ХИЛЛАРИ КЛИНТОН: АНУ ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЭСРЭГ ЯВУУЛЖ БАЙГАА МЭДЭЭЛЛИЙН ДАЙНДАА ӨӨРӨӨ ЯЛАГДАЖ ЭХЛЭЭД БАЙНА

"АНУлсууд дэлхийн хэмжээнд явуулж байгаа мэдээллийн дайндаа өөрөө ялагдал хүлээж эхэлж байна". Энэхүү мэдэгдлийг 2011 оны 3-р сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон АНУ-ын Конгрессын дэргэдэх Төсвийн хороонд хандаж америкийн суртал ухуулгыг олон нийтийн мэдээллийн шинэ шинэ хэрэгслүүдээр /фейсбуук, твиттер, социал сүлжээнүүд гэх мэт/ дамжуулан түгээн цацаж байхад нэмэлт санхүүжилт авахаар хандах үедээ хийсэн билээ. Х.Клинтоны үзэж байгаагаар америкийн хувийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь энэ ажлыг тун сайн хийж чадахгүй байгаа ажээ. Тэр арабын Al Jazeera, хятадын CCTV болон оросын RT сувгуудыг өрсөлдөгчдөө хэмээн нэрлэж эдгээр сувгуудын үзэгчдийг [бид тархийг нь угаах ёстой] "манай үзэгчид" хэмээн нэрлэсэн юм! 

Гаяне Чичакян: Хиллари Клинтоны хэлсэн энэ үгнээс нь бид бүхэн албан ёсоор дайны нөхцөлд - бидний эсрэг зарласан мэдээллийн дайны нөхцөлд байгаагаа олж мэдээд байна. Энд би бид бүхэн гэдгийг Америкийн шууд хяналт бүрэн эрхшээл доор байдаггүй, дэлхийн дахинд болж байгаа үйл явдлуудын тухай мэдээллүүдийг америкийн цацаж байгаа "өнцгөөс" өөр байр сууринаас бодитой байгаа байдлаар нь үзүүлж англи хэлээр нэвтрүүлгүүдээ цацаж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хэлж байна. Эдгээр ОНМХэрэгслүүдийн харуулж байгаа өнцөг, байр суурь нь одоогоор дэлхийн олон нийтийн мэдээллийн орон зайд ноёрхсоор байгаа америкийн ОНМХэрэгслүүдийн үзүүлж харуулж ухуулж сурталчилж байгаа тэр өнцгөөс нь ихээхэн ялгаатай байгаа билээ!

Хиллари Клинтон Конгресстоо хандаж өөрийн удирддаг Төрийн департаментын төсвөө ингэж хамгаалж байсан юм. Түүний хэлснээр бол Төрийн департаментад ийм нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаагийн хамгийн гол шалтгаан нь "АНУлсууд дэлхийн бусад улс орнуудын эсрэг явуулж байгаа мэдээллийн дайндаа ӨӨРӨӨ ялагдал хүлээж эхлээд байгаа явдал" ажээ. Харин энэ дайнд ялалт байгуулж эхлээд байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тоонд RT сувгийг ч бас оруулж тооцож байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон: Бид бүхэн одоо дэлхийн улс орнуудын эсрэг мэдээллийн дайны нөхцөлд байгаа, тэгээд энэ дайндаа бид өөрсдөө ялагдал хүлээж эхлээд байгаа гэдгийг би та бүхэнд шуудхан хэлж байна. Al Jazeera одоо биднийг ялж эхлээд байна. Хятадууд англи хэл дээр болон бусад хэлүүд дээр нэвтрүүлгүүдээ цацдаг дэлхийн хэмжээний телевизийн сүлжээгээ байгуулаад байна. Мөн оросууд ч англи хэл дээрх мэдээлийн сувгаа байгуулсан байгаа. Би тэр сувгуудыг хэд хэдэн оронд байхдаа үзэж байсан, тэгээд энэ нь маш сургамж авууштай байсан шүү.

Гаяне Чичакян: Хилари Клинтон хэлэхдээ twitter-эээр дамжуулан материалуудаа араб болон фарси хэлээр орчуулуулж ОНМХэрэгслүүдээр дамжуулан америкийн үзэл суртлыг дэлхий дахинд ухуулан түгээж байх нэг төсөл дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж байна. Тэрээр АНУлсууд үзэл суртал ухуулгаа улам хүчтэй болгож "бидний хамгийн сайн хийж чаддаг зүйл - [Хүйтэнд дайнд ялсан тархины угаалга] рүүгээ эргэн очих ёстой!" хэмээн уриалж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон: "Бид нар одоо ч дэлхий дахинд мэдээллийн дайнаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа. Хүйтэн дайны үед бид [хүчтэй суртал ухуулгатай байсан бөгөөд бараг эсэргүүцэлгүй шахам дангаараа давшиж] ганцхан Америкийн байр суурийг (?) дэлхий дахинд тулган нялзаах тал дээр маш сайн ажиллаж ялалт байгуулсаан. Гэвч [үзэл суртлын] энэ Хүйтэн дайнд ялсныхаа дараа бид нар өөрсдөдөө "Маш сайн байна, бүх зүйл хийгдсээн, одоо хангалттай" гэж тайвширцгаасан. Харин өнөөдөр бид үүнийхээ төлөө их өндөр үнэ төлж байна. Манай хувийн чөлөөт ОНМХэрэгслүүд одоо энэхүү бий болсон цоорхойг бөглөж чадахгүй болоод байна! Хэрэг дээрээ манай зарим нэг хувийн чөлөөт ОНМХэрэгслүүд, ялангуяа тэдний цацаж байгаа амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийн тухай нэвтрүүлгүүд нь америкчууд бидэнд [алсдаа] ашиггүй, бидний тавьж байгаа хэтийн зорилго, манай үнэт зүйлүүдэд тохирохгүй юмнуудыг үзүүлж сурталчилдаг болоод байна!..

Гаяне Чичакян: Одоогоос 5-хан жилийн өмнө ВВС болон CNN мэтийн Барууны сувгууд дэлхий дахины үйл явдлуудыг чухам ямар өнцгөөс яаж харуулах тал дээр монополь ноёрхож байсан билээ. Гэвч тэр цагаас хойш бүх юм өөрчлөгдсөн юм. Одоо улам олон хүмүүс үйл явдлуудыг бодитоор нь, байгаагаар нь олж харж ойлгохын тулд янз бүрийн эх үүсвэрүүд, ОНМХэрэгслүүд рүү хандах болж байна!

Жишээлбэл, Youtube дээрх RT суваг жинхэнэ хит суваг болоод байгаа. Бид бараг 1 тэрбум 300 сая үзэгчтэй болоод байгаа. RT сувгийн үзэгчид улам их болсоор байгаа нь одоо дэлхийн олон нийтийн мэдээллийн орон зайд Америкийн дангаар ноёрхол эцэс болсон, одоо хүмүүс олон янзын үзэл санаа, бодол эргэцүүллийг шаардах болсон гэдгийг энэ хүмүүст ойлгуулж байгаа.

Ойрх Дорнод болон Хойд Африкт одоо болж байгаа дайн дажин, эмх замбараагүй явдлуудыг үзүүлэхдээ Al Jazeera америкийн ухуулгыг давж гарч чадсан юм. Улам олон хүмүүс олон янзын мэдээллийн ийм хэрэгслүүд гарч ирсэнд баяртай байгаа билээ.

Харин АНУ-ын зүгээс олон улсын хэмжээнд явуулж байдаг үзэл суртал ухуулгын ажиллагааг нь хянаж зохицуулж байдаг агентлагийнх нь тэргүүн эдгээр гадаадын ОНМХэрэгслүүдийг дайснууд гэж нэрлэсэн билээ. Энд бид америкийн олон янзын ОНМХэрэгслүүдээсээ гадна бас Voice of America (Америкийн дуу хоолой)-г ч бас хянаж удирдаж байдаг агентлагтаа нэмэлт мөнгө санхүүжилт авахын тулд Уолтер Айзексоны хийж байсан нөгөө эвгүй оролдлогыг нь хэлж байна. Тэрбээр "Манай энэ дайснуудад биднийг дийлэх боломжийг олгож болохгүй. Энэ бол Russia Today, ираны Press TV, венесуэлийн Telesur мөн, мэдээжийн хэрэг, Хятадын сувгууд юм" гэж шуудхан мэдэгдсэн юм. Гэвч дараах нь тэрбээр түүнийг буруу ойлгосон байна гэж энэхүү мэдэгдлээ булзааруулахыг оролдож байсан билээ.

Айзексоны удирддаг америкийн "Өргөн нэвтрүүлгийг удирдах зөвлөл" гэдэг нэртэй гол агентлагийн төсөв нь 750 сая доллар /1973 оноос хойш тэд цаасан хуурамч долларыг эрх чөлөөтэй хэвлэдэг болсон !/ бөгөөд энэ нь Russia Today – RT, ираны Press TV болон венесуэлийн Telesur суваг гэх мэтийн ОНМХэрэгслүүдийн нэг жилийн төсвүүдийг нийлүүлснээс ч олон дахин их байдаг!

Айзексон энэхүү мэдэгдлээрээ дэлхий дахинд болж байгаа үйл явдлуудыг америкийн үзэл суртлын хэрэгслүүдийн ухуулж байгаа тэр өнцгөөс бус харин бодит яг байгаа байгаагаар нь харуулахыг оролдож байгаа гадаадын эдгээр ОНМХэрэгслүүдэд хандаж хатуу сануулга илгээсэн нь тэр юм.

Түүний араас ийнхүү Хиллари Клинтон дээрх мэдэгдлийг нь улам батлаж "АНУлсууд гадаадын ОНМХэрэгслүүдтэй мэдээллийн дайн явуулж байгаа" гэдгээ Конгресстоо зарласан билээ....

Эх үүсвэр: Hillary Clinton: US Losing Information War to Alternative Media

Дэлхийн бусад улс орнуудын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг албан хүчээр хувьчлуулах замаар өөрсдийн далд хяналт эрхшээлдээ оруулж тухайн улсын ард түмнийх нь бодол санаа, аливаа зүйлийн тухай ойлголт төсөөллийг нь бүрдүүлж "тархийг нь барьж байх" нь тэдэнд ямар ашигтай вэ?...

Жич: 1990 онд ардчилсан орнуудын "тусламжтайгаар" манайд хэрэгжүүлсэн хамгийн анхны төслүүдийн нэг нь чухамдаа "Чөлөөт Хэвлэлийн Хүрээлэн" байсан билээ. Одоо цаад учрыг ойлгож эхлэв үү?...

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг