Оригинал нэр: Wag the Dog 
Нэр: Сүүл нь нохойгоороо шарвах нь 
Гарсан он: 1997 он
Бүтээсэн студи/улс: New Line Cinema, АНУ
Төрөл: инээдмийн кино
Найруулагч: Бэрри Левинсон
Дүрүүдэд: Дастин Хоффман, Роберт Де Ниро, Вуди Харрельсон, Энн Хэч, Денис Лири, Кэтрин О'Хара, Уилли Нелсон, Мерл Хаггард, Кирстен Данст, Джон Майкл Хиггинс, Сьюзи Плэксон, Уильям Х. Мэйси, Андреа Мартин

 
Киноны үйл явдлаас товчхон:

Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Цагаан ордонд болсон нэгэн танилцуулах аяллын үеэр залуухан бүсгүйчүүдийн дундаас нэг нь ерөнхийлөгчийн анхаарлыг ихэд татдаг. Ингээд ерөнхийлөгч тэр бүсгүйд өөрөө биечлэн ордноо үзүүлж танилцуулахаар шийддэг. Хэдийгээр тэр хоёр хоёул 3 хүрэхгүй минут хамтдаа тэнд байцгаасан боловч энэ нь тэр бүсгүй “ерөнхийлөгч намайг бохир зорилгоор оролдсон” гэж олон нийтэд зарлаж бөөн хэрүүл дуулиан үүсгэхэд хангалттай хугацаа байдаг. Маргааш нь бүх сонинууд эхний нүүрэн дээрээ ерөнхийлөгч нэг бүсгүйг оролдсон байна гэсэн гарчгуудаар эрээлжилж эхэлдэг. Ингээд ерөнхийлөгчийн зөвлөхүүд иймэрхүү “эмзэг” асуудлуудыг шийдэх тал дээр мэргэжсэн нэг хүнийг /Роберт Де Ниро/ дуудан ирүүлж уг асуудлыг шийдэхэд туслахыг хүсдэг. Харин энэ мэргэжилтэн энэ ажилдаа нэгэн кино продюсорыг /Дастин Хоффман/ хөлслөн авдаг. 
Энэ эвгүй явдлыг гагцхүү бүх үндэстний хэмжээний ноцтой асуудал л мартуулж хойш нь тавиулж чадна гэж үзсэн нөгөө хоёр нэгэн “дайныг” эхлүүлдэг. Энэ мөчөөс бүх улс орон даяар телевизийн нэг залилан буюу ТВ-н сувгуудаар асар том тархины угаалт жүжиглэл эхэлдэг. Нөгөө дуудагдан ирсэн мэргэжлийн хүн, кино продюсор нарын бодож олсон нэг жүжиглэл болох – тэдний санаанаасаа зохиосон “алан хядагчид” даян дэлхийн ардчиллын гол тулгуур энэ улс руу хулгайлж авсан атомын бөмбөгөөрөө цохилт өгөх аюул гэнэт үүсээд байна гэж олон нийтэд итгүүлэх кампанит ажил эхэлдэг. Иймээс тэр алан хядагчдын улс гэгдэж байгаа улстай нэгэн шударга дайныг хийж байгаа мэт жүжиглэлийг орон даяар цацаж нэвтрүүлж эхэлдэг. Энэ үед “нөгөө хэрэг тарьсан байсан” ерөнхийлөгч маань улс орноо аврахын тулд бүх зүйлийг хийж байгааг олон нийт харж байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөгөө бүсгүйтэй холбогдсон дуулиан шуугианыг нь шууд л “умартан” энэ жүжиглэлд татагдан ордог. Цааш нь нөгөө “найруулагчдын” саналаар фронтын шугамын нөгөө талд, алан хядагчдын гарт үлдсэн байх ёстой түрүүч Шуман гэгчийг нэмж бодож олохоос өөр аргагүй болох тэр үед энэ бүх үйл явдлууд улс орныг хамарсан бүүр асар том далайцтай онлайн шоу хэлбэртээ нэгэнт орсон байдаг...ингээд л цааш үргэлжилнэ. 

Энэ кино Оскарын шагналд шилдэг эрэгтэй дүр/Дастин Хоффман/, шилдэг кино зохиол /Дэвид Мамет, Хилари Хенкин/ номинациар 2 удаа нэр дэвшиж байсан байна.

Сонирхолтой баримтууд: “Сүүл нь нохойгоороо шарвадаг” (оригинал нэрээрээ “Wag the Dog”) – нэр томьёо бол америкийн улстөрийн технологичдын гаргасан нэр томьёо бөгөөд энэ нь ямар нэг асуудлын эргэн тойрон дахь дуулиан шуугианыг өөр нэг шинэ онцгой асуудлыг зориуд зохиомлоор үүсгэх замаар халхлах, жирийн хүмүүс, олон нийтийн анхаарлыг гол асуудлаас холдуулах гэсэн үг юм. 
Нэг залуухан дэмжигч бүсгүйтэйгээ дотно харьцаанд орсон мэт болгож яг энэ шалтгаанаас ерөнхийлөгчтэй холбогдон түүний эргэн тойронд үүссэн дуулиан шуугианы тухай энэ киноны зургийг 1997 онд авсан байна. Харин жилийн дараа америкийн олон нийтэд Моника Левинскийн даашинзыг үзүүлсэн билээ...

Яагаад нохой сүүлээрээ шарваж байдаг вэ
Яагаад гэвэл нохой сүүлнээсээ илүү ухаалаг байгаа нь тэр!
Хэрвээ сүүл нь илүү ухаантай байсансан бол
Сүүл нь өөрөө нохойгоороо шарваж байх байсан юм...... ойлгож байгаа биз дээ :-) 

Нийгмийн хошин элэглэл бол америкийн кино урлагийн хамгийн их амжилт олдог нэг төрөл нь билээ. Ийм кинонууд америкийн ард түмнийг элдвийн гай зовлонгоос урьдчилан сэргийлэх оролдлогыг хийж,  тэнэг байдлаас хамгаалж, бэртэгчин үзлээс сэргийлж байдаг. Харамсалтай нь, сүүлийн үед иймэрхүү үнэхээр хүнд юм бодуулсан кино маш бага гарах болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. “Сүүл нь нохойгоо шарвадаг” энэ кино нь “бусдад тархиа бариулсан” бөөн хүмүүсийн нэг нь бүү бол, энэхүү системийн нэг эрэг шураг бүү бол, өөрийнхөө байнга дотор нь сууж байгаа урхи баглаанаас ядаж ганц ч минут болтугай гарч ирж, байгаа байдлаа гаднаас нь нэг хараач гэж уриалж байгаа юм.

Энэ бол улстөрийн технологиуд ба PR-ийн тухай, ер нь олон нийтийн санаа бодлыг хэрхэн далдаас залж удирдаж байдгийг харуулсан хамгийн сайн кинонуудын нэг юм. Энэ кинонд нийгмийг нөгөө зальт хоёр шиг хүмүүсийн зангаагаар дуулгавартай зэрэгцэн алхаж байгаа сохор хонинууд шиг байдаг гэж харуулсан ба ихэнх хүмүүс аливаа нэг зүйлийг өчүүхэн ч эргэцүүлэн бодохгүй байгааг, учир нь тэд өнөөгийн сонин, ТВ-ээр байнга цутгах суртал ухуулгад  живсэн байгааг харуулдаг. Хамгийн гол нь нийгэмд хүмүүст жинхэнэ ёсоор бие даасан дүгнэлт хийхэд шаардлагатай бодит мэдээллүүд байхгүй байсаар байгааг харуулсан кино юм.

Орчин үед ОНМХэрэгслүүдийн засаглал үнэхээр хязгааргүй бөгөөд заримдаа бол тэд бодит байдал дээр чухам юу болоод байгааг хүмүүст хэлэх заавал албагүй болгосон юм. Одоо бол чухам юу үнэн, юу худал болохыг хүн өөрөө шийдэх бус харин түүнд ямар ч сонголт өгөхгүйгээр тэд өөрсдөдөө хэрэгтэй байгаагаа тулгаж байдаг болсон юм. Өнөөдөр үнэн эсвэл худал байгаа зүйлүүд маргааш ч яг эсрэгээрээ байраа сольж мэдэх юм, мэдээж дахиад л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “тусламжтайгаар” !

Хэдийгээр киноны үйл явдлууд АНУ-д болж байгаа мэт харуулсан ч манайд ч энэ асуудал маш эмзэг сэдвийн нэг байдаг билээ.

Маш сонирхолтой, үнэхээр инээдмийн сайн бүтээл юм. Үзэцгээе, инээцгээе, эргэцүүлэн бодоцгооё, бусадтай саналаа хуваалцацгаая!

 

Сэтгэгдлүүд  

Enkhbayar
0 # Enkhbayar 2012-01-26 22:17
Баярлалаа. Танай сайтыг байнга уншдаг шүү. Та бүхэнд амжилт хүсье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг