МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Зураг дээр : 1890 оны 12-р сарын 29-нд Вундед Ни -д юу болсныг хэзээ ч бүү март !

 

Бид юу ч гэж ярьж байсан эцсийн эцэст таны мөнгө баялгийг яаж бидний ашиг хонжоо болгох тухай л яриа байдаг. 

Америк зүйр үг 

 


Хэрэг дээрээ бодит үнэн түүх ямар байх нь огт хамаагүй ээ, харин олон нийтэд чухам юуг бодит үнэн түүх гэж ойлгуулж байгаа нь л чухал байдаг!

Генри Киссенжер

 


Америк тивийн хууль ёсны эзэд - унаган оршин суугч индианчуудын газар нутгийг АНУлсын Засгийн Газар "гэрээ хэлцэл", "энхийн хэлэлцээр" нэрийн доор үнэн хэрэг дээрээ хүч түрэмгийлэн булаан эзлэх үйл явц төгсгөлийн шатандаа ороод байсан цаг үед тохиолдсон ганцхан үйл явдлыг энд хүүрнэн өгүүлэхийг зорилоо.

Америкийн Засгийн Газар булаан авч байсан газар нутгаа Баруун зүг буюу Онгон Өрнөд тал (Wild West) тийш тэлэх үйл явц нь тэдний хувьд ихээхэн саад бэрхшээлүүдтэй тулгарч байсан бөгөөд өнөөгийн Хойд ба Өмнөд Дакота, Ваяоминг, Небраска, Монтана мужуудын уудам орон зайд нутаглан амьдарч байсан 20,000 гаруй хүн амтай Нэгдсэн Сиюү овгийн индианчууд Америкийн армийн зэвсэгт түрэмгийллүүдийг удаа дараа бут цохин буцааж байлаа. Цэрэг зэвсгийн хүчээр хүч түрэмгийлэн газар нутгийг нь булаан эзлэх төлөвлөгөө нь амжилт олохгүй болохыг ойлгосон Америкийн Засгийн Газар нэгэн гайхалтай мэргэн, террор - хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн нь Нэгдсэн Сиюү овгийн индианчуудын гол хүнс тэжээлийн нөөц байсан - зэрлэг бизон үхэр сүргийг нь бодлоготойгоор устгах санаа байв. Хүнс тэжээлийн гол нөөцөө зориуд бодлоготойгоор устгуулсан индианчууд өлбөрч үхэхгүйн эрхэнд Америкийн Засгийн Газартай тэдний "гэрээ хэлцэл" гэж нэрлэдэг ч үнэн хэрэг дээ заль мэх, тулган шаардлагын бичигт гарын үсэг зурна гэж тэд тооцоолж байсан бөгөөд үнэхээр ч тийм үйл явдал болсон түүхтэй!

1492 онд Испанийн эзэн хааны элч, далайчин Кристофор Колумбус Америк тивд анх хөл тавьсан тэр үед 60 орчим саяар тоологдож байсан зэрлэг үхэр бизоны тоо 1800 он гэхэд тоо толгой нь 1000 хүрэхгүй болтлоо огцом цөөрсний шалтгаан нь мөнгөний ашиг хонжооны төлөө юу ч хийхээс буцдаггүй "соёл иргэншил"-тэй олон зуун мянган европ цагаачдад бодлоготойгоор буу, сум үнэгүй тараан өгч бизон үхрийн арьс шир, хэлийг нь өндөр үнэ ханшаар худалдан авдаг "бизон намнах" цуврал аянууд зохион байгуулж хамгийн гол нь нутгийн эзэд индианчуудыг хоол хүнсгүй болгох замаар аймаглан устгах үйл ажиллагаа - геноцид явуулж хүйс тэмтрэх, мөн үлдсэн хэсгийг нь өвдөг сөхрүүлж газар нутгийг нь булаан авах террор бодлого явуулсны үр дүн байлаа.

Бизон үхрийн дан толгойн яснуудаар босгосон зөвхөн ганцхан овоог та харж байна!...

Ийм дан толгойн ясаар босгосон овоонууд хай сайгүй олон газар бий болж байсан байна

Бизон үхрийн ширнүүд - ер нь бизнес гэгч бол ямар ч аргаар хамаагүй мөнгө хийх галзуурал юм!

Хүнс тэжээлийн гол нөөцөө устгуулсан Нэгдсэн Сиюү овгийн нэгэн омог болох Мэниконжу (Miniconjou)-гийн хүүхэд эмэгтэйчүүд хөгшид голцуу 300 гаруй индианчууд өөрсдийн ахлагч Том Хөлтөө (Big Foot) даган Өмнөд Дакота мужид нутаглаж байсан бусад Сиюү овгийн индианчуудаас тусламж дэмжлэг олохоор явж байсантай 1890 оны 12-р сарын 29-ны өдөр хурандаа Жамис Фортсаядаар (James W. Forsyth) толгойлуулсан Америкийн армийн морьт цэргийн 7-р хороо "санамсаргүйгээр" тааралдсан юм.

Индианчуудыг хядахаар пулёметуудаа зэхэж байгаа нь 

   

Алагдаж хөлдсөн Том Хөлт (Big Foot)-ийн цогцос

Америкийн армийн энэ цэргүүд хөөрхий өлсөж зовж зүдэрч туйлдаж явсан нутгийн эзэд индианчуудыг дүн өвлийн хүйтэнд цасан дунд олон цагийн турш бүслэн хашиж осгоож байгаад дараа нь Wounded Knee - Шархадсан өвдөг хэмээх нэртэй эргэн тойрон намхан толгодоор хүрээлэгдсэн нэгэн хонхорт орохыг тушаасан юм. Өлсөж туйлдсан хөөрхий индианчууд нэгэнт хүчинд авсан байсан ба мөн цагаан арьстнуудын уран сайхан амлалтанд нь хууртаж тэдний хэлсэн ёсоор тэр хонхорт орж бөөгнөрөн жагсахад нь америкийн армийнхан тус хонхорыг тойрсон дөрвөн довцог дээр байрлуулсан байсан, 1 минутанд 4,2 мм-ийн 68 ширхэг сумаар галладаг 1800 метрийн тусгалтай Хоочкисс (Hotchkiss) хөнгөн пулёметуудаар тэднийг тэр хонхорт нь хайр найргүй хядаж устгасан юм. Тэнд ингэж зэрлэгээр алагдсан уугуул иргэдийн ихэнх нь өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид байсан хэдий ч ингэж хүн алж хүрээ талж "баатарлаг" гавьяа байгуулсан гэх 20 гаруй цэргийг АНУлсын засгийн газраас Эр Зоригийн Хүндэт Mедалиар (Medal of Honor) шагнасан гэж түүхэндээ тэмдэглэн үлдээжээ.

  

Бөөнөөр нь нэг нүхэнд булж байгаа нь   

                                 

Нутгийн эзэд - алагдсан индианчууд

Үүнээс хойш 3 хоногийн дараа америкийн морьт цэргийн 7-р хороо тус хонхорт эргэн ирж өөрсдийн хийсэн энэ цуст хядлагын мөрөө баллахын тулд тэдний хоосон амлалт болон итгэл эвдсэн галт суманд алагдаж хүйтэнд хөшиж хөлдсөн цогцсуудыг цуглуулан нэгэн том нүх ухан бөөнөөр нь булсан байна. Ингэж колоничлогчид нутгийн унаган иргэдийг нь хоосон амлалтуудаараа хууран мэхэлж мөн гэнэдүүлэн уулгалан довтлох зэргээр элдэв хор найруулж хүйс тэмтэрч устгаад эх нутгийг нь эзлэн авсан түүхтэй.

Одоо тэд өөрсдийн хийсэн энэхүү зэрлэг балмад, хүнлэг бус явдлаа яг эсрэгээр нь баатарлаг гавьяа мэт болгон бичиж түүхээ заадаг бөгөөд 2003 онд Иракийг "цөмийн зэвсэгтэй" хэмээн хилс гүжирдэн шалтаг хийж байгаад цэргийн хүчээр дайран орсон ч нөгөө үй олноор хөнөөдөг зэвсгээ одоо болтол олоогүй шигээ, тэрхүү цуст аллагаа өмөөрч ингэж тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг: "300 гаруй сэжигтнийг нэгжин байцаах явцад нэгэн индианаас галт зэвсэг (буу) илэрсэн бөгөөд түүнийгээ хураалгахыг шаардахад тэрээр эсэргүүцэн тэмцсэн тул цэрэг дайчдаа хамгаалахын тулд аргагүйн эрхэнд гал нээсэн юм" гэж бичээд л гүйцээ! Хэрэв үнэхээр буутай хүн ганцхан байсан гэж төсөөлбөл зөвхөн түүний төлөө бүхэл бүтэн индиан омгийг хонхорт оруулж урьдчилан бэлдсэн байсан пулемётуудаараа хайр найргүй шүршин устгаснаа ингэж цайруулж болно гэж үү?

Ер нь ч тэгээд резерваци нэртэй, америкийн унаган иргэд индианчуудыг төрөлх нутаг дээр нь бөөнөөр хорих лагериудад тэр үеэс л хийж эхэлсэн бөгөөд ийм лагерийн нутаг дэвсгэр дээр галт зэвсэг авч явахыг харийнхан бодож олсон, зөвхөн тэдний эрх ашигт үйлчилдэг хуулиараа аль хэдийн хориглосон байсан учир тэр үед үхлээ дуудах мэт ямар тэнэг нь буу бариад явж байсан байж таарах вэ дээ! Гэвч тэнд болсон чин үнэн түүхийг одоо хэн ч мэдэхгүй гэж тэд тооцоолж байгаа бөгөөд чин үнэн бодит байдал ямар ч байсан хамаагүй, харин түүхийг өөрчилж бичээд л хойч үеийн хүмүүсийн ойлголт төсөөллийг, үзэл баримжааг нь зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар, бүр тэр хүмүүсийн өөрсдийнх нь эрх ашгийн эсрэг ч өөрчилж болдог гэдгийг тэд 500 жилийн колоничлолын туршлагаараа хамгийн сайн мэддэг болсон ба энэ стратегиа байнга хэрэгжүүлж байгаа.

Дашрамд дурдахад, үхлийн шарх авч орь дуу тавин тарчилж байсан индианчуудыг холоос гүйж ирэн бууныхаа бөгсөөр цохиж гүйцээн алах нь америк цэргүүдийн дунд хамгийн хөгжилтэй тэмцээнүүдийнх нь нэг байсан бөгөөд хэдэн индианыг хэрхэн бууны бөгсөөр цохиж гүйцээн алсан тоогоороо тэд хоорондоо уралддаг байсан талаар энэ бүхнийг өөрсдийн нүдээр харж байсан настай олон индианчууд гэрчилж бичүүлж үлдээсэн байдаг.

Тэр морин цэргийн 7-р хорооныхон чухам ямар учраас Нэгдсэн Сиюү овгийнхонд өшөө хорсол зангидав? Үүний шалтгаан нь 14 жилийн өмнө болсон нэгэн үйл явдал бөгөөд Америкийн армийн цэрэг офицерууд индиан эрчүүдтэй нүүр тулан байлдахаас аль болох зайлсхийж байгаад эрчүүд нь эзгүй ан авд явсан хойгуур зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд, хөгшид нь үлдэж хоцорсон суурингууд руу нь гэнэт уулгалан довтолж нутгийн иргэдийг хядаж “баатарлаг гавьяа байгуулдаг” уламжлалтай байсан байна.

Генерал Кастер гэгчээр (General Custer) толгойлуулсан морин цэргийн 7-р хорооны энэ цуст зандалчид Бага Их Эвэрт (Battle of Little Bighorn) хэмээх нэртэй газар хүүхэд эмэгтэйчүүд голцуу нэгэн том индиан суурин байрлаж буй талаар тагнуулын мэдээ авсны дараа хөөрхий тэр зэвсэггүй эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшчүүдийг хоёр талаас нь гэнэдүүлэн довтолж хядах тактик боловсруулан гэтэж очжээ. Гэвч индиан эрчүүд нь үд дундын халуунд урцан дотроо унтаж амарч байна чинээ тэд даанч санасангүй! Дайсан довтолж ирж буй мэдээг авсан Сиюү овгийн гарамгай удирдагчид болох Галзуу Морь, Суугаа Бух (Crazy Horse, Sitting Bull) тэргүүтэй ахлагчид нь эрчүүдээ тэр дор нь эмхлэн зохион байгуулж отолт хийн генерал Кастераар толгойлуулсан тэр морин цэргийн 7-р хороог тосон байлдаж бут ниргэж зугтаалгасан юм.

Колоничлогчид хэзээд хүн алах зэвсгийн хувьд илүүрхэж байхыг, нутгийн хүн ардыг дотроос нь хагалан бутаргах бүх боломжуудыг эрж хайж судалж ашиглах, амьдралын туршлагагүй гэнэн хүүхэд залуусынх нь тархийг угааж улс үндэстнийг дотроос нь сулруулахыг стратегийн чухал давуу байдалдаа тооцож ирсэн бөгөөд чухамдаа ийм зорилгын үүднээс л өнөөдөр элдэв төсөл хэрэгжүүлэх нэрийн доор зэвсгийн болон мэдээллийн, ер нь бүх давамгайллаа бий болгож ирсэн түүхтэй!?...

Ингээд жад, нум сумаар голдуу зэвсэглэж эх нутгаа хамгаалах гэж боссон индианчуудад хурдан буу дарьт сумаар зэвсэглэсэн энэ морьт цэргийн хороохон бут ниргүүлсэн явдал нь Америкийн армийн түүхэнд тохиолдсон хамгийн ичгэвтэр үйл явдлуудын нэгэнд тооцогдож түүх болон үлдсэн юм.

Ийм учраас 14 жилийн турш өшөө хонзон тээж явсан америкийн армийн морин цэргийн 7-р хорооныхонд өшөөгөө авах нэг сайхан боломжийг засгийн газар нь зориуд бий болгож тавьж өгсөн байна. АНУлсын засгийн газар террор үр дагавруудад хүргэх тооцоотой тэр төслөө алсын бодлоготойгоор хэрэгжүүлж бизон үхэр сүргийг нь мөнгөнд улайрсан цагаачдаараа хавтгай хядуулсан билээ. Ингэж индианчуудыг хүнс тэжээлийн хомсдолд оруулж өлсөөж туйлдуулж байгаад эцэст нь эдгээр гэм зэмгүй хүүхэд эмэгтэйчүүд, хөгшид голцуу 300 гаруй индианчууд руу энэ морьт цэргийн хороогоо өшөө авахуулахаар илгээсэн байсан юм. Тэд цэргүүд нь өмнөх тэр явдлыг бараг мартсан байсан тэр индианчуудыг гэнэт бүслэн авч гадаа хүйтэнд хашиж хөлдөөж хөшөөж байгаад эцэст нь худлаа амлалт өгч залилан мэхэлж нэгэн хонхорт оруулж авсан бөгөөд ингэж 1890 оны 12-р сарын 29-ний тэр өдөр нутгийн хууль ёсны эздийн энэ үлдэгдлийг пулёметоор шүршин хороож өшөө хорслоо тайлсан ажээ.

1776 - 1887 оны хооронд Хойд Америкийн хууль ёсны уугуул ард түмнүүдээс 1.5 тэрбум акр газрыг Америкийн Засгийн Газар гэрээ хэлэлцээр, энх тайван эв найрамдал халхавчуудын дор "хулхидан" авсан нь түүхэн үнэн билээ :

Өнөөгийн "ардчилал", "хүний эрх", "үл үзэгдэх гартай чөлөөт эдийн засгийн онол" гэгч хулхи уриа лозунгууд чухам юуны халхавчууд байгааг Та нүдээрээ харж байгаа....

Б.М.... 2014.5.31

Өнгөрсөн Түүхэн Үнэн бол өнөөдрөө ойлгож ухаарах, маргаашаа олж харах толь юм! Чухам ийм учраас л харийн колоничлогчид юуны өмнө энэ "толь"-ийг нь харлуулж гүтгэн гуйвуулах замаар ард түмнийг баримжаагүй болгохыг зорьдог. Яг ийм замаар манай 24 жилийн энэ Агуу Самуурал XX зууны түүхийг маань хүчирхийлж хилсээр гүтгэн гүжирдсэнээр эхэлснийг эргэн санагтун!


 

Сэтгэгдлүүд  

Уншигч
0 # Уншигч 2014-06-02 23:40
Одоогийн замнаж буй зам маань Монголчуудыг хааш нь хөтөлнө вэ...Ирээдүйд биднийг Индианчуудын энэхүү эмгэнэлт түүхийн үргэлжлэл болгох юм байна гэдгийг ойлголоо.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2014-06-03 12:41
Quoting Уншигч:
Одоогийн замнаж буй зам маань Монголчуудыг хааш нь хөтөлнө вэ...Ирээдүйд биднийг Индианчуудын энэхүү эмгэнэлт түүхийн үргэлжлэл болгох юм байна гэдгийг ойлголоо.

Хэн өнөөдрийн амьдралыг чинь долларын бүрэн эрхшээлд оруулж чамайг өрийн боол болгосон байгаа
Тэд ингэх гэж л өнгөрсөн түүхийг чинь урвагчдаар гүтгүүлж тархийг чинь угаалгаж байсан юм!
Хэн өнөөдөр улс эх орныг чинь лицензээр эзлэн авч долларын ханшаар сорж шимэгчилж байгаа
Тэд ингэх гэж л хуурамч ардчилал, эдийн засгийн хулхи онолоо чамаар хүлээн зөвшөөрүүлсэн юм!!!
Хэн өнөөдрийг чинь харийн зохиомол хууль, хулхи онолоороо бүрэн эрхшээлдээ оруулсан байгаа
Тэд ингэж чамайг далдуур боолчилж бас хойч үеийг чинь харанхуй боолчлолдоо бэлдэж байгаа...

:nono3: Сэрж сэхээрч ойлгож ухамсарлаж авцгаа!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago, IL
0 # Chicago, IL 2014-06-03 20:05
Дан капитализм гэдэг бол БООЛЧЛОЛЫН ТОГТОЛЦОО! Энэ бол батлагдсан ҮНЭН!

Тайлбар: Ардчилал + "чөлөөт" зах зээл = капитализм = боолчлол
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг