china blue

Сэтгэл өвтгөсөн, үнэхээр мартагдашгүй кино - Boston Phoenix
Үнэхээр ойлгогдож бүүр мэдрэгдэж байна - Variety
Үгээр хэлэхийн аргагүй уур хилэн төрж байна- TIME

 Оригинал нэр: China Blue 
Нэр: Хятад хөх джинс 
Гарсан он: 2005 
Бүтээсэн студи / улс: А Тeddy Bear Films Production, АНУ 
Киноны жанр: Баримтат кино, ТВ-ийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй 
Найруулагч: Миха Пелед / Micha X.Peled 
Үргэлжлэх хугацаа: 88 минут

 

Киноны тухай товчхон:

Эргэн тойрноо хар даа! Өөрийнхөө өмссөн хувцас хунар, компьютер, ер нь гэр ахуйн бүх цахилгаан хэрэгслүүдээ бүгдийг нь үзээрэй! Хэрэв та олигарх л биш бол таны эргэн тойронд байгаа бараг бүх зүйл “Хятадад үйлдвэрлэв” гэсэн бичигтэй байгаа. Бид нар ямар нэг зүйлийг чанар муутай, эсвэл хямдхан гэдгийг нь илэрхийлэхийн тулд голдуу “Хятадынх” гэдэг үгийг жигшсэн өнгө аясаар хэлж байдаг.

Гэвч та бүхэн энэ бүх "муухан" зүйл хэний гараар бүтээгдсэн, тэд нар үүнийхээ төлөө хэдий хэрийн хөлс авдгийг, мөн тэд ямар нөхцөлд ажилладгийг эргэцүүлэн бодож байсан уу? Хятад руу яагаад гадаадын хөрөнгө оруулалтууд цутгаж байсан, тэдгээр хөрөнгө оруулагчид яаж тэндээс асар их ашиг хонжоо мөнгө хийж байдгийг мэдэх үү? Үгүй л болов уу. Тэгвэл одоо энэ баримтат киног үзээд дүгнэлтээ хийгээрэй:

Мөрөөдөмтгий бяцхан охин Ясмин, аальгүй сэргэлэн Орчид мөн хүүхдээрээ шахуу ч тэмцэгч Липинг нар бол ноён Лаогийн үйлдвэрийн ажилчид юм. Тэд одоо таны өмссөн байгаа тэр джинсийг гараараа эсгэж оёж хатгаж индүүдэж үйлдвэрлэсэн байж тун болзошгүй шүү! Анх худалдан авахад чинь халаасанд нь хятадаар бичсэн жижигхэн захидал зурвас байгаагүй юу? Хэрэв байсан бол тэр нь Ясмины танд илгээсэн мөрөөдлийн захиа нь байсан юм.

Тэд дөнгөж 14-18 настай охидууд боловч ажлын байран дээрээ бүтэн хоногоор өдөр шөнөгүй ажиллах үе цөөнгүй тохиолддог ажээ. Харин ингэж их ажиллахдаа ч тэд нэг цагийн 6–хан центийн хөлс авдаг байна! Энэ бол Хятадын иймэрхүү үйлдвэрүүдийн хувьд хэвийн цалин нь ажээ.

“Бид нар танай Ийсус яаж байсантай адилхан эдний бодол сэтгэлийг хянаж зохих ёсоор хүмүүжүүлж бүрдүүлж байдаг” гэж урьд өмнө нь энэ хотын цагдаагийн газрын нэг дарга байсан, одоо бол том бизнесмен болсон Лао гаднын түншүүддээ тоомжиргүйхэн ярьж сууна. Гэвч тэр ажилчдынхаа тархийг нь угааж "санаа бодлыг нь бүрдүүлж" байдгийн зэрэгцээ бас тэдний авах ёстой өчүүхэн цалингаас нь байнга хумсалж байдаг: тэр туршлагатай капиталистуудын зааж өгсөн элдэв дүрэм журмыг үйлдвэр дээрээ тогтоож ажилчдаа янз бүрийн шалтгаар торгож байдаг ба цалинг нь унжиж цалингаа хэзээ ч цагт нь тавьдаггүй байна.

Гэсэн хэдий ч энэ бүхнээс хамгийн гол том ашгийг нь хятадын бизнесменүүд авдаггүй бөгөөд харин тэд оёсон джинсүүдээ нэгийг нь дээд тал нь 4,1 - 5 доллараар америкийн болон европын бөөнөөр худалдан авагчдад борлуулдаг байна. Лао захирал америкийн болон Европын энэ худалдаачдаас нэг джинсийг 4 доллар биш 4 доллар 10 центээр бодоод авчих гэж гуйж гувшиж байхад харин тэд эдгээр джинсийг АНУ, Европын Холбоонд аваачиж дор хаяхад 24 доллар 90 центээр хүмүүст худалддаг байна...

Орос хэл дээр + англи хэл дээр субтитлтэй

 https://vk.com/videos-34867240


Энэхүү ер бусын баримтат киноны зургийг нууцаар маш хүнд нөхцөлд авсан байна. Хэд хэдэн удаа зургийн багийг хятадын цагдаагийнхан баривчилж хийсэн бичлэгийг нь хураан авч байсан ажээ. Гэсэн хэдий ч энэ бүх саадыг даван гарч энэ баримтат кино дэлхийн олон орны олон сая үзэгчдэд хүрчээ. Иймээс “өндөр хөгжилтэй” капитализмын баян хангалуун байдал нь чухам юун дээр тогтож байдгийг ойлгож мэдэж авахын тулд энэ баримтат киног үзэхийг та бүхэнд зөвлөж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэгч нь одоо хаа сайгүй нөөц баялгийг цөлмөж байгаль орчныг бохирдуулж байгааг, орчин үеийн хөдөлмөрийн боолчлолыг хавтгайруулж байгааг, мөн хэрхэн хүүхэд насыг ч хайр найргүй хүнд хөдөлмөрөөр алж байгааг бас дахин нэг удаа энэ киноноос харах болно.

Найруулагч Миха Пелед энэ баримтат киногоороо даяарчлал гэгчийн үр дүнд урьд өмнөх үндэстний аж үйлдвэрлэл, ажлын байруудыг нь хувьчлал, үнийн либералчлал, хүний эрх гэгчээр халхавчлан эвдэн сүйтгэж үгүй болгосны дараа хөгжиж байгаа улс орнуудын ард түмэн ердөө л амьд тэсэж үлдэхийн тулд маш хямдаар ч боловч хөлс хүчээ зарахаас өөр аргагүй болгосон хүмүүсийг хэрхэн шимэгчилж боолчилж мөлжиж байгааг харуулсан юм.

"Хүмүүс өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодож горьдож төөрөлдөж байсан цагт боолчлолоос чөлөөлөгдөх ямар ч найдвар байхгүй".

"Сэтгэлээрээ боол хүнд эрх чөлөө (freedom) хэрэг болдоггүй" ...

 

Сэтгэгдлүүд  

Модератор
0 # Модератор 2012-07-18 00:58
1. Энэ киногоороо Хятадыг өрөвдсөн юм байхгүй. Биднээр өрөвдүүлэх ч шаардлагагүй байгааг эрх биш мэддэг байх.
2. Комментуудыг монгол хэлээр бичих бол албан ёсны монгол үсгээр зөв бичихийн дүрмийн дагуу бичсэн байх ёстой
3. Мөн тухайн сэдвийн дагуу байх коммент байх ёстой.
4. Санагдаж байгаагаараа бурах хэрэг энд байхгүй.
5. Үндэслэлтэй шүүмжлэл мэдээж хэрэг бид бүхэнд бүгдэд нь хэрэгтэй, харин тархины угаалга энд хэрэггүй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд
0 # Болд 2012-07-18 18:05
хмм. Бид ч жаргалтай улсууд юмаа. Ийм боломж байгаадээрээ л бид жаахан бэхжиж, чадваржиж, хөгжих хэрэгтэй байгаамдаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2014-04-22 12:18
Кино нь гарахгүй байна, боломж байвал дахиад тавиад өгвөл
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг