debtocracy

Аливаа ард түмнийг боолчлохын тулд эрхшээлдээ оруулах хоёрхон зам байдаг. Эхнийх нь зэвсгийн хүчээр, харин удаах нь хуурч мэхэлж эдийн засгийг нь зориуд сүйрүүлж худалдагдсан урвагч эрх баригчдыг нь ашиглаж асар их өрөнд унагах зам юм.

Эдин Смисс

Оригинал нэр: Debtocracy
Нэр: Өрөнд унагаж засаглах нь
Гарсан он: 2011
Бүтээсэн: Грек Жанр: баримтат кино
Найруулагч: Айрис Чатзистефаноу, Катерина Китиди
Оролцсон: Рон Полл, Рафаэль Корреа, Доминик Стросс-Кан, Джон Перкинс, Сара Вагенкнехт, Костаст Лапавитсас, Манолис Глезос, Эрик Туссен, Самир Амин

2000 онд Европын Холбоонд - евро мөнгөн тэмдэгтийн бүсэд нэгдэн орохоос өмнө байсан Грекийн бүх аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг ОУВСан, ЕХолбооноос тулган хүлээлгэсэн "бүтцийн өөрчлөлтүүд, өмч хувьчлал, төрийн оролцоог хумих" гэгч "ардчиллын" уриан дор бүрэн сүйрүүлэн устгаж эцэст нь Грекийн ард түмнийг 220-340 тэрбум долларын асар их өрөнд унагасан неолиберал ардчилагчид - шуудхан хэлбэл дотоодын "эдийн засгийн алуурчид" нь :

1. Костас Караманлис (2004-2009 онд Грекийн ерөнхий сайд сайд, АНУлсын Тафтсын Их сургууль, хуульч - эдийн засгийн магистр, экономиксч-зах зээлийн эдийн засагч)

2. Георгиос Папандреу (2009-2011 онд Грекийн ерөнхий сайд, Лондоны эдийн засгийн сургууль, АНУлсын Харвардын Их сургууль, экономиксч-зах зээлийн эдийн засагч)

3. Лукас Пападимос (2011-2012 онд Грекийн ерөнхий сайд, АНУлсын Колумбийн Их сургууль, 1970-1985 он хүртэл тэнд бэлтгэгдсэн, экономиксч-зах зээлийн эдийн засагч)

4. Антонис Самарас (2012-2015 онд Грекийн ерөнхий сайд, АНУлсын Харвардын Их сургууль, экономиксч-зах зээлийн эдийн засагч)

5. Алексис Ципрас (2015 оноос Грекийн ерөнхий сайд, Афины Политехникийн Их сургууль, инженер )

Энэ бүх асар их өрийн сүлжээний аалзны торыг тасалж Грекийн ард түмнийг зориуд унагасан байгаа асар их өрийг төлөхөөс "татгалзсан" Грекийн цорын ганц ерөнхий сайд Алексис Ципрас улс эх орондоо Грекийн Афины политехникийн Их сургуулийг барилгын инженер мэргэжлээр 2000 онд төгссөн... Та одоо өөрөө дүгнэлтээ хийгээрэй.

Өнөөдөр Грект ер нь юу болоод байна вэ?

Энэ баримтат кино ингэж эхэлж байна:

... Грекчүүд бид эрх чөлөөтэй үндэстэн мөн үү? Тийм ээ. Харин тэгвэл бид хараат бус, тусгаар тогтсон бүрэн эрхт улс мөн үү? Үгүй ээ! Биднийг одоо бүрэн хараат, гүнзгий колони улс болгочихсон байгаа. "Эрх чөлөөтэй" = эрх дураараа байна гэдэг нэг хэрэг, харин улс үндэстэн жинхэнэ ёсоор тусгаар тогтносон бүрэн эрхт улс шиг улс байна гэдэг огт өөр хэрэг ээ!

Одоо улс оронд маань тулгараад байгаа гол асуудал бол манай улс үндэстэн - бид бүгд цөмөөрөө тусгаар тогтнолоо БҮРЭН алдчихаад байна. Засгийн газрууд маань БАРУУНЫ зээл, "тусламжийн" гэх байгууллагуудтай "эрх чөлөөтэй" хамтран ажиллаж ирсний үр дүнд эцсийн эцэст ардчилсан неолибералч эрх баригчид маань бүгд гадныхны ашиг сонирхлын талд зогсож Грекийн иргэдийн хууль ёсны нийгмийн бүх хангамж, баталгаануудыг хумих цаад санаархал бүхий "хэмнэлтийн" гэдэг хулхи нэр өгсөн эдийн засгийн харгис арга хэмжээнүүдийг нь бидэнд тулгаж үнэн хэрэг дээрээ Грекийн - өөрийнхөө ард түмний эсрэг сөрөг хүчний байр суурийг эзлээд байна!

Энэ бүхний үр дүн болж ядуурал гуйланчлал, эвдэн бусниулагдсан бизнес эндээс урган гарсан хавтгай ажилгүйдэл л хойно нь үлдэж хоцорсон юм. Афины засгийн газар одоо хүмүүнлэгийн сүйрэл болохын яг өмнөхөн нь зогсож байна гэж бид үзэж байна. Бид энэ бүх шинж тэмдгүүдийг нь тов тодорхой харж байна: үгүйрэл гуйланчлал, өлсгөлөн, гэр оронгүй болсон хүмүүс энд тэнд холхиж хог ухацгааж байна. Тэдэнд наад захын хоол хүнс, эм эмнэлгийн тусламж авах мөнгө хүрэлцэхгүй, байхгүй болчхоод байна. Хүмүүс одоо зүгээр л гудамжуудаар золбин ноход мэт сэлгүүцэн холхиж байна. Гурав дахь ертөнцийн орнуудаас эндхийн байдал нь ямар ч ялгаагүй болчхоод байна. Манай засгийн газар хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг муутгаад зогсохгүй, ер нь тэдний амьд байх, оршин тогтноход ч шууд аюул учруулдаг болчхоод байна.

ОУВсангийн “дэмжлэгтэйгээр” дэлхийн бүх орнуудад иргэдийнх нь дундаж наслалтын түвшин огцом унаж байгаа дүр зураг одоо хүртэл ажиглагдсаар байгаа юм. ОУВСангийн өгсөн зээл тусламжууд хэлбэрээр “бурхны шийтгэл гэсгээл” амссан улс орнуудад хүн амынх нь дундаж наслалт 5-10 жилээр огцом буурсан байгаа нь дэлхийн II дайны үеийн фашистуудын эзлэн түрэмгийлэлтэй харьцуулж болох болчхоод байгаа юм.

Манай засгийн газар грекчүүд биднийг ажилгүй, бизнесгүй болгосон мөртлөө одоо болохоор залхуу гэж нэрлэж байна, харин гадаадын мөнгө хүүлэгч - зээлдүүлэгчид нар биднийг Европын холбооны бусад жижиг улс орнуудтай нэгэн адил гахайнууд гэж нэрлэж байна. Манай сайд дарга нар биднийг өөрсдөө л үүнд буруутай, тэд ямар ч хариуцлага хүлээхгүй гэж итгүүлэхийг оролдож ирсэн билээ. Ганцхан грекчүүд бид тэгвэл дэлхийн энэ гайхамшигтай эдийн засгийнх нь мөн “бүх юм нь ОКей, амжилтай” мэт байгаа Европын Холбооны төөрөлдсөн хүүхдүүд нь гэж үү? Үгүй шүү дээ. Эсвэл, магадгүй, өнөөгийн энэ неолибералч санхүү - эдийн засгийн тогтолцоо нь бүр анх үүссэн тэр цагаасаа хойш л дандаа гажигтай – шударга бус байсан юм биш үү?!..

Грекчүүд бид өөрсдийнхөө эрх ашгуудыг хамгаалж Европын Холбоонд очиж эсвэл Грекийн энэ "харийн" засгийн газартай тэмцэхдээ ичих хэрэг байхгүй ээ. Чамайг хүнд тооцох, чамтай хүн ёсоор харьцах хүндлэл зөвхөн тэмцлээр л дамжин ирдэг болохоос харин өөрийн зээлдүүлэгчдийн бүрэн эрхшээлд орсноор ирдэггүй билээ. Хүмүүс өөрсдөө ямар нэг бодит алхам хийж эхэлсэн тэр цагт л сая нөхцөл байдал бодитоор өөрчлөгддөг юм! Бид өөрсдөөсөө номхон хүлцэнгүй, амиа бодсон, аймхай хулчгар байдлаа авч хаях ёстой! Бид бүгдээрээ ОУВСангаас чөлөөлөгдөх, Европын төв банкнаас чөлөөлөгдөх, Европын Холбооноос чөлөөлөгдөх мөн өөрсдийгөө мөнгө хүүлэгч-зээлдүүлэгч нараас чөлөөлөх ёстой. Учир нь тэд бүгдээрээ эдийн засгийн боолчлолтой яг ижилхэн юм.

Хойч үедээ захиж үлдээх ганцхан – цорын ганцхан сонголт бол энэхүү биднийг зориуд унагасан өрийг нь төлөхгүй байх явдал бөгөөд учир нь энэ өр нь неолиберализм дээр үндэслэж үүссэн өр юм. Ер нь неолибералч бодлого хөтөлбөрүүд бол хүн төрөлхтний эсрэг асар том гэмт хэрэг билээ.

Хэн ч энэ өрийг нь төлөх албагүй бөгөөд учир нь энэ өр нь өнөөгийн энэ неолибералч санхүүгийн тогтолцооны хортой үр нөлөөтэй нэг үзэл суртлаас – неолиберализмаас үүссэн юм.

Зөв шударга замаар үүсээгүй өрийг төлөх нь өөрөө ёс суртахуунгүй хэрэг билээ.

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 

Хямралын механизмыг нь хамгийн энгийнээр тайлбарлан хэлбэл:

Грек Европын Холбоонд орохоосоо өмнө өөртөө таарсан бүтээмжтэй (жимс ногоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн түүхий эд, аялал жуулчлал гэх мэт үндэстний эдийн засгийн салбаруудтай байсан байна) эдийн засагтай газар дундын тэнгисийн нэг ардчилсан бүгд найрамдах улс байжээ. ЕХолбоонд орвол ...ийм ийм давуу талууд + европын гол баян орнууд шиг эдэлж хэрэглэнэ, амралт зугаалгаар явдаг болно гээд тэднийг баахан ятгаж тэд ч удалгүй амьдрал нь бүр сайхан болно гэж итгээд ЕХолбоонд орохыг дэмжсэн байна... Харин тэр цагаас хойш энэ улсын үндэстний эдийн засгийн нилээд их хэсгийг ЕХолбооны стандартууд гэгчийн шахалтаар үндсэндээ зориуд дампууруулж үлдсэн хэсгийг нь гаднынхан хямдаар худалдан авчээ. Харин ард түмнийх нь амьдралын ядаж урьд өмнөх түвшинг нэгэнт ийм болгосон эдийн засаг нь хангаж чадахгүй болсон тул засгийн газрууд нь гадаадын зээлдүүлэгчид нартай үгсэж ард түмэндээ мэдэгдэхгүйгээр тэдний араар өндөр хүүтэй асар их гадаад зээл авч өр тавьж байсан юм.

ӨРНӨДИЙН ЗАГВАРААР АРДЧИЛСАН АЛИВАА УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР ҮНДСҮҮД БОЛОХ НӨХӨН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГОЛ САЛБАРУУДЫГ НЬ ОУВСАН, ДБАНКНЫ ЗААВРААР ЗОРИУД САНААТАЙГААР САМРАН НУРААЖ УСТГАДАГ. ИНГЭСНЭЭРЭЭ ТУХАЙН УЛС ОРОНД УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ АСАР ИХ АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛЫГ ҮҮСГЭЖ ЭНЭ НЬ ХАЛАМЖ ТЭТГЭМЖЭЭР ТӨСВИЙН ДАРАМТЫГ АСАР ИХЭСГЭДЭГ. МӨН ҮҮНИЙ ЗЭРЭГЦЭЭ ЭКОНОМИКС ГЭДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУУРАМЧ НОМЛОЛЫН ДАГУУ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ СУУРИЙГ НЬ УСТГАЖ ХУМИХ БОДЛОГЫГ ГАДНЫН ЗААВРААР ДОТООДЫН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД НЬ ЯВУУЛЖ БАЙДАГ ТУЛ ЭНЭХҮҮ ШИНЭЭР ҮҮССЭН ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ГЭГЧ ЖҮЖИГЛЭЛЭЭР ГАРЧ ИРСЭН "ХОНОЦЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ ТҮР ЗУУРЫН" ЭРХ БАРИГЧИД НЬ ГАДНЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ДОЛЛАР-ЕВРОГИЙН ЗЭЭЛЭЭР ТҮР ТОРГООН НӨХӨЖ /манай эрх баригчид "дараа дараагийн засгийн газрууд - ирээдүйд манай хойч үе маань төлчих биз ээ" гэж улайм цайм ам алдаж байгаа/ ИРСЭН ЮМ. ЭНЭ БАЙДАЛ НЬ ӨНӨӨГИЙН БАРУУНЫГ ШҮТДЭГ НЕОЛИБЕРАЛЧ ЭРХ БАРИГЧДЫН ЦААД БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХ НЬ НИЙТЛЭГ АРАНШИН ЮМ.

Грекчүүд ч өдөр шөнөгүй балбаж байсан маш хүчтэй реклам сурталчилгааны "ачаар" евростандарт гэгч үлгэрт улам бүр хөвөх болж аажмаар улам гүн гүнзгий өрөнд унацгааж ядуус нь төр засгаасаа улам их тэтгэмж халамжийг шаардаж эхэлсэн юм. Харин үе үеийнх нь, "ардчилсан" зарчмаар, ЯМАР Ч АЖ АХУЙН АЖИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН УДИРДЛАГЫН ТУРШЛАГАГҮЙ "ГУДАМЖНААС" СОНГОГДСОН УЛСТӨРЧДИЙН засгийн газрууд нь энэ бүгдийн ихэнхийг нь дахин дахин гадаад зээлүүд авч хангаж ирсэн байна... Ингээд грекийн ард түмэн нэг сайхан өглөө сэрээд ДНБ-ийн 160 хувьтай тэнцэх 248 тэрбум еврогийн өрөнд унаснаа мэдэх нь тэр! Харин тэдний олонх нь ЕХ-нд ороод амьдрал нь арай дээшилсэн гэж бодож байсан ч энэ бол асар их өрийн гүн гүнзгий урхи занга байсан юм... харин харийнхны гар хөл эрх баригчид эндээс асар их баяжсан юм, яаж гэж үү?....

Монгол улс яг энэ замаар нь хар хурдаараа нүдээ аньчихсан гүйж яваа... гэхдээ олонх монголчуудад энэ аюул хол мэт санагдаж, ялангуяа эрх баригчдад энэ нь огт падгүй болсон бололтой ... одоо олонх хүмүүс хувиа л хичээж довоо шарлуулдаг болж гэхдээ ядаж энэ бодит байдлаа нийтлэг эрх ашгаа ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй "зурагт л үздэг" залхуу хүмүүс болжээ... Эрх баригчид нь харийн хулхи үзэл сурталд толгой нь бүрэн эргэсэн, бодит байдал дээр ямар ч хариуцлага хүлээдэггүй, бараг юу ч хариуцдаггүй, ард түмэн нь "ийм л юм байх даа" гэхээс цааш юу ч мэдэхээ байсан бөөгнөрсөн харанхуй сүрэг болжээ...

Энэ л харамсалтай бас эмгэнэлтэй байна даа...

Одоо "ардчилсан, зах зээлжсэн" Монголд байдал ямар байгаа билээ?!.....

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг