30 midi

Ла АМИСТАД - БООЛЫН НАЙМААЧИД

Эрх чөлөөг хэн нэгэн бидэнд авчирч өгдөггүй
Эрх чөлөө бидэнд төрөлхийн заяагдмал юм.
Гэвч хууртаж алдсан эрх чөлөөгөө тэмцэж
буцаан авах ёстой мөчүүд бас тохиолддог...

Оригинал нэр: Ла Амистад
Нэр: "Амистад" - боолын наймаачид
Бүтээсэн: Dream Works / АНУ
Гарсан он: 1997
Найруулагч: Стивен Спилберг
Оролцсон: Морган Фрииман, Нигель Хауторн, Энтони Хопкинс, Дижимон Хансой, Мэтью МакКонахи, Дэвид Паймер, Пет Постлуайт, Стеллан Скарсгард, Разак Адоти, Абу Бакаар, Анна Пакуин, Томас Милан, Чивитель Эжиофор, Деррик Н. Ашонг, Гено Сильвиа
Шагнал: Оскарын шагналд 4 удаа нэр дэвшиж байсан ч өгөөгүй!?!
Хэл: Англи хэл, Орос хэл


Киноны тухай товчхон: Мөнгөний ашиг хонжоо ноёрхсон нийгмийн үзэл санаа буюу капитализм анх үүсэж байсан XV зуунд олз ашиг хонжоо хайн далай тэнгисээр хэрэн аялж байсан европ худалдаачдын усан онгоцууд бусад алс холын газар нутаг, тивийн эрэг хавийн олон улс түмнүүдийг уулгалан довтолж тонон дээрэмдэж эсвэл залилан хуурч хүн ардынх нь хүч хөдөлмөрөөр бүтээсэн эд хөрөнгө баялгууд ба байгалийн нөөц баялгийг нь цөлмөн дээрэмдэж Баруун Европ руу зөөж байсан түүхтэй. Одоогийн Баруун Европын баян тансаг орд харшууд, хэрэглээ амьдралын түвшин нь хийж бүтээж байгаатайгаа харьцуулшгүй өндөр байдаг нь чухамдаа энэ боолчлолын үеэс эх үүсвэртэй ажээ...

Гэвч удалгүй эдгээр хэрмэл наймаачид ашиг олзонд улам бүр улайран шунаж Африкийн олон улс орнуудаас хүмүүсийг нь сэм хулгайлж эсвэл хүчээр олзлон авч явж Европын олон улс орнуудад болон тэдний "нээсэн" гэж зүтгэдэг (бусад ард түмнүүд эрт дээр үеэс суурьшин нутаглаж ирсэн газар орнуудыг хожим харийн хүмүүс шинээр нээх (to discovery) ямар ч боломжгүй, энэ бол утгагүй үг бөгөөд тэд ингэж нэрлэж байгаа нь тэдний ёс суртахууны цаад мөн чанарыг нь илчлэн гэрчилж байгаа хэрэг юм!) Америк тивд аваачин боолууд болгон худалдаж эндээс асар их ашиг хонжоо унагаж эхэлсэн тэр цагаас хойш боолын худалдаа наймаа нь ид хүчээ авч Европын улс гүрнүүдийн ширүүн өрсөлдөөний талбар болсон ажээ. Эдгээр анхны боолын наймаачид нь португал, испанийн эзэн хааны албатууд байсан боловч боолын худалдаа наймааг бүр төрийн хэмжээнд хамгийн далайцтай зохион байгуулж эндээс асар их ашиг хонжоо унагаж байсан улсууд бол Британийн арлын Англи, саяхан Хойд Америкийг индианчуудаас булаан эзлээд байсан АНУ байлаа.

XVI–XIX зууны хооронд эдгээр наймаачид Африкийн улс орнуудаас нийтдээ 11 сая орчим хүмүүсийг нь олзлон хулгайлан авч явсан ба ихэнхдээ Атлантын далайг гатлан Америк тив рүү аваачиж эдгээр хөөрхий хүмүүсийг европ гаралтай эздэд хөвөн, тамхи, сахарын нишингийн талбайн үнэгүй ажиллах хүч болгон боолчлолд худалдаж байжээ. Ингэж 2 сар шахам хөвөх удаан аяллын турш олзны тэр хүмүүсийг төмөр гав дөнгөтэй аймшигтай хүнлэг бус нөхцөлд тээвэрлэж байсан тул 9 сая нь өлсөж цангаж мөн элдэв өвчнөөр замдаа үхэж үрэгдсэн байна. Америк тив рүү аваачин айшигтай хүнд хөдөлмөр, хүнлэг бус хүчирхийлэлд худалдсан эдгээр боолуудын үнэгүй амь нас хөдөлмөр, тэднийг боолчлолд худалдаж унагаж байсан асар их ашиг хонжоо нь Баруун Европоос гаралтай капитализмын анхны хуримтлалынх нь томоохон нэг гол чухал эх үүсвэр нь болж байсан юм.

Энэ түүхэн кинонд XIX зууны 40-өөд онд АНУ-д өрнөж байсан боолчлолыг халах гэсэн тэмцлийн тухай бас өгүүлдэг. Энэ кино нь түүхэн бодит үнэн үйл явдлууд дээр, Уильям Оуэнсын "Харуудын бослого"(англ. Black Mutiny) номонд бичсэн нэгэн түүхэн үйл явдалд үндэслэсэн байна.

1839 он. Энэ үе бол Испанийн хатан хаан II Изабелла "боолын худалдаа наймаа бол бизнес-мөнгө хийх ажил хэргийн яриа хэлцлүүдийн үндсэн гол сэдэв хэвээр байсаар байна" гэж хэлж байсан түүхийн тэр үе байлаа. «La Amistad» усан онгоц бол испанийн дээд эрх баригчид ба баян худалдаачдын боолын наймааг хамтран эрхэлж байсан олон усан онгоцуудынх нь нэгний нэр юм.

Энд зориуд тэмдэглүүштэй, үнэхээр тохуурхалтай нэг зүйл бол La Amistad гэсэн үг нь испани хэл дээр "Найрамдал, нөхөрлөл" гэсэн утгатай үг юм! Эрт цагаас хойш харийн колоничлогчид өөрсдийнх нь сонирхлыг татсан улс үндэстнүүдийг тонон дээрэмдэх, эдийн засгийг нь шимэгчлэх гэсэн цаад далд зорилго чивэлт санаагаа нуун халхлах, улс орнуудын удирдагчдыг далдуур худалдан авах, орон нутгийн жирийн ард түмнийг нь мэхэлж төөрөгдөлд оруулан "тархийг нь барьж" байхын тулд дандаа иймэрхүү хов хоосон гэхдээ гоё сайхан сонсогдох үг хэллэг, уриа лозунгуудыг байнга хэрэглэж ирсэн түүхэн туршлагатай ажээ...!

Африк тивийн Сьерра-Леоне улсын нутаг дэвсгэрээс хүчээр хулгайлж авчирсан байсан хэсэг хүмүүсийг Кубын эрэг дээрээс “Амистад” усан онгоцонд дамжуулан ачиж Хойд Америкт аваачин боолчлолд худалдахаар хөдөлдөг. Гэвч олзонд орсон байсан тэр африкчууд 1839 оны 7-р сарын 2-нд замдаа бослого гаргаж усан онгоцны ахмад болон бусад боолын наймаачдыг бараг бүгдийг нь устгаад дараа нь Африкийн эрэг тийш - төрөлх нутаг Сьерра-Леоне руугаа буцан хөвөхийг оролддог. Тэр африкчууд мэргэжлийн далайчид биш байсан учир задгай далайд усан онгоц хэрхэн залахыг, яаж зүг чигээ баримжаалахыг мэдэхгүй байсан учир үүний тулд амьд үлдээсэн байсан хоёр европ хүнээр газарчлуулан хөвдөг. Гэвч Синке нэртэй эрээр толгойлуулсан тэр африкчууд удаан эрх чөлөөтэй байж чаддаггүй. Нөгөө амийг нь хэлтрүүлсэн хоёр европ хүн тэднийг бас л хууран мэхэлж АНУ-ын зүүн эрэг рүү уг усан онгоцыг залан авчирч америкчуудад барьж өгдөг...

Ингээд тэр африкчууд бүгд баривчлагдаж Америкийн шүүхийнхний гарт ордог. Гэвч энэ үе бол АНУ-д боолчлолыг устгах хөдөлгөөн - аболиционизмын үзэл санаа үүсэж байсан боловч төдийлөн амжилт олоогүй байсан цаг. Энд зориуд тэмдэглүүштэй нь, хэдийгээр энэ кинонд Баруун Европ ба Америк тивийн хоорондох боолын худалдаа наймааны жинхэнэ цар далайцын түүхэн бодит хэмжээ, боол болгосон хүмүүсийн хүнд хүчир хөдөлмөрт нухлуулж богинохон амьдралдаа амсаж байсан тэр аймшигт нөхцөлүүдийг, Хүн-ийг ашиг хонжоо олох хэрэгсэл - капитал болгож байсан тухай, боолуудын үнэгүй хүнд хүчир хөдөлмөрөөс олж байсан асар их ашиг хонжооны тухай олон олон бодит түүхэн баримтуудын тухай, тэр үеийн шүүхийн ёс суртахууны тухай үнэн бодит байдлыг хэлээгүй боловч харин энэхүү бүх хүнлэг бус аймшигт түүхээ бага ч гэсэн цайруулах гэсэн хэтэрхий зохиомол хоосон ёс суртахууныг номлосон дүгнэлтүүдийг үзэгчдэд төрүүлэхэд чиглэсэн кино болсон гэж судлаач шүүмжлэгчид үздэг байна.

Энэ кинонд боолчлолыг халах хөдөлгөөний идэвхтэн - аболиционист Теодор Джодсон (Морган Фрииман тоглосон) ба залуу өмгөөлөгч Роджер Болдуин нар эдгээр эрх чөлөөгүй болсон африкчуудыг суллуулахаар шүүхэд тэднийг төлөөлж тэмцдэг. Гэвч яг энэ үед АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж байсан Мартин Ван Вурен боол эзэмшигчдийн Өмнөд мужуудын саналыг татахын тулд эдгээр африкчуудыг чөлөөлөхийг дэмждэггүй. Энэ нь тэр африкчуудын хувь заяаг бүүр ч найдваргүй болгож орхидог.

Гэсэн хэдий ч өмнөх ерөнхийлөгч асан Джон Куинси Эдамс (Энтони Хопкинс тоглосон) эдгээр африкчуудын эрх ашгийг шүүхийн өмнө өмгөөлөхийг зөвшөөрч тэрбээр АНУ-ын Дээд Шүүхэд давж заалдсанаар энэ хэрэг дээр ялалт байгуулж африкчуудыг эрх чөлөөт хүмүүс болгож тэд ч төрөлх нутаг Африк руугаа буцдаг... гэвч ийм явдал энэ түүхэнд болж байсан тухай тодорхой баримт байдаггүй байна. /уран сайхны кино!/

Энэхүү тэр үед болж байсан “жирийн” нэг энэ үйл явдал нь америкийн улстөр эдийн засаг нийгмийн амьдрал нь тулгуурлаж тогтнож байсан үндсүүдийг нь хүчтэй ганхуулсан гэж уг кинонд гардаг. Гэвч боолчлолыг халах тэр үе хүртэл хамаагүй хол байсан ба ийм бизнес=мөнгө хийх арга нь хэлбэрийн хувьд хувирч далд байдалд орсон ч харин аймшигт үр дагаврууд, олж байсан ашиг хонжоо нь огт өөрчлөгдөөгүй байлаа....

Орос хэл дээр:

 

 

Сэтгэгдлүүд  

Түмэндэмбэрэл
0 # Түмэндэмбэрэл 2012-12-27 10:09
Яг энэ кинон дээр гарч байгаа шиг үйл явдал мөдхөн бага буурай улс орнуудын амьдралд тохиолдох гэж байгааг хичнээн хүн мэдэж байна вэ. Ялгаа нь төмөр гинж биш сайхан соёлтой бугуйн зүүлт, эвсэл арьсан доороор хийлгэсэн чип, гоц хуванцар зүйлт бөайх болно. Магадгүй зүгээр л нэг виза карт байх юм билүү бүү мэд дээ

АНХААР!!! ДАХИН ЛАТИН ҮСГЭЭР ХЭЛЛЭГ СОНСГОЛООРОО ДҮРЭМГҮЙ БИЧСЭН КОММЕНТЫГ УСТГАХ БОЛНО. ТА БҮХЭН ҮҮНИЙ ЦААД НАРИЙН УЧРЫГ ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ. УЧРЫГ ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. МОНГОЛ ХЭЛЭЭР ЯАЖ БИЧИХ КОМПЬЮТЕРИЙН ТОХИРГООГ СЭТГЭДЭЛ БИЧИХ ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-12-27 18:02
Quoting Түмэндэмбэрэл:
Яг энэ кинон дээр гарч байгаа шиг үйл явдал мөдхөн бага буурай улс орнуудын амьдралд тохиолдох гэж байгааг хичнээн хүн мэдэж байна вэ. Ялгаа нь төмөр гинж биш сайхан соёлтой бугуйн зүүлт, эвсэл арьсан доороор хийлгэсэн чип, гоц хуванцар зүйлт бөайх болно. Магадгүй зүгээр л нэг виза карт байх юм билүү бүү мэд дээ

1.Ухаалаг иргэний үнэмлэх гэж нэрлэсэн орчин үеийн "боолын" дөнгөтэй болсноо ийм нэртэй нийтлэлийг тус сайтнаас олж уншиж мэдэж аваарай. :thumbsdown:
2.Вакцинаар бидний эсрэг сэмхэн геноцид явуулж байгааг бас олж үзээрэй.
3. Аль болох олон хүмүүс мэдэж авч ойлгож ухамсарлаж хамтран тэмцвэл үүнийг байтугайг шийдэж болноо.
4. Бүх зүйл бидний гэнэн тэнэглэл залхуу хойрго дээр тогтож байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй бна.
5. Саяны 21-ны цуурхал нэгийг ойлгуулсан байх гэж найдаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг