zeitgeist 1

 

Киноны нэр: Zeitgeist 1 : The Movie / Эрин цагийн дуудлага 1 : Нэгэн түүх
Улс: АНУ
Гарсан он: 2007 . 6 . 26
Жанр: Баримтат кино
Найруулагч: Питер Джозеф Мерола / Peter Joseph Merola
Хэл: Орос хэл дээр орчуулгатай 
Үргэлжлэх хугацаа: 118 минут / 1-р ангийг бүтэн үзэж болно

Киноны тухай товчхон:

Zeitgiest 1 : The Movie баримтат кино 2007 оны 6-р сарын 26 нд анх гарсан цагаасаа хойш дэлхий дахинд олон олон сая үзэгчидтэй болсон юм. Энэ киног анхнаасаа мөнгө олох арилжааны зорилгоор бүтээгээгүй учир Google Video ба BitTorrent сүлжээгээр албан ёсоор цацагдан түгээгдсэн юм. Энэ 1-р анги - Zeitgiest : The Movie нь гурван хэсгээс бүрддэг: шашин гэж чухам юу юм бэ, 2001 оны 9-р сарын 11-ны үйл явдлын албан ёсны тайлан дүгнэлт үнэнд нийцэж байна уу, АНУ-ын Холбооны Нөөцийн Систем /бүх дэлхийн төв банк гэсэн үг/ хэрхэн байгуулагдсан, жинхэнэ эзэд нь хэн болох тухай өгүүлдэг.  Энэ кино 2008 оны  Activist Film Festival  V кинонаадмын нэг тэргүүн шагналыг хүртсэн юм.

 

Монгол хэл дээр

 

Англи хэл дээр:

Орос хэл дээр:


Библийн домог, 2001 оны 9-р сарын 11-ны хорлон сүйтгэх ажиллагаа ба Төв банкны толгойлсон өнөөгийн энэ мөнгө-зээлийн системийг чухам юу нэгтгэж байна? Энэ бол хэдэн зуун жилийн турш хүн төрөлхтөнг боолчлоход үйлчилж ирсэн тэр худал хоосон зүйл юм!

Хэн, ямар зорилгоор шашинг үүсгэсэн, одоо хэнд үйлчилж байдаг вэ?
9-р сарын 11-ны террорын ард хэн байна вэ?
Хэн, яаж дайнаас ашиг хонжоо унагаж байна вэ?
Жирийн дундаж америк хүн жилийн 4 сарыг хэний төлөө ажилладаг вэ?
Террористуудтай хийж байгаа тэмцэл гэгч яагаад мөнх үргэлжилж болох вэ?
Одоогийн энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хэний ямар зорилгод үйлчилж байдаг вэ?
Зугаа цэнгээний энэ их үйлчилгээ, үйлдвэрлэл хэнд, юунд хэрэгтэй вэ?


Хүн төрөлхтөнд Дэлхийн Засгийн Газар гээч ямар ирээдүйг бэлдэж байна вэ?

Энэ 3 ангит баримтат кино нь эрт дээр үеэс өнөөг хүртэл хүмүүсийн дотоод ухамсар, олон нийтийн санаа бодлыг далдаас зориуд төөрөлдүүлэн удирдаж ирсэн олон баримтуудыг илчлэн судлаж өөрийн дүгнэлт хийх боломжийг олгохын зэрэгцээ биднийг өдөр бүр алхам тутамд ТВ-ийн дэлгэц, сонин хэвлэл, нийтлэлүүдийн нүүрнээс "балбаж" ихэнхи маань яг хэлж бичиж байгаа байдлаар нь төсөөлж хүлээн авч сургасан одоогийн энэ байдал нь үнэн хэрэг дээрээ яг бодит үнэн байж чадаж байна уу гэдэг талаар эргэцүүлэн бодоход хүргэдэг.

Хэдийгээр энэ кинонд голчлон АНУ-д болж байгаа үйл явдлуудын талаар өгүүлэх боловч энэ кино нь хүн төрөлхтний орчин үеийн түүх, санхүү - эдийн засаг, улс төрийн бодлогын гол зарчмууд болон арга үйл ажиллагаануудыг ойлгох, манай улсын нэн шинэ түүхэд ижил төстэй олон үйл явдлууд болж өнгөрсөн ба одоо өрнөж байгааг, ойрын ирээдүйд өрнөх маш өндөр магадлалтай байгааг олж харахад  туслах болно.

Одоо өрнөж байгаа үйл явдлуудын цаад мөн чанарыг ойлгож ухаарсны дараа Та эдгээр болон бусад олон асуултуудад бие даан хариултаа өгч чадах болно.

Албан ёсны сайт нь : www.zeitgeistmovie.com

ЭНЭ 3 АНГИТ АЛДАРТ БАРИМТАТ КИНОГ МОНГОЛ ХЭЛЭЭР БҮРЭН ОРЧУУЛЖ НОМ БОЛГОН ГАРГАСАН БОЛНО.  Энд дарна уу!!!

Таны сэтгэгдэл ...

 



 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Ганбаа
0 # Ганбаа 2010-11-07 01:57
сайн бна уу 3-р анги 2011/10/15 нд 30 гаруй орны 60 кинотеатрт гарах гэж байгаа гэсэн Та монгол хэл дээр орчуулах уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Жирийн нэг монгол эр
0 # Жирийн нэг монгол эр 2011-01-24 11:16
Орчуулж олны хүртээл бологоход монгол улсд их буян болно доо.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
byna
0 # byna 2011-03-07 15:34
Zeitgeist moving forward кино орчуулагдсан. Эдгээр кинонууд болон хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг www.thezeitgeistmovement.mn хаягаар орж үзэж болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 15:04
Библи еврейчүүдийн зохиосон номлол. Еврейчүүд мөнгө олохдоо Библийг ашигладаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс