o deception
Үнэн байдал одоо хариу цохилтоо хийж байна!

Оригинал нэр: The Obama Deception 
Нэр: Обама гэдэг заль мэх - Нүүрэндээ зүүсэн баг нь одоо хуурч байна
Гарсан улс: 2009
Гарсан он: 2009-2012
Жанр: баримтат кино, эрс хатуу шүүмжилсэн баримтат материал
Үргэлжлэх хугацаа: 01:51:22


Киноны тухай:

Ихэнх хүмүүс үнэн хэрэг дээрээ өөрийгөө нөлөөнд амархаан автдаг зөөлхөн баримлын шавар шиг [сэтгэхүйтэй] гэдгээ бас түүнийг нухаж дуртай дүрсээ хийж байдаг гарууд бол телевизор, сонин сэтгүүлүүд ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэдгийг сайн ойлгож ухамсарлаж чадахгүй байгаа юм. Мөн янз бүрийн дүрс хийдэг загвар нь бол Ерөнхийлөгч гэдгийг бас сайн ухаж ойлгодоггүй. Ийм баримлын шавраар ямар дүрс хийх нь түүнийг нухаж байгаа гарууд нь хэнийх, мөн хэний загвараар үүнийг хийж байгаагаас шууд шалтгаалдаг. Бас энэ гарууд нь хэнд харьяалагдаж байгаагаас, мөн хэний эрх мэдэлд байгаагаас бүрэн шалтгаалдаг.

Энэ баримтат кинонд баримлын шавраар (хүмүүс олон нийтээр гэсэн үг!) яаж дурын дүрс хийдэг энэ ажиллагааг бүх талаас нь дэлгэрэнгүй өгүүлж харуулдаг.

Энэ киног бүтээгч Алекс Джонс бол шүтээн биш, бас бурхан ч биш ээ. Хүн бүхэнд хүчтэй талууд байдаг, гэхдээ хэзээд маргаантай жижиг сажиг зүйлүүд бас байдааг. Гэсэн ч түүний энэхүү эхлэл нь, энэ үйл ажиллагаа бол бидний ирээдүй чухам ямар байхыг шийдэхэд үнэлж баршгүй чухал юм. Ийм кинонуудыг АНУ-ын телевизийн сувгуудаар үзүүлдэггүй юм аа, хэрэв үзүүлчих юм бол нөгөө баримлын шавар (олон нийтийн санаа бодол, ойлголт төсөөлөл нь гэсэн үг) нь нэг тийм шал өөр хэлбэр дүрстэй болсон байх болно. Энэ нь түүний эзэнд тун уршигтай, бас гэнэтийн санамсаргүй байх болноо.

Энэ киноны рецензи:

Хэрэв хэн нэгэн мэддэггүй бол Алекс Джонс бол өөрийнх нь хэлж байснаар “мэдээллийн дайны жадны зэв” юм. Джонс бол өдөр бүр хэдэн зуун сонсогчдод хүрч байдаг үндэстний хэмжээний радиохөтлөгч хүн юм. Тэрээр өмнө нь 20 гаруй баримт кино найруулж бас продюсороор нь ажилласан юм. Хамгийн сүүлчийн баримтат кино нь “Обамагийн заль” (The Obama Deception). Энэ киног тэрээр яаралтай бүтээж гаргасан нь энэ кино нь түүхийн тэр мөчид хичнээн чухал байсныг нь гэрчилж байгаа юм. Хэзээ ч тийм олон хүмүүс манай иргэдэд бидний амьдарч байгаа энэ орчин, цаг үе маань үнэн бодиттой байгааг олж харуулах, ойлгож ухаарах мэдрэмжийг нь сэрээхэд тийм ойрхон байгаагүй юм. Энэ кино магадгүй энэхүү гүн нойрноос сэрэх сэрэлтийг эргэлт буцалтгүй болгож байгаа зүйлүүдийн нэг юм. Мэдисон Авеню-гийн улстөрийн технологичид – хүмүүсийн тархийг эргүүлэгчид юу ч гэж хэлж биднийг дахин хулхидах гэж байгаа ч Барак Обама бол "Матрица" кинон дээрхи шиг ЦОРЫН ГАНЦ ба СОНГОГДСОН хүн биш юм... Харин Алекс Джонс ба түүний энэ баримтат кино бол тэрхүү ЦОРЫН ГАНЦ бас СОНГОГДСОН байж чадна гэж би бодож байна.

Энэ киноны нэр нь жаахан төөрөгдөлд оруулж болзошгүй юм. Учир нь энэ баримтат кино бол яг Обамагийн тухай ч бас биш, түүний эргэлзээтэй зан чанарын тухай биш, төрсөн газрынх талаархи чин үнэн байдлуудтай холбогдоод түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийг америкийн ард түмний дийлэнх хүлээн зөвшөөрсөн эсэх тухай ч биш юм. Энэ кинонд тэрээр ерөнхийлөгч болсныхоо дараа сонгуулийн үеэр өгч байсан зарим амлалтууд ба төрүүлж байсан найдваруудаасаа буцаж зөрчсөн тухай өгүүлдэг. Тэрээр Иракаас америкийн цэргийг гаргах үүрэг авснаасаа мөн өөрийн танхимд лоббичдыг оруулахгүй амлалтаасаа бултаж дөнгөсөн билээ. Damon R. –W., March 15, 2009

 

Англи хэл дээр:


Орос хэл дээр:

 

 

............................ хэлтэй бол хөлтэй бас юм юмтай......

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс