МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

water is life

"NESTLE"-ГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УНДНЫ ЦЭВЭР УС БОЛ
ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ ГЭДГИЙГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА!!!

 

"Nestle" компанийн захирлуудын зөвлөлийн дарга (өмнө нь энэ компанийн ерөнхий захирал асан) Питер Брабек-Летманн дэлхийн ундны цэвэр усны нөөц баялгийг хүртээмжтэй байлгах асуудлыг ундны усыг хувьчлах замаар шийдвэрлэж болно гэж үзэж байна!!! Урьд өмнө нь Amazon-оор дамжуулан чанар муутай хүнсний бүтээгдэхүүнүүдээ борлуулж байсан, генийн өөрчлөлттэй "GMO" орцууд агуулсан өөрийн бүтээгдэхүүнүүдэд тусгай тэмдэглэгээ нэвтрүүлэх шаардлагад саад тавьсаар байгаа зэрэг бусад олон шуугиан тарьсан хэргүүдэд хутгалдсан энэ компаниас ямар гээчийн сайхан санал гарч ирэх нь тэр вэ?!

Энэхүү мэдэгдэл нь эдгээр мөнгө хийгчдийн үзэж байгаагаар бол жирийн хүмүүс бид бүхэн хувийн компаниудын мэдэлд ундны цэвэр усаа даатган өгөх ёстой болж таарч байгаа юм. Одоо савласан усны зах зээлийг монопольчлон эзэгнэсэн байгаа нөгөө л "Nestle" эсвэл "Кока кола" мэтийн том концернууд нь ундны усны зохиомол хомсдол үүсгэж байсныг нэг бус удаа илчилсээр байхад шүү!

 Жич: Эрэлт-нийлүүлэлтийн хуулиар үнэ тогтдог гэдэг барууны эдийн засгийн номлолын нэг гол онол нь хоосон үлгэр гэдгийг энд дахин нэг удаа баталж байна!!! Дэлхийн ихэнх бараа үйлчилгээнүүдийг барууны цөөн хэдхэн компаниуд барьж нийлүүлэлтийн хомсдолыг зохиомлоор үүсгэх замаар "зах зээлийн шудрага үнээ" тогтоож байдаг... Одоо та бүхэн нөгөө зах зээлийн "үл үзэгдэх гар" нь хаана байдгийг олж харав уу?!...

 Эдгээр компаниудад голдуу орон нутгийн хүмүүсийн ашг сонирхлыг үл харгалзан гүний худгууд гаргах онцгой эрхүүдийг өгдөг. Учир нь тэд ажлын байрууд бий болгодог, энэ нь орон нутгийн захиргаануудад бусад татвар төлөгчдийн ундны усны эрхийг мөрдөхөөс ч чухал юм гэнэ ээ.

 Жич: Ганцхан манайд л авилгал байдаг гэж боддог, ойлгодог бол та дэндүү гэнэн бараг "тэнэгдүү" байна гэсэн үг юм. Манайд одоо авилгал гэж тооцогдож байгаа олон олон зүйлүүд тэнд аль эрт бүүр хуульчлагдсан байдаг!!! Жишээ нь: янз бүрийн ашиг сонирхлын зөрчилтэй хуулиудыг батлуулдаг далд механизмыг асар их мөнгөөр "тосолж байдаг" лобби бүлгүүд; эмч нар нь үйлчлүүлэгчээсээ заавал нэг өвчин олж илрүүлж тэгээд бичиж өгсөн эмүүдээсээ орсон орлогын нэг хэсгийг хувьдаа авдаг гэх мэт тоо томшгүй олоон... Авилгал энэ бүхэн чухамдаа тэндээс л энэ "үл үзэгдэх гар"-тай хамт манайд орж ирсэн, тэдний оролцоогүйгээр том юм "унагах", энэ "том юмаа" оффшорт аваачиж хадгалах ямар ч боломжгүй билээ...

 Гэсэн хэдий ч Питер Брабек-Летман үзэхдээ ундны цэвэр ус бол хүн ард олон нийтийн дундын нөөц баялаг биш, тэр байтугай ундны ус ямар ч хүний амьдрах үндсэн хэрэгцээ тул хүртээмжтэй байх нь зарчмын хувьд хүний эрх биш гэж үзэж байгаа аж. Брабек-Летманы ийм байр суурь ойлгомжтой юм: хэрэв цаашид жирийн хүмүүс крантаас гоожих ундны цэвэр устай байх эрх чөлөөтэй, хүртээмжтэй боломжтой байх юм бол ийм компаниуд савласан усны асар том зах зээлээ алдах гээд байгаа юм.

Өнөөдөр ундны усыг хувьчлах гэж зүтгэж байна! Харин маргааш амьсгалах агаарыг хувьчлах уу?! Үл үзэгдэх гартай, гэхдээ ёроолгүй шуналтай мөнгө хийгч зах зээлчид ээ?

Жич: Тус компани бол барууны үндэстэн дамжсан хамгийн том компаниудын нэг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь тэдний дээд хүрээнд ундны усыг хувьчилж авах асуудал яригдаж эхэлсэн гэсэн үг юм. Гадаадын энэ "бизнес" гэдэг үгийг яагаад мөнгө хийх гэж монголоор хэлж ярьж болдоггүйг анзаардаг уу?

. Ямар ч хамаагүй аргаар мөнгө хийх бол "ардчилсан, зах зээлийн" хүмүүсийн хувьд нэг төрлийн шашин нь болсон байгаа. Бусдын язгуур эрх ашгийг нулимж тэднийг элдэв ил далд аргаар шулж энэ насандаа төлж барахгүй өр зээлэнд унагаж байгаагаа тэд либералчлал, ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл, үл үзэгдэх гар мэтээр номлодог !!!

Бусдыг нь та өөрөө бараг мэдэх биз ээ....

Мэдээллийн эх үүсвэр: http://www.activistpost.com/2013/04/nestle-ceo-denies-that-water-is.html


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг