МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!


 

Зарим хүмүүс үнэнийг олж мэдэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд тархи толгойдоо зориуд зурсан тэр зэрэглээ нь замхран алга болохоос үхтлээ айцгаадаг. ©

 Фридрих Ницше

 

Сонин уншчихаад өөрсдийнх нүдэн дээр ил өрнөж байгаа тэр үйл явцын цаад зорилго, мөн чанарын тухай ямар нэг юм олж мэдэж ойлгосон гэсэн гэнэн хоосон горьдлого тээж нэг насыг барж байгаа эх орон нэгтнүүдээ харахад надад үнэхээр өрөвдөлтэй байдаг. ©

  Томас Джефферсон

 

Нийгэм-улстөрийн нэрт зүтгэлтэн, Оскарын 3 удаагийн шагналт нэрт кино найруулагч Оливер Стоун ОХУлсын ОРТ-1 сувгийн телевизийн хөтлөгч Владимир Познерын зохиолчийн хөтөлбөрт ярилцлага өгсөн байна. Харин В.Познер бол үзэгчдэд ардчилсан неолибералч, барууны үзэлтэн гэдгээрээ "хэдийнэ танигдсан", өвөрмөц намтартай нэгэн билээ...

Познер хөтөлбөр (2014.11.10)

Хэсэгчлэн орчуулав: Оливер Стоун: - Би Эдуард Сноудены тухай баримтат кино хийх талаар одоогоор юу ч хэлж чадахгүй. Гэхдээ би түүний тухай уран сайхны кинон дээр жил гаруй ажиллаж байгаа. Түүний хийсэн алхам бол америкийн жинхэнэ эх орончийн хийх ёстой алхам байсан, тэрээр урвагч огт биш гэж би үзэж байна. Дэлхийн сая сая хүмүүсийг америкийн тусгай албад интернэтээр сэм далдаас тагнаж чагнаж байгаа гэдгийг дэлхийн олон нийт - хамтын нийгэмлэг мэдэх ёстой шүү дээ... Энэ бол эргээд Америкт өөрт нь маш муугаар нөлөөлж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

...В. Познер: - Та Даниел Элцберг Пентагоны нэг баримт бичгийг хулгайлж Вашингтон Пост, Нью-Йорк таймс сонинд өгч дэлхийн олон нийтэд дэлгэсэн гэдгийг мэдэж байгаа. Тэнд өгүүлэхдээ америкийн эрх баригчид Вьетнамын пуужинт катерууд Америкийн усан онгоцуудыг харвасан мэт болгон зарлаж үүнийг нь ерөнхийлөгч Линдон Джонсон Хойд Вьетнамыг бөмбөгдөх шалтаг болгон ашигласан тухай бичсэн байсан. Энэ дайны шалтгаан шал худал байсан гэдгийг ХОЖИМ бүгд ойлгосон шүү дээ...

Оливер Стоун: - Тийм ээ, Даниел Элцберг хэлэхдээ би Эдуард Сноуден шиг байх ёстой байсан юм байна, би хоёр жилийг алдсан байна, энэ хооронд олон хүмүүс энэ дайнд амь үрэгдэж би энэ дайныг гаргуулахгүй байж чадаагүй гэж тодорхой хэлсэн шүү дээ. Тэрээр энэ хугацаанд энэ асуудлаар эрх баригчдад, Сенатад хүртэл хандаж энэ дайныг гаргуулахгүйн төлөө хуулийн хүрээнд бүх арга замыг хэрэглэсэн. Гэвч энэ нь боломжгүй байсан. Вьетнамын эсрэг энэ хуурамч шалтгийг ашиглаж дайн дэгдээх гэсэн энэ замд өчнөөн худал хуурмаг, заль мэх хэрэглэж байсан нь Пентагоны тэр баримт бичгүүдээс ил тодорхой байгаа. Вьетнам руу 500 000 цэрэг илгээх гэж Джонсоны ашигласан тэр худал заль мэх бол үнэхээр аймшигтай байсан. Тэрээр ингэж байгаад Америкийг энэ дайнд зугуухан татан оруулсан юм даа...

Ерөнхийлөгч Вудро Уильсон ч гэсэн дэлхийн I дайны эсрэг байгаа гэж наанаа аман дээр мэдэгдэж байсан ч ... тэр Америкийг энэ дайнд аажмаар татан оруулсан. Ингээд Америкийн Том бизнес энэ дайнаас том мөнгө унагаж эхэлсэн дээ... Дараа нь энэ талаар бөөн хэл ам болоод өнгөрсөн шүү дээ.

... Би Вьетнамын тэр дайнд сайн дураараа бүр тэнгисийн явган цэргээр явсан... Үүнд гол нь намайг хүмүүжүүлсэн тэр хүмүүжил маань нөлөөлсөн. Би тэнд хоёр удаа шархдаж Мөнгөн Од медалиар шагнуулсан. Гэвч энэ дайн түүнийг нүдээр үзсэн намайг манай гадаад бодлого, манай геоулстөрийн бодлогын талаар юу ч ойлгохгүй болгосон. Би хожим энэ бүхнийг ойлгосныхоо дараа бүх зүйлд их харамсаж үнэхээр урам хугарсан даа. Учир нь намайг "Америк бол бусдаас онцгой эрхтэй улс, америкчууд бид юу ч хийж байсан дандаа зөв алхам хийдэг, бид зүгээр л бэртэгчид биш ээ" гэсэн уур амьсгал дунд хүмүүжүүлсэн байсан. Гэвч бидэнд зааж ойлгуулж биднийг хүмүүжүүлж байсан тэр түүх бол миний энэ баримтат кино, номонд өгүүлж байгаа жинхэнэ түүхээс шал өөр юм байсан юм даа...

... Үнэн хэрэг дээрээ Даниел Элцберг эрх баригчдад биш ээ, харин Үндсэн хуульд тангараг өргөсөн америк хүн, тэрээр ийм алхам хийснээрээ АНУлсыг хамгаалж байгаа хэрэг юм. Түүнийг би урвагч гэж огт үзэхгүй байгаа ба түүний зөв гэж үзэж байна. ... Би Эдуард Сноуденыг хэзээ нэгэн цагт Эх орондоо эргээд очоосой гэж хүсэж байна. Тэгээд шүүхийн өмнө очиж үнэн зөвөө олоосой гэж хүсэж байна. Гэхдээ үнэн хэрэг дээрээ өнөөгийн өөрийгөө хамгаалах боломж олгодоггүй америкийн шүүхийн өмнө бас тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэдэг ял сонсож байгаад үүнийг хийх боломжгүй. Хэрэв чамайг ингэж буруутгаж яллаж байгаа тэр үндэслэлүүдээ эрх баригчид чамаас болон олон нийтээс нууцалж байгаа бол энэ чинь Шударга Үнэний шүүх биш шүү дээ. Харин хэрэв эрх баригчдыг өөрсдийг нь шүүх бол би очиж дуртайяа ажиглан харахсан..

... Миний кинонууд, миний энэ хийж байгаа бүхэн маань миний Эх орон - Америкийг улам илүү сайн сайхан болгохын төлөө гэдэгт би итгэдэг.... Миний оролцож байсан Вьетнамын дайн бол шударга дайн биш ээ. Би хожим үүнд маш их харамсаж энэ бүхэнд урам хугарсаан. Тэгээд өөрийн кинонуудаараа энэ нүглээ наминчлахыг оролдож байгаа.

... Би, бид нар цөмөөрөө АНУлсын худлаа түүх заалгаж тийм түүхээр хүмүүжсэн байсан. Энд би бүх зүйлийг шал худлаа байсан гэж хэлэхгүй, мэдээж хэрэг, олон зүйлийг үнэнд ойрхон заадаг байсан боловч энэ түүхээс нь олон чухал бодит фактуудыг зүгээр орхичихдог, манай түүхийн тэр харанхуй аймшигтай фактуудыг бол таг чиг өнгөрдөг ийм л түүх юм, иймээс америкчуудыг шаал өөр ойлголт төсөөлөлтэй болгочихдог. Америкчууд бид нар одоо үнэн хэрэг дээрээ "Уолт Дисней-д зохиосон" түүхтэй байгаа. Гэвч үүнийгээ бид нэг их ойлгож ухаарахгүй байна!

Жишээлбэл, манай ахлах сургуулийн сурагчдад дэлхийн II дайнд АНУлс ялсан гэж зааж сургадаг! Гэвч дэлхийн II дайны үеэр Европт болж байсан тэр дайны бодит фактуудыг судлаад үзэхээр Гитлерийн фашизмыг даран сөнөөхөд оросууд хамгийн их, шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм байна гэдэг нь хэнд ч тов тодорхой болж ирдэг. Черчиллийн хэлснээр, урьд өмнө дэлхийн түүхэнд байгаагүй Гитлерийн тийм хүчирхэг армийг ялж "гэдсийг нь цувуулж орхисон" хүмүүс бол оросууд шүү дээ. Бид энэ Ялалтын төлөө асар их хохирол амссан оросуудад үнэхээр талархаж байх ёстой юм, уг нь. Хэрэв оросууд фашистуудыг зөвхөн өөрсдийн хилээс хөөн гаргаад цааш давшихаа больж зогссон бол америкчууд, британичуудтай хамт Гитлертэй нүүр тулан үлдэх байсан юм. Тэгсэн бол Америк нэмж дор хаяж нэг сая цэргийнхээ амийг алдах байсан. Тэгээд ч энэ дайны үр дагаврууд нь маш урт удаан байх байсан биз ээ...

... Бас Японы энхийн 2 хот Хиросима ба Нагасаки дээр атомын 2 бөмбөг хаясан [130 гаруй мянган хүнийг нь эгшин зуур хядсан] талаар өөр нэг хоосон домог заадаг. Харин бид бүхэн яг энэ түүхийг маш гүн гүнзгий судалж үзсээн! Хэрэв түүхэн бодит баримт фактуудыг нарийн судалж үзвэл Япон улс тэр үед нэгэнт дайнд ялагдаж бүх зүйл нь сүйрлийн өмнө ирчихсэн, түүнийг атомын бөмбөгөөр бөмбөгдөх ямар ч шаардлагагүй болчихсон байсан юм. Гэвч АНУлс үүнийг үл хэрэгсэн Япон улс дээр атомын бөмбөг хаясны цаад гол сэдэл бол дэлхийн II дайны дараа "бид дэлхийд дангаараа ноёрхож бүх зүйлийг ганцаараа захирах болно" гэж оросуудад анхааруулсан, тэднийг айлган сүрдүүлэх гэсэн дохио байсан юм... Америкчууд бид дэлхийд ноёрхлоо тогтоохын төлөө ийм аймшигтай хүнлэг бус алхмуудыг хийж ирсэн түүхтэй. (Үүнээс өмнө болон хойно хэн ч, хэзээ ч, хаана ч атомын зэвсэг хэрэглэж байгаагүй болно).

Америкчууд бидэнд дэлхийд дангаар ноёрхох гэсэн цаад сэдэл хэнээрхэл байдаг болохоор одоог хүртэл Америкт бүх зүйлд [манай ноёрхлыг сөрөн зогсох чадвартай цорын ганц улс] оросуудыг буруутгадаг суртал ухуулга маш хүчтэй байдаг. Одоо бүр оросууд бол Гитлерээс огт ялгаагүй гэж өнөөгийн хүмүүсийн тархийг угааж ухуулдаг болсоон. Оросууд манай улс руу дайрах гэж байна гэж жирийн америкчуудыг айлган сүрдүүлж ингэж тэднээр оросуудыг үзэн ядуулж, мөн оросууд бас хятадууд - коммунизм дэлхийд ноёрхлоо тогтоохыг хүсэж байна гэж бидний тархийг угааж айлган сүрдүүлж өсгөсөн. Дашрамд хэлэхэд, бид коммунист Вьетнамд байлдаж явахдаа үүний шинж тэмдгийг огт олж хараагүй шүү. Ер нь миний үеийнхнийг ийм асар их зохиомол айдас хүйдэс дунд өсгөж хүмүүжүүлсэн юм. Ингэж л бидний олонхыг Хүйтэн дайныг дэмждэг болгосон. Ийм учраас л энэ баримтат кино өнөөдөр [дэлхийн III дайн дэгдэж болзошгүй өнөө үед] маш чухал ач холбогдолтой болоод байна!

В. Познер: Таны энэ олон ангит баримтат киног дэлхийн бусад улс орнуудад үзүүлсэн үү?

Оливер Стоун: Энэ баримтат киног маань дэлхийн ихэнх улс орнууд эрхийг нь худалдан авч үзүүлсээн. Харин ОХУлс эрхийг нь авсан хамгийн сүүлчийн улсуудын нэг болж байна...

Би уран сайхны кино хийж байхдаа ч олон удаа түүхийн сэдвийг хөндөж байсаан. Тэгээд 1998 оноос ерөнхийлөгч хүү Джордж Бушийн үйлдэж байсан тэр бүх зүйлүүдийг бид хараад үнэхээр урам хугарч байсан. Ингээд ер нь Буш америкийн түүхэн дэх нэг гажуудал уу, аль эсвэл манай уламжлалт бодлогын үргэлжлэл үү гэдгийг олж мэдэхээр би профессор Питер Кузникт хандаж бид АНУлсын түүхийг, ялангуяа Хүйтэн дайны үеийн түүхэн баримтуудыг дахин гүнзгий судалж эхэлсэн. Дэлхийн II дайны дараа Америк дэлхийд ноёрхохын тулд Хүйтэн дайн зарлаж бүх зүйл дээр үндэстний аюулгүй байдал гэдгээр халхавчилж одоо дэлхийн харгис цагдаа цаашид ч байхаар зүтгэж байгаа нь маш аюултай үзэгдэл юм.. Ийм гадаад бодлогын төлөө америкийн иргэдийн хэн нь ч санал өгөөгүй шүү дээ.

Би энэ баримтат кинондоо 12 цагийн турш АНУлсын түүхийг өөрийнхөөрөө эргэцүүлэн бодож байгаа. Ийм учраас би энэ киногоо өөрийн амьдралын хамгийн чухал бүтээл гэж үзэж байна. Нэг судлаач энэ киног маань үзчихээд "Энэ бол өөрийн алдагдсан Эх орны тухай америк кино найруулагчийн гашуудлын нулимс байна" гэж хэлсэн юм.

... Горбачёв буулт хийж ЗХУлсад улстөр-нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүдийг эхлүүлсэн бол үүнийг нь АНУлсын эрх баригчид өөрсдийгөө Хүйтэнд дайнд ялсан гэж үзэцгээж оросуудын энхтайванч найрсаг байдлыг нь ашиглаж тэднээс илүү ихийг шаардах болж Харвардын эдийн засагч гэх жаалууд Орост ирж энд тэд зах зээлийн гэх аймшигтай онолын туршилтуудаа явуулж эхэлсэн бөгөөд удалгүй энэ нь ОХУлсын эдийн засгийг сүйрүүлэн унагаж Холландын эдийн засаг шиг болгож давжааруулсан шүү дээ. Харин Уолл Стриитийн панзчид энэ бүхнээс үлэмж их хөрөнгө мөнгө унагаж завшсан даа.

... АНУлс хэзээ ч дайны жимээс гарч чадахгүй байсны гол шалтгаан бол манай улсын төсөв цэргийн аж үйлдвэрлэл дээрээ тогтож байдаг учраас тэр ээ! Аж үйлдвэрлэлгүй шахуу болгосон Америкийн өнөөгийн эдийн засаг, төсөв цэргийн үйлдвэрлэл дээрээ ажиллаж байдаг. Энэ нь америкчууд бидний хувьд маш хэцүү нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд энэ нь биднийг улам гүн гүнзгий намагт сорон авсаар байна!

Владимир Познер: Та энэ баримтат киногоо "АНУлсын яригдаагүй түүх" гэж нэрлэжээ. Гэхдээ энд Америкийн бүх түүх бүрэн байхгүй шүү дээ, иймээс Та энэ бүтээлээ Америкийн нууц түүх гэж нэрлээгүйн учир юу вэ?

Оливер Стоун: Тийм ээ. Бид ямар нэг нууц хуйвалдааны түүхийг энд бичээгүй. Бүх зүйл нээлттэй эх сурвалжуудад байгаа түүхэн бодит баримт бичгүүд, фактууд дээр тулгуурласан байгаа. Ийм учраас энэ баримтат киног "АНУлсын сургамж аваагүй нэгэн түүх" гэж нэрлэсэн бол илүү дээр байх байсан юм.

... Америкчууд бид бүх зүйлд хошуугаа дүрж цэргийн баазуудаараа дэлхийг бүрхэж дэлхийн өнцөг булан бүрт эмх замбараагүй байдал, дайн мөргөлдөөн өдөөж дэлхийн дахиныг үүгээрээ цэрэгжүүлж зэвсэглэхэд хүргэж байна. Одоо бид зөвхөн хуурай газар дээр төдийгүй усан дор, сансарт давамгайлж ноёрхохын тулд интернэтийн кибер орчинд хүн нэг бүрийг далдаас чагнаж тагнах зэргээр бүх зүйлийг ил далд хийж байна. Энэ бол маш аюултай хийрхэл юм. АНУлс өнөөгийн цорын ганц хэт гүрэн болсон учир дэлхий дахины тогтвортой энхтайванд аюул занал учруулж байна гэж би үздэг. Бидэнд илүү тэнцвэржсэн дэлхий дахины дэг журам хэрэгтэй байна. АНУлс цорын ганц эзэрхэг гүрэн болсон учраас харгис дарангуйлагч болсон нь үнэн юм.

Владимир Познер: Та энэ номынхоо удиртгал хэсэгт Америкийн эзэрхэг гүрний мөхлийн тухай гэж бичсэн байсан. Англи, Франц, Испани, Португали, Герман улсууд далайн чанадад эзэмшил улсуудтай эзэрхэг гүрнүүд байсаан, тэд хэзээ ч хэний ч колони байгаагүй. Ийм учраас өнөөгийн АНУлс эзэрхэг гүрэн мөн үү?

Оливер Стоун: Америкчууд бид гадна талаасаа бол хэзээ ч колони улсуудтай болохыг хүсэхгүй байгаа мэт харагддаг байсаан, учир нь бид Их британийн колоничлолын түүхэн сургамжийг маш сайн тооцоолж байсан. Ингээд бид үүнийг өөр арга замаар хэрэгжүүлсэн юм.

Дэлхийн II дайны дараа америкийн цэргийн баазууд дэлхийн өнцөг булан бүрт бий болсон шүү дээ. Бид ер нь хэзээ ч нэг ч сөөм газар нутгаас татгалзаж байгаагүй. Жишээ нь, дэлхийн II дайны төгсгөлд бид ХБНГУлс, Японыг эзлэн аваад түүнээс хойш гараасаа алдаагүй байгаа! Миний мэдэж байгаагаар одоо дэлхийн өнцөг булан бүрт америкийн 700-1000 гаруй цэргийн бааз байгаа. АНУлс одоо Африк, Латин Америкийг далдаас хянаж атгаж байгаа. Бид ер нь далд сэм ажиллагаанд маш сайн гэдэг шүү дээ. Америкчууд бид ардын дипломат, олон улсын гэх төрөл бүрийн байгууллагууд, ОУВСан, Дэлхийн банк зэрэг бүтцүүдийг колоничлолдоо ашигладаг бөгөөд манай Уолл Стриитын панзчид ардчилсан улс орон бүрийн эдийн засагт доллараар дамжин гүнзгий шургалж бүх зүйл дээр нь одоо хяналтаа тогтоосон байгаа. Ер нь манай Тагнуулын төв газрыг "капитализмын үл үзэгдэх гар" нь гэж нэрлэдэг шүү дээ! Манай бараг бүх яамд өөрийн гэсэн тагнуулын тусгай албатай, тэдгээрээр дамжин бид дэлхийн ардчилсан зах зээлжсэн улс орнуудын засгийн газарт гүнзгий шургалж бүх зүйлийг нь гартаа оруулсан байгаа.

Одоо бид facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүдээр дамжуулан дэлхийн бөмбөрцгийн энд тэнд хүмүүс юу гэж бодож байгаа, тэд юу хийж байгааг, юуг хэрхэн яаж үзэж байгааг далдаас сэм тагнаж тэдний бодол ухамсрыг далдаас сэм удирдаж харин өчүүхэн төдий л дургүйцэл, эсэргүүцлийн шинж тэмдэг гарвал тэр улсын дотоод хэрэгт нь хөндлөнгөөс маш идэвхтэй оролцож байна. Энэ бүхнийг тэгвэл юу гэх юм бэ? ... Иймээс мэдээж хэрэг, АНУлс бол эзэрхэг гүрэн мөөн!

... Би Японд олон удаа очиж байсаан. Япончууд германчуудаас ялгаатай нь дэлхийн II дайны түүхийг гүнзгий сайн судалдаггүй бололтой юм (энхийн хотууд болох Хиросима, Нагасакид АНУлс атомын бөмбөг хаясан тухай бичдэггүй!!!) билээ, ийм учраас германчууд япончуудыг бодвол хамаагүй бие даасан сэтгэлгээтэй улс бөгөөд тэд одоо шинээр бүрэлдэж байгаа дэлхийн дэг журамд илүү үүрэг роль гүйцэтгэх чадавхтай улс. Учир нь одоо ЕвроАзид ОХУлс, БНХАУлс тэргүүтэй геоулстөрийн цоо шинэ блок үүсэн гарч ирж байгааг олон хүмүүс ажиглан харж байгаа гэж найдаж байна.

... ОХУлс одоо өөрийн бүрэн тусгаар тогтнол, хууль ёсны ашиг сонирхлуудаа хамгаалахаар тэмцэж байгааг би харж байна. Түүний эсрэг авсан Барууны өнөөгийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нь оросуудыг АНУлс бусад дагуул улсуудтайгаа адилтган гутаан доромжлох гэсэн оролдого гэж би үзэж байна.

Гэвч хэрэв Түүхийг аваад үзвэл Баруун бусад дагуулуудаа шийтгэдэг шигээ оросуудыг "заамдаж хананд шахах" боломжгүй гэдгийг оросууд өөрсдөө нэг бус удаа батлан харуулсан шүү дээ. Иймээс энэ бол боломжгүй юм! Оросууд ганцаараа ч хамаагүй цааш хөгжиж дорно зүг рүү хандаж энэ түр зуурын бэрхшээлүүдийг даван туулж чадна гэж би бодож байна. ... Америкчууд биднийг худал түүхээр хүмүүжүүлж гадагшаа явуулж байгаа булаан эзлэх дайн, эзлэн түрэмгийллээ зөвтгөж байгаа нь ямар ч сайн зүйлд хүргэхгүй ээ. Би Йелийн Их сургуульд сурч байхдаа хүү-Джордж Буштай нэг дор сурч байсан юм. Тэд нарыг бүр эхнээс нь Орос бол "хамгийн муу залуу" гэсэн худал тавилтайгаар сургаж хүмүүжүүлсэн байсан юм. Яг ингэж хүмүүжсэн өнөөгийн Обама ч 4-5 дайн өдөөлөө шүү дээ.

Энэ баримтат кинонд орсон бүх түүхэн баримтууд бол маш сайн шалгаж тогтоосон бодит фактууд байгаа. Иймээс Питер Кузник бид хоёр хэнтэй ч Нью-Йорк Таймс-тай ч, Вашигтон Пост сонинтой ч энэ тал дээр маргахад бэлэн байна.

Владимир Познер: Та яагаад өнөөгийн нөхцөл байдлыг террорын зуун гэж нэрлэсэн юм бэ?

Оливер Стоун: Ингэж би аль 2000 онд хэлсэн байгаа. АНУлсын эрх баригчдад "дайсан" байнга хэрэгтэй байдаг учир шинэ дайсны оронд одоо террор гэгчийг тэд бодож олсон байсан юм. Даян дэлхийн терроризмтой тэмцэх гэгч нь өнөөгийн Америкийн явуулж байгаа улстөрийн бодлогынх нь гол сүнс, тэдний маани мэгзэм нь болчихоод байгаа шүү дээ. Ийм байх бодит хэрэгцээ шаардлага, ёс огт байхгүй шүү дээ.

Үргэлжлэл бий...

Бас RT олон улсын сувагт ярилцлага өгсөн байна.

2014.11.17


Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдлүүд  

үнэнш дээ үнэн
+1 # үнэнш дээ үнэн 2015-04-13 23:04
Холивудын үлгэрийн кино үзэж хүмүүжсэн америкчууд Афганистан болсон вьетнамын дайнд гитлерийн холбоотон Саддам хусейныг ялсан гэдэг хүчирхэг армиараа бахардаг биз. :laugher2: Түүхэн туршдаа амерууд хэзээ ч хаана ч ялж байгаагүй харин урвагчдыг нь худалдаж авч бгаад дотроос нь унагаж бсан. яагаад гэвэл тэд энгийн номхон хүмүүсийг алж хяддаг харин жинхэнэ армитай байлдаж амь насаа золих эрсдэл хийх дургүй хи хи хи :super:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Америкт болсон яриа
0 # Америкт болсон яриа 2015-07-22 00:08
- Америкт таних танихгүй хүмүүс бүгд л урдаас инээмсэглэж "How are you" гэцгээх юм.
- Сайн уу, яаж амьдарч байна даа гэж байгаа нь тэр ээ!
- Тэдэнд миний яаж амь зууж байгаа нь үнэхээр сонин гэж үү? Надад хүнд асуудал тулгарвал тэд надад үнэхээр туслах болов уу?
- Үгүй дээ! Энд хэн ч хэнд ч тусалдаггүй.
- Тэгвэл яах гэж тэгэж асууцгааж байгаа юм?
- Зүгээр л! Чамайг гэнэтхэн буу гаргаж ирээд буудаад алчих вий, би яагаа ч үгүй шүү гэж тал засаж "сүүлээ шарваж" байгаа нь тэр. Энд өрсөлдөөн буюу хүн хүндээ чоно гэдэг ганцхан зарчим үйлчилдэг. Энд ер нь бүх юм нь яг ийм "зүгээр л" өнгөц байдаг, үнэндээ бол энд мөнгөнөөс өөр юу ч энд чухал биш, хэн ч юу ч үнэ цэнэтэй биш ээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг