1933 оны сонгуульд Гитлерийн толгойлсон нацист нам ээлжит удаагаа сонгуульд ялаагүй боловч Барууны эзэд - том банкируудын ил далд шахалтаар Гитлерийг Германы засгийн эрхэнд гарган тавьсан түүхтэй. Тэр үед Гитлер миний араас сая сая [тархиа угаалгасан] хүмүүс дагаж байгаа гэж сайрхаж байжээ..!
Дэлхийн I дайнд ялагдаж Англи-Америкийн зүгээс тулгасан Версалийн гэрээгээр Европын хамгийн ядуу орон болон хувирсан байсан Герман улс ийнхүү нацист Гитлер засгийн эрхэнд гарангуут 1933 оноос 1939 он хүртэл 6-хан жилийн дотор армиа 42 дахин томруулан зэвсэглэж аж үйлдвэржсэний дүнд хүмүүсийнх нь амьдралын түвшин огцом өссөн түүхтэй. Өөр ийм тохиолдлыг хүн төрөлхтний бүх түүх мэдэхгүй юм?! Харин тэгвэл энэхүү "ид шид"-ийг бүтээхэд хэн асар их мөнгийг Германы эдийн засагт цутгаж дэлхийн I дайны нөхөн төлбөрөөс чөлөөлсөн байсан бэ? Үүнийг хэн чухам ямар зорилгоор хийж байсан бэ?...
ТҮҮХИЙН ХАР ТОЛБОО БИД ТЭГШХЭН ХУВААХ ЁСТОЙ
Дэлхийн II дайныг өнөөгийн доллар, паунт стерлингийн эзэд Гитлерийн гараар өдөөсөн гэдгийг шударга үнэнч нэр хүндтэй судлаач эрдэмтэд, тэр үеийн улстөрч дипломатууд нэгэнт хөдөлшгүй нотолсон билээ. Энэ аймшигт дайны үеэр нацист Германы толгойлсон Европын фашист дайнчдад ЗХУлс 27 сая хүнээ алуулж 1800 гаруй хот, 49 000 гаруй тосгон суурингуудаа устгуулж аж үйлдвэрлэлээ нуранги болгуулж асар их хохирол амссан нь түүхэн үнэн юм. Ийм их гүн гүнзгий гарз хохирол нь аливаа улсын хөгжил дэвшлийг нь олон жилээр хойш татаж хөгжил дэвшлийг улдан чангаах нь хэнд ч ойлгомжтой биз ээ...
Гэвч энэ дайны үеэр "6 сая жүүдүүдийг бусдаас ялгаварлан хоморголон хядсан" гэж үздэг үзэл суртал хожим ихэд дэлгэрсэн бөгөөд үүний дагуу Герман улс одоо хүртэл жүүдүүдэд нөхөн төлбөр төлдөг байна. Гэвч сүүлийн үеийн томоохон судалгаанууд бодит байдал дээр нийт 800 мянга орчим жүүдүүд энэ дайнд алагдсан, тэднийг бусад үндэстнүүдээс ялгаварлан хядаж байгаагүй, үнэн хэрэг дээрээ Гитлерийн армийн дээд тушаалын олон офицерууд нь өөрсдөө жүүдүүд байсан гэдгийг баталж байгаа. Элдэв уран сайхны кино, захиалгаар зохиосон жүжиг номууд бус харин тэр үеийн архивын бодит баримтуудад тулгуурлан тэд үүнийг баталж нотолж байгаа боловч одоохондоо жүүдүүдийн гарт орсон барууны "чөлөөт хэвлэлүүд" цензурдэн хаасаар байгаа аж...
Энэхүү түүхийн талаар олонх хүмүүсийн хувьд хэвшмэл болгосон ийм ойлголтуудыг түүхэн баримтаар няцааж ХБНГУлсын бизнесмен, олон ном бичсэн автор, эдийн засгийн ухааны доктор, профессор Андреас Попп хүн төрөлхтөнд ингэж сануулж байна.
Андреас Попп: - Манай зарим нэр бүхий сонин хэвлэл, ТВ-сувгуудаар германчууд бидэнд өнгөрсөн тэр хар түүхийг маань байнга сануулж манай улс үндэстнийг байнга дарамталж байдгийг нь бид цөмөөрөө мэдэж байгаа! Энэ нь тэдний хувьд одоо бүр нэгэн төрлийн маани мэгзэм шиг болсон бөгөөд үүнийг германы ард түмэн - бидний олонх цаашид тэвчихэд үнэхээр хүнд болсоон. Гэвч энд нэгэн зүйл харин хэн бүхэнд маш тов тодорхой ойлгомжтой байгаа...
Герман хэл дээр
Орос орчуулгатай
Хэрэв тэдний хэн нэг нь надаас "Та германчуудаас түүхийн тэр хар толбыг нь салгаж арилгахыг хүсээд байгаа юм уу" гэж асуух юм бол би "Үгүй дээ! Харин би тэр хар түүхийн толбыг бусад буруутнуудад ч гэсэн хамтад нь хувааж эн тэнцүүхэн хуваарилахыг хүсэж байна" гэж хариулах байсан!
/ 1914-1918 оны дэлхийн I дайнд Кайзерийн Германы эзэнт гүрнийг Оросын эзэнт гүрний эсрэг чухамдаа Англи, Франц, АНУлсын банкирууд, тэдний гар хөл улстөрчид нь дипломат арга заль хэрэглэж бас тагнуулын тусгай албадынхаа тусламжтайгаар түлхэн мөргөлдүүлсэн билээ. 1933 оноос Барууны банкирууд Гитлерийг дахин сэм санхүүжүүлж зэвсэглэж бүх зүйлээр дэмжиж эхэлсэн бөгөөд 1939-1941-1945 оны дэлхийн II дайнд дахиад л Англи, АНУ, Францын банкирууд, эрх баригчид нь Гитлерийн фашист Германыг ЗХУлсын эсрэг дайнд дипломат арга заль, худлаа амлаж байгаад түлхэн оруулсан түүхтэй.
Үүнийг германы профессор бидэнд сануулж эдгээр улсууд ч гэсэн дэлхийн хоёр! дайныг өдөөсөн бүх бурууг германчуудтай хамт хуваалцаж үүрэх ёстой гэдгийг сануулж байна. Барууны банкирууд одоо бүх бусад хүн төрөлхтнийг залилан БООЛЧИЛЖ байгаа долларын санхүүгийн пирамидаа аврахын тулд даян дэлхийг дахин дайны галд түлхэж дэлхийн III дайныг өдөөхөөр Украйнаас эхлэн шаргуу оролдож байна!
Анхаар! Яг энэ цаг мөчид одоо Таны нүдэн дээр өнөөгийн энэ бүх түүхийг тэд гар хөлүүдээрээ хэрхэн яаж гүтгэн гуйвуулж өөрсдөдөө тааруулан өөрчилж бичүүлж тархи угааж чаддагийг нь бид нүдээрээ үзэж харж чихээрээ сонсож байгаа билээ. Жишээ нь: ОХУлс Крымийг булаан нэгтгэсэн гэж, оросууд Украинд цэргээ оруулсан гэж, оросын талынхан Малайзын Боингийг пуужингаар унагасан гэх мэтээр гүтгэн тархи угааж байна! ... гэхдээ иймэрхүү сүржин мэдэгдлүүдээ батлах нотлох ямар ч бодит баталгаа нотолгоо гаргаж ирэхгүйгээр зүгээр л "чөлөөт" хэвлэлээрээ гүтгэж Таны чихэнд шивнээд л гүйцээ!
ТЭДНИЙ ГАР ХӨЛҮҮД ЯГ ИНГЭЖ МОНГОЛЫН XX ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮХЭЛД НЬ ГҮТГЭН ГУЙВУУЛЖ ИРСЭН БӨГӨӨД 1990 ОНООС ХОЙШ МОНГОЛЫН "ХУВИЙН ЧӨЛӨӨТ" БОЛГОСОН ОНМХЭРЭГСЛҮҮДИЙГ БҮРЭН МОНОПОЛЬЧИЛЖ БАЙГАА! ЭНЭ БҮХНИЙ ШУУД ҮР ДАГАВАР БОЛОХ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН САНХҮҮ-ЭДИЙН ЗАСГИЙН БҮРЭН ДАМПУУРАЛ, ХҮН АРДЫН ОЛОНХЫН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ АМЬДРАЛ, БОДИТ АЖ БАЙДЛАА МӨН ОЙРЫН ИРЭЭДҮЙГЭЭ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЦГОО!
/ Андреас Попп: - Миний ойлгож байгаагаар бол, германчууд тэр түүхэн үеийн олон тохиолдолд олон муу үйлийг хийж байсан нь үнээн! Жишээлбэл, яг одоогийнх шиг /Герман улс НАТО-гийн бүрэлдэхүүнд орж АНУлсын булаан эзлэх дайнуудад оролцож байгаа/! Хэрэв одоогоос 70 жилийн дараа биднээс өнөөдөр юу болоод байсныг та нар мэдэхгүй байсан гэж үү гэж асуувал бид мэдэж байсаан гэж хариулах байсныг би бол мэдэхгүй. Гэвч өнөөгийн энэ дайнч фашист суртал ухуулга тэр үеийн нацист фашист суртал ухуулгаас ер нь ямар ялгаатай юм бэ?!
Бид бүхэн АНУлс одоо Германы тавиул эрх баригчидтайгаа нийлж энд тэнд дайн тонуул хийж тэнд манай иргэд алагдаж, манай цэргүүд бас хүмүүсийг алж талж байгааг бид бүгд цөм мэдэж байгаа. Дэлхийн I дайны үеэр алагдсан бүх хүмүүсийн 10% нь энгийн номхон хүмүүс байсан бол дэлхийн II дайны үед 40% болсон, харин одоо Ирак, Афганистанд 90%-д хүрч байна шүү дээ! Энэ бол өнөөгийн бодит байдал! Иймээс хэн ч юу ч мэдэхгүй байсан гэж хожим хэлж чадахгүй.
Ноён Джордж Буш, ноён Тони Блейр нар бид бүхэнд ичгүүргүйгээр худлаа ярьж ятгаж байгаад Ирак руу дайран орж дайн тонуул эхэлснийг бид бүгд мэдэж байгаа. Энэ бол улайм цайм булаан эзлэх дайн шүү дээ.Үүнийгээ тэд цаашид биднээс нууж хаацайлж чадахгүй ээ.
Энэ бүх асуудлын гол нь бидний олонх одоо хүртэл манай энэ инээдэмтэй "ардчилсан сонгууль" гэгчид, 4 жил тутам бидэнд үзүүлдэг энэ хулхи инээдмийн циркт нь итгэсэн дүр эсгэсээр, бид шинэ улстөрчдийг сонгож байна гэж "итгэсээр" байгаад оршиж байгаа юм. Хэрэв хэн нэг нь үүнийг шүүмжилбэл "чи өөрөө сонгуульд оролцдоггүй шүү дээ, ийм байж яаж шүүмжилж чадах юм бэ" гэж ам асуудаг.
Би эцсийн эцэст миний татварт төлсөн мөнгөөр өөртөө улстөрийн карьер хийж байгаа мөртлөө харийн гүрний ашиг сонирхлыг төлөөлж байгаа тийм л этгээдүүдийг л сонгох ёстой болдог шүү дээ. Энэ бол өнөөгийн манай бодит байдал! Хэрэв америкийн эрх баригчдыг ард түмэн нь залхаасан бол тэдний асуудал байх. Германчууд бид ч манай улстөрчдийг шахаж шаардаж одоо бүр залхаасан гэж би бодож байна. Ийм учраас хэрэв ард түмэн улстөрчдийг шахаж шаардаад залхаагаад эхэлбэл манай улстөрчид, тэдний цаад эзэд - том банкир бизнесчид нь өөрсдөдөө зориулж "шинэчилсэн" ард түмнийг бий болгож авдаг. Үүний тулд тэдэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэж нэг зэвсэг бий. Жишээлбэл, тэд эхлээд нэг асуулт тавиад тодорхой нэг хувийн санал авдаг, харин дараа нь яг тэр асуултаа давтан тавиад шал өөр хувийн саналтай болж авдаг шүү дээ. Энэ нь манай засгийн газар өөртөө тааруулж ТВ, сонингоороо шал өөр ард түмнийг "бүтээсэн" гэсэн үг юм аа! Үүнийг нь бидний олонх нь бүүр дараа нь л ойлгож эхэлдэг шүү дээ.
Асуудлын гол нь хэрэв бидэнд өөрсдөд маань байна гэдгийг бид ойлгож ухаарвал бид чинь бүгдээрээ жинхэнэ эрх чөлөөгөө материаллаг эд зүйлс мөнгөөр наймаалагчид болчихсон, манай улсад наймаачдын засаглал тогтсон гэсэн үг юм аа. Иймээс бид одоо цөмөөрөө ийм наймаачид болон хувирчихаад байна аа!
Манайд идэх юм яагаад хямдхан байдгийг та бүхэн мэдэх үү? Би энд гэдэс дүүргэгч гэсэн үгээс зайлсхийхийн тулд хүнс тэжээл гэж хэлэхийг зориуд хүсэхгүй байна. Цатгалан хүмүүс эсэргүүцлийн цуглаануудад гарч ирдэггүй - энэ бол өнөөгийн Герман улсын хувь заяаг шийдвэрлэж байгаа хүчин зүйл, манай хамгийн гол асуудал юм шүү. Одоо Германд нийгмийн тэтгэлэг авдаг, ажилгүй хүн бүр гамбүргэрээр гэдсээ хагартал чихээд өдөр бүр ТВ-гээ үзээд шар айргаа шимээд хэвтэж болно оо. Хуулиар түүнд бүр ийм эрхийг олгосон байгаа шүү... яагаад вэ...
Тэгвэл манайд мал амьтдыг чухам юугаар тэжээдгийг, яаж малладаг болсныг та нар бодоод үз дээ. Тэднийг одоо элдэв даавруудаар тэжээж бас дээр нь нэмж тайвшруулах эм тариа тарьдаг болсон байгаа. Энэ бол хүмүүс биднийг ч бас "тайван амгалан" мал шиг байлгах гэж тэр ээ! Иймээс та нар чухам юуг ходоодондоо чихэж байгаагаа сайтар эргэцүүлэн бодоорой.
/Барууны жинхэнэ эзэд болох мөнгө хүүлэгч банкирууд мөнгөний ашиг хонжоогоо хамгийн дээд хэмжээнд болгох, улмаар хүн төрөлхтнийг ХҮН СҮРЭГ болгон хувиргаж орчин үеийн боолчлолын нийгмийг дахин байгуулахын тулд одоо хиймлээр гарган авсан элдэв биодааврууд, генийн өөрчлөлттэй хүнс, эм тариагаар шахсан малын махан хүнсийг ДХБайгууллага гэх мэт өөрсдийн гар хөлүүдээр дамжуулан хүчээр эсвэл залилангаар улс орнуудад тулган шахаж худалдаж байгаа нь хүнийг өөрийг нь мал амьтан шиг - биоробот болгон хувиргаж байгаа нь бодит байдал юм/ Тэд хүмүүсийг угжиж байгаа дараагийн хар тамхи бол ТВ-ийн сувгууд, порнограф юм. Жишээлбэл, манайд шөнийн 1 цагт 60 настай нэг авгай гар хангалга хийж байгааг телевизээр үзүүлж "над уруу яг одоо залга" гэж байгаа нь өнөөгийн Германд хэвийн үзэгдэл мэт болчхоод байна!
/Дэлхийн II дайны төгсгөл - 1945 оны 5-р сард АНУлс, Британийн арми Германы нутаг дэвсгэрийг эзлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл тэнд цэргийн баазууд нь байрлаж байгаа ба тэр үеэс эхлэн Германд хар тамхи, порнограф бүх хэлбэрээр тархан цэцэглэж эхэлсэн түүхтэй./
Манай хүмүүст үзүүлж байгаа энэ бүх солиорлуудыг хориглож таслан зогсоогоогүй цагт хүмүүс бид юуг ч өөрчилж чадахгүй ээ! Бүх боломж хүмүүс бидний гарт бий! Эхлээд энэ заваан сувгийг нь салгаж бүр энэ тархины угаалгын зомби хайрцаг - телевизороо гудамжинд гарган хаявал таарна.
Хүмүүс ээ! Телевизорын дэлгэцнээс та нарын тархийг угаах боломжийг тэдэнд бүү өг. ТВ-ээр ярьж үзүүлж байгаа мэдээллүүд гэгчийнх нь ихэнхийг засаж янзалчихсан, харин бодит байдал яг эсрэгээрээ байдаг юм шүү. Яагаад биднийг зөвхөн нэг талын мэдээллүүдээр байнга бөмбөгдөөд байдаг юм бэ гэж та бүхэн ер нь бодож байсан уу? Хүмүүс бидэнд мэдэгдэж болохгүй юм улстөрчдөд бас байдаг юм байна гэдгийг бодож эргэцүүлж байсан уу...
Биднийг ийм олон янзын хар тамхиар олон хэлбэрээр угжиж байх боломжийг тэдэнд бүү олгоцгоо. Тэдний мансууруулагч хар тамхи нь өнөөгийн энэ "ардчилсан чөлөөт" ТВ сувгууд, сонин сэтгүүл гэх мэт олон хэлбэртэй байдаг бөгөөд үүгээрээ хүмүүс биднийг тогтмол угжиж байна!
Хэрэв бид энэ бүхнээс өөрсдөө салж бас байгалийн цэвэр хүнс хэрэглэж зөв бага хооллож эхэлбэл бидний бие, тархи толгой маань дахин цэвэршиж бид дахин бодож эргэцүүлдэг хүмүүс болцгоох байх гэж би найдаж байна. Энэ бол бидний хувьд ялангуяа өнөө үед маш чухал болоод байна!
Баярлалаа, анхаарал тавьсан та бүхэнд.
"Сэмхэн" монголчууд аа, үүнийг юу гэж бодож байна даа...
Сэтгэгдлүүд