paradise

ДИВААЖИНД ЛУГАА АДИЛ АМЬДРАХ УУ эсвэл МӨХӨН АЛГА БОЛОХ УУ

Оригинал: Paradise or Oblivion
Нэр: Диваажин эсвэл Мөхөл
Найруулагч: Жак Фреско, Роксана Медоуз
Гарсан он: 2012

Бүтээсэн студи: А Roxanne Medows Prodiction, АНУ
Жанр: Баримтат кино
Үргэлжлэх хугацаа: 48 минут


Тайлбар:
Диваажин гэдгийг шашин болон гүн ухаанд Байгаль Дэлхийтэйгээ эв зүйгээр зэрэгцэн орших, уршигт муу явдалгүй, өвчин зовлонгүй, хэлмэгдэл шаналалгүй, мөргөлдөөн сүйрэлгүй, элбэг дэлбэг сайн сайхан Мөнхөд Үргэлжлэх Амьдрал гэж ойлгодог.

Киноны тухай товчхон:

Алдарт “Венера” төслөөс бүтээсэн “Диваажин эсвэл Мөхөл” баримтат киног та бүхэнд толилуулж байна. Энэ баримтат кино хүн төрөлхтний үнэт зүйлүүдийн эрэмбэ хэрхэн гажсаны цаад бодит шалтгаанууд ба өнөөгийн энэ нийгмийн тогтолцооны бий болгосон асар их хор уршигтай үр дагавруудын тухай өгүүлдэг.

“Венера” төслийг зохион бүтээгчид энэ баримтат киногоороо үзэгчдийг хамгийн сүүлийн шинэ технологиуд ба шинжлэх ухааны ололт амжилтууд дээр үндэслэсэн нөөцдөө тулгуурласан эздийн засаг буюу нийгэм-эдийн засгийн цоо шинэ загвартай танилцуулдаг. Энэ загвар бол зохион бүтээгч, үйлдвэрлэлийн дизайны инженер, нийгмийн инженерчлэлийн мэргэжилтэн, ирээдүйзүйч Жак Фрескогийн бүх амьдралынх нь үр дүн болсон бүтээл юм.

Уг киног бүтээгчид улстөр, хууль тогтоох засаглал, бизнес болон эрх мэдлийн бусад ямар ч хэлбэр дэх одоо нэгэнт ямар ч найдлагагүй болж хоцрогдсон байгаа мөн үр ашиг муутай одоогийн аргуудаас шинжлэх ухааны арга зарчмууд ба хамгийн сүүлийн үеийн цоо шинэ технологиудыг хэрэглэх замаар манай гариг дээрх бүх хүмүүсийн амьдралын хэрэгцээ шаардлагуудыг хангах зорилготой цоо шинэ амьдралын хэвшил рүү шилжих зайлшгүй шаардлагууд тулгараад байгаа тухай өгүүлдэг. Энэхүү арга нь хэн нэгэн улстөрч, банк-санхүүгийн том гарууд эсвэл “ардчилал” гэгчийн талынхны саналууд дээр үндэслээгүй юм. Харин ч яг эсрэгээрээ, энэхүү аргын цаад үндсэнд нь манай гаригийн хүрээлэн байгаа байгаль орчинтой динамик тэнцвэрт байдлыг бий болгож хангах замаар бүх хүн төрөлхтний элбэг дэлбэг байдлыг хангах явдал оршиж байгаа ажээ.

“Диваажин ба Мөхөл” баримтат кино нь мөн үзэгчдийг Амьдралын хамгийн гол үнэт зүйлүүдийн эрэмбэтэй танилцуулах ба хэрэв энэхүү эрэмбийг үндэслэвэл бүх хүн төрөлхтний аливаа соёл иргэншлийн хувьд хүлээн авч болохуйц тийм нийгмийн байгуулалтанд энэрэнгүй замаар бүх даян дэлхий даяараа шилжих боломжтой аж. Энэхүү өөр нэгэн гарц - чиг баримжаа нь хүмүүс биднийг мөнгөний ноёрхол, эрх чөлөөг далдуур хаан боогдуулах ба зохиомол хомсдол цаад үндсэнд нь байдаг өнөөгийн нийгмийн энэ байгуулалтын тогтолцооноос татгалзахыг уриалж байгаа юм.

Ганцхан цаг хүрэхгүй хугацаанд АНУ-ын болон бусад улс орнуудын сайд нарт, ерөнхийлөгч нарт, мөн бусад улстөрийн лидерүүдэд бас хандаж одоо өдөр бүр хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа үндэстний өрийн асуудлаа шийдвэрлэх тэр арга замуудтай танилцахыг, ингэснээрээ ядуурал гуйланчлал, дайн дажингууд, гэмт хэргүүд ба нийгмийн эрх тэгш бус, шударга бус байдлыг нэгмөсөн эцэслэхийг санал болгож уриалж байгаа ажээ. Энэ кино нь өнөөгийн даян дэлхийн өмнө тулгараад байгаа тэр үндсэн асуудлуудын бодит цаад шалтгаануудыг нээн харуулах төдийгүй тэдгээрийг шийдвэрлэх алхмуудыг зөвлөж байгаа юм.

Англи хэл дээр (28 хэл дээр түүний дотор МОНГОЛ ХЭЛ ДЭЭР СУБТИТРТЭЙ!!!)

(Монгол хэл дээрх субтитр - гүйдэг текстийг гаргахын тулд юуны өмнө киног эхлүүлж дараа нь баруун доод талын дээш харсан гурвалжин дээр дарж CC-гээр ороод turn on captions болгож дараа нь more дарж Mongolian-г олоод дарж сонгоорой)

Орос хэл дээр:

“Венера” төслийнхөн “Диваажин эсвэл Мөхөл” баримтат киног бүтээж 30 гаруй хэл дээр орчуулж интернетэд чөлөөтэй үзэж болохоор тавьсан ба амьдралын түвшин, ашиг орлого, мэдлэг боловсрол, шашин шүтлэг, арьсны өнгө ба яс үндэстнээс хамаарахгүйгээр манай гаригийн бүх хүнд зориулж бүтээсэн юм.



Сэтгэгдлүүд  

kuyt
0 # kuyt 2012-05-08 23:43
oo bayarlalaa ashgui angli oros hel deer bga yom bn. omnoh kino nuud ni dan oros deer blohoor oilgodogui bsan. kinonii hamgiin gol ni edgeer asuudluudig shiideh gartstai bga ni saihan bn. thanks
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Барсболд.Н
0 # Барсболд.Н 2012-05-09 07:53
Баярлалаа, чин сэтгэлээсээ Болорболд таньд!!!!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bender
0 # bender 2012-05-10 13:06
сайт баялаг сонирхолтой болжээ. баяр хүргэе.Залуучуудад хандаж зөвлөхөд:Хүн сургууль төгсөж боловсролтой болдоггүй бөгөөд Цаашид маш олон өөр өөр эх сурвалжуудаас сэтгэл гижигдсэн эсвэл зовоосон асуултуудынхаа тухай харьцуулан уншиж бичиж тэмдэглэн бүр дахин сануулахад өөрийн ойлгосноор боловсруулж бичэн дахин дахин уншиж байж өөрийн тогтсон зөвхөн чиний дотоод сэтгэлийн итгэл үнэмшилтэй болж хөгжиж дадвал боловсролтой болох эхний зам дээрээ гараад ирлээ л гэсэн үг юм шүү1Ийм л учраас ном бол ертөнцийг харах цонх гэдэг билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг