"ЧӨЛӨӨТ" ХОЧТОЙ ХЭВЛЭЛИЙНХЭНД "АЛГАНЫ АМТ" ҮЗҮҮЛЖЭЭ

АНУлсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хэдхэн том корпорациудынхаа бүрэн мэдэлд бас хатуу хяналтанд байдгийг, иймээс эдгээр "чөлөөт" хочтой либерал мэдээллийн хэрэгслүүд эздийнхээ дэлхийд цаашид дангаар ноёрхсоор байх гэсэн неоконсерватив дайнч хэнээрхлийг "ардчилал, даяарчлал" хэмээн сурталчилж дэлхийн бусад улс үндэстнүүдийг боолчилж өрөнд унагаж байгааг "чөлөөт зах зээл ийм байдаг юм" хэмээн мунхруулж хүн төрөлхтнийг хулхи онол хуурамч мэдээллээрээ хүчиндэж ирснийг хэлтэй устай, иймээс мэдээлэлтэй, мэдлэгтэй боловсролтой хүн бүр мэдэж ойлгож байгаа биз ээ.

1990 оноос хойш "ардчилсан" Монголын мэдээллийн бүх орон зайг Америкийн эзэд-олигархууд барууны дагуулуудтайгаа бүрэн эзлэн авсан бөгөөд тэр цагаас хойш манай бүх сонин хэвлэл, бүх телевиз, бүх FM сувгуудыг өөрсдийн суртал ухуулгын цагаан хоолойгоо болгож тэднээр дамжуулан гагцхүү Америкийн хэдхэн олигархын хувийн либерал мэдээлийн агентлагуудын тархины угаалгыг Монголын ард түмний дээрээс өдөр шөнөгүй цацаж чимх үнэнтэй хольсон атга худлыг "НОМЛОЖ" ухвар мөчид, гэнэн хүмүүсийг "ИТГҮҮЛЖ" нийгэм, хүүхэд залуусыг маань "БУРУУ ИШИЛЖ" ирсэн билээ. Иймээс өнөөгийн манай улс үндэстний энэ харанхуй мунхрал мухардлыг, ёс суртахууны гүн гүнзгий уналтыг, америк долларын хэзээ ч төлөх боломжгүй их өр - дөнгийг тэд тавиул улстөрчдөөрөө, хөлсний шилдэг нийтлэлчдээрээ, зомби сэтгүүлчдээрээ, буруу ишилсэн "багш" нараараа бий болгосон гэвэл эрүүл ухаантай л бол хэн ч маргах боломжгүй гэж найдаж байна... 

АНУлсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны 11-р сарын 22-нд "Трамп плаза"-д болсон "албан бус уулзалтын үеэр Америкийн гол ОНМХэрэгслүүдийн бүх томчуудыг бут ниргэлээ" гэж New York Post-ын эх сурвалжууд мэдээлж байна.

[Энэ уулзалтын аудио эсвэл видео бичлэг хийхийг урьдчилан хориглосон байсан байна]

"Яг чөтгөрүүдийг шүршиж буудаж байгаа мэт байсаан" гэж энэ уулзалтын талаар тэнд байсан нэг оролцогч хэлсэн байна. Дональд Трамп хамгийн түрүүнд CNN-ийн удирдагч Джефф Цукер (Jeff Zucker)-ээс эхлэн "Би танай сүлжээг үзэн ядаж байна, CNN-д дан худалчид байдаг, та нар ичих ёстой шүү дээ" гэж хэлсэн гэж энэ эх үүсвэр дамжуулсан байна. "Энэ уулзалт бидний хувьд бүрэн сүйрэл байсаан. Теле-сувгуудын удирдагчид мөн хөтлөгчид Трампын засаг захиргаатай цаашид хэрхэн яаж хамтран ажиллахаа мэдэхийг хүсэж найдаж тэнд хүрэлцэн ирсэн байсан. Гэвч үүний оронд Трамп тэдэнд өөрийн дуртай нөгөө "алганы амтаа" үзүүлсээн гэж энэ эх үүсвэр нэмж хэлсэн байна.

Хоёр дахь эх сурвалж мэдээлэхдээ "Тэнд ёстой "гал гарсаан" гэж баталсан байна. "Уулзалт том зааланд болсон, тийшээ бүх том мэдээллийн сүлжээнүүдийн 30-40 телемэдээний бүх нэртэй хөтлөгчид бас ирсэн байсан. Трамп цааш нь үргэлжүүлэн "Бид энэ зааланд худалч хоёр нүүртнүүдтэй хамт, бас бүх зүйлийг үндсээр нь буруу үзүүлж мэдээлдэг, хүмүүст ямар ч нэр хүндгүй болсон ОНМХэрэгслүүдтэй хамт байцгааж байна" гэж хэлсэн. Тэрээр цааш нь эдгээр ОНМХэрэгслүүдийг хоёр нүүртэй увайгүй худалчид гэж нэрлэн тэнд цугласан бүх хүмүүст хандаж үүнийг хэлж байна гэсэн. Тэрээр CNN-ийн удирдагч Джефф Цукерыг нэрээр нь цохон CNN-ийнхэн бүгд худалчид, энэ сүлжээ дан ганцхан худалчдаас бүрддэг" гэж хэлсэн байна.

Дональд Трамп NBC-ийн сурвалжлагч Кэти Тюр (Katy Tur)-ийг яг нэрээр нь дуудаагүй боловч NBC-ийн бүхнийг буруу ойлгодог - буруу ишэлсэн нэг сурвалжлагчийн тухай, мөн түүнчлэн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн мэтгэлцээнүүдийг явуулж байсан АВС сүлжээний аймшигтай нэг сурвалжлагч бүсгүйн тухай ярьж тэр сурвалжлагч Хиллари Клинтон ялагдсаны дараа бүүр уйлж байсан гэж ярьсан. Энэ сурвалжлагч бол бас тэнд зааланд сууж байсан Марта Раддац (Martha Raddatz) байсан" гэж энэ эх сурвалж хэлсэн байна.

Балмагдаж цочирдсон сурвалжлагчид Трампын засаг захиргаатай цаашид хэрхэн холбогдож ажиллах тал руу яриаг чиглүүлэхээр дундуур нь юм хэлэхийг оролдож байсан ажээ. CBS Good Morning-ийн нэг гол хөтлөгч Кинг (Gayle King) босолгүйгээр нөгөө л асуултаа тавьж байсан байна: Тантай ОНМХэрэгслүүд хэрхэн ажиллах талаар та хэрхэн төсөөлж бодож байна? гэж. Мөн Чак Тодд (Chuck Todd) зарим нэг тодорхой асуултууд тавьж байсан. Бас Дэвид Муир (David Muir) Таны гэр бүл чинь Нью-Йоркт үлдэж байхад Та яаж Вашингтонд амьдрах болж байна вэ? гэж асууж байсан... Ер нь энэ үнэхээр аймшигтай уулзалт байсаан" гэж ярьсан байна.

Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Келлиэнн Конвэй (Kellyanne Conway) дараа нь сурвалжлагчтай уулзахдаа уулзалт сайхан болж өнгөрлөө гэж хэлсэн байна. "Том телесувгуудын дээд удирдлагуудтай хийсэн энэ уулзалт сайхан болж өнгөрлөө. Бидний хоёрхон хоногийн дотор зохион байгуулсан, урьд өмнө байгаагүй нилээд өвөрмөц уулзалт болсон" гэж тэрээр Трамп плазын холл-д болсон шуугиант уулзалтын үеэр сурвалжлагчдад хэлсэн байна.

Энэ уулзалт албан ёсны бус байсан тул оролцогчид тэнд болсон эдгээр яриануудын талаар цааш нь тарааж хэлэлцэхгүй байхаар тохиролцсон байна.

Энэ уулзалт нийтдээ нэг цаг үргэлжилсэн бөгөөд тэнд АНУлсын мэдээний сүлжээнүүд болон кабелийн телесувгуудын өндөр албан тушаалтын төлөөлөгчид оролцсон байна. Бусад олон оролцогчдын дунд Дебора Тернесс (Deborah Turness), Лестер Холт (Lester Holt) мөн Чак Тодд (NBC), Джеймс Голдстон (James Goldston), Джордж Стефанопулос (George Stephanopoulos), Дэвид Муир (David Muir) бас Марта Раддац, Нора О’Доннел (Norah O’Donnell), Джон Дикерсон (John Dickerson), Чарли Роуз (Charlie Rose), Кристофер Ишам (Christopher Isham) мөн CBS-гийн Кинг, Билл Шайн (Bill Shine), Джек Абернети (Jack Abernethy), Джй Уоллес (Jay Wallace) бас Fox News-ын Сьюзан Скотт (Suzanne Scott), MSNBC-ийн Фил Гриффин (Phil Griffin), CNN-ийн Джефф Цукер ба Эрин Барнетт (Erin Burnett) нар байсан ажээ...

The New York Times сониныг хэвлэн гаргагч Артур Зальцбергер (Arthur Sulzberger) ирэх мягмар гаригт Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа ажээ...

Трампын багийнхан энэ уулзалтын талаар ямар ч тайлбар хийгээгүй байна.

Эх үүсвэр: http://nypost.com/2016/11/21/donald-trumps-media-summit-was-a-f-ing-firing-squad/


Өнгөрсөн сонгуулийн үеэр Дональд Трампыг захиалгаар зүсэн бүрээр гүтгэн гутааж доромжилж худлаа бичиж ярьж үзүүлж байсан эдгээр либерал ОНМХэрэгслүүдийн хөлсний суртал ухуулагчид түүнээс чухам өөр юуг хүлээж байсан гэдэг нь тун сонирхолтой. Өнөөгийн байдлаар энэ мэдээллийн хэрэгслүүд Барууны болон дэлхийн мэдээллийн 90%-ийг бүрдүүлж бүрэн ноёрхож байгаа билээ. Гэвч Трамп худал хуурмагийн үүр ичээ болсон тэдэнд "алганы амтаа" сайн үзүүллээ!

"Чөлөөт" хочтой барууны бүх мэдээллийн хэрэгслүүд үнэн хэрэг дээрээ хэн илүү мөнгө төлсөн талд нь үйлчилж хөлсөөр хэнийг ч, юуг ч, яаж ч гуйвуулж гүтгэн гүжирдэж цаад эздэдээ хэрэгтэй байгаа уур амьсгалыг /тухайн үйл явдлыг олонх хүмүүс юу гэж ойлгож төсөөлөхийг зориудаар/ бүрдүүлж ирсний яруу тод гэхдээ ганцхан жишээ нь энэ удаагийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц юм.

Чухамдаа тэдний гар хөл - захиалгаар бичдэг сэтгүүлчид, хөлсөөр гүтгэдэг бүүбур-ууд манай ард түмний 20-р зууны бүх түүхийг ингэж гүтгэн гүжирдэж ирснийг дахин ХАРИУЦЛАГАТАЙГААР сануулж анхааруулж байна!

Эдгээр хөлсний "сэтгүүлч", "шилдэг нийтлэлч" нэртэй зомбинуудад итгэх уншигч үзэгч одоо үлдсэн үү гэдэг нь тун сонирхолтой... Хэрэв эрүүл ухаантай л юм бол, эрдэм мэдлэгтэй л юм бол хэн ч дотуур тамиртай тэдний чимх үнэнтэй зориуд хольсон атга худлын өмхий үнэрийн "салхин доогуур нь" гарахаас ч цэрвэдэг болсоор тун удсан билээ...

Манай неолибералч ардчилагчдын үзэл суртлын хувилгаад - барууны энэ "шилдэг" нийтлэлчид, грантаар хооллодог зохиолчид мөнх ингэж худлаа ярьж бичиж гуйвуулж гүтгэж хүмүүсийн толгойг эргүүлж цаад эздэдээ дэлхий дахиныг өрөнд зориуд унагаж хүү-гээр шимэгчлэн боолчилсоор байх боломжийг мөнх хангасаар байж чадна гэж үнэхээр итгэж байсан гэж үү дээ...

Трамптай цаашид ажиллахын тулд Америкийн ОНМХэрэгслүүд боломжгүй шахуу нэг зүйлийг хийх шаардлагатай болох нь: олон арван жилийн турш дандаа худал бурж гүтгэн гүжирдэж байсандаа тэд Дональд Трампаас төдийгүй ДЭЛХИЙН БҮХ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙХ тэгээд бодит үнэнийг байгаагаар нь хэлж ярьж үзүүлж сурах шаардлагатай болж байна! Оролдоод үзэх хэрэгтэй, гэнэт чадах ч юм бил үү...

Гэхдээ би хувьдаа эргэлзэж байна. Учир нь үнэнийг гуйвуулан гүжирдээгүй нийтлэл маш цөөхөн таардаг бөгөөд бодит байдлыг байгаагаар нь өгүүлсэн мэдээг олж унших бараг боломжгүй билээ... Нэг худлаа бурсан этгээд дахиад заавал худал бурдаг! Мөнгөө л төл, ямар ч "үнэнийг" бурахад бэлэн!

Урвагч дахин заавал урвадаг, иймээс түр эзэд нь болсон хүмүүс урвагчдыг цаанаа жигжиж үзэн ядаж байдаг билээ...

Гэвч одоо "чөлөөт" сэтгүүлч, "шилдэг" нийтлэлчид, "ардчилсан" түүхчид та нар Трампын лимбэний аясаар бүжиглэх болж дээ...

Хэрэв ингэж чадахгүй бол : you are fired! /чи халагдсаан!/


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг