nuland pyatt ukraine4 290 1
АНУ-ын Төрийн департаментын орлогч Викториа Нуланд, Украйн дахь АНУлсын элчин сайд Джеффри Пайетт нар Майданы талбай дээр биечлэн очиж нацист хэт даврагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа эргээд Украйны хууль сахиулагчдыг хачиртай талхаар дайлж байгаа мэт зургаа авахуулж байгаа нь. Удалгүй Барууны дэмжлэгт бүрэн найдсан, тэдний зоригжуулсан украйны фашист нацистууд эдгээр зэвсэггүй хууль сахиулагч цагдаа нарыг галтай шингэнээр цацаж, төмөр гинжээр ороолгож, гаднын хөлсний мэргэн буучид нь хоёр талаас хүмүүсийг буудан хороож эмх замбараагүй байдал үүсгэж байгаад Украйны хууль ёсны ардчилсан төр засгийг түлхэн унагасан юм!


 


Тусламж гуйсан Порошенкод Обама хамтдаа зургаа авахуулах боломжоос өөр юу ч өгсөнгүй ! "Украйнд алга ташилтууд л өгье, харин зэвсэг нэмж өгөхгүй" нийтлэл, Уолл Стрит Жорнал, 2014.9сар


БАРУУНЫ ХОЁР НҮҮРТ УЛСТӨРИЙН БОДЛОГО: УКРАЙНЫ ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Даниэл МакАдамс, АНУлс дахь Рон Полын "Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө" институтын гүйцэтгэх захирал:

"АНУлс энд тэндгүй төрийн эргэлтүүд зохион байгуулж тусгаар тогтносон улсуудын эрх барьж байгаа засгийн газруудыг элдэв аргаар түлхэн унагахдаа гаргуун боловч харин энэ бүхний дараа [тэнд хүмүүсийн амьдралыг сайжруулах тал дээр] чухам юу хийх ёстойг бол "сайн мэддэггүй" гэдгийг өнөөгийн Украйн улс, түүний энэ гэнэн эрх баригчид тун удалгүй ойлгох болно гэж бодож байна. Та бүхэн одоо Америк эвдэн бусниулсан Ливийг харцгаа, Иракийг харцгаа! Америкчууд бусад улс орнуудын засгийн газруудыг түлхэн унагаж бүх зүйлийг нь эвдэн бусниулж чаддаг боловч эцсийн эцэст тэнд амьдарч байгаа хүмүүсийн хувьд аж амьдрал нь долоон доор аймшигт там болон хоцордог. Украйны өмнөх засгийн газрыг түлхэн унагахыг чин сэтгэлээсээ хүсэж Майданы нацист босогчдыг дэмжиж байсан тэр хүмүүст Америктай "гурав дахь хөрш" - холбоотнууд байсан нь чухам юу авчирсныг энэ өвлийн /урьдах төлбөрөө төлөөгүй учир байгалийн хийн нийлүүлэлт зогссон байгаа/ дүн хүйтэн, мөн иргэний дайнаас үүдсэн /эдийн засаг аж үйлдвэрлэл хөдөө аж ахуй нь сүйрч гадаад өрөндөө живж байгаа/ өлсгөлөн ойлгуулах болно гэж бодож байна".

Энэ Украйн улс гэдэг бол миний удирдаж байсан тагнуулын албаны олон жилийн ажиллагааны үр дүнд үүссэн зохиомол улс юм. Энэхүү зохиомол улсыг бид зориудаар хиймлээр бий болгож Оросын өмнүүрх жийрэг бүсээ болгож чадсан билээ.

Австри-венгерийн эзэнт гүрний тагнуулын газрын дарга Т. Гофман, 1918 он /Австри-венгерийн эрх баригчид мөн сербичүүдийн нэг хэсгийг католик шашинд оруулж Хорват гэдэг улсыг, бас нэг хэсгийг нь лалын шашинд оруулж Босни Херцоговин гэдэг улсыг дэлхийн улстөрийн газрын зураг дээр цоо шинээр бий болгосон "туршлагатай"/

Оросуудыг ялах боломжгүй ээ, үүнийг бид хэдэн зууны турш оролдож байна. Харин тэдний хүүхэд залуусын толгойд хуурамч үнэт зүйлүүдийг суулгаж өгвөл тэд өөрөө өөрсдийгөө ялах болно оо.

Кайзерын Германы эзэнт гүрний ерөнхий сайд Отто фон Бисмарк, 1881 он
 


Яагаад Америкт хувьсгал - төрийн эргэлт гардаггүй юм бэ гэж үү? Яагаад гэвэл энэ бүхнийг далдаас зохион байгуулж удирдан санхүүжүүлэх Америкийн элчин сайдын яам гэж тэнд байдаггүй шүү дээ!..

Латин Америкийн ард түмнүүдийн онч мэргэн үг


Олон нийтийн дунд маш олон тооны хуйвалдааны онолууд ам дамжин яригдаж байдаг. Гэвч тэдний ихэнх нь чин үнэнд нийцэх бодит байдал байдаг нь л хамгийн аймшигтай.

 Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл


Хэрэг дээрээ бодит үнэн ямар байх нь огт хамаагүй ээ, харин олон нийтэд чухам юуг бодит үнэн гэж ойлгуулж байгаа нь л чухал байдаг!

 даяарчлагч Генри Киссенжер


Бид Дэлхийн Шинэ Дэглэмээ Оросыг хагалан бутаргаж Оросын эсрэг бүгдийг чиглүүлж Оросын эрх ашгийг завшиж байж л байгуулж чадна.

русофоб Збигнев Бзежинский
 


Одоо бидэнд Дэлхийн Шинэ Дэглэм-ээ байгуулах сайхан боломж бүрдэж байгааг харж байна.

Джордж Буш/эцэг/
 


НҮБ-ын индэр дээрээс - Олон улсын эрх зүйн хэм хэмжээ гэнэ ээ!? Энэ чинь юу байдгийг би мэдэхгүй юм байна, миний өмгөөлөгч рүү ханд!

Джордж Буш/бага/ Ирак руу худал шалтгаар дайран орсныхоо дараа хэвлэлийн бага хурал дээр
 


Тусгаар тогтносон улс орнууд руу дайран орж бүхэл бүтэн ард түмнүүдийг хядаж устгаж байгаа энэ хүмүүс бидэнд жинхэнэ ардчилал болон эрх чөлөөт амьдралын үнэт зүйлүүд гэж юу болохыг зааж сургах ядаж ёс суртахууны ч эрх байхгүй ээ!

ОХУлсын Ерөнхийлөгч В. В. Путин


Барууны эрх баригчид 1914-1918 онд Дэлхийн I дайныг, 1939-1945 онд Дэлхийн II дайныг яг ингэж хоёр нүүр гарган өдөөн турхирч бусдын цусаар дэлхийн дайн хийж эцэст нь бүх үр дүнг нь завшсан билээ! Тэд яг одоо 1933 онд Гитлерийг гарган ирсэн шигээ Украйны нацист фашистуудыг засгийн эрхэнд гарган тавьж тэднийг "эрх чөлөөний төлөө тэмцэгчид" хэмээн "хувийн" "чөлөөт" мэдээллийн хэрэгслүүдээрээ өргөмжилж мөн санхүүжүүлэн турхирч байна!

Барууны эрх баригчид урьдын аргаараа хоёр нүүрт бодлого явуулж дэлхийн III дайныг өдөөж бусдын гараар бас цусаар дайтах гэж оролдож байгааг Та бүхэн яг одоо нүдээрээ ажиглан харж байгаа! Харин энэ бүх бодит байдлыг "чөлөөт" "хувийн" "ардчилсан" хэвлэл мэдээллүүд яг эсрэгээр нь тайлбарлан худлаа бурж дэлхийн олон нийтийн тархийг угааж байна!

Украйны нийслэл Киевт гарсан төрийн эргэлтийг тэр дор нь АНУ тэргүүтэй Барууны улсууд хүлээн зөвшөөрсөн ба одоо нягт "хамтран ажиллаж" байна!?............

Энэ төрийн эргэлтийн эргэн тойронд нь байгаа үйл явдлуудын талаар томоохон ач холбогдол бүхий шинэ мэдээллүүд гарч ирэхийн хэрээр шинэ мэдээллүүдийг энд нэмэх болно.

Зориуд тэмдэглэн хэлэхэд, бодит үнэн мэдээллүүдийг хаан боогдуулж /үүнийг мэдээллийн бүслэлт гэдэг/ харин асар их хэмжээний худал ташаа мэдээллүүдийг зориуд тарааж байгаа ба ингэж дэлхийн олон нийтийн анхаарлыг Украйны үйл явдлын үнэхээр чухал зүйлүүдээс холдуулах, мөн гаднын шууд заавар тусламжтай хийгдсэн энэ төрийн эргэлтийн түүхийг гөрдөж өөрөөр тайлбарлах оролдлогууд их гарч байгааг анхааралдаа авахыг сануулж байна.

Барууны банк санхүүгийн панзчид олон жилийн турш явуулж ирсэн цэвэр залилангийн шинжтэй үйл ажиллагаануудаараа дэлхийн эдийн засгийг эцсийн эцэст гүн гүнзгий хямрал, яг үнэндээ бол одоо гарцгүй мухардалд оруулсан байгааг мэдээлэлтэй - мэдээллийг задлан шинжилж ухаж ойлгож чаддаг мэдлэг боловсролтой хүмүүс эрхбиш ойлгож ухаарсан биз ээ!

АНУ тэргүүтэй баруун европын улс орнуудын засгийн эрхийг олон арван жилийн турш хөшигний араас барьж ирсэн, эдгээр улс орнуудын жинхэнэ "эзэд" нь болох банк-санхүүгийн мөнгө хүүлэгч бүлэглэлүүд болон үндэстэн дамжсан корпорациуд ба тэдний дуулгавартай гар хөлүүд болох "ардчилсан" улстөрчид нь энэ мухардал сүйрлээс өөрсдийгөө түр ч болтугай аврахын тулд дэлхийн бусад улс үндэстнүүдийг золиослохоор шийдсэн байгаа билээ.

Доллар, евро, фунт стерллинг, франк, иений цаад мөн чанар ердөө л "эрээн цаас" болох нь өнөөдөр улам тодорхой болсоор байгаа тул тэдгээрийг олон жилийн турш "хөрвөх валют" болгож тогтоон барьж ирсэн, тэдгээрийн цаад үндэс суурь нь болох бодит нөөц баялгуудыг булаан эзлэх, эрхшээл хяналтандаа оруулахын тулд тэд одоо дэлхийн бараг өнцөг булан бүрд террор ажиллагаануудыг өдөөж турхирч цаашилбал дайн дажинд түлхэж байгааг хүн төрөлхтөн тов тодорхой ажиглан харж байна.

Африк, Латин Америкийн улс ард түмнүүдийн нөөц боломж үнэт баялгуудыг эрхшээл хяналтандаа оруулсан нь багадсан тэд одоо ЕврАзийн улс үндэстнүүдийн нөөц баялгийг хуваан цохихоор шийдсэн байгаа ба тэдний шууд заавар дэмжлэгтэйгээр 2014 оны 2-р сарын 21-нд Киевт зэвсэгт төрийн эргэлт гарч Украйны засгийн эрхийг баруун украйны бандерчууд - нацист фашистууд булаан эзэлсэн билээ. Эдгээр баруун украйны нацист фашистуудыг "ардчилсан тусгаар тогтносон" 23 жилийн турш тархийг нь угааж цаашилбал Польш, Латви, Эстони мэтийн "ардчилсан эрх чөлөөт" хаягтай боловч яг бодит байдал дээр эдгээр тоглоомын тусгаар тогтнолтой улсуудад аваачиж сургуулилж бэлдсэн юм.

Яг одоо Украйнд АНУлсын Грейстоун (урьд нь Блэкуотер нэртэй байсан) нэртэй хувийн хөлсний арми, Польшийн хувийн цэргийн компаниуд, мөн Швед, Итали, Хорват, Судан, Балти орчмын улс орнуудаас цугласан, дэлхийгээр хэрэн явж мөнгөөр дайнд оролцдог хөлсний дайнчид (чухам ийм учраас тэд ямагт нүүрэндээ баг маск өмссөн байгааг анхаарна уу!) өнөөдөр украйны Коломойский зэрэг жүүд олигархуудад доллараар хөлслөгдөн Зүүн Өмнөд Украйнд энгийн иргэдийг нь алж хүрээ талж ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна.

Өнөөдөр гагцхүү зэвсгийн хүчээр тогтнож байгаа Украйны хунт засгийн газар нь энэ бүх хууль бус фашист үйлдлүүдийг нь чимээгүй хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа, фашистуудын "ардчилсан чөлөөт" нудрага доор амь зуухыг хүсэхгүй байгаа жирийн иргэдээ айлган сүрдүүлж мөн маш хүчтэй суртал ухуулгаар өдөр шөнөгүй тархийг нь угааж мөн өөр ямар ч мэдээлэл хүрэх бүх сувгийг хаасан байгаа. Харин энэ бүхнийг нь ойлгон эсэргүүцэж байгаа Зүүн Өмнөд Украйны 7 сая хүн амын эсрэг аймшигт хэрцгий залхаан цээрлүүлэх алан хядах ажиллагаанууд явуулж байна!

Үүнийг нь Барууны "чөлөөт" хэвлэлүүд Киевийн засгийн газар "салан тусгаарлагч террористуудын эсрэг тэмцэж байгаа" мэтээр дэлхийн олон нийтийн тархийг угаахаар оролдож байна. Мөн ОХУлсыг энэ дайнд татан оруулахын тулд Зүүн Украйнд зэвсэг нийлүүлсэн гэж эсвэл Малайзын иргэний онгоцыг унагасан гэх мэтээр зүсэн бүрээр гөрдөж гүтгэн гүжирдэж өдөөн хатгаж байна...

Одоо Украйны нацист хунт засгийн газрын зүгээс Зүүн Өмнөд Украйны хүн амын эсрэг "Барууны бүлэглэл" (Правий сектор) нэртэй фашист нацист бүлэглэлүүд болон украйны олигархуудын хөлсөлсөн гадаадын хувийн хөлсний армиудыг ашиглан эдгээр залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулж байна.

Эдгээр аймшигт алан хядлага, залхаан цээрлүүлэх харгис ажиллагааг тэдэнд тархиа угаалгаж доллараар хөлслөгдсөн "уухай-эх орончид" алан хядагчид болон зарим жирийн иргэд нь видеобичлэгүүд хийж баримтжуулж авсныг эвлүүлж баримтат кино болгосон байна.

Ингээд одоо "чөлөөт ардчилсан" хэвлэлүүд гэгчийн явуулж байгаа тархины угаалга ба бодит байдал хоёр хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай байгааг Та бүхэн нүдээрээ харцгаа!

Англи хэл дээр хадмал орчуулгатай

Худал мэдээ № 1. ОХУлс Крым рүү цэрэг оруулсан гэж бурж байгаа.

Украйны энэ хямрал цааш даамжирч Крымд байгаа оросын иргэдийн амь нас, эрүүл мэндэд украйны үндсэрхэг үзэлт нацист фашистуудын зүгээс аюул занал учруулбал гагцхүү тэднийг хамгаалах зорилгоор тийш нь Оросын армийн цэрэг оруулах зөвшөөрлийг Ерөнхийлөгч Владимир Путин Дээд Зөвлөлөөсөө авсан хэдий ч тэр энэ эрхээ өнөөдрийг хүртэл эдлээгүй, өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Крым руу ОХУлсын нэг ч цэрэг нэмж ороогүй байгаа. Үүнийг тэнд байгаа гаднын бүх ажиглагчид баталж байгаа!

Харин 1991 онд ЗХУлс задрахад ОХУлсын Хар тэнгисийн флотын 25 000 хүртэлх цэргийн албан хаагчид Крымд байрлаж байхаар улс хоорондын гэрээ хийсэн бөгөөд өнөөдөр 16 000 орчим оросын тэнгисийн цэргийн албан хаагчид тус гэрээний үндсэн дээр Крымд урьдын адил байрласан хэвээр байгаа ажээ. Үүнийг ашиглаж Киевийн хууль бус, хунт засаглал мөн Барууны "чөлөөт" хэвлэл мэдээллүүд Крым рүү цэрэг оруулсан мэт худал мэдээллүүд цацаж олон нийтийг айлган сүрдүүлж ухуулан сурталчилж байгаа.

Худал мэдээ №2. ОХУлс Крымийг хүчээр нэгтгэн авч байна гэж бурж байгаа.

Киевт гаднын дэмжлэг ба дотоодынхоо олигархуудын шууд оролцоотойгоор төрийн эргэлт гарч Украйны засгийн эрхийг зэвсэглэсэн фашист нацистууд булаан авсны дараа тэдний буу тулгаж байж Дээд Рада-гаараа хүчээр батлуулсан анхны хууль нь орос хэлээр ярьсан, бичсэн хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай мөн оросын телевизийн бүх сувгуудыг хаах тухай зэрэг төрөлх хэл нь орос украйны иргэншилтэй иргэдийг шахан гадуурхсан фашист хуулиудыг баталсан билээ.

Харин тэгвэл Украйнаас интернэтэд холбогдож байгаа хүмүүсийн 90 % нь орос хэл дээр уншдаг, бичдэг, хайлт хийдэг ба өнөөдөр Украйнд борлогдож байгаа ном, сонин, хэвлэлийн 80% нь орос хэл дээр, гар утасны оператор компаниудаар үйлчлүүлж мессеж илгээж байгаа хүмүүсийн 80%, автомат мөнгөний машинаар үйлчлүүлэгчдийн 80% нь орос хэлийг сонгож ашиглаж байгааг саяхны судалгаар тогтоосон байдаг. Энэ байдал нь дээрх "хуулиудаар" баруун украйны цөөнх нацистуудын зүгээс Барууны дэмжлэгтэйгээр Украйны нийт хүн амын 80% болох украйны иргэншилтэй орос үндэстнүүдийн эсрэг хавчлага, геноцид явуулж эхэлснийг харуулж байгаа юм.

Ийм хавчлага, геноцидын нөхцөл байдал дунд Өмнөд ба Зүүн Украйны олон хот суурингуудын хүн амын үнэмлэхүй олонх нь зэвсэглэсэн тэр дээрэмчдээс хамгаалахын тулд өөрсдөө сайн дурын хамгаалах армиудыг байгуулж байгаа ба мөн ОХУлсаас тусламж дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа. Харин крымчүүдын хувьд бол Киевт гарсан төрийн эргэлтийг буруушааж хууль бус фашист хунт засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ард түмний үнэмлэхүй дийлэнх нь Майданы тэр хар тамхинд мансуурсан! мөн хунт засаг нь шоронгоос сулласан этгээдүүдээс бүрдсэн зэвсэгтэй дээрэмчдээс болгоомжилж байгаа, мөн өдрөөс өдөрт улс оронд нь эмх замбараагүй байдал газар авч байгаа, эцэст нь 2004 онд Улбар шар өнгөт хувьсгал гарснаас хойш аж амьдрал нь улам унасаар байхад одоо дахиад барууны украйны нацистууд гаднын тусламжтайгаар төрийн эрхийг нь дахин булаан авсан учир эдгээр төрийн эргэлтүүдээс бүр залхаж байгаа учир Крымийн ард түмний төлөөлөл болох Крымийн парламент нь Украйны бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох тухай тогтоол-тунхаглал баталсан юм. Хэрэв 2014 оны 3-р сарын 16-нд иргэд нь үүнийг бүх нийтийн санал хураалтаараа батламжилбал Крымийн бүгд найрамдах улс ОХУлсын бүрэлдэхүүнд бие даасан субъект болон орох санал тавиад байгаа юм. Харин үүнийг ОХУлс яаж хүлээн авах нь дараагийн асуудал юм...

Үүнийг л Киевийн хунт засаглал, Барууны "чөлөөт" хэвлэлүүд "Орос Крымийг хүчээр нэгтгэн авч байна" гэж худал зарлаж хүйтэн дайн явуулж байгааг манай неолибералууд = барууны долдой нар = оросыг үзэн ядагчид сармагчин шиг дуурайн хөөрөн дэвхцэж байгаа нь тэр юм...

Худал мэдээ № 3. ОХУлс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүтэн байдлын тухай олон улсын тогтсон журам, эрх зүйг зөрчиж бусдад муу үлгэр үзүүлж байна гэж бурж байгаа.

Ингэж батлах гэж зүтгэж байгаа нь бүүр ч ичгүүр сонжуургүй худлаа гэдэг нь нүдтэй, чихтэй хэний ч хувьд тодорхой байгаа билээ. АНУлс 1776 онд тусгаар тогтносон цагаасаа хойш нийтдээ 220 гаруй удаа бусдын нутаг дэвсгэр рүү цэргийн хүчээр цөмрөн орж дайн хийж байсан судалгаа, бүхэл бүтэн жагсаалтыг гаргасан байдаг.... 1990 онд ЗХУлс дотроосоо задран Варшавын гэрээний цэрэг улстөрийн блок цуцлагдсанаар дэлхий дээр геополитикийн тэнцвэр үгүй болсон билээ. Гэвч үүнээс хойш дэлхий дахин бумбын орон болоогүй харин ч АНУлс ба НАТО-д дэлхийд дангаараа ноёрхож бусад улс үндэстнүүдэд хүч хэрэглэн жанжлахад нь олон улсын эрх зүй хэрэг дээрээ саад болж эхэлсэн юм.

АНУлсын эрх баригчид "Саддам Хусейн үй олноор хөнөөх зэвсэгтэй учир энэ нь бидэнд заналхийлж байна" худал шалтгаар 2003 онд Ирак улс руу цэргийн хүчээр дайран орсны дараахан болсон нэг хэвлэлийн бага хурлын үеэр АНУлсын ерөнхийлөгч Джордж Буш /бага/ - Олон улсын эрх зүй гэнэ ээ!? Энэ чинь юу гэсэн үг болохыг би мэдэхгүй, миний өмгөөлөгчөөс асуу! гэж тавлаж байсан билээ...

Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л, 2012 онд НҮБ-ээр Ливи улсын агаарын орон зайд нислэггүй бүс тогтоох тухай 1973 тоот тогтоол батлуулчхаад үүгээр түрий барьж өөрсдөө болохоор Ливи улсыг агаараас бөмбөгдөн төр засгийг нь устгаж хууль ёсны ерөнхийлөгчийнх нь амь насыг зэрлэгээр бусниулуулсан билээ. Дараагийн ээлжинд Сири улсыг "төхөөрөхөөр" НҮБ-ээр шалтаг хийх тогтоол батлуулж дайран орох гэхэд нь чухамдаа ОХУлс, БНХАУлс хоёр өнөөгийн олон улсын эрх зүйн хэм хэмжээний үлдэгдлийг нь ч болтугай хамгаалж хориг тавьж байж сирийн ард түмнийг түр ч гэсэн үхэл сүйрлээс аварсан билээ....

Иймд өнгөрсөн 23 жилийн турш тэд хэрэг дээрээ олон улсын эрх зүйг бүх талаар үгүйсгэж зөвхөн өөрсдөд нь ашигтай, тэдэнд хонжоотой бол дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг шууд л гар нийлэн үгүй хийж дэвсэлж ирсэн билээ.

Зөвхөн XXI зууны эхний 13-хан жилд гэхэд л хичнээн олон улсын тусгаар тогтнолыг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тэд эвдэн бусниулсныг дэлхий дахин харж байгаа. Үүнд Афганистан, Ирак, Серби, Тунис, Йемен, Судан, Египет, Ливи, Сири гээд цааш үргэлжилнэ... Энэ бүх дайн түрэмгийллийнх нь гол сэдэл бол юуны өмнө энэ дэлхий дээр дангаар жанжилж байх гэсэн хэнээрхэл бөгөөд мөн эдийн засгийнхаа, бүр тодорхой хэлэх юм бол цаасан мөнгө - доллар болон еврогийн ноёрхлыг цаашид хадгалж байх, энэ цаасан мөнгөөрөө дэлхийн бусад бүх улс орнуудаас хүн хүч, байгалийн нөөц баялгийг нь бараг үнэгүй авч хэрэглэж өнөөгийн тансаг хэрэглээгээ хадгалж байх гэсэн зорилготой нь цаагуураа уялдаж байдаг... Иймээс ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл гэдэг бол өнөөгийн Барууны баян тансаг хэрэглээтэй бараг холбоогүй, зөвхөн даяар эзэрхийллийнх нь халхавч төдий зүйл юм!

Ерөнхийлөгч Обама эрх чөлөөт гэх Польшид очоод сум үл нэвтрэх шилэн хананы цаана шилэн дэлгэц дээрээс хэлж байгаа үгээ харж уншиж байгаа нь. Харин Ерөнхийлөгч Путин эзлэгдсэн гэх Крымд очоод жирийн иргэдтэй нь шууд нүүр тулан уулзаж тэдэнтэй гар барьж байгаа нь.

Ялгааг мэдэрцгээ!


Fuck The EU! - Европын Холбоо .... руу тонил! гэж АНУлсын дээд албан тушаалтан Европын Холбоо түншийнхээ тухай хэлж байна.

Энэ утасны яриа 2-р сарын 11-ний орчимд, өөрөөр хэлбэл Киевт төрийн эргэлт болоогүй байхад болсон бөгөөд энэ ярианы үеэр Төрийн департаментын орлогч Викториа Нуланд ба АНУлсаас Украйнд суугаа элчин сайд Джеффри Паейт хоёр Майданы босогчдын хүчээр Украйны хууль ёсны төр засгийг нь түлхэн унагах, дараа нь байгуулах Украйны ирээдүйн засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүний тухай хоорондоо хэлэлцэж энэхүү "ардчилсан" ЗГазрын ерөнхий сайдын суудал дээр өөрсдийн тавиул Яценюкийг тавихаар дээр тогтож байгааг Та тэдний энэ ярианаас сонсож болно!

Ер нь 1990 оноос хойш Польш болон Балти орчмын Литва, Латви, Эстонийн "эрх чөлөөтэй болж ардчилсан" улсуудын төрийн дээд албан тушаалтнуудыг чухамдаа америк-англичуудын ил далд заавар тушаалаар шууд томилж зарим тохиолдолд бүр польш, латви гаралтай америк иргэдийг далайн цаанаас авчирч шууд ерөнхий сайдаар томилуулж засгийн газруудыг нь байгуулж ирснийг энд сануулахад илүүдэхгүй буй заа! Харин өнгөрсөн 25 жилийн хугацаанд эдгээр улс орнуудын эдийн засаг бүрэн гажуудаж сүйрч хүн ардынх нь амьдралын түвшин эрс унаж улс нийгэм нь гүн гүнзгий уналт хямралд орж одоо барууны банкуудын өмнө асар их өрөнд унасан байгаа нь хэн ч маргашгүй бодит байдал билээ.


АНУлсын Executive Intellegency Reveiw хэвлэлийн газрын редактор Майкл Биллингтон энэ талаар мэдэгдэл хийхдээ "Украйны хууль ёсны төр засгийг түлхэн унагахад АНУлс бүх талаар дэмжиж тусалсан бөгөөд мөн өнөөгийн хууль бус ба нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй хунт засгийг нь дэмжиж хамтран ажиллаж байгаагийнх нь төлөө Барак Обамад илтгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ авч үзэж шийдэх ёстой" гэж үзэж байна.

"Ингэчхээд тэд одоо болохоор ОХУлсыг Украйны дотоод хэрэгт оролцож байна гэж буруутгаж байгаа нь онцгой жигшүүртэй сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Ялангуяа Төрийн департаментын орлогч Викториа Нуланд Украйн дахь АНУлсын элчин сайдтайгаа утсаар холбогдож Украйны ард түмний сонгож байгуулсан хууль ёсны төр засгийг нь түлхэн унагах тухай ярьж хэлэлцэж байгааг нь сонссоны дараа бол энэ бүхэн бүүр ч онцгой жигшүүртэй байгаа. Энэ бол ой гутам, жигшүүрт гэмт хэрэг юм. Зөвхөн ганц энэ баримт л Обамад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг тавихад хангалттай үндэслэл шүү дээ" гэж тэрээр анхааруулж байгаа.


Украйны албан ёсны ерөнхийлөгч Виктор Янукович Барак Обамагийн засгийн газрын энэхүү үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэж АНУлсын Конгресс ба Дээд Шүүхэд хүсэлт гаргах болсон байна. АНУлсын Үндсэн хуулинд заахдаа аливаа улсын төр засгийг зэвсгийн хүчээр булаан авахад тусламж дэмжлэг үзүүлэх, мөн хууль бус хүлээн зөвшөөрөгдөөгүй засгийн газартай хамтран ажиллахыг хориглосон байдаг байна. Гэвч энэ бүхнийг зөрчиж Украйны хууль ёсны төр засгийн тэргүүн, засгийн газрыг хууль бусаар зэвсгийн хүчээр түлхэн унагахад 5 тэрбум долларын "тусламж" үзүүлж одоо засгийн эрхийг ингэж хууль бусаар булаан авсан, зөвхөн зэвсгийн хүчээр тогтож байгаа - нацист хунт засгийг нь далдаас удирдаж тэдэнд зээл өгч санхүүжүүлж байгаа! Харин үүнийгээ нуун далдлахаар тархи угаалт - мэдээллийн дайныг хүчтэй явуулж байна.

Майданчуудыг өөрсдийнх нь лидерүүд араас нь буудуулж алж байсан байна

Украйнд биечлэн очиж Майданы ардчилагчдыг дэмжээд буцсан Эстонийн гадаад хэргийн сайд Урмас Пает Европын Холбооны гадаад хэргийн дээд комиссар Кэтрин Эштон /зураг дээр/-той утсаар ярьж түүнд байдлыг илтгэснийг Украйны тусгай алба замаас нь чагнаж энэхүү аудио бичлэгийг дэлхийн олон нийтэд дэлгэн илчлээд байна. Ийм яриа үнэхээр болсныг эстонийн сайд Урмас Пает өөрөө баталсан бөгөөд харин ямар нэг нэмэлт тайлбар хийхээс татгалзсан байна.... Майданы ерөнхий эмч гэгдэж байсан Ольга Богомолец /венеролог-улстөрч/ алагдсан хүмүүсийн талаар Урмас Паетад мэдээлэхдээ, тэнд хоёр талаас алагдсан бүх хүмүүс бүгд нэг маягаар - чухамдаа араас нь буудаж байсан мэргэн буучдын нэг ижил суманд алагдсан болохыг ярьж байсан байна.

Энэхүү хоёр эрхмийн ярианы хамгийн чухал хэсэг бол Украйны хэв журам сахиулагч "Беркут" тусгай тасгийн цагдаа нар болон Майданы ардчилагчдыг чухам хэн буудан алсан тухай яриа юм. 2014 оны 2-р сарын 20-21-ний үймээн самууны үеэр Майданы ойролцоо гудамжуудад сөргөлдөгч хоёр талаас нэгэн зэрэг олон хүмүүсийг буудан алсан ба харин эдгээр мэргэн буучдыг Майданы ардчилсан лидерүүд болон зохион байгуулагчид нь өөрсдөө хөлсөлсөн болохыг Урмас Пает энэхүү яриандаа дурдаж ийм мэдээлэлд ихэд санаа зовж байгаагаа хатагтай К.Эштонд хэлж байсан явдал юм.

Урмас Пает: - Миний дурдаж байсан Ольга Богомолецын баталж байгаагаар тэд нарын цуглуулсан бүх баримт нотолгоонууд нь тэдгээр алагдсан бүх хүмүүсийг - хэв журам сахиулагч цагдаа нар болон Майданы жагсагчдыг - нэг л мэргэн буучид араас нь буудан алсан болохыг баталж байгаа. Тэнд нэг л мэргэн буучид байсан байна.

Кэтрин Эштон: - Тийм ээ, тийм!

Урмас Пает: - Тэр надад фотозургуудыг нь үзүүлсээн. Тэдний талын эмнэлгийн шинжээчид тэр алагдсан бүх хүмүүс нэг хэсэг мэргэн буучдын нэг л хэмжээтэй суманд алагдсан болохыг баталж байгаа. Энд хамгийн эвгүй юм бол Майданы энэ ардчилсан эвслийнхэн эдгээр үйл явдлуудыг мөрдөн шалгуулахыг өөрсдөө хүсэхгүй байгаа явдал юм. Учир нь энэ мэргэн буучдын ард Янукович биш харин эвслийнхэн өөрсдөө, тэдний хэн нэг олигарх нь зогсож байгаа нь өдөр ирэх тусам улам бүр тодорхой ойлгомжтой болсоор байгаа байдал юм. Хэрэв энэ мэдээлэл цааш гадагш тархвал энэ нь украйны ардчилсан энэ эвслийн нэр хүндийг шууд унагана" хэмээн болгоомжилж байгаагаа түүнд илэрхийлсэн байна.

Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр үүнийг огт ярихгүй байсан боловч ийм мэдээлэл нэгэнт тархсан, гарцаагүй болох нь тодорхой болсон тул аргагүй байдалд орж ярьж эхэлсэн бөгөөд одоо Европын Холбоо, НҮБ-ын зүгээс энэ явдлыг мөрдөн шалгахыг Киевийн хунт засгаас ёс төдий ч гэсэн "шаардаж" эхлээд байгаа!..

ТВ-ийн мэдээнүүдээр үзүүлэхгүй Майдан 1 хэсэг:

ТВ-ийн мэдээнүүдээр үзүүлэхгүй Майдан 2 хэсэг )

Ukraine: Wer waren die Todesschützen? )

Жич: "Чөлөөт зах зээл" гэгч мөнгөний шуналын "буян"-аар авилгалдаа чөлөөтэй живсэн төр засгийнх нь эсрэг ядуурч туйлдсан гэнэн олонхыг турхирчхаад дараа нь үл мэдэгдэх мэргэн буучдаараа далдаас гал нээлгэж хоёр талаас нь хүмүүсийг хороох замаар үймээн самуун, сөргөлдөөнийг улам гааруулж дэвэргэж байгаад засгийн эрхийг нь өөрсдийн бүр эрс тэс шинэчлэгчид - тавиул хүүхэлдэйнүүдээрээ дамжуулан булаан авах энэ аргыг Гүрж, Киргиз, Тунис, Йемен, Ливи, Египет, Сири зэрэг улсуудад амжилттай хэрэглэсэн билээ.


ОХУлсад сууж байсан АНУлсын элчин сайд асан Джек Мэтлок Крымийн нутаг дэвсгэр рүү хууль ёсны төр засгийнх нь тусламж гуйж тавьсан хүсэлтээр цэргээ тийш нь оруулж тэндэхийн иргэдийг хамгаалах шаардлага гарч болзошгүй тухай Оросын талын мэдэгдлийг "санаанд багтамгүй түрэмгийлэл" гэж нэрлэсэн, өнөөгийн АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керригийн тэр мэдэгдлийн талаар өөрийн санал бодлоо хэлж байр сууриа илэрхийлснийг Russia Today суваг онцолж байна.

Америкийн энэ дипломат "АНУлс одоо тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай бусдад зааж лекц уншиж байгааг нь дэлхий дахин үзэхдээ бусад улсуудын ийм эрхийг хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө өөрсдөө ер бусын онцгой бүрэн эрхтэй гэж батлахыг оролдож байгаа хэрэг хэмээн хүлээн авч болох юм" гэж бичиж байна.

Тэрээр цааш нь "АНУлсууд зөвхөн өөрийнх нь эрх ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд л улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай яриа өддөг гэж оросууд үндэслэлтэйгээр баталж чадах билээ. Америкийн засгийн газруудын үйлдэж ирсэн түрэмгийллүүдийн жагсаалтыг харвал хэрэв түүнд өөрт нь ашигтай байвал ямар ч улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үл хэрэгсдэг гэдгийг харуулж байгаа. Америк НАТО-гийн холбоотнуудтай хамтарч Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэн бусниулж эхлээд Косовог таслан байгуулж дараа нь түүнийг тусгаар тогтносон улс гэж зарлаж хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Үүнээс гадна Суданаас Өмнөд Суданыг салгаж, Эфиопиос Эритерийг тасалж мөн Индонезоос Өмнөд Тиморыг салган тусгаарлахыг дэмжиж тусалсан. Иймээс Крымийн тусгаар тогтнолын тухайд ярих юм бол, АНУлс Норьегаг баривчлахын тулд гэсэн шалтгаар Панам руу дайран орсон, мөн америкийн хэсэг иргэдийг, хэн ч барьцаалахыг оролдоогүй байхад, тэднийг барьцаанд авахаас сэргийлж байна гэж Гренада руу цэргийн хүчээр цөмрөн орсон, бас Саддамд үй олноор хөнөөх зэвсэг бий гэсэн худал шалтгаар Ирак руу дайран орсон ба одоо ч дэлхийн олон улс орны зэвсэггүй энгийн хүмүүс рүү өөрийн дронууд - алсын удирдлагатай онгоцноос пуужингаар харваж байгааг бидэнд оросууд сануулж чадна шүү дээ" гэж америкийн энэ нэрт дипломатч блогтоо бичиж байна.

"Өөрөөр хэлэх юм бол Америк өөрөө ийм байж одоо тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай лекцүүдийг бусдад уншиж байгаа нь хоёр нүүр гаргаж байгаа инээдэмтэй хэрэг бөгөөд үүнийг дэлхий дахин үзэхдээ бусад улсуудын ийм эрхийг хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө харин өөрсдөө бол ер бусын онцгой бүрэн эрхтэй улс гэж батлахыг л оролдож байгаа хэрэг хэмээн хүлээн авч болох юм" гэж тэрбээр дүгнэж байна.

RT цааш нь АНУлс сүүлийн 30 жилийн турш бусад улс орнууд руу цэргийн хүчээр дайран орж ардчилсан жагсаалтыг толилуулж байгаа.

Эх үүсвэр: http://russian.rt.com/article/23521

Жич: Дипломатч Джек Мэтлокийн бичсэн сүүлчийн ном "Хэт гүрний зэрэглээнүүд: Хэрхэн хоосон үлгэрүүд ба алдаатай үзэл суртлын тавилууд Америкийг мухардалд оруулсан тухай ба хэрхэн бодит байдалдаа эргэж орох вэ" гэсэн нэртэй. Энэ номыг 2009 онд Йелийн Их сургуулийн хэвлэлийн газар хэвлэж гаргасан байна.


АНУлсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Рон Пол бол АНУлсын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан, өнөөгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг билээ. Тэрээр Крымийн талаар ОХУлсын баримталж байгаа бодлогыг шүүмжилж эсэргүүцэж байгаа өнөөгийн АНУлсын засаг захиргааны явуулж байгаа бодлогыг ойлгохгүй байгаагаа илэрхийлж "Ер нь аливаа улсын тусгаар тогтнолыг зөрчиж байгаа тухай ярих эрх бидэнд бий гэж үү? Харин тэгвэл бидний эвдэн бусниулсан Иракийн, Афганистаны, Йемений, Хойд Африкийн тусгаар тогтнолыг яах болж байна вэ? Бид чинь байнга бусдын хэрэгт хошуу дүрж байдаг шүү дээ - Пакистанд манай алсын удирдлагатай нисэх аппаратууд одоо ч ниссээр байгаа, дэлхий даяар 130 улс оронд манай 800 цэргийн бааз одоо байрлаж байгаа шүү дээ. Иймээс надад ингэж хоёр нүүр гаргах нь таалагдахгүй байгаа. Бид нар бусдад ямар нэг юм байнга цэцэрхэж номлож байдаг ч харин ар хударгаар нь яг энэ үеэрээ ямар нэг шалтгаанаар усыг нь сэмхэн булингартуулж байдаг шүү дээ" гэж мэдэгдээд байна!


Украйны Аюулгүй Албаны дарга асан Александр Якименко Майдан дээр өнгөрсөн өдрүүдэд юу болж өнгөрсөн тухай ярилцлага өгсөн байна. 

1. Киевийн Филармонийн байшин дотроос/дээрээс Майдан талбай дээрх босогчид руу болон "Беркут"-ын хэв журам сахиулагч цагдаа нар руу мэргэн буучид гар нээсэн юм. Тэд автомат буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд эхлээд цагдаа нар руу галлаж босогчдыг дэмжиж байснаа цагдаа нар ухарч эхлэнгүүт босогчид руу галлаж алж байсан ажээ. Нийт 100-аад хүн амь үрэгдсэн...

Майданы лидерүүдийн хөлсөлсөн мэргэн буучид сөргөлдөгч хоёр талын хүмүүсийг хоёуланг нь буудан хороож байсан байна!

2. Энэ барилгыг тэр үед Майданы комендант гэгдэж байсан, одоо Украйны хунт засгийн аюулгүй байдлын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн Парубий гэгч мэдэлдээ байлгаж хариуцаж байсан байна. 2-р сарын 20-нд хаанаас ч юм гэнэт гарч ирсэн үл мэдэгдэх мэргэн буучдын эхний давалгаа дууссаны дараа энэ байшингаас тусгай хувцас хэрэгсэл өмссөн 20-иод хүн мэргэн буучдын буугаа хийдэг тусгай цүнхтэй гарч явсан ба мөн тэд оптик тусгалтай АКМ буунууд авч гарахыг ойролцоо байсан майданчууд, өөр олон энгийн хүмүүс тэдний дунд тусгай ажилтнууд ч харсан байна.

Энэ бүхнийг украйны нацист фашистуудын "Свобода" /Эрх чөлөө нэртэй/ хөдөлгөөнийхөн, Кличкогийн "Удар" намынхан, мөн үндсэрхэг үзэлтнүүдийн Батькивщина намынхан ч өөрсдөө бас харсан байна...

3. Энэ болон ойролцоо бусад барилгууд дотор байрлаж Майданы босогчдыг болон цагдаа нарыг нэгэн зэрэг галлаж алж байсан тэр үл мэдэгдэх мэргэн буучдыг илрүүлж цэвэрлэж өгөхийг хүсэж Майданы босогчдын гол хүч Правий сектор, Свобода-гийнхны төлөөлөгчид өөрсдөө Украйны Аюулгүй албанд хандаж Альфа тусгай багийг ирүүлэхийг шаардаж байсан байна. Гэвч Майданы босогчдын комендант Парубий ийм боломж олгоогүй ажээ.

Энэ бол Майданы гэнэн босогчид тэдний лидерүүд нь болон тэдний ард зогсож санхүүжүүлж байсан тэр гадаад, дотоодын хүчнүүд тэднийг өөрсдийг нь намнуулж цус урсгахаар мэргэн буучдыг хөлсөлсөн байсныг мэдэхгүй байсныг харуулж байгаа юм.

4. Тэнд хуучин Югославиас болон бусад улсуудаас ирсэн хөлсний мэргэн буучид байгаа тухай мэдээллүүд тусгай албаны шугамаар ирж байсан аж. Парубийг цаанаас нь украйны олигархууд чиглүүлж удирдаж байсан ба харин нэр бүхий энэ хэдэн олгигархуудыг Америкийн элчин сайдын яамнаас шууд удирдаж байсан байна. Тэр олигархууд АНУлсын элчин сайдын яаманд бараг өнждөг байсан тухай мэдээллүүд тусгай албаны шугамаар ирж байсан ажээ.

"Америкчууд болон олигархуудын гол зорилго бол тэдний Украйны ерөнхийлөгчтэй хийж байсан хэлэлцээрийг аль болох сунжруулах, Оросоос зээл тусламж авахыг нь хүлээж цаг хожиж байгаад харин дараа нь Янукович ерөнхийлөгчийг түлхэн унагаж солих замаар Оросын мөнгийг ашиглаж Украйныг Европын Холбоонд нэгтгэх явдал байсан юм" гэж Украйны тусгай албаны дарга Якименко ярьж байна.

5. Гэвч Украйнаар дамжин Европын Холбоо, ОХУлс хоёр нэг тал болохыг ганцхан АНУлс л хүсэхгүй байсан" гэж тэрээр баталж байна.

Европын Холбоо Украйныг албан ёсны бүрэн эрх гишүүнээ болгох биш ээ, харин холбоотон гишүүн гэдэг хагас статустай, бодит байдал дээр хямд ажиллах хүч, түүхий эдийн нийлүүлэгчээ болгож мөн борлуулалтын зах зээлээ болгон хувиргах замаар колонио болгох гэрээнд гарын үсэг зуруулах гэж хичээж байсан ба энэ гэрээ нь эхнээсээ англи хэл дээр байсан ба үүнийг ойлгох битгий хэл, барааг нь хараагүй байж энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёстой гэж майданчууд эхэн үедээ шахаж шаардаж байсан билээ.

Гэвч тэдний "ялалт" Украйныг нэгмөсөн залгих гэсэн АНУлсын ашиг сонирхолд саад болж байгаа... Украйны асуудал дээр Барууны нэгдмэл байр сууринд том ан цав үүсэж ЕХолбоо өөрийн ашиг сонирхлыг, АНУлс өөрийн байр эрх ашгийг юуны өмнө эрхэмлэж байгаа нь тодорхой....


Баруун түүний дотор Европын Холбооны /ямар ч хариуцлагагүй мэдэгдэл үйлдэл хийгээд сурчихсан улстөрчид нь биш ээ/ харин ажил хэрэгч хүмүүс, аж үйлдвэрлэгчид, санхүүчид, эдийн засагчид нь АНУлсын эрх баригчдын шахалтаар Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах бараг боломжгүй гэдгээ янз бүрийн хэлбэрээр мэдэгдээд байгаа. Учир нь өнөөгийн эдийн засгийн хямралын энэ нөхцөл байдлыг арай хийж тогтоон барьж байгаа тэд тооцоо хийж үзээд өөрсдөө олон талын илүү их алдагдалд орох нөхцөл байдалд хэдийнэ орсноо хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ сүржигнэл эцэст нь далайж далайж ... визийн асуудал мэтийн зүйл дээр л буух болов уу.

ОХУлс хариуд нь газрын тос, байгалийн хийн борлуулалтын зах зээлээ /учир нь доллар евро бол цаасан мөнгөн тэмдэгт төдий бөгөөд харин газрын тос байгалийн хий бол бодит үнэт баялаг юм!!!/ аль хэдийнээс янз бүрийн санал тавиад байгаа Хойд ба Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү хандуулах, үүссэн энэ байдлыг ашиглаж доллар еврогийн эргэлтээс аажмаар гарахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллүүд гараад байгаа. Харин Оросын талын ийм үйлдэл нь гагцхүү доллар одоохондоо дэлхийн нөөцийн валютын статустай байгаа дээр тогтнож байгаа Америкийн жанжлалыг эгшин зуур нэгэн мөсөн булшлах нигууртай ...


ХБНГУлсын Кlagemauer TV үзүүлж байна: Украйны хунт засгийн газрын тэргүүн Яценюк бол Америкийн тавиул ! Албан ёсны мэдээ!!!

Орчуулга:

Украйнд болсон зэвсэгт төрийн эргэлтийн дараа ерөнхий сайд гэж өөрийгөө өргөмжилсөн Арсений Яценюк үнэн хэрэг дээрээ Америкийн болон түүний холбоотнуудын тавиул хүүхэлдэй нь юм.

Яценюк болон түүний хамсаатнуудын албан ёсны вэб сайтан дээр Украйнд болсон төрийн эргэлтийг зохион байгуулахад гадна дотнын чухам ямар хүчнүүд гар бие оролцсон болох нь тодорхой байгаа. Тэдгээрээс заримыг нь тодруулбал:

1. Black See Trust гэдэг байгууллага бол АНУлсын эрх ашгийг зүтгүүлж нөлөөлөх зорилго бүхий сан юм.

2. Chatam house бол олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Британийн сүлжээ байгууллага бөгөөд түүнийг Рокфеллерийн Сан, Билл Гейтс, НАТО, Европын Холбоо, Германы Конрад Аденаурын Сан зэрэг байгууллагууд санхүүжүүлдэг.

3. НАТО-гийн нэг салбар - Украйнд зориулж тусгайлан байгуулсан НАТО-гийн мэдээлэл ба баримт бичгийн төв гэдэг нэртэй байгууллага.

4. National Endowment for Democracy (NED) бол бусад улс орнуудыг барууны тэдэнд зориулсан стандартаар ардчилах зорилготой, АНУлсын Засгийн газар санхүүжүүлдэг байгууллага юм.

Хэрэв махчлан орчуулбал "Ардчилалд оруулах үндэстний хувь нэмэр" гэдэг нэртэй энэхүү байгууллагын явуулах үйл ажиллагааны хэлбэр, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан Аллен Вейнштейн хэлэхдээ "Өнөөдөр бид нарын NED-ийн тусламжтайгаар явуулж байгаа энэ ажлын үлэмж хэсгийг одоогоос 25 жилийн өмнө Тагнуулын Төв Газар нууцаар хийдэг байсан [тагнуулын] ажиллагаа юм шүү дээ" гэж өөрсдийнхнийхөө дунд сайрхан мэдэгдэж байсан ажээ! Энэ бол ийм үйл ажиллагааг одоо засгийн газрын бус олон нийтийн байгууллага гэдэг нэрийн доор улайм цайм явуулах болсныг хэлж байгаа хэрэг юм!

Харин одоо манайд ийм байгууллагуудын 99%-ийг нь гаднын элдэв сан, бусад байгууллагууд санхүүжүүлж байгаа!! Иймээс "хэн мөнгийг нь төлж байгаа, тэр хөгжмөө захиалдаг" гэдэг зарчмаар гаднын энэ санхүүжүүлэгч байгууллагууд эдгээр засгийн газрын бус - ашгийн бус - олон нийтийн гэгч байгууллагуудын халхавчин доор тэдэнд тусгай үүрэг даалгаврууд өгч заримдаа төсөл хариуцуулж тэд нар нь Монголд тусгай ажиллагаа явуулдаг - дотоодоос шаардлагатай мэдээ цуглуулдаг - харийн явуулга үзэл суртлыг энд зүтгүүлдэг - нийгмийн уур амьсгалд нөлөөлөх лобби явуулдаг - мөн ховлодог гэсэн үг юм!!!

Украйны хунт засаглалын тэргүүн гэгдэх Арсений Яценюкийн хамтрагчдын жагсаалтанд Америкийн гадаад хэргийн яамны лого харагдаж байна! Эндээс харвал Яценюк Украйны ард түмний ашиг сонирхлыг бус харин Барууны эдгээр бүлэглэл хүчнүүдийн эрх ашиг сонирхлыг л цаашид илэрхийлсээр байх нь хэнд ч тодорхой байгаа юм.

Энэхүү мэдээллийг цааш нь аль болох олон хүмүүст хүргэнэ үү.


Өнгөрсөн мягмар гаригт, 3-р сарын 11-нд ХБНГУлсын холбооны улсын 2-р сар сувгаар улстөр-хошин шогийн "Тэнэглэл" нэртэй нэвтрүүлгээр Украйнд болсон төрийн эргэлтийн сэдвийг сонгож Майданы гадаад болон дотоодын "ардчилагчдыг" нь илчлэн шоолон даажигнасан байна.

Энэ нэвтрүүлэг өөрөө герман хэл дээр байгаа, орос хэл дээрх орчуулгыг youtube тоглуулагчийн caption дотроос идэвхжүүлж болно.... ХБНГУлсын парламентын сөрөг хүчин Украйны төрийн эргэлтийг, засгийн эрхийг булаан авсан байгаа фашистуудыг буруушааж нүүр буруулж байна!


ХБНГУлсын парламентын Зүүний хүчний фракцын лидер Грегор Гизи:

- .... Меркель Та одоо [Крымийн] энэ бүх нийтийн санал хураалтын ажиллагаа [Украйны] Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа гэж ярьж байгаа тань намайг үнэхээр гайхшруулж алмайруулж байна.

- Таны хувьд Украйны Үндсэн хууль нь тэгвэл хэзээ хүчин төгөлдөр үйлчлээд байдаг, харин хэзээ үйлчлэхээ больчихдог юм бэ? Энэ талаар Та нэг байр суурьтай болооч! Ерөнхийлөгч [Янукович]-ийг огцруулахад Та энэ Үндсэн хууль нь үйлчлэхгүй гэж байсан шүү дээ, харин одоо Крымийн бүх нийтийн санал хураалтын асуудал дээр болохоор гэнэтхэн үйлчилнэ гэж ярьж байна шүү дээ!?? Та ингэхэд Украйны Үндсэн хуулийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа юм уу, аль эсвэл түүний зарим нэг [Танд болон таны цаад түншүүдэд хэрэгтэй байгаа] заалтуудыг л хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа юм уу, та үүнийгээ тодорхой хэлээч! Аль нэг байр суурийг нь баттай эзлээч!

- Хатагтай Меркель! Одоо [Та нарын дэмжээд байгаа ардчилсан] Украйны шинэ ерөнхий сайдын орлогч, батлан хамгаалахын сайд, хөдөө аж ахуйн сайд, байгаль орчны сайд, ерөнхий прокурор бүгдээрээ фашистууд байгаа шүү дээ. Украйны Аюулгүйн зөвлөлийн шинэ тэргүүн нь хүртэл "Свобода" - Эрх чөлөө гэсэн нэртэй фашист намын дарга байгаа. Энэ фашистууд Украйны шинэ засгийн газарт илт давамгайлж тэд бүр хүчний байгууллагуудыг нь толгойлж байна....

- Харин фашистууд засгийн эрхийн бүр өчүүхэн хэсгийг булаан авсан байсан ч тэд хэзээ ч үүнийгээ сайн дураар буцаан өгч байгаагүй юм шүү! Герман улс өөрийнхөө гунигт түүхэн туршлагад тулгуурлаж энэ нөхцөл байдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах ёстой биш үү!

АНУлсын явуулж байгаа ОХУлсад эдийн засгийн хориг тавих бодлогыг холбоотны хувьд дэмжихээс өөр аргагүй байдалд байгаа ХБНГУлс Оростой хийдэг худалдаанаас нэг жилд олдог 30 тэрбум доллараа алдаж 300 000 ажлын байраа цомхотгоход хүрээд байгаа...


Цагдаагийн улс дахь "ардчилал"-ын үнэ цэнэ - хоёр нүүртний мөн чанар

 


 

Сэтгэгдлүүд  

Уншигч
0 # Уншигч 2014-03-12 03:37
Болорболд ахаа залуус бид яах ёстой вэ?Одоохондоо! бүгдээрээ довоо шарлуулаад амин хувиа бодоод, бие биенээ шулж,аминч бэртэгчин үзлээр явсаар л байвал эцсийн үр дүн нь үр хүүхэд,хойч үе рүү гээ их буугаар буудаж байгаатай адил болоод байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2014-03-12 10:43
Quoting Уншигч:
Болорболд ахаа залуус бид яах ёстой вэ?Одоохондоо! бүгдээрээ довоо шарлуулаад амин хувиа бодоод, бие биенээ шулж,аминч бэртэгчин үзлээр явсаар л байвал эцсийн үр дүн нь үр хүүхэд,хойч үе рүү гээ их буугаар буудаж байгаатай адил болоод байна.

Аль болох олон хүмүүст үнэн зөв мэдээллийг хүргэж өөрсдийнхөө болон хойч үеийнхээ ирээдүйг, улс Эх орон, Ард түмнээ бодох цаг хэдийнэ болсныг тайлбарлан ойлгуулах ухамсарлуулах хэрэгтэй. Дараа нь зохион байгуулалтанд орж бодиттой зүйл хийж тэмцэж эхлэх. Одоогоор бараг бүх ОНМХ,улстөрчид янз бүрийн шалтгаанаар нөгөө эрэг дээр байгаа, тэдэнд найдах хэрэггүй нь тодорхой болсоор байгаа. Учир нь тэдэнд өнөөгийн энэ харийн дэглэм ашигтай, бараг бүгд ашиг сонирхлын зөрчилтэй болсон байгаа. Энэ 23 жилд Монгол улсын төр нийгэм эдийн засгийн бүх үндсийг бусниулж асар их өр зээлэнд унагаж эдийн засгийг нь сүйрүүлж устгачихаад байгаа. Одоо амин хувиа борлуулчихаад хаяад яваад өгнө дөө. Ингэх боломжийг л барууны маягийн ардчилал гээд хамгаалаад бгаа юм шүү дээ. Түүнээс биш 2 том нам нэртэй хэсэг "сайн дурын" этгээдүүдийг 4 жилд нэг удаа санал хурааж сонгохыг - ардчиллыг улс орны хөгжил дэвшлийн цорын ганц зөв зам гэж хамгаалаад байгаа юм биш ээ. Энэ бүхэн бол зөвхөн халхавч, харийнхны дэмжлэгт тулгуурлаж тэдэнтэй нийлж улс Эх орноо ард түмнээ цөлмөн тонох, хулгайлах боломж бас арга юм..
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хоёр нүүртний тухай онигоо
0 # Хоёр нүүртний тухай онигоо 2014-04-06 11:57
1942 он, Кремль. Сталин Черчиллтэй утсаар ярьж байжээ. Сталин:
- Үгүй,
- Үгүй,
- Үгүй,
- Үгүй,
- Үгүй,
- Тийм ээ,
- Үгүй,
- Үгүй,
- Үгүй,
- Үгүй,
- Баяртай, ноён Черчилл гэж хэлээд утсаа тавьжээ.
Үүнийг харж гайхаж хоцорсон туслагч нь:
- Нөхөр Сталин, Та ердөө ганц удаа Тийм ээ гэж хэллээ, харин дандаа Үгүй гэж хариулаад байх юм.
- Аан тэр үү, Та намайг сонсож байна уу гэж Черчилл асуухаар нь тийм ээ хариулсан юм...

Англи 1939 оны 9-р сарын 6-нд Гитлерт дайн зарлаж байна гэх сүржигнэсэн боловч 1944 оны 6-р сарын сүүлч хүртэл 2-р фронт нээж Гитлерийн эсрэг дайнд оролцохгүй байсан билээ.Дэлхийн энэ дайныг өдөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн улстөрчдийн нэг Черчилл элдэв үнэгэн заль хэрэглэж 2-р фронт нэээхийг хойшлуулсаар байсан юм....Харин дайтаж байсан Орос, Герман Италид зэвсэг техник нийлүүлэх зэргээр наймаагаа алтаар бол хийсээр л байлаа.....?!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Батаа
0 # Батаа 2015-02-22 16:45
Энэ маш үнэн юм бичсэн байна. Чамд баярлалаа. Харин үүнийг бусад ард түмэн залуустаа ойлгуулах хэрэгтэй байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг