Арабын ертөнцийг бүхэлд нь доргиож буй, лалын шашны 2 том урсгал суннитууд болон шиитүүдийн хоорондох хямрал - санал зөрөлдөөн нилээд эртний улбаатай ажгуу. Ойрх Дорнодын өнөөдрийн энэхүү улстөр болон шашин холилдсон зөрчилд нэг талаас шийтүүд голдуу амьдран суудаг Ираны засгийн газар нөгөө талаас Булангийн суннит хаант улсуудын засгийн газрууд сөрөн зогсож байгаа. АНУлсын Pew Research судалгааны төвийн өнгөрсөн жилийн тайланд суннитуудын 40% нь шиитүүдийг жинхэнэ лалын шашинтанууд биш гэж үзэж байгааг тогтоосон байна. Суннитууд болон шиитүүдийг чухам юу ингэж талцуулан хувааж байгаа тэр нь хэр гүн гүнзгий улбаатай вэ?

Энэ хуваагдал нь 632 онд Мухаммед Хувилгаан насан нөгцсөний дараа түүний номлол сургаалыг дагагчдын дунд хэн арабын овог аймгуудыг нийтэд нь хамрах улстөрийн болон оюун санааны засаглалыг өвлөн авч цааш нь үргэлжүүлэх вэ гэдэг талаар том маргаан зөрчилдөөн үүссэнээс эхэлсэн түүхтэй. Арабын овог аймгуудын олонх нь Мухаммед Хувилгааны найз нөхөр, түүний эхнэр Айшийн эцэг болох Абу Бакрыг дагасан юм.

Энэхүү олонх нь өнөөдөр лалын шашинтнуудын 80%-ийг бүрдүүлж байгаа суннитүүдийн талыг хожим бүрдүүлсэн юм. Харин үлдсэн цөөнх нь Хувилгааны үеэл дүү, түүний хүргэн Али-г Мухаммед Хувилгаан өөрийнхөө өв залгамжлагчаар өөрөө томилсон гэж зарлан Али-гийн талыг дэмжсэн юм. Хожим энэ цөөнхийг шиитүүд гэж нэрлэх болсон бөгөөд энэ нэр нь араб хэлээр "Али-гийн талынхан" гэсэн үг ажгуу. Ийнхүү энэ маргаанд Абу Бакрын талынхан ялж түүнийг эзэн хаан Халиф-аараа өргөмжилсөн түүхтэй.

680 онд суннитын армийн цэргүүд Али-гийн хүү Хуссейныг алсан нь суннитууд болон шиитүүдийн хоорондох зөрчил маргааныг улам дэвэргэсэн түүхтэй. Суннитууд арабын ертөнцийн засгийг барьсаар ирсэн боловч шиитүүд өөрсдийн имамуудыг шашныхаа жинхэнэ тэргүүнүүд гэж хүлээн зөвшөөрсөөр байнга энэ бүхний сүүдэрт байсаар ирсэн юм. Шиитүүд имамуудынхаа 12 -ийг нь Али-гийн шууд үр залгамжлагчид гэж үздэг.

Гэвч өнөөдөр лалын шашинтнууд бүгдээрээ Аллах бол цорын ганц бурхан мөн, харин Мухаммед бол түүний элч бие төлөөлөгч мөн гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тэд бүгдээрээ лалын шашны таван гол сургаалыг - түүний дотор Рамадан сарын хоолоо сойх ёс жаягийг чандлан мөрддөг бөгөөд тэдний хувьд Коран судар бол ариун ном сургаал нь юм.

Гэсэн хэдий ч суннитын үзлийг баримтлагчид лалын шашны ёс дүрмэндээ Их Хувилгааны сургаалыг чандлан дагахад маш их анхаардаг. Харин шиитүүд болохоор өөрсдийн аятолла-г газар дээрх Бурханы элч нар гэж үздэг. Үүнийг нь суннитууд үзэхдээ шиитүүд шашны эсрэг буруу номын юм хийж байна гэдэг. Харин шиитүүд хариуд нь суннитуудын номлол дэндүү догмууд байна гэцгээдэг. Суннитуудын энэхүү номлол нь ваххабизм гэх мэт эрс үзэлт шашны хөдөлгөөнүүд гарч ирэхэд хүргэсээр байгаа билээ.

Шиизм үзлийн үндсэн гол урсгалуудын дунд хамгийн гол төв үзэл нь Бурхан өөрөө 12 дахь хамгийн сүүлчийн имамаа одоогоор илгээгээгүй, удахгүй тэр энэ дэлхийд бууж ирж өөрийн ариун үүрэг хүслээ биелүүлнэ гэж үзцгээдэг. Шиитүүдэд ч гэсэн өөрийн гэсэн зарим "хэтрүүлгүүд" байдаг. Жишээлбэл, Али-гийн хүү Хуссейн суннитуудад алагдсан өдөр - Ашурын гашуудлын арга хэмжээний үеэр зарим шийтүүд энэхүү ойг эрхэмлэн хүндэтгэхийн тулд өөрсдийн биед шарх үүсгэдэг ёс бий.

Гэвч XVII зууны Европ тивд христийн шашны фанатик урсгалуудын дунд бүүр 30 жил үргэлжилсэн дайн дажингууд, шашны аймшигт хядаанууд болж байсан шиг тийм онцтой мөргөлдөөнүүд суннитууд болон шиитүүдийн дунд хэзээ ч гарч байгаагүй юм. Үүнийг шиитүүд тооны хувьд суннитуудаас цөөн учир тэд иймэрхүү мөргөлдөөнүүдээс зайлсхийхийг хичээдэг гэж ч тайлбарлаж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд Ойрх Дорнодод [Барууны бүх талын тусламжтайгаар] ар араасаа цувран гарсан төрийн эргэлтүүд нь шиитүүд (Ираны бүгд найрамдах засаглал) болон суннитууд (Саудын Арави, Катарын хаант улсууд)-ийн засгийн газруудын хоорондох зөрчлийг улам дэвэргэж хурцатгаж байгаа ч эдгээр лалын улсууд ихэнх тохиолдолд (хэрэв гадна талаас нь зориуд өдөөн турхирахгүй бол-Орч.) бие биетэйгээ бөөр залган оршин тогтносоор энх тайван амьдарсаар байгаа билээ.

Эх сурвалж: http://www.economist.com/blogs/economist-explains/2013/05/economist-explains-19


Ер нь Баруун Европт хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй, христийн шашны янз бүрийн урсгалаар хуваагдсан зөрчил дээр үндэслэсэн дайн дажин, алаан хядаанууд хамгийн олон удаа гарч байсан түүхтэй. Иймд өнөөдөр Баруун европын зүгээс ардчилал-хүний эрх-чөлөөт хэвлэл уриа, багийн доор дэлхий дахин руу явуулж байгаа улстөр-эдийн засаг-нийгмийн бодлого, үйл ажиллагаа нь өөрсдийн шашны өөрөөр бүүр тодорхой хэлбэл Хүний нийгмийн тухай, Амьдралыг үзэх зөвхөн өөрсдийн тэр [ардчилал, зах зээл, хүний эрх мэтийн хуурамч багтай хүнлэг бус] үзэл суртлаа бусад ард түмэн улс үндэстнүүдэд тулган хүлээлгэх замаар даян дэлхийд өөрсдийн үнэмлэхүй бүрэн ноёрхлоо тогтооход чиглэсэн эрээ цээргүй, тун алсыг харсан явуулгууд юм.

Хэрэв түүхийг судлан үзвэл энэ бүх явуулгуудаа бүүр эрт дээр үеэс, ер нь ямар ч айл гэр бүл, улс үндэстэн дотор байсан/байгаа/байх ялимгүй зөрчлүүдийг нь улам дэвэргэн ашиглаж тэдний талцуулан өөр хооронд нь яс хаян мөргөлдүүлж улс үндэстнийг сул дорой байдалд оруулах замаар хийж ирсэн байдаг....


 

Сэтгэгдлүүд  

Бямбаа
0 # Бямбаа 2015-11-01 16:49
Чухал мэдээ оруулсанд баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг