Нийгэм ба улстөрийн бодлого

Яагаад Америкт ийм олон сод эрдэмтэд ажиллаж байдаг юм бол?

Michio KakuМиний мэдэхээр Америкт мэдлэг боловсролтой хүмүүсээс айдаг 1% элитүүд нь дээд боловсролын тогтолцоогоо санаатайгаар алж одоо хамгийн муу боловсролын тогтолцоотой улс болсон гэдэгтэй мэдээлэлтэй хэн ч маргахгүй биз. Америкийн дээд сургуулиудыг төгсөн гарч ирж байгаа манай одоогийн төгсөгчдийн мэдлэг чадвар нь гурав дахь ертөнцийн орнуудынхаас ч доогуур байдаг болсон.

Тэгвэл АНУлсын шинжлэх ухаан яаж одоо хүртэл сүйрчихээгүй тэсээд байгаа юм бол гэж үү?! Бид чинь одоо усан тэнэгүүдийн үеийг л үйлдвэрлэж байгаа шүү дээ. Манай энэ ТВ-ийн нэвтрүүлгүүдийг хар, нөгөө тэр реалити-шоунуудыг харцгаа...

Тэгвэл би та нарт энэ нууцыг нь хэлж өгье. Америкийн энэ нууц зэвсгийг "Гадаадын эрдэмтийн виз H-1B" гэдэг юм аа! Иймээс та нар Google-г ч, Силикон хөндийг ч мартацгаа! Энэ бүхнийг америкчууд биш ээ, харин гадаадын түр болон байнга оршин суугч эрдэмтэд, инженерүүд бүтээсэн юм аа! Одоо АНУлс дэлхий бүх улсуудаас тархийг нь сорж байгаа - жишээ нь Энэтхэгээс, Хятадаас, Оросоос гэх мэт. Харин америкчууд бид өөрсдөө усан тэнэгүүдийг л үржүүлэх ажил хийж байгаа.


АНУлсын онолын физикч эрдэмтэн Митио Каку
 

4.0714285714286 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 4.07
АНУлсад яагаад ийм олон сод эрдэмтэд байгаа юм бол ? - 4.0 out of 5 based on 7 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд