МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

samquestion


ТҮҮХ ХЭЛ СОЁЛ БОЛ ТУСГААР ТОГТНОЛЫН АЛТАН
ТУЛГУУР БАГАНУУД  БАЙХ УЧИРТАЙ

Нэг хүүхэн харин дургүй хүргэдэг байгаа. Гурван үг хэлээд л нэгийг нь англиар ярьж мариад эгдүү хүргээд хаячихлаа. “Economic уулзалтын хөтөлбөрт оролцох төлөөлөгчдийг бүртгэж байгаа”, “Менежер орон нутагт reform хийхээр явсан” ч гэх шиг, юу бэ одоо. Монгол, англиар хольж яриад л. Хэн түүнийг нь мэдэхгүй байгаа юм, ойлгож л байна. Одоо боловсролтой хүн болох гэж аядаад байгаа юм уу хаашаа юм. Тэгээд бас болоогүй хэлээ зажлаад л, зүгээр ярьж чадахгүй шүү.

Би саяхан олон улсын байгууллагын нэг эмэгтэйтэй таараад гэтэл тэр хүүхэн ингэж “донгосож” байгаа байхгүй юу. Би тэгэхээр нь уур хүрээд “Та монголоор яривал ярьчих, эсвэл хоёулаа англиар ярих юм уу” гэсэн. Тэгсэн тэр жаахан гайхаад надаас учрыг нь асуудаг байгаа. Би санаагаа хэлсэн, тэр уучлалт гуйгаад тэгээд нэг юм арай гайгүй ярих аядсан даа. 

Энэ бол надтай таарч байгаа анхны жишээ биш л дээ. Өмнө нь иймэрхүү хүүхнүүд олон л таарч байлаа. Ялангуяа гадаадын байгууллагуудад ажилладаг Монгол ажилчид нэг иймэрхүү хоёр хэлээр хольж яриад “тэнэгтэх” үзэгдэл бол зөндөө гардаг. Мөн гадаадад сурч, ажиллаж байсан залуус энэ мэт “гажиг”-тай ярих нь анзаарагддаг. Мэдээж гадаад хэлтэй байх нь сайн л хэрэг л дээ. Гэхдээ түүнийгээ Монгол хэлтэйгээ хольж яриад байх нь хэр оновчтой зүйл юм бэ. Монгол хэлээр ярьж байгаа бол Монголоор л ярих ёстой биз дээ. Англи хэлээр ярих бол тэр хэлээрээ л ярих нь зүйтэй. Англиар ярих гээд Монголоор яриад байвал ямар байх вэ, мэдээж зохимжгүй. 

Залуучууд бидний дунд гадаад үг хэлээр ярих нь боловсролтой соёлтой мэт харагдана гэж ойлгох эмгэг үзэгдэл газар аваад байгаа нь Монгол хэлтэй харь үг хольж, сольж ярих аюулыг бий болгож байна уу гэж анзаарагдана. Англи хэл, гадаад хэл сурах, соёл заншлаас суралцах нь юуны буруу байхав. Гэхдээ зүй зохисгүй хэрэглэх нь сурснаасаа илүү хамгийн их аюул дагуулж мэдэх юм. 

Монголчуудын олон жил үе дамжин хэрэглэж ирсэн, үндэсний соёлын нэг нь Монгол хэл. Монголчууд ч гэхгүй аливаа улс орны соёл, түүхийн үнэт өв нь хэл бичиг байдгийг хэн хүнгүй мэднэ. Үндэсний бахархлын нэг хэсэг нь хэл бичиг. Монгол хэл бичиг бол Монгол үндэстний баялаг, бахархал юм. 

Гэсэн ч манай улсын хувьд үндэсний хэл бичгээ хайр гамгүй хэрэглэх, ярьж бичих нь хэрээс хэтэрснийг хэл бичгийн эрдэмтэд халагладаг. Гудамжны хаяг реклам харь орны хэл дээр бичигдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонин, телевизээр гадны хэлээр нэвтрүүлэг бэлтгэн хүргэх, харь үг Монгол хэл болон хувирч, эртний монгол үг мартагдан оронд нь харь үг тэр орон зайг эзлэх болсоор удаж буй. 

Тэгвэл сүүлийн үед Монгол хэлтэй харь үгийг хольж ярих, “өвчлөх” үзэгдэл ихэслээ. Нэг л өдөр үндэсний хэл нь Монгол хэл биш англи хэл болон хувирчихгүй гэхийн баталгаа алга болжээ. Хөрс суурь нь тавигдаад эхэлчихлээ. Монголчууд өөрсдөө Монгол, Англиар холиод яриад эхэлчихээр энэ хэлийг хэн хамгаалах билээ. Хоёрдогч хэл гээд л англи хэлийг албан бусаар зарлачхаад байгаа. 

Улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь хэл соёл, цус, газраа шорооны бүрэн бүтэн байдал гэж байгаа юм. Тэгвэл биднээс Монгол хэлийг нь аваад хаячихвал, Монгол Улс ямар харагдах бол. 800 жилийн түүхтэй Монгол Улсын түүхийг гэрчлэх зүйл үлдэх үү. Монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн “Монголын нууц товчоо”-г минийх гэж хэлэх эрх Монголчуудад үлдэх болов уу. 800 жилийн тэртээ үлдсэн хадны бичээсүүдийг Монголынх гэх үү. 

16, 17-р зуунд бичигдэн үлдсэн “Гэсэр”, “Жангарын тууж”-ыг Монголынх гэж хэлж зүрхлэх үү бид. Ийм учраас хэл бичиг бол, түүх соёлын гэрч, баримт болдог ажгуу. Түүх соёл, зан заншилгүйгээр бахархал гэж үгүй юм. Бахархал, түүхгүйгээр улс оршин байхын үндэсгүй. 

Тиймээс Монгол, англиар хольж ярих, эх хэлээ эрээ цээргүй харь үгээр орлуулж хэрэглэх нь Монгол хэлийг мартагдуулахад хүргэж болзошгүй байна. 

Т.АМУР
Olloo.mn

Жич: Харийнханд илт долдойдон зүтгэж Эх орон, Ард түмнийхээ эрх ашгийг умартаж юуны өмнө тэднийхээ эрх ашгийг хамгаалж гагцхүү тэдэнд үйлчилж хувийн ашгаа хичээн амь зуудаг, тэдний бүх юмыг нь шүтэн мөргөдөг орон нутгийн "хархуудыг" европчууд өөрсдөө эртнээс нааш компрадорууд гэж нэрлэж иржээ...


 

Сэтгэгдлүүд  

ande
0 # ande 2012-12-14 22:29
энэ үнэхээр хүнд асуудал шүү, хаа сайгүй бичиг үсгийн алдаа, номын сангийн үүдэнд хүртэл шал буруу биччихсэн байх жишээтэй, тэгсэн хир нь нэг л их англи хятад хэл сурсан хүмүүс арай дэндүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2013-01-18 14:48
оюунлаг сайхан байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
MB
0 # MB 2013-03-16 10:21
гадаадад олон жил болсон хүмүүс тэр хэлээ оруулж ярих нь хэвийн үзэгдэл. Боловсрол муутай нөхөд бол ойлгохгүй л дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
MB-д хариу
0 # MB-д хариу 2013-03-16 14:50
Quoting MB:
гадаадад олон жил болсон хүмүүс тэр хэлээ оруулж ярих нь хэвийн үзэгдэл. Боловсрол муутай нөхөд бол ойлгохгүй л дээ.
Хольж ярих нь хэвийн бус үзэгдэл. Ер нь гадаад үг хэллэг, ойлголтын цаад утгыг жинхэнэ ёсоор ойлгосон хүмүүс түүнийг эх хэлээрээ тайлбарлаж ярьж чаддаг. Харин хүн-тоть, хүн-сармагчингууд бол дуурайж л дуугарч чаддаг, хэлж ярьж байгаа зүйлийнхээ утгыг ойлгохгүй байх тун элбэг. Энд олон улсын хэмжээнд нэгэнт тогтсон нэр томъёо, ойлголтын тухайд бол өөр хэрэг, орлуулах нэр томъёо байхгүй нөхцөлд гадаад нэр томъёог ЗӨВ хэрэглэж болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Zorig
0 # Zorig 2013-06-21 21:05
Сайн байна . Х Болорболд гэдэг шинэ хүнийг өнөөдөр өөртөө нээлээ. Өөрөөр хэлбэл зөв үзэл бодолтой олон олон монгол хүмүүсийн нэгтэй эчнээ танилцлаа. Мэдээж авах гээхийн ухаанаар аливаад хандах болно. Харин ерөнхий үзэл санааг тань ойлголоо. Г К Жуков тулаанд жанжин хүн хамгийн гол нь эсрэг дайснаа хэт үнэлэхгүй байх үүний хажуугаар бас багад бодож басамжлахгүй байж чадвал нөхцөл байдалд тохирсон зөв бодлогыг боловсруулж болно гэж бичсэн байдаг.. Дайснаа хэт өндөр бүү үнэл бас бүү басамжил. Тэд тамд очихийнхоо өмнө тонгочиж байгаа чөтгөрүүдэд урхидуулсан бирдүүд гээд бодоход илүү оновчтой байх болно. Ертөнц зөв тал руугаа эргэсэн . Одоо зөвхөн цаг хугацааны асуудал үлдсэн . Би Мөнх Тэнгэр Эцэгтээ итгэдэг . Есүсийг дахин амилсан гэдэгт итгэдэг нэгэн . Юу тарина түүнийгээ хураах болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
тунгаан бодогч
0 # тунгаан бодогч 2015-09-08 09:52
Англи хэл дэлхийн хэл болсон шалтгаан нь бүх хэлийг өөртөө шингээж хөгжиж чадсан явдал юм. Монгол хэлэн дэх гадаад үгсийн жишээ: байшин, шал, цонх, гарааш, цүнх, харандаа, саван, нинжин, лагшин, томоо(той) томоо(гүй), байцаа, луувань алим лийр гээд тоочоод барахгүй. Гадаад үг хэрэглэхийг хоригловол байшингийнхаа цонхыг нээж шалны будгийг хатаах тухай би лав ярьж чадахгүй болох нь. Гадаадын эдийн соёл, оюуны соёлыг дагаад машин, комбайн, кран гээд улам л олон үг орж ирэх нь гарцаагүй бөгөөд эдгээр нь олон улсын хэллэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Орос_ англи, монгол аль ч хэл дээр комбайн бол комбайн, компани бол компани л байх юм. Хамтлаг байгуулж бизнес хийлээ гэлтэй биш.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2015-09-18 12:19
Quoting тунгаан бодогч:
Англи хэл дэлхийн хэл болсон шалтгаан нь бүх хэлийг өөртөө шингээж хөгжиж чадсан явдал юм. Монгол хэлэн дэх гадаад үгсийн жишээ: байшин, шал, цонх, гарааш, цүнх, харандаа, саван, нинжин, лагшин, томоо(той) томоо(гүй), байцаа, луувань алим лийр гээд тоочоод барахгүй. Гадаад үг хэрэглэхийг хоригловол байшингийнхаа цонхыг нээж шалны будгийг хатаах тухай би лав ярьж чадахгүй болох нь. Гадаадын эдийн соёл, оюуны соёлыг дагаад машин, комбайн, кран гээд улам л олон үг орж ирэх нь гарцаагүй бөгөөд эдгээр нь олон улсын хэллэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Орос_ англи, монгол аль ч хэл дээр комбайн бол комбайн, компани бол компани л байх юм. Хамтлаг байгуулж бизнес хийлээ гэлтэй биш.

Монгол хэлэнд яг тохирч таарах үг хэллэг байсаар атал гадаад үг хэллэг хэрэглэх нь тун зохимжгүй. Тэр тусмаа англи хэлийг. 16-р зуунаас испани, 18-19р зуунд франц хэл, одоо англи хэл колоничлолын хүчтэй зэвсэг байсан/байгаа! Бүгд мөхсөн латин хэлнээс үүсэлтэй. Англи хэл дээр дэлхийн хэмжээн дэх бүх тархины угаалгын 80-90% нь байдаг гэсэн судалгаа тооцоо байдаг! Эндээс бүх зүйл ойлгомжтой биз ээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг