zero


Оригинал нэр: Zero: An Investigation into 9 /11 
Киноны нэр: 9/11 - ийг бүр эхнээс нь мөрдөн шалгахад
Гарсан он: 2007 
Жанр: Баримтат кино
Бүтээсэн студи: Telemako – France, Итали 
Найруулагч: Франко Фракасси, Франческо Тренто

 

Киноны тухай товчхон:

Европарламентын гишүүн Джульетто Кьюзагийн санаачлагаар олон улсын шинжээчид болон баримтат кино бүтээгчдийн хамтран хийсэн энэ баримтат кино Европт 2007 оны хамгийн дуулиант явдал болсон юм. Энэ киног Европын парламентын гишүүдэд болон Римийн кино наадмын үеэр олон нийтэд үзүүлэх үед Европын Холбооны улс орнуудын олон нийтийн дунд томоохон хэл ам эгдүүцэл үүсгэж байжээ.

Энэ кинонд өнөөдрийг хүртэл 12 жилийн турш албан ёсны хариулт өгөөгүй байгаа олон асуултуудыг сөхөж тавьсан юм. Жишээлбэл, хэрэв Пентагоныг алан хядагчдын булааж авсан нисэх онгоц мөргөсөн юм бол сүйрсэн онгоцны эвдэрхийнүүд ослын газар дээр байх ёстой зорчигдын цогцсууд, бусад эд мөрийн баримтууд хаашаа алга болов, гангаар барьсан Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр байшин хажууд нь байсан барилгуудыг огт хөндөхгүй яг суурин дээрээ нямбай эвхэгдэн унасныг юугаар тайлбарлах вэ? Энэ кинонд “9-р сарын 11-ний дараа ямар үйл явдлууд өрнөв, Афганистанд дайн эхэлсэн, дараа нь Иракт дайран орсон, одоо Иран ээлжээ хүлээж байна. Дэлхий дахин түгшүүрт автаж нөхцөл байдал их муудсан” гэж Джульетто Кьюза ярьж байна. Энэ кинонд Нью-Йоркт 9-р сарын 11-нд болсон үйл явдлын амьд гэрчүүд болон шинжээчид оролцдог. Кино бүхэлдээ Джульетто Кьюза, Франко Фракасси, Паоло Бьянки нарын мөрдөн шалгасан материалууд дээр үндэслэсэн бөгөөд энэ киноны авторууд 9-р сарын 11-ний эмгэнэлт үйл явдлын шалтгаануудыг мөрдөн шалгасан албан ёсны комиссын дүгнэлтүүдийг үгүйсгэж байгаа юм.

Шинжээчид, авторуудын үзэж байгаагаар Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг тэдгээрийг онгоц мөргөсний дараа гарсан түймрээс шалтгаалж нурж унаагүй харин алсын удирдлагатай хэд хэдэн дэлбэлэлтүүдийн үр дүнд нурсан ажээ. Энэ таамаглалыг энэхүү аймшигт үйл явдлын гэрчүүд болох ДХТөвийн амьд гарсан ажилтнууд, гал сөнөөгчид болон түргэн тусламжийн эмч нар баталж байгаа юм. Пентагоныг Боинг-757 онгоц мөргөсөн тухай дээрх комиссын гишүүдийн баталж байгааг энэ баримтат киног бүтээсэн хүмүүс “нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн” гэж нэрлэж байгаа ажээ. Мөн түүнчлэн энэ кинонд шинжээчдийн хувиар оролцсон цэргийн ба иргэний нисэх онгоцны нисгэгчид, нислэгийн диспетчерүүд нь дээрх иргэний нисэх онгоц 6 метрийн өндөрт 800 км/цагийн хурдтай нисэж 270 градусын эргэлт хийж чадахгүй гэж үзэж байгаа ажээ. Сүйрэл болсон газарт онгоцны эвдэрхий хэлтэрхийнүүд, зорчигчдын цогцсууд мөн тэдний ачаа тээш ер нь юу ч байгаагүй бөгөөд мөргөсөн онгоц “ууршсан" мэт алга болсон байжээ.

Шинжээчдийн гайхлыг төрүүлж байгаа өөр нэг зүйл бол эхний онгоцуудыг булаагдсан болохыг тогтоосны дараа яагаад тэр дор нь замаас нь сөнөөгч онгоцуудыг барихаар хөөргөөгүй болох тухай АНУ-ын Агаараас Эсэргүүцэн Хамгаалах Албаны удирдлагаас одоо хүртэл хариулт өгөөгүй байгаа явдал ажээ. Энэ кинонд Тагнуулын Төв Газар америкийн хотууд руу онгоц булаан довтлох гэж байсныг мэдэж байснаар барахгүй можахидуудад АНУ руу нэвтрэх виза авахад нь тусалж байсан тухай нотлох баримтуудыг дэлгэдэг.

Эцсийн эцэст 9-р сарын 11-ний үйл явдалд Осама бен Ладен буруутай болох тухай албан ёсны тайлбар т төдийгүй ер нь “Аль Кайда” нэртэй хорлон сүйтгэх байгууллага оршин байдаг эсэх тухай эргэлзэхэд хүргэдэг...

Гурван мянга орчим жирийн америк иргэдийн амь насыг авч одсон энэхүү аймшигтай эмгэнэлт явдал дараа нь Америкийн олигархууд болон тэдний гар хөл эрх баригчдад хаана байрладаг ямар улсууд руу цэргийн хүчээр түрэмгийлэн дайран орох шалтаг болсон, одоо хүн төрөлхтөн ямар нөхцөлд амь зууцгааж байгаа, ер нь дэлхий дахин чухам хаашаа гулсан унаж байгаа зэрэг нь хүн нэг бүрийн зайлшгүй эргэцүүлэн бодох ёстой асуудлууд билээ....

Баримт №1. Барууны банк-санхүүгийн элитүүд, тэдний утсан хүүхэлдэй байсан европын зарим эрх баригчид 1914 онд Австро-Венгерийн эзэнт гүрний ханхүүг Сербийн социалистууд алсан гэдэг шалтгаар Дэлхийн I дайныг дэгдээсэн.

Баримт№2. 1939 онд Польшийн хилчдийн хувцас өмссөн нацистууд фашист Рейхийн Глейвиц нэртэй хил орчмын нэг суурин дахь нэгэн холбооны станцыг дайрч зориуд өдөөн хатгасныг Гитлерийн Герман улс "польшууд манай улс руу дайрсан" гэдэг шалтаг болгон Дэлхийн II дайныг өдөөн дэгдээсэн түүхтэй.

Хожим энэ бүх шалтгууд нь бүгд хулхи байсан нь баримтаар тогтоогдсон билээ...

Гэвч энэ дайнд өчнөөн олон сая хүмүүс амь үрэгдэж асар их эвдрэл сүйрэл хойно нь хоцорсон билээ. Харин энэ дайныг далдаас зохион байгуулж турхирсан "ардчилсан" хочтой капиталист гүрнүүд энэ дайнуудаар геоулстөрийн "өрсөлдөгч нараа" эвдэн бусниулж сулруулж мөн энэ дайны үеэр өгч байсан үлэмж их хэмжээний зээл, зэвсэг техникийн нийлүүлэлтээс асар их ашиг хонжоо унаган баяжиж бас хамгийн гол нь цаасан мөнгө - долларыг дэлхийн цорын ганц нөөцийн валют болгож авсан түүхтэй ...

Одоо энэхүү далд колоничлол, шимэгчлэл боолчлолын тогтолцоо нь байж болох бүх хязгаартаа тулж дэлхий дахиныг жинхэнэ сүйрэл, мухардалд оруулаад байгаа.

Иймд чухамдаа өөрсдийн энэ мөлжлөг боолчлолд тулгуурласан капиталист механизмаа цаашид хадгалан үлдэх мөн өөрсдийн дотоодын бүх асуудлаа шийдэх өөрөөр хэлбэл бусад улс орнуудад тавьсан асар их өрөө цайруулах, үүний хажуугаар геоулстөрийн өрсөлдөгчдөдөө дэлхийн тавцанд гарч ирэх боломж өгөхгүй байх мөн байгалийн нөөц баялагтай улс орнуудыг улам ихээр сулруулж сүйрүүлж цөлмөхийн тулд 2001 оны 9-р сарын 11-ний алан хядлага өдөөн хатгалтыг өөрсдөө зориудаар иргэдийнхээ эсрэг үйлдчихээд харин үүнийг дэлхийн бусад улс орнуудын эсрэг "террорын эсрэг дайн" гэгчийг зарлах шалтгаа болгосоор байгаа.

...9/11-нээс хойш Афганистан, Ирак, Тунис, Иеймэн, Ливи, Судан улсуудын төр засгийг хэрэг дээрээ устгасан байгаа, одоо Сирийн төр засгийг устгахаар улайрч байгаа, дараа нь Иран, Дундад Азийн орнууд, ОХУлс, Хятад, бас Монголын ээлж ирнэ ээ...

... Ирак руу дайран орж энэ улсын төр засгийг устгахын тулд "Саддам Хусейн үй олноор устгах зэвсэгтэй" гэсэн шалтгийг хэрэглэсэн билээ. Гэвч хожим бүгд худлаа зохиомол шалтаг байсан нь илэрхий болсон! Харин барууны "ардчилал" орж ирсэн Ирак улсын төр засаг, эдийн засаг хэрэг дээрээ бараг устсан байгаа... Гэсэн хэдий ч барууны хувийн корпорациуд тэндээс газрын тос, байгалийн хийг нь чөлөөтэй цөлмөн хоосолсоор байгаа ба .... тэдэнд эзлэгдсэн байгаа улс ард түмнүүд эмх замбараагүй алаан хядаан, нийгмийн ялзрал задралд живж хүн ард нь ядуурал гуйланчлалд туйлдсаар байгаа.......

Бусад улс орнуудын нөөц баялгийг доллараар дамжуулан цөлмөж тонон дээрэмдэхийн тулд төр засгийг нь утсан хүүхэлдэйнүүдээрээ (өөрсдөө сургаж "ногтолж" авсан) солихын тулд ардчилал (олигарх либерал цөөнхийн) , хүний эрх (ганцхан цагаан арьст англисаксуудын), чөлөөт хувийн хэвлэл (хүмүүсийг мэхэлж тархийг нь угаахад чөлөөтэй), чөлөөт зах зээл (ганцхан харийн компаниуд чөлөөтэй ноёрхсон зэрлэг капитализм) мэтийн сонсоход уран гоё гэвч хуурамч уриа лозунгудыг өргөн ашигладаг.

Одоо Сирид хууль ёсны засгийн газрынх нь эсрэг барууны болон тэдний дагуул улсуудын тусламж дэмжлэгтэйгээр байлдаж байгаа гадны хөлсний армийн цэргүүд, босогчид химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болсоор байхад дэлхийн "чөлөөт" хэвлэлүүдээр "Сирийн Засгийн газрын арми иргэдийнхээ өмнөөс (!) химийн зэвсэг хэрэглэсэн" гэж зарлаж ээлжит зохиомол шалтгаараа Дэлхийн III дайны түймрийг тавьж өдөөн дэгдээхээр улайран зүтгэж байна!...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.83 (3 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

sss
0 # sss 2013-09-13 20:01
энэ ер нь америкийн эсрэг сайт юм уу ? хайшаа юмб !? тэгсэн мөртлөө бас комунист зөвлөлт оросыг дэмжиж магтах янзтай юм бичих юм !??
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-09-14 01:18
Quoting sss:
энэ ер нь америкийн эсрэг сайт юм уу ? хайшаа юмб !? тэгсэн мөртлөө бас комунист зөвлөлт оросыг дэмжиж магтах янзтай юм бичих юм !??

"Чи нэг бол дурак/тэнэг эсвэл враг/дайсан" (c) :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зөгнөл
0 # зөгнөл 2015-06-02 09:19
энэ бүхэн бүхнийг уншсан чин библи дээр байдаг зөгнөл биелэгдэж тэрний дагуу явагдаж байгааг харлаа. үнэхээр аймшигтай санагдаж байна. удахгүй дэлхийг хоол хүнсээр нь боож дэлхийг нэг л хүн удирдах болно. хүн бүрийн арьсан доор 666 буюу код суулгана.НҮБ Гэх мэтийн байгууллага улам хүчээ авна... тэгээд бид юу хийх вэ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс