earthling


Нэр:
Энэ гариг дээр хамтдаа амьдрагсад / Earthlings
Гарсан он : 2003
Жанр: Баримтат кино
Улс: АНУ
Найруулагч: Шон Монсон
Тайлбарыг уншсан: Хоакин Феникс
Хөгжим: Моби
Авсан шагналууд: Сан Диего кино наадам/2005/,Бостон олон улсын кино наадам/2005/, Artivist кино наадам/2005/-уудын баримтат киноны тэргүүн шагналууд

 

Киноны тухай товчхон:

Дэлхий нэртэй манай энэ гариг дээр амьдарч  байгаа  хүмүүс, амьтад,  шувууд бүр  хорхой  шавьж хүртэл энэ дэлхий дээрхи хамтдаа амьдрагсад юм. Амьтад, шувууд ер нь бүх амьд организм бол хүмүүс бидэнтэй адилхан амьдрах, мэдрэх, айх мэдрэмжтэй бөгөөд оюун ухаант хүмүүс бид тэдгээр "бага дүү нартаа" хүндэтгэлтэй хүнлэг харьцаж байх ёстой юм...

Энэ баримтат кинонд орчин үеийн механикжисан, автоматжисан, дээд зэргийн ашиг унагахад чиглэсэн мал амьтад ба шувууны аж ахуйнууд, загас агнуур нь манай гаригийн хэмжээнд  ямар том сөрөг нөлөөнүүд үзүүлж байгааг өгүүлдэг...

Та супермаркетаас зүсэж савласан мах, загас худалдан худалдан авахдаа бас өнөө үед мал амьтдыг хурдан өсгөж томруулахын тулд тэдний биед нь байнга шахаж байдаг өсөлтийн стимуляторууд болон олон төрлийн эмүүд /антибиотикууд/ -ыг мөн хамтад нь худалдан авч байдаг. “Орчин үеийн эрчимжсэн” эдгээр аж ахуйнууд дээр мал амьтад, шувуудыг ямар орчин нөхцөлд хашиж зөвхөн юугаар тэжээж байдаг мөн энэ нь эдгээр мал амьтад, шувуудыг ямар их айдас дарамтад оруулж, ямар аймшигтай өвчлөлд хүргэдэг болох тухай үзэх болно.

Та супермаркетууд дахь савласан махан бүтээгдэхүүний сав баглаан дээрхи гоё сайхан шошго, сурталчилгаанууд бол хоосон үлгэрүүд гэдгийг нэгмөр ойлгох болно. Мөн мал амьтдын бөөнөөр хорих газрууд болж хувирсан орчин үеийн эдгээр аж ахуйнууд дээр мал амьтдыг хэт олноор нь нэг дор байлгах болсноос шалтгаалан тэндхийн бүх амьтдын асар их бохирдол нь өвчнүүдийг цаашид мутацид орж шинээр үхрийн галзуу, шувууны ханиад зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй өвчнүүд үүсэх гол шалтгаан болж байгааг харах болно.

Далай тэнгисээс агнасан загас, хүнсний бусад бүтээгдэхүүнүүд нь орчин үеийн далай тэнгисиийн бохирдсон усны химийн, газрын тосны, биологийн ба цэргийн бохирдлуудыг өөрсдийн биеэр шүүж хүмүүс бид тэдгээрийн иддэг болох тухай мэдэж авах болно.

Эцэст нь богинохон бүх амьдралынхаа туршид зовж шаналж өвдөж "доромжлуулж" эцэст нь аймшигтай харгис тамлалтанд үхсэн амьтдын махаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн хүмүүс бидний бие, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа тухай эргэцүүлэн бодоорой...

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Enkhjargal
0 # Enkhjargal 2011-03-22 16:35
Эдгээрийн аймшиг аюултайг ойлгосон нэгэн нь шууд хийж чадах бүхнээ хийж эхлэх нь зүйтэй байх. Таний сайтыг дөнгөж өнөөдөр нээлээ. Санал нэг байна. Таньд амжилт хүсье. Өөрийн үзсэн харсан, мэдсэн сурсанаасаа хуваалцаж, Монголчуудаа энэ аюулаас сэрэмжлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна. Таньтай хэрхэн холбогдох вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-03-31 12:20
Quoting Enkhjargal:
Эдгээрийн аймшиг аюултайг ойлгосон нэгэн нь шууд хийж чадах бүхнээ хийж эхлэх нь зүйтэй байх. Таний сайтыг дөнгөж өнөөдөр нээлээ. Санал нэг байна. Таньд амжилт хүсье. Өөрийн үзсэн харсан, мэдсэн сурсанаасаа хуваалцаж, Монголчуудаа энэ аюулаас сэрэмжлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна. Таньтай хэрхэн холбогдох вэ?

хаягаар имэйл бичиж болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс