АНУлсын иргэд НҮБ-ээс Сонгуулийн Түргэн Тусламж үзүүлэхийг хүсч албан ёсоор хандаж байна
U.S. Citizens Officially Request Emergency Electoral Assistance From The United Nations

Өмнөх үг: Америкийн ард түмэн - иргэд ардчилсан сонгуулийг нь луйвардан зальдаж байгаад сэтгэл түгшин зовниж түүнийг таслан зогсоохоор сонгогчдынхоо хувьд өөрсдийн нэрийн өмнөөс НҮБ-д нэгэн хүсэлт өргөдөл гаргасан байна. Уг өргөдөлдөө Америкийн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдалд мөн үйл ажиллагаа явцад ажиглалт хийн хяналт тавьж өгөхийг хүсэж байгаа ажээ. 

НҮБ-ийн Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Хэлтэст албан ёсоор өргөн барихаар зэхэж буй уг өргөдөлд өгүүлэхдээ АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд шудрага үнэний зарчим алдагдаж ардчилсан бус аргаар - ард түмнээс нэр нь тодроогүй, зөвхөн эрх баригчдын хүрээнд шийдсэн нэр дэвшигчийг төрийн өндөр эрх мэдэлд гаргаж тавьсаар ирснийг дурьдаад мөн саналын хуудсуудын тоо болон албан ёсны дүнгийн хооронд асар их зөрүү гардаг нь гадаадын бусад орнуудад сонгуулийн луйвар гэж зарладаг хир хэмжээнээс хол давсан байгааг онцлон тэмдэглэжээ!

Аливаа ийм өргөдлийг хүлээн авсан НҮБ-ийн Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Хэлтэс уг өргөдлийг хүлээн авснаа баталгаажуулж нотлон тус өргөдөлд мэдүүлсэн асуудлаар мөрдөн шалгалт явуулах үүргийг хүлээдэг журамтай. Одоо олон тооны нэхэмжлэлүүд, их сургуулийн судалгаанууд, хакердаж ил болгосон баримтуудад үндэслэн Х. Клинтонтой холбоотой асуудлыг АНУ-д шалгаж эхэлсэн байгаа зэргээс харахад Филадельфи-д болсон Ардчилсан намын хурлаар нэр дэвшигчийг шалгаруулах сунгаанд Берни Сандерс ялна гэдэгт итгэлтэй байж болохоор байсан юм. (Гэвч сая Х. Клинтон ялсан билээ?!?)

НҮБ-ын Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Хэлтэсээс цохон тэмдэглэснээр тэдний ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлан мөрдөх зарчмыг “Хүний эрхийн түгээмэл тунхаг”-ийн 21.3-т тодорхойлсон байдаг ба тэнд “Хүн ардын хүсэл эрмэлзлэл нь аливаа засаглах бүрэн эрхийн үндэс суурь нь болох ёстой бөгөөд гагцхүү ард иргэдийн энэхүү хүсэл эрмэлзлэлийг үе үеийн бүх сонгуулиуд жинхэнэ бодитоор нь илтгэн харуулж байх ёстой” гэж заасан байдаг.

Тэгвэл одоо ард иргэдийнх нь чин хүсэл эрмэлзлэл АНУ-д бүрэлдсэн байгаа засаглалын бүрэн эрхийн үндсийг бүрдүүлж чадаж байгаа юу?

Улс орнуудын сонгуулийн үйл явцад НҮБ дараах хэдэн чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлж иржээ:

- арга зүйн туслалцаа

- сонгуульд тавих ажиглалт, хяналт

- сонгуулийн зохион байгуулалт болон удирдлага

Тэгвэл өнөөгийн АНУ-д ийм арга зүйн туслалцаа, ажиглалт хяналт, сонгуулийн зохион байгуулалт болон түүнийг удирдан явуулах туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа юу?

Энэ бүх асуултын хариуг та бүхэн НҮБ-д хандан Америкийн ард иргэдийн өргөн барьж буй доорхи өргөдлөөс тов тодорхой харах байх аа.

Өргөдлийн текст:

АНУлсын иргэд бид Нэгдсэн Үндэстний Байгууллагад хандан удалгүй болох манай 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн зүгээс хөндлөнгийн хяналт тавихыг хүсэж албан ёсоор энэ хүсэлтээ тавьж байна. Одоо энэ улсад (АНУлсад) газар сайгүй сонгуулийн олон тооны залилангууд хийгдэж байгааг бид бүхэн харсаар байгаа ба энэ байдал нь ийм залилан цаашид ч үргэлжлэх нь гэдэгт итгэлтэй байж болох шалтгааныг бидэнд өгч байна. Манай ерөнхийлөгч Барак Обама болон АНУлсын Төрийн департмент манай сонгуулийн ийм илэрхий залилангуудын эсрэг юу ч хийгээгүй бөгөөд энэ байдал нь тэд өөрсдөө өөрсдийн нэр дэвшигчийг Америкийн ард түмний хүсэл эрмэлзлэлийн эсрэг төрийн өндөр эрх мэдэлд гаргаж тавихын тулд манай засгийн газар ба манай сонгуулийн үйл ажиллагааны шударга байдал, бүх үйл явцыг ийм эрсдэлд оруулж байгаа юм байнаа гэдэг шалтгаан бүхий эргэлзээг ард түмэн бидэнд төрүүлж байна.

АНУлсын Төрийн департментаас "өнөөгийн энэ сунгаануудын үед гарсан саналын хуудсуудын 2% -оос илүү хувь нь бодит байдалтай нийцэхгүй байсан нь тэнд залилан гарсныг илчилж байгаа" гэж мэдэгдэж байгаа ч харин бид бүхэн дор хаяхад 16 муж улсад явж өнгөрсөн сунгаануудын үр дүнгийн 23 хүртэл хувь нь үнэнд үл нийцэж байсан гэдгээс ч илүү олон тооны будлиануудын гэрч нар нь болсон билээ. Энэ бүх булхай залилан нь манай улстөрийн намуудын зөвхөн нэгд нь тохиолдож байсан бөгөөд энэ бүхэн нь зөвхөн нэг нэр дэвшигчид л ашигтай байсан юм. Энэхүү гарсан саналын хуудсуудын булхай будлиануудаас хамгийн олон тоотой нь нас барсан хүмүүсийн, сэтгэцийн эмнэлэгийн өвчтнүүдийн мөн ухаан нь мохсон оноштой өндөр настнуудын нэрс бүхий саналын хуудсууд байсан юм. Мөн нэр хаяг бүртгэлийн будлиан гарсан, саналуудын намын харьяаллыг нь сольсон, саналын хуудсуудыг бөөнөөр нь зальдан сольсон, мөн олон тооны сонгогчдыг санал өгүүлээгүй тухай олон тайлангууд гарсан байгаа. Мөн ямар нэг намд ая тал засдаггүй, харьяалагддаггүй байсан учраас саналаа өгөх боломжоо хаалгасан олон сая сонгогчдын тухайд энд нурших нь бараг илүүц биз ээ. Манай өнөөгийн энэ нөхцөлд сонгуулийн залилангүйгээр америкийн ард түмэн бид бүхний хүсэж эрмэлзэж байгаа тэр үр дүндээ хүрэх шаанс маань 70 тэрбумын 1-тэй тэнцүү байгааг олон тооны томоохон их сургуулиуд тооцоолж гаргасан байгаа.

Сонгуулийн залилангийн өнөөгийн энэ түвшин бол 3 дахь ертөнцийн орнуудад голдуу далдуур сэмхэн хийгддэг ажил бөгөөд харин одоо үүнийг АНУлсад ил цагаан ямар ч ичгүүр сонжуургүйгээр хийдэг болсон юм. Манай ардчиллыг хулгайлчихаад байгаа бөгөөд бид магадгүй дарангуйллын дэглэмийн босгон дээр ирчихээд байгаа учраас ард түмэн - бид цаашид засгийн газартаа итгэж найдсаар байж болохгүй болсон ба иймд бидэнд гадна талын тусламж хэрэгтэй болоод байна.

Ийм учраас НҮБ-ийг бидэнд тусалж манай сонгуулийн бүх үйл явцад хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөхийг бид хичээнгүйлэн хүсч байна. Бид түүнчлэн манай өнөөгийн энэ сунгаануудын дүнгүүд нь илэрхий бодит байдалд үл нийцэж байгааг дахин нягтлан шалгаж тэдэнд цаашид итгэл хүлээлгэж болох эсэхийг мөн цаашид сонгуулийг ил тод тунгалаг явуулж байхыг баталгаажуулж өгөхийг хүсч хандаж байна.

Бид, Ард түмэн, үзэхдээ НҮБ-ийн тусламж бол хамгийн хүчтэй дээд шийдвэр болохынхоо хувьд манай засгийн газарт шүгэлсэн байгаа хуйвалдаан хээл хахуулиас үүдэн одоо АНУлсад гарах нь гарцаагүй болчихоод буй томоохон мөргөлдөөнөөс зайлсхийхэд тусалж чадна гэж найдаж байна.

Эх сурвалж: https://www.change.org/p/u-s-citizens-officially-request-emergency-electoral-assistance-from-the-united-nations

... тэгвэл ер нь тэдний ухуулж сурталчилж ирсэн ардчилал - хүний эрх - ардчилсан сонгууль гэгч нь яг юу юм бол оо?!

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх