нийгмийн болон ер нь Барууны соёл иргэншлийн зорилгуудад үйлчилдэг гэсэн дүгнэлтийг тэнд хийсэн байдаг.

“Дайны байнгын аюул занал нь манай засгийн газрын оршин тогтнож байх бат бэх үндэс нь юм. Энэхүү аюул занал нь манай улстөрийн шийдвэрүүдийн үндэслэл нь болж өгдөг ба дайн бол бодит байдал дээр манай улс үндэстний нэгдмэл байдал гэсэнтэй утга нэг үг юм. Дайн байлдаанууд байхгүй байх нь манай улсын тусгаар тогтнол байхгүй байгааг мөн уламжлалт нэг угсаатны улс биш болохыг гарцаагүй ил гаргаж ирдэг”. Ийнхүү “дайнууд бол манай хүн ам ба түүний цаашид оршин тогтнож байхад зайлшгүй шаардлагатай тэр нөөц баялгуудын хоорондох хүлээн зөвшөөрч болохуйц тэнцвэрийг барьж байх үндсэн шалгарсан арга хэрэгсэл юм. Иймээс дайныг хүн төрөлтний зайлшгүй хэрэгцээ шаардлага гэж тооцож байх нь зөв юм” гэж энэ тайланд бичсэн байгаа..

Ийнхүү АНУ, Англи, Европ Холбооны улс орнуудад бэхжиж авсан дэлхийн энэ элитүүдэд цаашид тэсэж үлдэж байхын тулд дайн, дайны аюул занал ба дайны тухай цуу ярианууд бол ус агаар шиг зайлшгүй шаардлагатай байдаг ажээ.

Гэвч Америк, Их британи ба тэдний холбоотнуудад ямар ч хамаагүй нэг дайсан хэрэггүй ажээ. Тэдэнд заавал сүрдмээр том, маш аюултай, “аймшигтай” дайсан байнга хэрэгтэй байдаг. Энэхүү дайсан нь эхлээд фашист Герман байсан, дараа нь милитарист Япон, үүний дараа коммунист ЗХУлс ер нь “улаантны аюул” гэгч байсан юм. Харин өнөөдөр энэ хадны мангааных нь дүрд “лалын суурь үзэлтнүүдийн зүгээс гарч байгаа алан хядагчдын аюул занал” гэгч тоглож байна. Гэсэн ч энэ хөшигний ар дахь элитийн овоо хараа одоо Орос ба Хятадын зүг шилжээд байна!

Орос улсын хувьд...

Саяхныг хүртэл Орос улс барууны энэ гүрнүүдийн хавтгай түрэмгийллийг тогтоон барьж ямар нэг байдлаар тэдний эсрэг буфер, хана, тоормозны үүргийг гүйцэтгэж байсан билээ.

Орос улс ийм буфер хана болчихлоор түүнийг эргэн тойронд нь бүсэлж авч сульдаахыг хүссэн Барууныхны гарт дэлхий дахин хэлмэгдэн зовж эхэлдэг хуультай. Үүний жишээнүүд бол Серби, Ирак, Афганистан, Пакистан, Ливи ба Палестин юм. Энэ бүх тохиолдлуудад Орос улс АНУ, Их британи, Европын холбоо ба Израйлийг цэргийн үйлдлээрээ бус харин дипломат “хэл үгээрээ” сөрөн зогсож байсан юм.

Гэвч барууны гүрнүүд тэр байтугай НҮБ-д ч гэсэн санасандаа хүрч чадаж байсан билээ. Гэвч дээхэн үеэс Орос улс Барууны амбийцуудын эсрэг улам бүр тоормозны үүргийг гүйцэтгэх болсон ба энэ хүчин чармайлт нь одоо Иран ба Сирийн асуудал дээр бүүр ч онцгой тод харагдаж байгаа. 2011 оны 11-р сар ба 2012 оны 2-р сард Орос улс НҮБ-ийн хоёр тогтоолд хориг тавьсан юм. Энэхүү тогтоолыг АНУ, Их британи, Франц улсууд Сирийн эсрэг зүтгүүлж байгаа билээ. Хэрэв энэ тогтоолууд нь батлагдсан бол Сири улсыг өнгөрсөн жил НҮБ-ийн 1973 тоот тогтоолын дагуу барууны энэ “энхтайванчдын” бөмбөгдөлтөнд сүйрч устсан Ливи улсын хувь заяа дайрах байсан юм. Үүнээс гадна Орос улс МАГАТЭ-гийн тэр хуурамч тайлангуудыг нь хүлээн аваагүй бөгөөд цөмийн хөтөлбөрийнх нь төлөө Ираны эсрэг авах гэж байсан тэр хориг арга хэмжээнүүдийн тухай тогтоолыг нь дэмжээгүй юм. Үүнээс гадна Персийн булан ба Газар дундын тэнгис дэх НҮБ-ийн нэрэн доор боловч яг үнэн хэрэг дээрээ бол НАТО-гийн цэргийн оролцоог тэнцвэржүүлэх гэж л Орос улс тийш нь ихээхэн хэмжээний цэргийн хүчээ илгээсэн билээ.

Тэнд дайны ажиллагаа эхлэх магадлал нь хэр их өндөр байсныг одоо таахад хэцүү. Гэсэн хэдий ч энэхүү арга хэмжээ нь АНУ, Их британи, Франц ба Израйлийг “тайвшруулах” үр дүнтэй арга хэмжээ болсон ба тэд Иран ба Сири рүү дайран орох заналхийллээ хэрэгжүүлэхийг хойшлуулахаас өөр аргагүй болсон юм. Гэвч АНУ холбоотнуудтайгаа хамтран энэ улс орнуудад гаднаас нь зохиомол иргэний дайн өдөөх, “арабын хавар” гэсэн нэр авсан дотроос нь турхирч хувьсгал гаргуулах - төрийн эргэлт хийлгэх гэмт ажиллагааны тактиктаа шилжээд байгаа юм.

Энд хамгийн гол асуудал нь Орос улс дахин хатуу хана хэрэм болон хувирч Барууны энэ дайнч гүрнүүдийн өмнүүр хоёрдмол утгагүйгээр улаан зураас татахаасаа өмнө Баруунд өөр бас ямар гэмт хэргүүд тарихыг нь зөвшөөрөх вэ гэдэгт л оршиж байна.

Хэрэв Орос улс үүнийгээ эцсийн эцэст хийх юм бол барууны энэ улс орнууд эсвэл энэ бүх зорилгуудаасаа хойшоо ухрах эсвэл энэ ханыг нь эвдэн нураахаас өөр аргагүй болох юм. Тэд юу гэж шийдэхээс бид бүхэн Дэлхийн III дайнд оролцох эсвэл үгүй гэдэг нь шалтгаалах юм!

Барууны гүрнүүд энэ тохиолдолд ямар шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл нь Хятад улс байх болно. Учир нь дээр хэлсэн бүх зүйл Хятадын хувьд ч бараг адилхан юм. Дэлхийд одоо ноёрхож байгаа барууны элитүүд эдийн засаг, улстөр, хүн амын тоо нь хурдан өсөж байгаа тул Хятад улсыг стратегийн өрсөлдөгч, ирээдүйн дайснаа гэж үзэж байгаа. Үүний хажуугаар Хятад Номхон далайн нэг сав газар ба Энэтхэгийн далайд өөрийн оролцоог нэмэгдүүлсээр байгаа билээ.

Хятад улсын хувьд...

АНУ ба Их британи хоёр Хятадын агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн хүчнүүд нь энэ улсын газарзүйн байрлалтайгаа нийлээд, тэнгис рүү гарах маш хязгаарлагдмал гарцтай Орос улстай харьцуулбал Хятадад дэлхийн гол гол далай тэнгисүүд дээр хяналтаа тогтоох хамаагүй том боломжуудыг олгож байгаа гэдгийг сайн ойлгож байгаа. Үүнээс гадна Хятад улсад АНУ 1,2 их наяд долларын өртэй байгаа, Европын холбоо 1 их наяд еврогийн өртэй байгаа нь АНУ-ын долларыг нэг л удаагийн оролдлогоор бүрэн сүйрүүлж чадах санхүүгийн хөшүүргийг Хятадын гарт өгч байгаа юм.

Гэхдээ нөхцөл байдлыг зөвхөн санхүү-эдийн засгийн байр сууринаас авч үзэж болохгүй юм. Барууны олон шинжээчид Хятад улс АНУ-ын сангийн яамны өрийн бичгүүдийг нь нэгэн зэрэг зах зээл дээр гарган шидэж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь тэгвэл энэ өрийн бичгүүдийн үнэ нь шалдаа унаж хятадын валютын нөөцүүд нь бас тэг болох тул энэ нь эргээд Хятадын эдийн засгийг цохих болно гэж тэд тооцож байна.

Гэвч Хятадын энэ Эзэнт улсын ард 10 мянган жилийн түүх нь бий, тэгээд ч хятадууд өөрсдийнхөөрөө бодож сэтгэдэг. Хятад улс залуухан Америкийн Эзэнт гүрэнтэй шатраа нүүх тохиромжтой мөчийг хүлээж байна. Хятад улс харин дайны асар том энэ машиныг тэжээж байхад нь АНУ-д зайлшгүй шаардлагатай байгаа америк долларын системийг нь унагахаар санхүү-эдийн засгийн энэ түүц хөзрөөрөө бус харин геоулстөрийн хөзрөөрөө тоглохоор өлхөн шийдэж чадах юм. Магадгүй, Хятад эхлээд цэргийн хүчээ бус харин санхүүгийн хөшүүргүүдээ ажилд нь оруулахгүй гэж үү?

Хятадын энэ “өсөлтийг” бодол дотроо барьж байх юм бол одоо алс холын олон газар бүс нутгуудад АНУ-ын эрх баригчдын үйлдэж байгаа энэ үйл хөдлөлүүдийнх нь цаад сэдлийг нь ойлгоход хамаагүй амар хялбар болох юм. Учир нь энэ бүх “арабын хаврууд” ба “хувьсгалт бослогууд” гэгч нь Хятадын талаарх АНУ-ын стратегийн болон тактикийн зорилгуудыг нь шийдэж өгч байгаа юм.

Жишээ болгож Ойрх Дорнодыг авч үзье. Асар их газрын тосны нөөцтэй стратегийн чухал энэ бүс нутгийг хяналтандаа барьж байх нь АНУ-д Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах түшиц газар нь болж байдгаас гадна энэ бүс нутгаас Хятадад нийлүүлж байгаа газрын тосны нийлүүлэлтийг нь нэгэн зэрэг хааж байгаа юм.

Хятад улс АНУ шиг дэлхийд дангаараа жанжлахыг хүсэхгүй байгаа ба харин Барууны цэргийн түрэмгийлэл, колоничлол ба бусад нөлөөг нь тогтоон барьж байх Ази-Номхон далайн сав газрын гол хүч хэвээр үлдэхийг л хүсэж байгаа юм.

Хэрэв Хятад одоо алгуурхан, гэхдээ лавтайяа ойртсоор байгаа геоулстөрийн хамгийн гол 2 зорилгодоо хүрэх юм бол Самуэль Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” онолдоо тэмдэглэж байсан шиг Барууны хувьд бүх зүйл хамгийн муу байдлаар эргэх юм.

1. Хэрэв Хятад улс Энэтхэг ба Орос улсуудтай улам ойр дотно хамтран ажиллах ба Ази тив дээрх харилцаануудаа улам бэхжүүлэх тал дээр харилцан зөвшилцлүүдэд хүрч чадах юм бол
2. Хэрэв Хятад улс Японтой хамтран хоорондын жижиг сажиг санал зөрөлдөөнүүдээ гэтлэн давж улмаар ойр нягт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадах юм бол.

Хэрэв Япон Хятад хоёр хамтран нэгдмэл геоулстөрийн стратеги бодлого явуулж эхлэх юм бол (дэлхийн II дайны дараах Франц, Герман хоёр шиг), дэлхийн бүх хүн амын 2/3-ыг багтаасан Ази-Номхон далайн нөлөөллийн төв нь барууны элитүүдийн гараас мултран гарах болно. Японы тэргүүний технологиуд ба Хятадын материаллаг болон хөдөлмөрийн хүчний нөөц боломжууд нь нэгдэх юм бол юу болно гэдгийг та төсөөлөөд үзээрэй. Гэвч ийм холбоо байгуулахад нь саад хийх үүднээс бүх зүйлийг хийж байгаа билээ.

Дайн явуулж байгаа 5 хэлбэр нь

Бүүр 1960-аад онд “Айрон Моунтийн тайлан”-г бичсэн тэр хүмүүс дайн хийж ирсэн уламжлалт аргуудаа өөр үр дүнтэй аргуудаар сольж өөрчлөхийг санал болгосон байсан юм. Тэдний үзэж байснаар ямар ч тохиолдолд дайн хийж байх нь зайлшгүй шаардлагатай гэж байсан юм. Тэд нар хүний санаанд оромгүй, бүүр гайхалтай хачин аргуудаар дайн явуулж байхыг зөвлөсөн юм. Энэхүү “...тайлан”-д зөвлөсөн тэр аргууд нь:

1. Сансрын өргөн судалгаануудын нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх: Энэ хөтөлбөрийнх нь олон зорилгуудад хүрэх боломжгүй байх нь хамаагүй, харин энэ хөтөлбөрт асар их хэмжээний төсвийн мөнгө хөрөнгийг цутгах замаар эдийн засгаа цаашид дэмжиж байж болно тэд зөвлөсөн байсан юм. (тэд энэ мөнгө хөрөнгийг ажил хийж олдоггүй, зүгээр л хэвлэчихдэг, тэгээд дуртай зүйлээрээ дэлхийн улс орнуудаас солиод авчихдаг!!)

2. Шинэ төрлийн дайсныг зохиож бий болгож байх: харь гаригийн өөр иргэншлүүдээс ирж магадгүй гэх аюул заналын уур амьсгалыг бий болгон өдөөж дэвэргэж байх: Одоо санаанаасаа зохиосон элдэв ном, комикс сэтгүүлүүд, Холливудын “хачин жигтэй” кинонууд газар аваад байгаа билээ!?

3. Хүн төрөлхтөнд шинэ аюул заналуудыг зориуд бий болгож дэвэргэж байх: жишээлбэл, байгаль орчны бохирдол, уур амьсгалын дулаарал гэх мэт.

4. Хүний нөхөн үржихүйг хязгаарлах шинэ аргуудыг хэрэглэж эхлэх: ундны ус болон хүнсэнд химийн бодисууд хэрэглэх, генийн өөрчлөлттэй хүнс ба эмүүдийг нэвтрүүлэх г.м

5. Шинэ шинэ дайснуудыг байнга санаанаасаа зохиож хүмүүсийг байнга айдастай байлгах: энд тэнд элдэв шалтгуудаар байнга халуун цэгүүд үүсгэж, дайн өдөөж байх. Мөн элдэв кино, ном сэтгүүл, компьютерын тоглоомуудаар хүмүүсийг зомбижуулж байх г.м

Энэ бүх зөвлөгөөнүүдийг нь албан ёсны бодлогоо болгон хэрэглэж эхэлснээс хойш бараг хагас зуун жилийн дараа энэ зөвлөгөөнүүдийн зарим нь зорилгодоо хүрсэн байгаа юм. (жишээлбэл, цэргийн болон иргэний сансар судлал). Бусад зөвлөгөөнүүд нь төлөвлөгөө болох эсвэл нэвтрүүлэх шатандаа одоо ид явж байна.

Гэхдээ хамгийн чухал, тулгын чулуу нь 5-р зөвлөгөө юм: шинэ шинэ дайснуудыг байнга санаанаасаа зохион гаргаж ирж хүмүүсийг байнга айдас хүйдэстэй байлгах. Ийм дайснууд нь сүүлийн үед хангалттай байсан билээ: Ирак, Афганистан, Серби, Ливи, Куба, Хойд Солонгос, лалын алан хядагчид. Одоо бол Сири, Иран хоёрын ээлж ирээд байна.

Өнөө үед АНУ аливаа улс оронд шууд л дайран орж эзлэн түрэмгийлэхийн оронд нууц далд явуулга, өндөр технологийг ашигласан олон үйл ажиллагаануудыг улам бүр явуулах болж байгаа учир хүн төрөлхтөн энд ноцтой асуудалтай учраад байгаа юм. Учир нь АНУ-ын цэргүүд Вьетнам, Ирак ба Афганистанд дайн хийж байсан тэр үед тэндээс ирж байсан мэдээллүүд нь оройн мэдээний хөтөлбөрүүдээр хүмүүст тийм ч сайн сайхан харагдахгүй байсан билээ...

Дэлхийн энэ нууц элит АНУ, Их британи ба НАТО-гийн гараар явуулж байгаа дайнуудыг одоогийн байдлаар 5 хэлбэрт ялгаж ангилж болох юм. Энэ хэлбэрүүдийг нь “сэтгэлзүйн” нөлөөлөл болон стратегийн хувьд хэрэгжүүлэхэд хүнд зорилго, дайн явуулж байгаа аргазүй нь төвөгтэй байгаа эсэх шалгуураар өсөх эрэмбээр нь ингэж харуулж болно:

1. Цэргийн түрэмгийлэл үйлдэх. Ямар ч шалтаг халхавч хэрэглэхгүйгээр шууд л түрэмгийлэн дайрч довтолж байгаа нь энэ улс чухам хаана байрлаж байгаагаас ихээхэн шалтгаалж байгаа нь ойлгомжтой байгаа. Ингэхдээ тэд тухайн улсыг цэргийн хүч болон эдийн засгийн хувьд бүрэн давамгайлж байгаа нөхцөлд л ингэж шууд дайрч байгаа юм. 1990-ээд онд Колин Пауэллын гаргасан тэр номлолоор бол “Цэргийн хүчин чадлынхаа бүрэн давамгайллаар ялалтанд хүрэх нь баталгаатай байгаа зөвхөн тийм нөхцөлд л АНУ өөр бусад улс гүрнүүдийн эсрэг дайн хийж байх ёстой” ажээ. Үүнээс илүү өрөвдөлтэй номлолыг төсөөлж болох уу даа? Тэд бол аюулгүй орчинд компьютерын дэлгэцний өмнө джойстик (компьютер тоглоомын атгадаг гар шиг) атган сууж байгаад л гохоо дарж дэлхийн бөмбөрцгийн талыг бөмбөгдөж буудан шүршиж байгаа хулчгарууд шүү дээ.

2. Цэргийн хүчээр төрийн эргэлт хийх. Орон нутгийн захиргааны байгууллагуудыг нь тэрслүү үзэлтнүүд болон цэргийнхний дундаас урвасан этгээдүүдийн хүчээр булаан эзэлж авдаг. Ингэхдээ эдгээр урвагчдыг нь буу сум зэр зэвсэг, харилцаа холбооны хэрэгслүүд, хоол хүнс гэх мэт шаардлагатай бусад зүйлсээр гадна талаас нь хангаж байх санхүүгийн тусламж өгч, дэлхийн “чөлөөт” ОНМХ-үүдээр эдгээр урвагчид болон толгой нь эргэсэн харанхуй бөөн хүмүүсийг эрх чөлөөний тэмцэгчид болгон харуулж мэдээллийн дэмжлэг үзүүлж барууны цэргийн хүчин бөмбөгдлөлтөө албан ёсоор эхлэх халхавч болох НҮБ-д тогтоолын төслөөр жүжиг тоглох замаар дипломат туслалцаа үзүүлж байгаа билээ. Яг энэ аргыг 1950-аад, 1960-аад, 1970-аад онуудад Латин америкийн олон улс орнуудын эсрэг өргөн хэрэглэж байсан юм. Саяхан Египет, Ливид болсон үйл явдлууд энэ аргыг одоо хүртэл хэрэглэсээр байгааг харуулсан юм.

3. Санхүүгийн эргэлт. Эхлээд олон улсын том банкууд тэр улс орныг төлж дийлэхгүй өрөнд унагаж буланд шахан оруулдаг. Энэ улс орон гадаад өрөө дийлэхээ болихоор банкстерууд өөрсдийн эзэмшилд аль хэдийнэ орсон дэлхийн ОНМХэрэгслүүд ба рейтингийн агентлагуудынхаа тусламжтайгаар ОУВСан/Дэлхийн банкны төлөөлөгчдөө тийш нь илгээдэг. Тэд өрийн ийм нөхцөл байдлыг нь тухайн улсын эдийн засгийн болон нийгмийн асуудлууд болгон хувиргаж энэ улсын санхүү ба мөнгөний системийг нь нураан унагадаг. Үүний үр дүнд ард түмний дунд дургүйцэл, бухимдал аяндаа бий болдог. Энэ байдлыг нь тухайн үеийн эрх баригч төрийг нь өөрсдийн тавиулуудаар солих шалтаг, зөвтгөх арга хэрэгслээ болгодог. Энэ аргыг Латин америкт аль эртнээс хэрэглэж бүүр дархан мэхээ болгосон юм. Одоо яг энэ аргыг Грек, Испани, Итали, Ирландад амжилттай хэрэглэж байна. Харин удалгүй энэ аргыг Британи, АНУ хоёр өөр дээрээ турших болно оо.

4. Нийгмийн эргэлт. Энэ нь тухайн орны эрх барьж байгаа төрийг нь солих зорилгоор улстөрийн идэвхтнүүдийг нь санхүүжүүлэхээс эхэлдэг. Үүний тулд америкийн, британийн, израйлийн элчин сайдын яамдууд аливаа тэрс үзэлтнүүдэд нь санхүүгийн, мэдээллийн болон арга зүйн (гудамжны эмх замбараагүй явдлууд г.м) дэмжлэгүүд үзүүлдэг. Ийм замаар “хэрэгтэй” нам эсвэл хөдөлгөөний эргэн тойронд бүх хүчийг нь цуглуулдаг. 1980-аад онд тэд нар Латин америкт “хүний эрхийг хамгаалах” гэгч байгууллагуудыг нь энэ зорилгодоо өргөн ашиглаж байсан юм. Үүний нэг тод жишээ бол аргентины «Матери Плазо де Майо» гэдэг байгууллага юм.

5. Гаднаас нь турхирч зохиомол иргэний дайн өдөөх. Тухайн “хэрэгтэй” орны засгийн газрын эсрэг тэмцэж байгаа “зэвсэглэсэн” сөрөг хүчнийг нь санхүүжүүлж, зэвсэглэж бусад талаар бүх дэмжлэг тусламжийг үзүүлж байдаг. Энэ үед “үндэстний чөлөөлөх” эсвэл өөр нэг “зөвлөл”-ийг байгуулдаг. Энэ зөвлөлийг нь тойруулж эргүү босогчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүд ба мафийг нь цуглуулж нэгтгэдэг. Яг ийм үйл явдал Ливи, Египет ба Сирид болж байна. Энэ үед хамгийн гол үүрэг ролийг нь ТТГазар, МИ6 ба “Моссад” тоглож байдаг ба харин Ливи, Сирийн тохиолдолд “эрх чөлөөний төлөө тэмцэгчид”-ийн баг өмссөн Аль-Кайда (ТТГазрын нэг салбар нь) тоглож байна. Ойрх Дорнодод болж байгаа иймэрхүү арга хэмжээнүүдийг нь “арабын хавар” гэж нэрлээд нэг хүний дарангуйллын дэглэм, хэлмэгдүүллийн эсрэг зөв юмны төлөө тэмцэж байгаа орон нутгийн хүмүүсийн бослого гэдэг сүмсээр даруулан дэлхийн олон нийтэд залгиулсан юм.

Мөн чанартаа бол, тэнд нэгэнт бүрэлдсэн байгаа асуудлуудаас нь ашиг хонжоо унагаж байгаа юм: засгийн эрхэнд дэндүү удсан дэглэмүүд (Египет, Ливи) ба шашны сөргөлдөөн (шиит ба суннит) гэх мэт. Ийм учраас “Гүйцэтгэх хорооны гишүүн ба Сирийн Үндэстний Зөвлөлийн гадаад улстөрийн бодлогын асуудлаарх удирдагч” Бассма Кодман өнгөрсөн 6-р сард АНУ-ын Виржини мужид болж өнгөрсөн “Билдербергийн клуб”-ын бага хуралд очсонд гайхах зүйл байхгүй юм.

Эдгээр улс орнуудын баячууд нь АНУ-тай холбоотой байдаг нь тогтсон дүрэм бөгөөд харин ядуусын лидерүүд нь цорын ганц асуудлаа “гадаадын корпоратив мөлжигчид – янкууд” гэж гэнэн төсөөлж дотоод улстөр ба нийгмийнхээ үнэхээр ноцтой асуудлуудыг анхаарлынхаа гадна орхиж байдаг.

Одоо “латинамерикийн хавар” ойртож байгаа гэж ярих болсон бөгөөд үүний шинж тэмдгүүд бол Парагвайд Монсанто-гийн дэмжлэгтэй гарсан төрийн эргэлт, Мексикийн өнгөрсөн сонгуулийг далдуур худалдан авсан байдал, Колумби ба энэ бүс нутгийн бусад газруудад америкийн цэргийн оролцоо улам их болж байгаа байдал юм.

Энэ дайны арай доод түвшний хэлбэр нь дээд түвшний хэлбэртээ голдуу шилжиж байдаг. Жишээлбэл, хэрэв дэлхийн энэ элитийн ашиг сонирхолд нийцэж байгаа бол нийгмийн эргэлт нь бүрэн хэмжээний иргэний дайн болж хувирдаг. Үүний тод жишээнүүд бол Ливи, Сири ба Египет юм.

Юу, Хаана, Хэзээ, Яагаад

Энэ бүхний ард ямар зорилго зогсож байна вэ? Дэлхийн газар сайгүй олон улс орнуудад өдөөж дэвэргэж байгаа энэ эмх замбараагүй байдлууд нь даян дэлхийн хэмжээнд авч үзвэл энэ элитийн туйлын хүсэл болох “дэлхийн шинэ дэглэм”-ийнх нь тэр зураглалд тун ч эвтэйхэн таарч байгаа юм.

Одоогийн энэ “эмх замбараагүй, хөл толгойгүй байдал” нь ямар нэг байдлаар бие даасан байдал, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн тэр улс орнуудыг устгахад чиглэсэн байгаа. Чухамдаа бие даасан байдал ба тусгаар тогтнол нь Ливи, Ирак, Серби зэрэг эдгээр “муу муухай - улсууд”-ын нэг онцлог шинж нь байсан юм. Яг ийм шалтгаанаар л Сири, Иран, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг улсууд барууныхны шинэ байнууд нь болж байгаа, болох юм. Хэдийчинээ олон тусгаар тогтносон улс орнууд сульдаж доройтно, төдийчинээ энэ элитийн “дэлхийн засгийн газар”-т нь амар хялбар байх бөгөөд тэдэнд манай гаригийн хэмжээнд коммунист маягийн мөн хавтгай дарангуйллын нэг нэгдмэл улс байгуулах хэрэгтэй байгаа юм.

Энэ бүх “арабын хаврууд”, энэ улс орнуудад гаднын түрэмгийлэгчид дайран орж ирж байгаа нь, нислэггүй бүсүүд, элдэв санкцууд, “муу муухай-улсууд”-ын тухай хоосон яриа хөөрөөнүүд бол Баруун ба түүний холбоонууд Ази руу довтлон дайрахынхаа өмнө, өөрөөр хэлбэл Орос ба Хятадтай дайн хийхийн өмнөх бэлтгэлээс өөр юу ч биш юм!

Мэдээж, иймэрхүү дайн хийх нь Колин Пауэллийн тэр номлолд таарахгүй байгаа. Хятад ба Орос улсууд маш хүчтэй, тэдэнтэй зууралдах нь тун ч эрсдэлтэй юм. Хэрэв Орос, Хятад хоёрыг хооронд нь яс хаяж дайн өдөөж чадахгүй юм бол, тэгээд Барууны гүрнүүд энэ мөргөлдөөнд Энэтхэг, Пакистан ба Бразилийг татан оруулж чадахгүй юм бол шүү дээ. Ойрын үед иймэрхүү юм болохгүй гэж найдацгаая, ийм үйл явдлууд 2020 оноос өмнө боломжгүй гэж итгэцгээе. Гэвч яг одоо дэлхийн халуун цэгүүдэд ойрын ирээдүйн энэ бүх үйл явдлууд – дэлхийн дайны өмнөх бэлтгэл ажлууд хийгдсээр байгааг харин бид бүхэн харцгааж байна.

Тэгвэл энэ бүх болж байгаа үйл явдлуудын цаад шалтгаан нь юу юм бэ гэж үү? Магадгүй, энэ бол яг л энэ эзэнт гүрэн шигээ томорч хаа сайгүй нэвчсэн ба гиперинфляцаар хөөрөгдсөн долларын асар их өр нь ба 2008 оны хямралаар мөнгөний хүчирхэг банкируудыг иргэдийн мөнгөөр аварсан нь одоо барууны элитүүдийг гарцгүй буланд шахан оруулчхаад байгаа юм.

Энд яг л шатрын нэг нөхцөл байдал шиг тийм нөхцөл бүрдчихээд байна. Хэрэв та ямар ч нүүдэл хийсэн цаашдын нүүдлүүд чинь таныг гарцаагүй ялагдал руу хөтөлж байвал танд хоёрхон гарц л үлдсэн гэсэн үг юм:

1) Энэ ялагдлаа шударгаар хүлээн зөвшөөрөх
2) Эсвэл шатрын хөлгийг нь хөмөрч хаячихаад ... буугаа сугалан гаргаж ирэх!!!

Нийтлэлийн эх сурвалж: http://www.newdawnmagazine.com/articles/final-conflict-2012-engineering-world-war-iii

Албан ёсны эх үүсвэрүүд:

1. See Zbigniew Brzezinski, 14 October 2011 acceptance speech of the Jury du Prix Tocqueville Prize, bestowed upon him by former French president Valery Giscard D’Estaing. Not surprisingly, both belong to the Rockefeller/Rothschild Trilateral Commission, a key “rich and powerful” decision-making body.

2. Originally published in 1967; re-published 1996 by the Free Press (Simon & Schuster).

3. PNAC – Project for a New American Century; the Neo-Con think-tank group from the late nineties that designed and planned the invasions of Afghanistan and Iraq, promoting Israel’s strategic interests in the Middle East, that served as a blueprint for US post-9/11 policies to this day.

4. Its leader Hebe Bonafini is known to have embezzled millions of dollars.

5. See official Bilderberg site www.bilderbergmeetings.org/participants2012.html. Characteristically Ms Kodmani’s nationality is described as “International.” She serves her international masters very well.

ADRIAN SALBUCHI is political analyst, author, and radio talk-show hoster. He has published several books on geopolitics and economics in Spanish, and recently published his first eBook in English: The Coming World Government: Tragedy & Hope? Salbuchi is 58 years of age, married, four adult childrens, and works as strategic consultant for domestic and international companies.

Англи хэл дээрх эх сурвалж: http://www.newdawnmagazine.com/articles/final-conflict-2012-engineering-world-war-iii

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

.... сэмхэн "хэрэглэгчидээ" юу бодоцгоож байна вэ...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

kuyt
0 # kuyt 2012-10-16 20:42
их зүйл мэдэж авлаа баярлалаа. цааш нь түгээнээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2012-10-17 20:45
Баярлаа. Манай хэдэн найз нар бид таны сайтнаас их зүйл мэдэж авдаг. Бид нар ямар таг харанхуй байснаа мэдсэн. Та 3 нэвтрүүлгээ үргэлжлүүлэх үү. Элбэгээ ерөнхийлөгчийн зөвлөх Батчимгийн номыг хүнээс авч үзсэн. Ийм мангар юм бичсэн авгай гишүүн болсон ш дээ Бас бүүбур өмнө үгийг бичсэн гээд боддоо Энэ номыг та үзсэн үү Энэ гаднын гар хөлүүд эх орныг минь 20 жил алж байна даа. Одоо дайны талбар болгох гэж байгаа хүмүүс төрд гарчихаар яах вэ Танд амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
дээгии
0 # дээгии 2012-10-17 21:10
Маш сайн цагаа олсон нийтлэл бна баярлаа. хүмүүс сэрэх болоогүй юм бхдаа эрин цагийн дуудлгааа цааш хийх үү тэсч ядан хүлээж бгаа шүү. бусад зүйлийг танд мейлээр бичнээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-10-17 22:34
Quoting tulgaa:
Баярлаа. Манай хэдэн найз нар бид таны сайтнаас их зүйл мэдэж авдаг. Бид нар ямар таг харанхуй байснаа мэдсэн. Та 3 нэвтрүүлгээ үргэлжлүүлэх үү. Элбэгээ ерөнхийлөгчийн зөвлөх Батчимгийн номыг хүнээс авч үзсэн. Ийм мангар юм бичсэн авгай гишүүн болсон ш дээ Бас бүүбур өмнө үгийг бичсэн гээд боддоо Энэ номыг та үзсэн үү Энэ гаднын гар хөлүүд эх орныг минь 20 жил алж байна даа. Одоо дайны талбар болгох гэж байгаа хүмүүс төрд гарчихаар яах вэ Танд амжилт хүсье

Тулгаа! Би энэ номыг гарсан гэж дуулаад авч уншихаар номын дэлгүүрт зориуд очсоон. Тэгээд АВААГҮЙ, зөвхөн үзсээн, ийм "хачин юмыг" монголын улстөрчид геоулстөр гэж бодож байгаа бол манай улс ард түмэнд сүйрэл мөхөл нүүрлэж байнаа гэсэн үг юм. Иймэрхүү ЗОРИУД номнууд одоо дэлгүүрүүдээр дүүрэн болсон бна лээ. Гаднаас санхүүжүүлж орчуулж тараадаг гэж ярьдаг нь ортой байх аа. Бусад "ардчилсан" тусгаар тогтнолгүй болсон орнуудад бол яг ийм байдаг!!!! :nono:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
reader
0 # reader 2012-10-18 06:44
Зөв нийтлэл бна Ираны болзошгүй дайныг том гүрнүүд ил далд дэмжиж бгаа Оросууд далд дэмжиж бна Оросууд өрсөлдөгчөө сулруулах болж өгвөл дайны өрөнд оруулж сүйрүүлэх дипломат тагнуулын бодлого явуулж байна гэж шинжээчид бичиж бна Оросууд зэвсэглэлээ шинэчлэх хөтөлбөр яаралтай явуулж эхэлсэн бдал хүндэрч бгаа шинж бололтой юм
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
баагий
0 # баагий 2012-10-18 13:08
Quoting reader:
Зөв нийтлэл бна Ираны болзошгүй дайныг том гүрнүүд ил далд дэмжиж бгаа Оросууд далд дэмжиж бна Оросууд өрсөлдөгчөө сулруулах болж өгвөл дайны өрөнд оруулж сүйрүүлэх дипломат тагнуулын бодлого явуулж байна гэж шинжээчид бичиж бна Оросууд зэвсэглэлээ шинэчлэх хөтөлбөр яаралтай явуулж эхэлсэн бдал хүндэрч бгаа шинж бололтой юм

та дахиад сайн унш даа. Суртал ухуулганд толгой чинь ар дээрээ гарсан бна даа. :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Орхон
0 # Орхон 2012-10-19 22:49
Аймаар юм. Оросууд бас чичентэй дайн хийхийн тулд алан хядах ажиллагааг өөрсдөө зохион байгуулж байсан гэж хэнээс ч билээ хэзээ ч билээ сонсож байсан, энэ тухай танд мэдээлэл байдаг уу?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Орхон
0 # Орхон 2012-10-19 22:53
Zeitgeist addendum нь Монгол хэлээр олдохгүй юмаа. Танд бий юу? Иймэрхүү гоё кинонуудыыг эмхтгээд монгол хэлээр нэг альбом гаргавал гоё тэ. хийхүү?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-10-20 14:45
Quoting Орхон:
Аймаар юм. Оросууд бас чичентэй дайн хийхийн тулд алан хядах ажиллагааг өөрсдөө зохион байгуулж байсан гэж хэнээс ч билээ хэзээ ч билээ сонсож байсан, энэ тухай танд мэдээлэл байдаг уу?

Орхоон! Шал худлаа!!! Цуу яриа, тархины угаалганд итгэж төсөөлж болохгүй ээ. Барууны энэ "гарууд" Дэлхийн 1 ба 2 дайнд зэвсгээр дийлж чадаагүй, харин ХД-ны тархины угаалга=суртал ухуулгаар тэд ЧАМАЙГ бас хамтад нь "ялсан" юм ш дээ. Хүйтэн дайнаас хойш дэлхий яагаад бумбын орон болчихоогүй юм бэ? Коммунизм чинь энэ зэрлэг капитализмаас хамаагүй дээр бсан юм шүү. Маш их гүтгэн гүжирдсэн дээ. Энэ гарууд одоо ч энд тэнд маш хүчтэй тархины угаалга дайн явуулж байгаа. Яагаад вэ!!!?? Чеченийг энэ "гарууд" л турхирч зэвсэглэж байсан гэдгийг тэд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн ш дээ. Чи Баян-Өлгийгөөр төсөөлөөд үз дээ, бид яах бсныг!! Чи толгой дээр чинь бөмбөгдөхөөс нааш ухаан орохгүй юм уу? Энэ тухай албан ёсны ҮНЭН мэдээлэл интернэтэд олон байгаа. Аль-Кайда тэдний бүтээл, одоо хамтран Сирийг "янзалж" байгаа. Энэ бүхнийг нэг комментад багтаах боломжгүй ээ. Яг эсрэгээрээ гээд ойлгочиход болно. Сири, Ливийн "ард түмний бослогын" хулхи бичлэг зургуудыг Катарт кино тайзан дээр зургийг нь авч цацаж бгаа тухай мэдээллүүд их гараад байгаа :yes: Энэ нийтлэлийг чи дахиад нэг сайн унш даа, сайн ойлгоогүй юм шиг санагдаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-10-20 14:49
Quoting Орхон:
Zeitgeist addendum нь Монгол хэлээр олдохгүй юмаа. Танд бий юу? Иймэрхүү гоё кинонуудыыг эмхтгээд монгол хэлээр нэг альбом гаргавал гоё тэ. хийхүү?
2 жилийн өмнө 3 ангийг нь бүтэн орчуулж ном болгож гаргасан байгаа - Zeitgeist=Эрин цагийн дуудлага гэдэг нэрээр!! Тэнд Zeitgeist addendum бүрэн орчуулгаар байгаа. :doubledown:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
GHOST OF DHL
0 # GHOST OF DHL 2012-10-22 15:18
Одоо бол ер нь дэлхийг illumnateууд бол бараг эрхээлдээ оруулчихсан шдээ. Библи дээр Иракийн дайны тухай байдаг. Гэхдээ энэ хэсгийг бол шууд уншаад хүн ойлгохгүй, библийн талаар тодорхой мэдлэг ойлголттой хүнд бол яг зурагтаар үзэж байгаа юм шиг харагдана. Дараагийнх нь хэсэгт дээр удахгүй Ираны дайн болон тухай гардаг, тэр үе удахгүй 1-2 жилийн дотор болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-10-22 18:58
Quoting GHOST OF DHL:
Одоо бол ер нь дэлхийг illumnateууд бол бараг эрхээлдээ оруулчихсан шдээ. Библи дээр Иракийн дайны тухай байдаг. Гэхдээ энэ хэсгийг бол шууд уншаад хүн ойлгохгүй, библийн талаар тодорхой мэдлэг ойлголттой хүнд бол яг зурагтаар үзэж байгаа юм шиг харагдана. Дараагийнх нь хэсэгт дээр удахгүй Ираны дайн болон тухай гардаг, тэр үе удахгүй 1-2 жилийн дотор болно
Библичин :wall: гуай! Энэ сайтнаас Zeitgeist - Эрин зууны дуудлага номын эхний хэсгийг уншихыг зөвлөж байна. Тэнд Библи гэж юу болохыг, яагаад бүх юмыг яаж ч тайлбарлаж болохоор бичсэн байдгийг тэд өөрсдөө тайлбарласан байгаа. Өнөөгийн энэ бүх хорлонтой явуулгууд Ертөнцийн эзний чинь таалал уу :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Орхон-д
0 # Орхон-д 2012-10-23 00:04
1. Ядаж 1900-1970 хүртэлхи түүхийн үнэн зөв номуудыг олж унших түүхэн баримтат кинонуудыг үзэх хэрэгтэй. Гэхдээ чи эхлээд ном уншиж сурах, мэдээллүүдийг шалгаж холбон бодож сурах хэрэгтэй байх аа. Үүний дараа л сая зөв дүгнэлт хийх боломжтой болно доо! Манай одоогийн "түүх" бол зориуд түүвэрлэж авсан баримтууд дээр, гүтгэн гуйвуулсан тун маапаантай эд дээ!!! Чи яагаад гэдгийг нь судалсны дараа л ойлгох болноо... Дэндүү их зүйл тайлбарлах хэрэг гарнаа...
2. Энэ хугацаанд 1905 оны хувьсгал, 1914 оны дэлхийн 1р дайн, 1917оны хувьсгал, 1921 оны манай хувьсгал, 1918-24 онд Орост болсон Иргэний дайн /10 сая хүн алагдсан/, НЭП..., 1936 оны Испанийн дайн, 1931 онд Манжуурийг Япон эзэн авсан, манайд тэдний хатгалгаар 1932 онд лам нарын бослого гарсан, 1937-1939 оны Ежовын хэлмэгдүүлэлт дараа нь Сталины троцкистуудыг цэвэрлэсэн, 1939 Халхын гол, 1939-1945 Дэлхийн II дайн /53 сая хүн алагдсан/ гм гол гол олон үйл явдлуудын үнэн учрыг олж мэдэж шалгаж ойлгож ухаарсан байх хэрэгтэй дээ. ОДООГИЙН "ХХ ЗУУНЫ ТҮҮХ" ГЭГЧ БОЛ МАШ ИХ ГУЙВУУЛСАН, ӨНӨӨГИЙН ЭНЭ ДАМПУУ БАЙДЛЫГ ЗӨВТГӨХ ГЭСЭН ТАРХИНЫ УГААЛГА БГАА!!!
3. Аливаа хувьсгал бол хядаан бдаг. Одоо ч шал өөр нийгмийн хувьсгал гарах юм бол үүнээс ч илүү цус урсаж амь үрэгдэнэ дээ. Хүн төрөлхтний бүх түүх ийм бсан,цаашид бна гэдэгт бараг эргэлзэхгүй бна... Яагаад гэдгийг бодоод үзээрэй !!!
4. Иймд сэтгэл хөдлөлөөр бус, "хулхи" түүхээр бус, санагдаж байгаагаар бус ЭРҮҮЛ УХААНААРАА, БОДИТТОЙ ШАЛГАЖ БОЛОХ ТҮҮХЭН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭЖ АЛИВАА ДҮГНЭЛТЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ЗАЛУУ МИНЬ АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ :yes:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Тэрбиш
0 # Тэрбиш 2012-11-01 22:06
манайхаан!!! гадныхан ч айхтар том бодлоготой юм байна. харин бид өвөр зуураа бие биенээ хараагаад л суух юм даа. өөр өөрийнхөө үзлийг бусдадаа тулгаад л байх юм. бод, тунгаа, дэмж, алдааг нь элдэв янзаар биш энгийн үгээр тайлбарла.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Тэрбиш
0 # Тэрбиш 2012-11-01 22:10
Ер нь биднийг хялбархан дөнгөх улс гүрэнүүд байна. сэрэмжтэй бас эвтэй байгаарай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-11-02 12:57
Quoting Тэрбиш:
манайхаан!!! гадныхан ч айхтар том бодлоготой юм байна. харин бид өвөр зуураа бие биенээ хараагаад л суух юм даа. өөр өөрийнхөө үзлийг бусдадаа тулгаад л байх юм. бод, тунгаа, дэмж, алдааг нь элдэв янзаар биш энгийн үгээр тайлбарла.

Гэнэн тэнэг этгээд бол дайснаас ч аюултай гэж үг бий. Манай зарим гэнэн хүмүүс юм мэдэхгүй тэнэгдүү байх, бодит байдлаа ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байх эрх чөлөөтэй болчихсон байгаа... иймээс либералч үзлээс нь өөр юм хэлэхэээр тулгалаа гээд л эрх чөлөөгөөрөө айлгаад далайлгаад эхэлдэг. :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-01-03 15:08
Хүн төрөлхтөн хүн нь хүнийхээ төлөөх биш зөвхөн амин хувийн өчүүхэн эрх ашгийнхаа төлөө явсаар байна.Ардчилал,хүний эрх гэдэг халхавч үгийн дор хууран мэхлэлт, залилан, мөлжлөг,хүчирхийлэл,дарангуйлал бүх муу муухай зүйл явагдаж байна.Өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө хичнээн гэмгүй иргэдийн цус урсах,хичнээн олон сая хүүхэд өнчирч үлдэх тэдэнд огт хамаагүй. Тэд залуучуудыг харанхуй, сохор болгож өөрсдийнхөө гар хөл болгосоор байна.Залуучуудын дунд ороод ажиглаад байхад:Монголын залуучууд америкийг шүтэж Хятадыг үзэн ядхаас өөр юм мэдхээ болиод байна.Энэ бол илэрхий америкуудын тархины угаалга,турхилалт.Монголчуудын ухамсар, сэтгэхүй,хүн хүндээ итгэх итгэл,хүн чанар маш ихээр доройтсон.Ийм байдалтай цааш явбал МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН III ДАЙНЫ ТҮШИЦ ГАЗАР БОЛОХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ. Энэ бол муу ёр биш...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үзэгч
0 # Үзэгч 2013-01-04 17:05
Монгол улс нь Орос, Хятад 2-ийн сонирхолын бүс нутаг байсаар ирсэн, одоо ч байгаа тэрнийхээ заяагаар энэ 2-ийнхоо аль нэгийх нь харъят болчихоогүй аль альнийх нь Балансан дээр нь л оршин тогтнож байна. Угтаа бол манайхыг зэвсгийн хүчээр эзлэх нь бялуу хуваахтай л адил амархан юм. Эдийн засгийн хувьд бол аль хэдий нь хараат улс нь болчихсон шүү дээ. Тиймээс манай улс түшиц газар болох нь тодорхой юм. Дэлхийн 3-р дайн дэгдлээ гэхэд бид ер нь аль талд нь зогсох вэ гэдэг хүндхэн сонголттой тулгарна даа. Мөн л энэ дайнд дэлхий 2 фракцад хуваагдана. Америкаар толгойлуулсан Англи-Саксоны орнууд, Баруун Европийн орнууд мөн эднийгээ дагадаг жижиг улс орнууд харин нөгөө талд дайсан нэгтэй Орос, Хятадаар толгойлуулсан социалист чиг баримжаатай Хойд Солонгос, Куба, Венесуэл гэх зэрэг бас Лалын улс орнууд энэ фракцад багтана. Манай улс ер нь дундыг баримтлан Хятад, Орос 2-тойгоо эвтэй байж, Нео-колончлогчидоосоо салахаа бодсон нь дээр байх аа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
дэлгэрүүлэх
0 # дэлгэрүүлэх 2013-01-05 10:33
http://www.youtube.com/watch?v=UHZcKa9LHhI
Монголчууд маань сэрж байгаа улам эрчтэй сэрэх болно оо.Эрин цагийн дуудлага нэвтрүүлэгийн 2-р хэсэг нь 13 хүртлээ тавигдсан байна юутүүб дээр.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Dash
0 # Dash 2013-03-23 22:56
Quoting Үзэгч:
Монгол улс нь Орос, Хятад 2-ийн сонирхолын бүс нутаг байсаар ирсэн, одоо ч байгаа тэрнийхээ заяагаар энэ 2-ийнхоо аль нэгийх нь харъяат болчихоогүй аль альнийх нь Балансан дээр нь л оршин тогтнож байна...
.../сэтгэгдэл бичих дүрмийг зөрчсөн тул/.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2013-08-30 03:42
Эрин цагийн дуудлага нэвтрүүлгийн бичлэгүүдийг би дахин дахин тавьж сонсдог байлаа. Монголын залууст дэлхий ертөнцдөө ээлтэй, өөрсдийн амьдрал ирээдүйгээ тэтгэн өөрчлөх шинэ үзэл санаа төлөвшин тогтохын тулгын чулуу болсон үнэн мөнийг мэдэж ойлгох хамгийн чухал үйлсэд сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулж байгаад баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Shuniin shuvuu
0 # Shuniin shuvuu 2013-11-04 20:52
ТАнд маш их баярлалаа.ЭНЭ САЙТДАА ОРЖ ИРСЭН ГИШҮДиЙН ЧААТ ХийЖ БОЛДОГ боловуу.Тэгвэл хоорондоо чаатлаад зүгээр юм байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
саак
0 # саак 2013-12-20 15:49
Үүнийг бичигчид баяр хүргэе. Монголд ийм боловсролтой мөртлөө үндэсний үзэлтэнгүүд маш олон болтугай...бидний ирээдүй өөр гарц байхгүй. эсвэл сөнөнө. Монголыг үндэсний үзэл л аварна шүү , залуучуудаа. ???
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
G
0 # G 2014-06-19 14:54
Боловсролын хувьд АНУ дэмий байж тэгвэл таныхаар аль улсын боловсролын систем зүгээр вэ? Мөн Та одоогийн Монголын байдал болон хэдэн жилийн дараахь ирээдүйг бичиж болох уу Баярлалаа,
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд
0 # Болд 2014-08-04 18:48
Геополитик,дэлхийн улс орнууд тэр дундаа эзэн орнуудын явуулж байгаа улс төрийн бодлогын талаар Байнга шинэ мэдээлэл өгдөг Болор-Болдод баярлалаа. Амжилт хүсье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
202.179.20.178 -irgen-Д
0 # 202.179.20.178 -irgen-Д 2015-03-24 17:56
Бодит нүдэн дээр болж байгаа энэ бүхнийг, ер нь түүхийг нэг мундаг хүн "бодож олдоггүй" харин ЗӨВ мэдлэгтэй, ШУДАРГА оюунлаг хүмүүс олж харж шинжилж судалж системчилж логик холбоонд оруулж хүмүүст, түүний дотор чам шиг төөрөлдсөн нөхдөд хүргэхийг зорьдог. .... зөрүүд мал учир "илжигний чихэнд юу ч хийгээд нэмэргүй" гэдэг үг байдгийг санаж яв.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
багаа
0 # багаа 2015-03-28 13:41
Нэрт зөнч нарын хэлсэнээр болох ёстой юм руугаа л яваж байгаа байх Хөгжил гэдэг хүн төрлөхтөнг тэр зүг рүү чиглүүлдэг юм болов уу Хүний бодлоос гарч байгаа санааг шашин сайн муу гэсэн хоөр анги болгоод зохицуулах гэж их хичээсэн байх
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2015-04-12 23:13
ҮНЭХЭЭР ТҮГШҮҮРТЭЙ БАЙНА. ЕВРОП, УКРАЙНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ЯГ Л ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ӨМНӨХ ҮЕ ШИГ БАЙГАА. ЭНЭ ДАЙН ДЭГДВЭЛ ОРОС ТӨДИЙГҮЙ, ЕВРОП, АЗИЙН ОРНУУДАД Ч ХӨНӨӨЛТЭЙ. ХОЖИХ ОРОН БОЛ АНГЛИ, АНУ Л БАЙХ. ТЭД ДАЙНЫ ДАРАА ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ОЛЖ, ДЭЛХИЙД ЖАНЖЛАГЧ ХЭВЭЭР ҮЛДЭНЭ. ГЭВЧ ЦӨМИЙН СҮЙРЭЛ ДАГУУЛАХ МАГАДЛАЛТАЙ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол ухаан
0 # Монгол ухаан 2015-04-13 13:02
Ийм айхавтар далд бодлого яваад байхад бид юу хийгээд байнаа. /Монголчууд минь ээ энэ унтаа байдлаасаа сэрэх цаг нь болсон юм шиг ээ/. Ихийг бодогдуулах нийтлэл байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Тийм
0 # Тийм 2015-04-13 13:41
Дайныг зөвхөн барууныхан хүсч байгаа юм биш, Оросын эрх ашиг ч бас хүсч байгаа, Хятадууд ч бас нөлөөгөө бий болгохын тулд хүсч байгаа, Гэвч хүч нь арай л хүрэхгүй байх шиг. Барууныхан, Оросын эрх ашиг зөрчилдөж, зах зээлийн өрсөлдөөн, хүн амын өсөлт, хүнсний дутагдал нь дэлхий нийтийн өнөөгийн дүр төрхийг бүтээж байна даа. Цаг хугацаа бүгдийг харуулах бизээ.

Хариу: Хаа холын Америк энд евроазид юугаа хийж яваа юм бол? дэлхийн 3-р дайн бол америк 18,6 их наяд долларын өрөө, баруун европын улсууд 17 их наяд өрөө өгөхгүй байх/цайруулах гарц боломж юм. тэд ер нь зээлээр тансаглачихаад дараа нь өрөө өгөхөөс унжидаг уламжлалт араншинтай. түүхийг нь судлаад үз дээ их мэдэгч гуай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
timo
0 # timo 2015-04-13 14:07
хуучны соци нийгмийн үеийн номнуудыг ардчилал гараад ихэнхийг нь устгасан. Манайд хэдэн салбархай ном байдаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
судлагч
0 # судлагч 2016-02-14 12:33
Таны зүтгэл хөдөлмөрөөр өрнөдийн далд бодлогыг илчилсэн олон номнууд орчуулагдан нийтлэгдэн хэвлэгдлээ. Цөөн хүмүүс энэ талаар өмнө нь мэддэг байсан ч монголчуудын нийтийн хүртээл болгосон гавъяа нь таныхаа. Амжилт хүсэн ерөөе. Судлаачдын төвшинд хэлэлцэж ярилцах боломж бидэнд ирнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
тэнгэр үзэл
0 # тэнгэр үзэл 2016-09-20 01:50
Дэлхий нийтээрээ шулмын гарт орсон байгаа үүнийг зогсоох арга ухаан хүч чадал цорын ганц л байгаа.Тэр бол ТЭНГЭР ҮЗЭЛ энэ агуу үзлийг цэвэр цустай жинхэнэ Монгол хүн л ойлгох хувьтай. Монголчууд бидний ясанд цусанд цөсөнд тархинд ТЭНГЭР ҮЗЭЛ байгаа.Ганцхан түүнийгээ сэрээх л хэрэгтэй байна.Тэгж чадах аваас дэлхийг Монголчууд л аварч чадна өөр хэн ч чадахгүй.Яг л 8 зууны тэртээх мангасын гараас хүн төрлөхтнийг аварч байсан шиг энэ цаг дор шулмасын хорлолоос хүн төрлөхтнийг эх дэлхийг Монголчууд аврана.Монголчуудаа сэрцгээ сэрсэн нэгнэ нь бусдыгаа дуудацгаа АГУУ ТЭНГЭР ҮЗЛЭЭ СЭРЭЭЦГЭЭ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс