• FACEBOOK МЭТИЙН ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНҮҮДИЙН ЦААД ЗОРИЛГО НЬ ЮУ ВЭ?

    warning-face

    2004 онд Харвардын Их Сургуулийн оюутан Марк Цукербергийн анх сэдсэн гэсэн гоё үлгэрээр сурталчилдаг (!) Face Book нэртэй олон нийтийн сүлжээг одоо дэлхий даяар 7 тэрбум гаруй хүмүүсээс 800 гаруй сая нь 70 хэл дээр ашиглаж байна.

    FaceBook-ийг зөвхөн эдгээр хувь хүмүүс хэрэглэхээс гадна улс орнуудын пүүс компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд ашиглаж байна. Face Book бол ийм төрлийн ОЛОН НИЙТИЙН сүлжээнүүдийн зөвхөн нэг нь л юм.

     

  • АРХИНД ОРУУЛЖ ЖИВҮҮЛЭХ АРГА АЖИЛЛАГАА

    alcogol

    1990 оноос хойш Монголд элдэв арга залиуд ба тусгай ажиллагааны хүчээр тулган нэвтрүүлсэн Барууны неолибералч загварын ардчилсан дэглэм нь бүүр эхнээсээ монголын ард түмний үнэмлэхүй олонхийн эрх ашигтай огт хамаагүй, бүр түүний эсрэг мөн чанартай байсны зэрэгцээ юуны өмнө Оросын эсрэг - Зөвлөлтийн эсрэг үзэл сурталд бас тулгуурласан фашист үзэл суртал байсан билээ. Ардчилагчдын хамгийн анх шахуу "гаднын тусламж - хөрөнгө оруулалт"-аар хэрэгжүүлсэн гаднын төсөл нь "Хэвлэлийн хүрээлэн" байсан бөгөөд ийнхүү тэр цагаас хойш Монголын нийгэм тэр чигээрээ барууны неолибералч үзэл суртлаар өдөр шөнөгүй бөмбөгдүүлж ирсэн юм. Ийнхүү Барууны олигарх бүлэглэлийн далд боолчлолын үзэл суртлыг нь "ардчилсан" Монголын эрх баригчдаас төрийн шагнал-аар шагнуулсан долларын хөлсний суртал ухуулагчид болж хуирсан нутгийн либералчид өөрсдөө ч сайн мэдэхгүй, ойлгож ухаараагүй байж өчнөөн "шилдэг нийтлэл" захиалгаар үйлдвэрлэж сурталчилж ирсэн бөгөөд ардчилсан либералчдын хамгийн дуртай дураараа бурдаг хоосон үлгэрүүдийн нэг нь "оросууд л архичид" иймээс "орос водка" гэсэн нэр хүртэл гарсан гэдэг хоосон үлгэрийг нь энэ удаа авч үзсүгэй.
  • Бид энд - Африкт юу хийгээд байна вэ

    what_we_doing_hereОригинал нэр: What Are We Doing Here?
    Нэр:Бид энд (Африкт) юу хийгээд байна вэ?
    Бүтээсэн он: 2008/АНУ
    Киноны төрөл: баримтат кино
    Найруулагч: ах дүү Брэндон ба Дэниэль Кляйн
    Оролцсон:Брэндон Кляйн, Николас Кляйн, Дэниэль Кляйн и Тим Кляйн
    Үргэлжлэх хугацаа: 84 минут
     
    Энэ баримтат кинонд Африк тивийн улс орнуудад сүүлийн 50 гаруй жилийн турш үзүүлсээр ирсэн хүнснийгэж нэрлэсэн "тусламжууд"; мөн үүний хажуугаар элдэв нэртэй төслөөр хэрэгжүүлж ирсэн "ядууралтай тэмцэх", "малжуулах", "ногоон хувьсгал"гэх мэт уг нь сонсоход гоё сайхан нэртэй боловч бодит үйл ажиллагаа нь тун ч эргэлзээтэй элдэв хөтөлбөрүүд, "буяны"гэх үйл ажиллагаанууд нь хаана ч хэзээ ч ямар нэг өчүүхэн ч бодит үр дүнд хүргээгүй бөгөөд харин ч хаа сайгүй ядуурлыг улам бүр гүнзгийрүүлж  бас тэдний тусламж гэж нэрлээд байгаа олон зүйл нь тухайн улс оронд алсын үлэмж их уршиг тарьж байгаа байдлыг бодит баримтуудад үндэслэн судлаж харуулдаг.

     

  • Вашингтон дэлхий дахинг дайны зүгт хөтөлж байна

    pgrobertsТовч танилцуулга:Пол Грейг Робертс бол Рейганы засаг захиргаанд АНУ-ын Сангийн сайдын орлогч, эдийн засгийн бодлогын зөвлөх асан, өнөөгийн Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн юм. Одоо Хуверийн Их сургууль (Hoover Institution)-ийн эдийн засгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, нэрт нийтлэлч, “The Washington Times” сонины нэг тогтмол буланг хөтлөгч билээ. 

     

  • ДЭЛХИЙН ОЛОН НИЙТИЙН ГОЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭН "ЭЗЭРХИЙЛЖ" БАЙГАА ВЭ?

    mediaoccupationХүмүүс бидний ҮЗЭЖ ХАРЖ СОНСОЖ УНШИЖ байгаа бүх юмыг далдаас эрхшээл хяналтандаа атгах замаар дэлхийн ард түмнүүдийн "ойлголт төсөөллийг - тархийг барьж" байгаа Барууны 6-хан хувийн монополь корпорациуд бол нэг толгойтой асар том наймаалжийн тэмтрүүлүүд юм!Харин тэд яагаад, ямар зорилгоор, юуны тулд жирийн хүмүүсийн тархийг мөлчийтөл угааж аливаа асуудлын талаархи тэдний тархи толгой дахь ойлголт төсөөллийг нь зориудаар зөвхөн өөрсөддөө ашигтайгаар бүрдүүлж байгаа вэ?!

    Хэрэв бодит гашуун үнэн ийм юм бол та бүхний одоо "мэдэж байгаа, сонгож байгаа" тэр зүйлүүд чинь тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?
  • Манипуляц! Ард түмнийг аргалан зальдаж байгаа 10 арга бач

    manipulation
    Хүний эрүүл ухаан - оюун санааг зориуд мохоон ард түмнийг дарангуйлан боолчилж байгаа аливаа үзэл суртал, дэглэмийн эсрэг мөнхийн дайн хийж байхаа би Бурханы өмнө тангарласаан!
                             Томас Джефферсон

                                                                         

    Нэрт эрдэмтэн судлаач Ноам Хомски олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар байнга хийж байгаа манипуляцийн 10 аргын жагсаалтыг гаргасан байна. Манипуляци - манипулэйшн  гэдэг бол аливаа нэг үзэл санаа, түүх нийгэм-улстөр-эдийн засгийн томоохон үйл явдал эсвэл тодорхой хүмүүсийн тухай бодит чин үнэн байдлыг бус харин тэднийг зориуд гүтгэн гуйвуулсан эсвэл хөөргөн магтсан буруу ойлголт төсөөлөл төрүүлж нийгмийг далдаас удирдах мэдээлэл-сэтгэлзүйн арга технологиуд билээ.
  • НАТО цаасан бар уу ... эсвэл

     
    Дорно дахины ард түмнүүдэд "цаасан бар" гэдэг маш онож хэлсэн нэг шог зүйрлэл байдаг билээ. Энэ зүйрлэлийг хүмүүст янз бүрийн аргаар зориудаар төрүүлсэн байгаа тэр ойлголт төсөөлөл нь үнэн хэрэг дээрээ бодит байдлаас бол шал өөр, хууртаж мэхлэгдсэн тэр хүмүүсийн бодол санаа нь бодит чин үнэнээс хол тасарсан байгааг илэрхийлэхэд хэрэглэдэг.
  • УРВАГЧДЫГ БЭЛДЭХ НЬ буюу ЗӨӨЛӨН НУДАРГЫН ХҮЧ

    What does mean Soft powerБАРУУНЫ НИЙГМИЙН УХААНЫ "БОЛОВСРОЛ" ГЭГЧ НЬ АЛИВАА УЛС ОРНЫГ БООЛЧЛОН КОЛОНИЧЛОХ НАЙДВАРТАЙ ЗЭВСЭГ - ТЭДНИЙ "ЗӨӨЛӨН НУДАРГА" ХҮЧ НЬ АЖЭЭ

    Төмөр зэвсгээс илүү нарийн аргаар хүч хэрэглэн засаглах гэж бидний нэрлээд байгаа soft power гэдэг бол бидэнд ашигтай тийм үр дүнгүүдэд хүрэхийн тулд юуны өмнө бусад улс орнуудын ирээдүйн лидерүүдийг өөрсдийн талд далдуур элсүүлж тэднийг манай үзэл суртлаар сургаж хүмүүжүүлж мөн үзэл сурталчдыг нь уургалан хөлсөлж төр засгийн шийдвэр гаргах түвшинд гадна талаас нь нөлөөлж байх явдал юм"

    Джозеф Най, америкийн улстөр судлаач, неолиберализмын өнөөгийн гол үзэл сурталчдийн нэг, Харвардын Их сургуулийн Олон нийтийн харилцааны сургуулийн профессор

  • ЯПОНЫГ ЭЗЭЛСЭН АМЕРИК ЦЭРГҮҮД ОЛОН УДАА ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГҮҮД ҮЙЛДЭЖ ИРЖЭЭ

    xuchindegchidХэрэв хүчингийн бүх гэмт хэргүүдийг нь жагсаан бичвэл 20 давхар байшинг ч бүрхэнээ!

    Японы Өөрийгөө батлан хамгаалах яамнаас мэдээлснээс үзвэл Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн баазын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс төсвөөсөө зөвхөн 2004 - 2013 оны хооронд гэхэд л бараг 4 сая америк долларыг хохирогчдод нь нөхөн төлбөр болгож төлсөн байна. Энэ улсын нутаг дэвсгэр дээр одоо 113 америкийн цэргийн бааз байрлаж байгаа ажээ. Япон улсыг дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдийн нэг нь болох АНУлс энэ улсыг одоо болтол цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ийнхүү Японы улстөр, банк санхүү, цэрэг дипломатын бүх бодлого, Үндсэн хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь хянасан хэвээр байгаа. Япон дахь АНУлсын цэргийн баазуудын хамгийн том нь болох Окинавагийн цэргийн баазад гэхэд л 50 000 гаруй америк цэргийн албан хаагчид байнга байрлаж Японыг төдийгүй Ази-Номхон далайн энэ бүс нутгийг зэвсгийн хүчин доор хяналтандаа барьж байгаа билээ.

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд