Ардчиллын амин сүнс нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар өөрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж саналаа өгч төрийн тэргүүн, түшээдээ томилоход оршдог. Иймээс бүх нийтийн сонгууль бол Democracy-ийн үндсийн үндэс, Ардчилал-ыг хэрэв байшингаар төсөөлбөл төмөр бетон суурь нь гэсэн үг юм. Сонгуулиар бүхэл бүтэн улс орны чиг хандлага, ард түмний хувь заяаг өөрчилж болдог, бас засаж залруулж болно, бүр мөхөөж ч болдгийг дэлхий дахины түүх харуулсан билээ.

Ард олон саналаа өгснөөр хүслээ эрмэлзлэлээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан ажиллаж амьдрахын төлөө зорилгоо, итгэл сэтгэлээ тэр сонгож байгаа хүнийнхээ гарт бариулж, өөрсдийнх нь өмнөөс төрийн шийдвэрийг гаргах эрхийг түүнд дамжуулан олгодог. Өөрөөр хэлбэл тухайн нэр дэвшигчид саналаа өгч байна гэдэг нь өөрсдийн хувь заяа, ойрын ирээдүйгээ түүнд даалгаж түүнд найдаж итгэж байна гэсэн үг юм.

Тэгвэл ийм чухал шийдвэр болох өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ?

Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар түмний итгэл хүлэээгээгүй хүмүүс сонгуульд "ялж" төр засгийн эрх мэдлийг авбал яах вэ? Сонгогчдын өгсөн санал зөв тоологдсон эсэхийг яаж мэдэж итгэлтэй байх вэ?

Санал тоолох үйл ажиллагааг залилан мэхэлснийг хүмүүс ойлгосны дараа сонгуулийн дүнг үнэн бодит байдалд нийцүүлж өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ?

Аль эсвэл ийм зальт үйлдлийг огт мэдэхгүй өнгөрвөл бид чинь өөрсдөө хэн юу үлдэх болж байна вэ… Энэ чинь ардчилал гэж үү!?

2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу сонгуулийн санал тоолох машины тусламжтай явуулахаар хуульчилж явуулсан билээ... Үүний дараа нь тус сонгууль үнэн зөв явагдсан эсэх талаар олон асуултууд нээлттэй үлдсэн. Одоо энэ санал тоолох машиныг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хэрэглэх гэж байна. Энэ аргыг сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд гэдэг үндэслэлээр олон сая хүн амтай улсуудад тухайлбал, АНУ - 315 сая, Бразил - 195 сая, Мексик - 115 сая оршин суугчтай, сонгогчдын тоо нь хэдэн арав зуун сая байдаг мөн зарим Европын улсууд хэрэглэсэн туршлага байдаг. Уламжлалт аргаар сонгуулийн лацтай хайрцагийг онгойлгон гартаа барин тоолон маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүнг гаргаж болдог байсан билээ. Харин одоо тэгвэл санал тоолох машин ашиглаж сонгууль явуулахад энэ бүхэн огт боломжгүй болно гэдгийг бид бүгд өнгөрсөн 2012 оны УИХ сонгуулийн үеэр харсан билээ. Саналын хуудсаа машинд уншуулж саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хураалт дуусч олон хэсгүүдээс электрон мэдээллийг цуглуулан төв машинаас дүнг автал сонгогчдын өгсөн бүх саналууд нэг төрлийн хар хайрцаганд (Black hat - далдын хар малгай) ороод таг болдог ба тэнд чухам юу болж байгааг гаднаас нь хянах ямар ч боломж байхгүй болгосон юм. Санал өгсөн хүн санал минь зөв бүртэгдсэн, тоологдсон болов уу гэдэгт одоо хүртэл хүртэл эргэлзээтэй үлддэг. Тэгэхлээр энэ "далдын хар малгайтай" "ардчилсан" сонгууль гэгч нь шударга үнэн, тунгалаг ил тод байдаг гэсэн тунхаглалтай нь амьдрал дээр нийцэж байна уу?

Ийм машины түүх Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers гэгчээс эхэлсэн ажээ. 19-р зууны сүүлээр “Сонгуулыг луйвраас хамгаалж саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” гэж энэ шинийг бүтээгчийг тэр үед бүгд шагшран магтаж байв. Санал тоолох машиныг анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан нь өнөөдрийн электрон сонгуулийн эхлэл байв.

Хэрэглэж эхэлсэн цагаасаа л хойш сонгуулийн санал тоолох машинууд нь байнгын шүүмжлэлүүдэд өртөж алдаанууд гаргаж дүнгүүдийг буруу нэгтгэж эрүүл ухаанаар тайлбарлах боломгүй сэжигтэй тохиолдолууд гаргаж байнгын шуугиан хэл ам дагуулж иржээ. Энд цөөхөн хэдийг нь дурдъя:

• АНУ-ын ардчилсан намын төлөөлөгч Al Gore АНУ-ын 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушаас саналын тоогоор арай давамгай явж байсан, бүр ялсан гэж зарлаж баяраа тэмдэглэж байсан боловч санал тоолох машины эцсийн дүнгээр их сэжигтэй нөхцөлд ялагдсан юм. Жишээ нь, Florida мужийн Volusia County тойрогт сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналуудыг хасч тоолж бүүр - 16 022 санал (өөрөөр хэлбэл, Ал Гор ийм саналын өртэй гарсан! гэсэн үг юм! ) гэж гаргасан нь тогтоогдсон юм. Яагаад сонгогчийн саналыг маш найдвартай үнэн зөв тоолдог гэж сурталчлаад байсан машин бүүр хасах дүнг гаргав аа? Хасах тэмдэгтэй дүн гарах өөрөө хэлбэл саналын "өртэй" гарах огт боломжгүй билээ! Энэ асуудлыг нэг комисс томилж шалгуулсан гэх боловч саналын машинуудын санал хадгалагч электрон картууд нь алга болсон гэдэг шалтгаанаар юуг ч яг таг тогтоож нотолж чадаагүй өнгөрсөн байна. Гэхдээ саналын эцсийн үр дүнг санаатайгаар өөрчилсөн байна гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байсан гэдэг ба гагцхүү нотолж чадаагүй учир нөгөө тал нь "ялсан" юм. 2000 онд хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн асуудлын хувь заяаг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш сонгогчдын олонхийн саналыг авч ялсан уу гэдэг том асуулт нээлттэй үлдсэн билээ... Үүний дараахан 2001 оны 9-р сарын 11-нд аймшигт явдал эхэлж энэ бүхэн бараг мартагдсан юм. (1)

• Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулийн 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж шийдвэр гаргасан юм. Учир нь сонгуулийн санал тоолох компьютерийн программыг "арга заль хэрэглэсэн программ хангамжаар" сэм солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн шинжээчдийн дүгнэлтийг засгийн газар нь зөвшөөрч хүлээн авсан юм.(2)

• Германд 2005 оны Бундестагийн сонгуулийг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулийн компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль явуулж хуучин үзэг цаас барьдаг аргаараа дахин өгөх хэрэгтэй болж байсан байна.(3) • 2006 онд АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулийнн машинуудад эвдрэл, алдаа доголдлууд гаргасан байна. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 ноцтой алдаанууд гарсан гэж мэдэгдсэн юм. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) энэ асуудлыг мөрдөх хэрэгтэй болж байсан байна...(4)

• 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакеруудын групп) Nedap сонгуулийн машины үйлдвэрлэгчдийн хийж байсан "Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник…" гэсэн мэдэгдлийг бүрэн няцааж Голландын хакер клубтэй хамтарч телевизийн шууд нэвтрүүлгээр Nedap санал тоолох машины программ хангамжид 5-хан минутын дотор ноцтой өөрчлөлтүүд хийж бүүр дээр нь шатар хүртэл тоглож үзүүлсэн ажээ. (5)

• 2006 оны 10 сард мөн энэ ССС хакер бүлгийн залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал нэгтгэн тоологчийг нь сэм янзалж эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар бодит саналуудыг нэгтгэн тоологчид оруулсны дараа нэг намын авсан намаас хасч тодорхой нэг намын санал дээр тоог нь нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай болмжийг нь батлан үзүүлсэн байна. (6)

• 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн хүчтэй шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоосонбайна.(7)

• 2008 оны 8 сард Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулийн машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгснөөр сонгуулийн машины программ дахь "алдаа" нь илчлэгдэж тэр "алдаа" нь нийт 10 жилийн хугацаанд сонгогчдын саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар нотлогдож фирм нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн ажээ.(8)

• Шотланд улс 2008 онд, одоо Монголд хэрэглэж байгаа санал тоолох машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулын хуудсыг сканерддаг машинаар сонгууль явуулсны дараа санал тоололт нь худлаа болсон гэдэг нь батлагдсан байна. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан байна. Цахим сонгуулийн систем нь ингэж итгэл найдварыг өндөр хэмжээнд алдсаны эцэст Шотландын засгийн газар дараа дараагийн сонгуулийг цаас харандаагаар авахаар тогтож хуульчилсан байна. (9)

• Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Электрон машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)

• Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулын машинуудаа хог болгон устгалд оруулсан байна. 2010 оны 10 сарын 6-нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen санал тоолох машинаар сонгууль явуулахаасИрланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдсэн юм.(11) Монгол улс нэр бүхий хэдхэн улстөрчдийн лоббигоор СЕХ-д нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй, АНУ-ын “Dominion voting” компанийн санал тоолох машинуудыг оруулж ирсэн ба ийм машинаар сонгууль явуулсны дүнгээр АН засгийн эрхэнд гарсан байгаа билээ!!!

• Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэтхэн "гацаж" үүнээс болж сонгуулийн нэгдсэн дүнгээ гаргаж чадахгүй 10 (!) хонож байсан тохиолдол ч байдаг байна. Санал тоолох машинаас болж улс орон даяараа сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж Джордж Буш, Альберт Гор нарын хэн нь ерөнхийлөгчөөр сонгогдсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л сая мэдэж байжээ. Энэ үед ихэнх хүмүүс сонгуулийн дүнд анхаарахаа нэгэнт больсон байсан ба америкийн сонгогчдыг энэ бүх алдаа завхарлууд нэгэнт болж өнгөрсөөн гэдэг фактын өмнө тавьсан ажээ!

• “Dominion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн том луйвар хийсэн нэг жишээ бол 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад нэмэгдэж байна" эсвэл бүүр"Өгсөн санал эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос маш их гарч байсан учир олон нийтийн зүгээс мөрдөн шалгалт явуулж Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгуулж байжээ.

• Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацснаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан байна. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон ажээ...

• Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж яг санал хураалтад 1230 хүн оролцсон юм. Гэтэл сонгуульд оролцсон хүний тоог санал тоолох автомат машин 1760 гэж гаргажээ. Энэ бол тэнд 530 "амьгүй албатууд" хаанаас ч юм сэм гарч ирж "хэрэгтэй хүндээ саналаа өгсөн" гэсэн үг юм.

• Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг машин нь гацсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас өөр машин авч сум руу хүргэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан ажээ.

• Санал тоолох машиныг олон арван тэрбум төгрөгөөр худалдан авч оруулж ирж байх үед "сонгуулийн эцсийн дүн 1 цаг хүрэхгүй хугацаанд нэгтгэгдэж гарна" гэж амлаж сурталчилж байсан билээ. Гэтэл СЕХороо 2012 оны сонгуулиар нэгдсэн дүнгээ өмнө нь гараар тоолж байснаас ч удаан буюу бүүр 5 хоногийн дараа албан ёсоор мэдээлсэнийг бид юу гэж ойлгох вэ?

Дээр нь саналыг буруу тоолдог, бүр зориуд буруу тоолуулж хэрэгтэй нэр дэвшигчийг гаргаж ирэх боломжууд байгааг яах вэ? Энэ нь хэнд ашигтай вэ?... яагаад ийм машиныг оруулж ирэх болов оо? Ийм жишээнүүдийг тоочоод баршгүй ээ.......

Тэгэхлээр энэ сонгуулийн машин чинь хуйвалдааны зэвсэг болж ардчилалд аюул авчирдаг байх нь ээ…?! "Машин л ийм дүн гарсан шүү дээ" гээд л гүйцээ гэж үү?!

Яагаад дэлхийн олон улс орнууд огт хэрэглэхгүй байгаа, хэрэглэж үзсэн нь зарим нэг нь бүүр татгалзаад байгаа сонгуулийн санал тоолох машинуудыг 1 сая 700 хан мянган санал өгөх эрхтэй сонгогчидтой Монгол улсад оруулж ирэх болов оо? Гадаадад бичсэн программ хангамжаар ажилладаг энэ машин манай төр засгийг бүрдүүлээд байгаа юм биш үү?!

Атомын цахилгаан станц бусад улс барьснаа унтрааж, цөмийн хөтөлбөрүүдээсээ татгалзаж байхад хэдхэн хүн Монголд атомын цахилгаан станц бариулна хэмээн улайран зүтгээд байгаа нь хэнд ашигтай вэ, сонгуультай ижил хорт явуулга биш үү. Энд ганцхан л хариулт бий.

Нэр бүхий тодорхой хэдхэн “улс төрчдийн" бүлэглэл энэ бүхнийг гадныхны зааварчлагын дагуу санаатайгаар төлөвлөгөөний дагуу зориуд хэрэгжүүлж ирсэн гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой биш гэж үү. Анх сонгуулийг автомат машинаар тоолох саналыг дэвшүүлж батлуулахад хамгийн их лоббидож хүчин чармайлт гаргасан нь З.Энхболд юм. Өнөөдөр тэгвэл энэ хүн хэн болсон байгаа билээ? ...Түүний энэ хүчин чармайлтаар АН сонгуульд ялж тэр өөрөө УИХ дарга буюу Монгол улсын төрийн гурван өндөрлөгийн нэг болсон байгаа!?..

Сонгуулийн санал тооллох машиныг нийт дүнгээ хэрхэн яаж гаргаж байгааг нь хянах боломжгүй байдаг. Бас энэ машинууд нь сонгогчдын өгсөн саналуудыг зөв тоолсон уу гэдгийг, дараа нь нэгтгэж тоолдог машин нь зөв нэгтгэж дүнг гаргаж байгаа эсэхийг хянах мэдэх ямар ч боломжгүй юм. Энэ машинуудын программ хангамжийн ажилладаг алгоритмууд, кодуудыг нь судалж шалгаж тестэлж болохгүй, яагаад гэвэл АНУ-аас худалдан авсан гэрээний дагуу сонгуулийн энэ машиныг нээж онгойлгож ч болохгүй, үйлдвэрлэгч компанийн арилжааны нууц гэдгээр халхлан алдаатай ажиллаж байсан ч нээж кодын түвшинд шалгах, тестлэхболомжгүй юм. Энэ олон "болохгүй, боломжгүй" гэсэн саадуудыг зориуд тавьсан байгаа… Гэтэл олон хүмүүс Монголд нэг л юм олон жилийн турш болохгүй байгааг дотроо мэдэрч эхэлсэн бөгөөд ... харин чухам юу вэ гэдгийг, яагаад вэ гэдгийг одоохондоо сайн мэдэхгүй, ойлгохгүй төсөөлөхгүй байж магадгүй юм...

Эсвэл зарим нэг нь "тэнэгийн дотор амгалаан" гээд сууж байгаа...

Эцэст нь хэлэхэд, гар утасных шиг нүдэнд үл үзэгдэх радио долгионоор дамжин гадна талаас нь сэмхэн нэвтэрч удирдаж болох эсвэл бүүр дотор талынх нь программ хангамжийг амархаан өөрчилж удирдаж болох сонгуулийн ийм машинуудыг ашиглаж гэмт сэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс ардчиллын зарчмуудыг уландаа гишгэж нийт ард түмнийг араар нь цэвэр тавьж өөрсдөө хуурамчаар "сонгогдон" Монгол улсын засгийн эрхийг булаан авч чадах боломжийг бүрдүүлсэн байгааг ойлгох ёстой! Дараа нь тэд нар төрд гараад гаднаас "зөвлөсөн" хуулиудыг нь дээдлэн бас өөрсдийнхөө ашиг сонирхолд тохируулан хийж жирийн гэнэн хүмүүсийн нүдэн дээр бол өөрсдөө хууль боловсруулж баталж байгаа мэт дүр эсгэж дараа нь нийт монголчууд тэр харийн угшилтай хуулиудыг нь хонь шиг дээдлэн амь зууж байгаа...

Сонгогчдын өгсөн саналуудыг өөрчлөхийн тулд ийм зальт аргууд хэрэглэснийг нь хожим илрүүлэх бараг боломжгүй шүү гэж дэлхийн IT мэргэжилтнүүд үргэлж анхааруулж байгаа ба хэргийн учир нь ийм гэмт үйлдэл хийсэн гэх ямар нэгэн ул мөр бараг үлддэггүйд байгаа юм!

Ер нь олон хүн тэр программ хангамжийг нь бичихэд оролцдог ба иймээс тэд энэ программд шууд хандах боломж, чадавхитай байдаг байна. Хэрэв тэдний хэн нэг нь өөр хэн нэгний даалгавраар ямар нэгэн нууц exe код сэм бичиж дараа нь тэр программ хангамжийг тооллогын бүх машинуудад суулгасан бол бүхэл орон даяар хэдэн зуун мянган саналыг ч өөрчлөн луйвардах боломжтой. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм.

Яг ийм байдал одоо Монголд бодитоор хэрэгжиж байна. Цайлган сэтгэлтэй, гэнэн монголчуудыг өнөөгийн эрх баригчид өөрсдөө ийм гарцаагүй байдалд түлхэн оруулсан байгаа билээ... Тэгэхээр одоо болж байгаа сонгуулийн сурталчилгаа, уралдаан өрсөлдөөн гэх мэт нь мөн чанартаа зөвхөн харанхуй хүмүүст л зориулсан эмгэнэлт жүжиг юм.

Хамгийн гол нь монголчуудыг ингэж хошгируулж талцуулж байгаад саналыг нь өгүүлж энэ сонгуулиа ирцийн хувьд хүчинтэй болгох нь л чухал байгаа ... Харин дараа нь саналуудыг "далдын хар малгай өмссөн" санал тоолох машинууд "шударгаар тоолж" илбээ үзүүлж "хэрэгтэй нэр дэвшигчийг нь" ялсан гэж зарлана, тэгээд л гүйцээ...жүжиг дуусав... хөшиг хаагдлаа...алгаа ташаарай....!?

Би зөнч Ванга биш ээ, гэхдээ 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг урьдчилаад хэлчихье... Ардчилсан намын нэр дэвшигч л давж туг тойрон дэвэх болов уу даа ...

Ч. Өрлөг bolor.info

Жич: Санал тоолох машиныг "техникийн дэвшил, XXI зууны хөгжил" энэ тэр гэж сургаар санагдаж байгаагаараа "эрх чөлөөтэй" худал бурдаг, түүхэн үнэнийг уран сайхны киногоор төсөөлдөг зарим нэг "сайн дурын" гэнэн хүмүүсээс "та ингэхэд ер нь гар утас тань хэрхэн яаж ажилладаг зарчмыг мэдэх үү" гэж асуух хэрэгтэй байх ... Тэгээд хэрэв ажиллагааны зарчмыг нь ойлгож эсвэл ядаж багцаалж төсөөлж байгаа бол ийм санал тоолох электрон машинуудаар юу далдуур "амжуулж" болохыг эргэцүүлэн бодохыг зөвлөж байна...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавьж болно. Гагцхүү монгол хэл дээрх энэ эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


Та бүхэн энэ талаар ямар бодол, байр суурьтай байгаа вэ?


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

tuulaihan
0 # tuulaihan 2011-09-22 14:29
Quoting tuulaihan:
hi


ene kinog yaj uzeh ve? unshaad l baih um. Bolohgui bna
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mon24
0 # mon24 2011-10-05 16:45
Яг одоо АНУ-д Нью-Йоркт бас зарим том хотуудад эсэргүүцлийн цуглаан жагсаалууд болж байна. OCCUPY WALL STREET Энэ эсэргүүцлийн давалгаа Америкийг аажмаар нөмрөн авч байна гэж NYT Reuteirs мэдээлж байна, манай хэвлэлүүд бараг таг чиг :oops:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zuudchin
0 # zuudchin 2011-10-27 15:28
Ene kinog yaj uzeh ve. unshaad tag bolchkhood biana
Mongoliin ali neg TV-eer garsan uu
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dad
0 # dad 2011-10-27 15:44
интернетийн хурд чинь муу байна гэсэн үг би үзэж болж байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dadido
0 # dadido 2011-11-01 18:22
энэ киног яаж татаж авах уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
0 # zochin 2012-02-27 18:40
Kino garahgui bna, bolomjtoi bol subtitle-iig ni tusad ni tathaar tawiad uguuch
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Саруул
0 # Саруул 2012-06-20 22:34
zeitgeist баримтат киног 3 ангийг нь бүрэн эхээр нь орчуулж өгөөч
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-06-20 22:41
Quoting Саруул:
zeitgeist баримтат киног 3 ангийг нь бүрэн эхээр нь орчуулж өгөөч

Аль хэдийнэ монгол хэл дээр орчуулж "Эрин цагийн дуудлага" нэрээр гаргасан байгаа шүү дээ 8)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-23 18:10
Админ зөвшөөрвөл гого, мэдиафайр дээр татахаар байрлуулаад өгье :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-24 22:59
Quoting Зочин:
Админ зөвшөөрвөл гого, мэдиафайр дээр татахаар байрлуулаад өгье :-)


Гого дээр 6 хэсэг болгоод тавилаа, Winrar эсвэл ижил төрлийн програм ашиглаад нийлүүлээрэй.
1-р хэсэг: http://share.gogo.mn/82O9kn2YFV83361340448062
2-р хэсэг: http://share.gogo.mn/UL8Bux8qgl34881340449101
3-р хэсэг: http://share.gogo.mn/KJfKsVS8sh80591340450499
4-р хэсэг: http://share.gogo.mn/9j1zZpw9Nt78811340452088
5-р хэсэг: http://share.gogo.mn/1C7ixQ79aH77971340453593
6-р хэсэг: http://share.gogo.mn/SF8UQmDDc226761340453608
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-06-25 13:10
Эндээс татан авсан бол чанарын шаардлага хангахгүй ээ! DVDRip нь 1Гбайт орчим хэмжээтэй болсон байгаа. Сайтны емайлаар хандаарай. Хүний хийснийг сэмхэн үзчихээд юу гэж бодож байгаагаа бичих ч үгүй байгаа олонхид татан авч үзэх ойлгох бараг хэрэггүй байгаа болов уу даа. Иймээс татан авахаар тавиагүй. ;-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол Залуу
0 # Монгол Залуу 2012-06-29 22:53
Эд нарт чинь эдийн засгийн ямарч тодорхой ойлголт байдаггүй зүгээр л хүмүүсийн сонирхол дээр тоглоод л сууж байдаг юм биш үү? Ямарч ухамсар, сэтгэн бодох чадвар байхгүй. Хамгийн гол нь бусдын өмнөөс нийт хүн төрөлхөтөний өмнөөс энэ ажилыг нь хийж чадна гэж амлаж авчихаад ямар ч үүрэг хариуцлага үүрэхийг хүсдэггүй тэр тухай ямарч ойлголт итгэл үнэмшил байхгүй ёстой сонин товарищууд бидэнд эдийн засгийн хичээл заагаад л бидний амьдралаар алсаас наадаад л бид нар энэ тухай нь ямар ч мэдээлэл байхгүй орос ах шигээ бодож тэнэг юм шиг дагаж далдаганаад л байж байдаг. Одоо бодохоор ичиж үхмээр юм уу боож алмаар юм уу. Яг ингэж болдог гэвэл энийг чинь монголын захын пацаан ч чадна ш дээ. Юун Харвард Стэнфордын диплом.Уур хүрчлээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-30 01:33
Quoting админ:
Эндээс татан авсан бол чанарын шаардлага хангахгүй ээ! DVDRip нь 1Гбайт орчим хэмжээтэй болсон байгаа. Сайтны емайлаар хандаарай. Хүний хийснийг сэмхэн үзчихээд юу гэж бодож байгаагаа бичих ч үгүй байгаа олонхид татан авч үзэх ойлгох бараг хэрэггүй байгаа болов уу даа. Иймээс татан авахаар тавиагүй. ;-)


Уучлаарай таньд талархахаа мартжээ баярлалаа таньд. Үнэхээр үзье гэж байгаа хүнд бол чанар хамаагүй мэт :-)

"Эрин цагийн дуудлага" нэвтрүүлгийг үзээд хоосон аягандаа тодорхой хэмжээний ойлголттой, итгэл үнэмшилтэй болсон болохоор тухайн үед сонирхоогүй.
Сая үзэхэд 2008 оны хямралыг хэзээ, хэн, яасан талаар гарч байгаагаар харав, харин "Эрин цагийн дуудлага" нэвтрүүлэг үзээгүй байсан бол энгийн нэг кинонууд дундах кино мэтээр л хүлээж авах байж. Яагаад гэхээр "Эрин цагийн дуудлага" дээрхи шиг "бидний амьдарч байгаа энэ нийгэм болохгүй болчоод байнаа" гэж ганц ч удаа энэ кинонд хэлсэнгүй шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-30 01:50
Quoting Монгол Залуу:
Эд нарт чинь эдийн засгийн ямарч тодорхой ойлголт байдаггүй зүгээр л хүмүүсийн сонирхол дээр тоглоод л сууж байдаг юм биш үү? Ямарч ухамсар, сэтгэн бодох чадвар байхгүй. Хамгийн гол нь бусдын өмнөөс нийт хүн төрөлхөтөний өмнөөс энэ ажилыг нь хийж чадна гэж амлаж авчихаад ямар ч үүрэг хариуцлага үүрэхийг хүсдэггүй тэр тухай ямарч ойлголт итгэл үнэмшил байхгүй ёстой сонин товарищууд бидэнд эдийн засгийн хичээл заагаад л бидний амьдралаар алсаас наадаад л бид нар энэ тухай нь ямар ч мэдээлэл байхгүй орос ах шигээ бодож тэнэг юм шиг дагаж далдаганаад л байж байдаг. Одоо бодохоор ичиж үхмээр юм уу боож алмаар юм уу. Яг ингэж болдог гэвэл энийг чинь монголын захын пацаан ч чадна ш дээ. Юун Харвард Стэнфордын диплом.Уур хүрчлээ.


Үгүйдээ тэд сэтгэж байгаа, хүмүүс тэднийг олж анзаарахгүй байх тал дээр бүхнийг хийж байгаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Eddymn
0 # Eddymn 2012-07-09 07:42
2008 оны санхүүгийн хямрал нь өөрөө хэт утопи үзэл санаанд дээр үндэслэсэн төгс өрсөлдөөнт зах зээл, Неолиберал үзэл санаанаас сул талаас үүдэлтэй. Хүний өөрийн шунал, хэт хувийн ашиг сонирхолын араас хөөцөлдсөний үр дүнд зах зээл Үл үзэгдэгч гараар өөрийгөө зохицуулан хөгжиж нийгмийн бүх гишүүдийн сайн сайхан хангагдана гэсэн хэт мөрөөдлийн үр дүнд төрийн бага оролцоог дэмжсэнээр хяналтгүй бизнес монополууд эдийн засгийг сүйрүүлж өөрсдөө туйлын баяжих эхлэл тавигддаг. АНУ-ын чөлөөт зах зээлийн хамгийн том сул талыг энэ кино харуулсан. Энэ нь сүүлдээ Чөлөөт зах зээл бага төрийн зохицуулалт гэсэн уриа лоозон дор цөөн хэдэн хүн нийгмийн хамаг баялгийг шударга бусаар цөлмөх арга хэрэгсэл болсон. Монгол Улсад ч гэсэн ийм ажиллагаа явагдаад эхэлсэн. Та нар Монголын Ипотекийн Корпораци гээд энэ хэдэн дампуурсан АНУ-ын инвестмент банктай адил зүйл хийгээд байгаа байгууллагыг хар. Банкууд гаргасан зээлээ ахиж хөрөнгө болгоод хэд дахин томруулж EXCESSIVE (by Volker)ашиг олж байгааг харж болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монголоо хө
0 # Монголоо хө 2012-07-19 06:24
Би америкт санхүүгаар сурдаг... энэ киног 2-ч санхүүгийн багш маань хичээлээ шахаж цаг гаргаж байгаад үзүүлсэн... энэ ч аймар шуугуулж байгаадаа... монголчууд минь ч үзэж ойлгож цааш нь ухаад бүр өөрийн болгоод энүүгээр ажиллах биш энүүнээс монголын эдийн засгаа хамгаалах ачтай үйлс нэгдээсэй гэж хүсэж байна... энэ том ажлыг эхлүүлсэн ЮБМэйндээ баярлаж байгаагаа хэлмээр байна...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
enkhbat
0 # enkhbat 2012-11-06 19:10
Сайн байна уу би үл хөдлөх хөрөнгө зуучлалийн компанид ажилЛАдаг юм. энэ киног шинээр орж байгаа ажилчдад үзүүлэх сонирхолтой байна. Яаж бичлэгтэй нь авах вэ. холбогдох емайл-ээ өгөөч

Хариу тус сайтны Холбоо барих линкийг дар!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
BC
0 # BC 2013-02-27 20:09
Маш их баярлалаа. Маш гоё гоё баримтат кино байна. Та Монголын нийгэмд үнэхээр бодиттой, маш чухал зүйлүүдийг хийж байна. баярлалаа. Энэ вэбсайтыг цааш нь аль болох олон хүмүүст хүргэнээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс