Хүнийг боолчлолд наймаалах нь өнөөдөр Лалын улс гэгч терористуудын гол орлогуудын нэг болоод байна. Тэд тэдэнд олзлогдсон энгийн номхон иргэдийн эрчүүдийнх нь толгойг тасдаж танкаар дайрч хүүхэд эмэгтэйчүүдийг нь зодож хүчирхийлж хүний наймааны зах зээл дээр боолчлолд худалдаж байна. Иракын Санджир хотын худалдаачин байсан нэг эр террористуудтай өөрийн тооцоотой аж - террористууд түүний үеэл эгч охин дүү нарыг хулгайлан булаан авч явсан ажээ.

... Езидууд бол Ирак, Турк, Армен болон ОХУлсад тархан амьдран суудаг араб угсаатны шашны цөөнх ард түмэн юм. 2014 оны 8-р сарын эхээр Лалын улсын терористууд анх Иракын Шенгал уулын эргэн тойронд амьдран суудаг езидуудыг эзлэн бүх хүмүүсийг нь олзлон авсан ажээ. Тэдний гарт 7-40 настай мянга мянган охид эмэгтэйчүүд орж боолчлолд олзлогдсон байна. Өнөөдрийг хүртэл 3 мянга орчим ийм хүмүүс лалынхны олзонд байгаа гэсэн тооцоо байгаа.

... Абу-Шужда болон түүний хамтран тэмцэгчид Лалын улсын терористуудад олзлогдсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах тусгай ажиллагаа явуулж байгаа аж. Энэ баримтат кинонд эрс үзэлт, лалын нэрийг барьсан энэ зэрлэгүүдийн үйлдэж байгаа гэмт хэргүүдийн тухай тэдний эсрэг босч тэмцэхээр шийдсэн жирийн нэг хүний асар хүнд хувь заяаны тухай өгүүлж байна. Абу Шуждаг террористууд хэдийнэ мэддэг болсон байна. Одоо түүний байгаа газрын зааж өгсөн хүнд 500 мянган долларын шагнал амалж байгаа аж. "Лалынхны" орлогын хамгийн том эх үүсвэр бол тэдэнд эзлэгдсэн Ирак, Ливи, Сирийн зарим газрын тос ордууд бөгөөд тэдний хулгайгаар борлуулж байгаа асарын тосыг Турк, Украйн зэрэг улсын боомтоор дамжуулан цааш нь маш хямдхан борлуулж терористуудыг санхүүжүүлсээр байгаа...

Энэ баримтат кинонд Абу Шужда яагаад лалын террористуудад олзлогдсон өөрийн эх орон нэгт охид эмэгтэйчүүдийг аварч эхэлсэн тухай, тэд хичнээн хүмүүсийг алуурчид хүчирхийлэгчдийн гараас чөлөөлснөө ярьж байна. Тэрбээр дэлхийн хамтын нийгэмлэг гэгч барууны улсуудын тусламжинд аль эрт итгэхээ больсон тухайгаа бас ярьж байна.

Энэ бүхэн XXI зуунд болж байгаа гэхэд үнэхээр итгэхэд бэрх. Гэвч "дэлхий дахин" тэдний энэ аймшигт зовлон шаналлыг хөндлөнгөөс харсаар л байгаа...

Лалынхны олзонд байсан, тэдэнд хүчирхийлүүлж байсан эмэгтэйчүүд камерын өмнө ийнхүү ярьж байна: тэд олзонд байхдаа чухам юутай тулгарч байсан, яагаад терористуудын эхнэрүүд нь илүү аюултай байдгийг, тэнд боолын наймааны зах зээл хэрхэн ажилладаг тухай, мөн хэрхэн яаж олзноос зугтсан тухайгаа уйлан ярьж байна.

Орос хэл дээрхи эх сурвалж:  https://russian.rt.com/article/125272

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.50 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх