МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 
Зураг дээр:
Хэрэв чи ардчилалд дагаар орохгүй юм бол

democracy
Зураг дээр: Ардчилал өөрөө чам руу ингэж ирэх болно.


ОЙРХ ДОРНОД : "АРДЧИЛАЛ"-ЫН ТУХАЙ ЧИН ҮНЭН

democracy now"Бид 7 жилд энэ 5 улсыг [эзлэн түрэмгийлж] ардчилна!" энэхүү мэдэгдлийг АНУ-ын армийн генерал асан Уэсли Кэнн Кларк 2007 оны 3-р сарын 2-нд “Democracy, Now!” нэвтрүүлгийн хөтлөгч Эми Гуудманд өгсөн ярилцлагадаа хийсэн юм....

1999 онд АНУлсын армийн генерал Уэсли Кларкийн тэргүүлсэн НАТО-гийн эвсэл ХБНЮУлсын бүрэлдэхүүнд байсаар ирсэн, хожим салан тусгаарлагч хэт даврагчид болсон албаничуудыг "эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа үндэстний цөөнх" хэмээн өргөмжилж "хүний эрхийг хамгаалж ардчилал тогтоох" гэсэн стандарт болгосон шалтгаар халхавчилж тусгаар тогтносон Югослав улсыг агаараас ураны хольцтой тэсрэх бөмбөгөөр бөмбөгдөн хууль ёсны төр засгийг нь устгасан билээ. Тэд ингэж Югославын бүх ард түмний сонгуулиар байгуулагдсан хууль ёсны төр засгийг нь зэвсгийн хүчээр түлхэн унагачхаад тус улсыг 7 хэсэг болгон жижиглэн бутаргаж "эрх чөлөөгөө олж авсан" энэ шинэ улсуудын тусгаар тогтнолыг даруйхан хүлээн зөвшөөрсөн юм... Өнөөдөр Албани - афган хар тамхины хамгийн том наймааны төв, янхны худалдаа, хүнийг боолчлолд худалддаг гол газар болон хувирсан байгаа билээ. Эндээс цааш нь олон зүйлийг тайлбарлаад байх шаардлагагүй биз ээ...

7 жилд 5 улс орныг!

Орчуулга:

Бид 7 жилд энэ 5 улсыг ардчилах нэрээр эзэрхийлэн түрэмгийлнэ !

* Тэр үед [2001 оны] 9-р сарын 11-нээс хойш 10-аадхан хоног өнгөрөөд байсан. Би Рамсфельдтэй, Пол Вульфовецтэй уулзахаар Пентагон (АНУ-ын батлан хамгаалах яам) –нд ирээд байсан юм.

* Тэгээд дараа нь би урьд нь хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар доошоо бууж ирсэн. Нэг генерал намайг дуудаад - Сэр! Бидэнд ярих юм байна. Та миний өрөөгөөр түр ороод гарахгүй юу гэж хэлсэн.

* Би – Таны цагийг үрэх хүсэлгүй байна гэж хэлсэн. Харин тэр – Үгүй ээ, үгүй. Санаа зоволтгүй гэж хэлсэн.

* Тэгээд ороод тэрээр – Бид нар нэг шийдвэр гаргачихаад байгаа шүү. Бид Ирак руу дайрч нэг дайн эхлэх гэж байгаа гэж надад мэдээлсэн. Тэр үед 9-р сарын 20-д дөнгөж гараад явж байсан...

* Бид хэрэв Ирактай дайн хийх гэж байгаа юм бол чухам яагаад тэр вэ?! гэж би түүнээс асуусан.

* Харин тэр – Би мэдэхгүй ээ! гэсэн. Тэд [дарга нар] чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа байх гэж би бодож байна... гэж тэр хэлж байсан.

* Би түүнээс - Бид нар Саддамыг Аль-Кайдатай холбоотой болохыг нь илрүүлсэн юм уу гэж асуусан.

* Тэрээр – Үгүй ээ, үгүй! Энэ чиглэлд ямар нэг юм юу ч олоогүй байгаа. Тэд [манай удирдлага] зүгээр л шууд Ирактай дайн эхлэхээр шийдсэн байна шүү дээ гэж тэр надад хэлсэн. Тэрээр энэ бүхэн нэг ийм юм л болчхоод байна гэж би бодож байна гэж ярьж байсан: - Бид энэ "террористууд"-тай юу хийхээ мэдэхгүй байна, гэхдээ бид зэвсэг сайтай учир ямар ч улсын засгийн газруудыг түлхэн унагаж чадна гэж [манай удирдлага] үзэж байгаа юм байна гэж би бодож байна гэж тэр надад ярьж байсан.

* Ингээд би хэд хоногийн дараа түүний өрөөнд дахин нэг орсон юм. Тэр үед бид нар Афганистаныг аль эрт бөмбөгдөөд эхэлчихсэн байсан. Би түүнээс – Бид чинь тэгээд Ирактай дайн эхлэхийг завдаж байгаа хэвээрээ юу гэж асуусан.

* Тэрбээр – Бүх зүйл бүр хамаагүй муу болчхоод байна аа гэж хэлээд ширээн дээрээсээ нэг баримт бичгийг авч надад үзүүлсэн. Тэр надад “Дөнгөж сая энэ санамж бичгийг би хүлээн аваад байна. Энэхүү баримт бичигт бид нар хэрхэн яаж 7 жилд Хойд Африкийн 5 улсыг эзэлж авах тухай бичсэн байна” гэж надад тайлбарлаж байсан.

* Эхлээд Ирак дараа нь Сири, Ливан, Ливи, Сомали, Судан, үүний дараа Ираны ээлж ирнэ гэж тэр надад хэлж байсан........?!!

ОДОО ОЙРХ ДОРНОДОД БОЛЖ БАЙГАА “АРАБЫН ХАВАР” + “ХУВЬСГАЛ” +
“ДАРАНГУЙЛАГЧИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БОСЛОГО”
ГЭГЧИЙН ЦААД ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЙМ Л ЮМ.

Энэ тухай бодит үнэн мэдээллүүд өчнөөн байсаар байхад манай "ардчилсан", улс Эх орон, Ард түмнийхээ эрх ашгаас "эрх ЧӨЛӨӨтэй" болчихсон ихэнх сэтгүүлчид бараг ганцхан эх үүсвэрээс чухам юуг сохроор хуулж харийн суртал ухуулга - тархины угаалгын машиных нь цагаан хоолой нь болж улиглаж байгаа билээ?!!


Гагцхүү Баруунд ашигтай ардчилал, ганцхан англисаксон хүний эрхийн тухай л гэдэг нь улам бүр тов тодорхой болсоор байгаа уриа үзэл суртал нь шал өөр далд зорилгуудыг - неоколоничлолын бодлогыг нь халхлаж байгаа зальжин хаяг - башир шалтаг биш гэж үү?!


 

Сэтгэгдлүүд  

Chicago IL-т
0 # Chicago IL-т 2012-10-13 22:08
Сайн уу Чи ямар нэг зүйл өөрөө орчуулаад явуулбал нийтлэхэд бэлэн байна. You can try it!!! After we'll see your translation! :wall: with love from Mongolia.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-01-03 15:20
Санал нэг байна. Ардчилал бол зүгээр өнгөлөн далдлалт
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2013-01-04 11:17
Миний хувьд мөрөө хөөсөн амьдралтай залуу байлаа. Таны болон Судлаач Ганаа ахын сайтуудаар байнга ордог болсон мөн таны орчуулсан номуудыг уншдаг болсноос хойш юмыг арай өөрөөр харах хэрэгтэй боллоо. Бодох тусам дотор давчдаад байдаг болсон, гэхдээ танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт, амжилт, амжилт
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2013-01-05 01:39
Арабын хувьсгал Ардчилал биш 911 ын дайны үргэжлэл гэдэг нь үнэн бгаам даа Том гүрнүүд сонгуулиар дамжиж тагнуулын дайн хийж бужигнуулж эрчим хүч чухал байрлалтай орнуудыг чимээгүй эзэлж авч бна Энэ нь Ардчилалд таагүй ханддаг коммунистуудад урам өгч нийгэмийг талцуулах өдөөн хатгасан давхар бодлого ч явагдаж бна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үзэгч
0 # Үзэгч 2013-01-05 16:34
Дайнд аль нэг тал нь ялах нь чухал биш, хамгийн гол нь дайн үргэлжлэх ёстой. Хэдий чинээ удаан үргэлжлэнэ төдий чинээ ашиг олно. За ингэж л тэр хөшигний ар дахь хүмүүс хүсэн, хүлээн дайныг элдэв шалдав шалтагаар бий болгоно. Иргэний ч бай, улс хоорондын ч бай тухайн дайныг санхүүжүүлж, өрөнд оруулж, 2 талыг зэрэг тэтгэнэ. Дайн болохоор яахав нөгөө зэвсгийн корпорациуд нь зах зээл нь үүсэнгүүд бараагаа борлууландаа. Жишээ нь Сирид гэхэд засгийн газарт нь Орос зэвсэгээ шахаж, босогчидод болохоор Америк улс туслаж, ингэсээр Сири улс сунжирсан дайнд гадны хөрөнгө оруулалтаар өөрий өөрсдийгөө сүйрүүлж, асар их өрөнд орох нь тодорхой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-08-29 00:26
Quoting Үзэгч:
Дайнд аль нэг тал нь ялах нь чухал биш, хамгийн гол нь дайн үргэлжлэх ёстой. Хэдий чинээ удаан үргэлжлэнэ төдий чинээ ашиг олно. За ингэж л тэр хөшигний ар дахь хүмүүс хүсэн, хүлээн дайныг элдэв шалдав шалтагаар бий болгоно. Иргэний ч бай, улс хоорондын ч бай тухайн дайныг санхүүжүүлж, өрөнд оруулж, 2 талыг зэрэг тэтгэнэ. Дайн болохоор яахав нөгөө зэвсгийн корпорациуд нь зах зээл нь үүсэнгүүд бараагаа борлууландаа. Жишээ нь Сирид гэхэд засгийн газарт нь Орос зэвсэгээ шахаж, босогчидод болохоор Америк улс туслаж, ингэсээр Сири улс сунжирсан дайнд гадны хөрөнгө оруулалтаар өөрий өөрсдийгөө сүйрүүлж, асар их өрөнд орох нь тодорхой.

Зэвсэг техник худалдах бол олон улсын жирийн худалдаа хэлцлүүд. ОХУлс Сирид дайн гарахаас бүүр өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу Сирийн ард түмний сонгосон хууль ёсны засгийн газарт нь гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу зэвсэг техник нийлүүлж байгаа. Үүнийг НҮБ авч үзээд хуулийн дагуу байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин Сирид орж ирж дотоодын урвагчидтай нь нийлсэн хөлсний терористууддаа хэн тусалж зэвсэг техник нийлүүлж бүх зүйлээр хангаж байгаа билээ?! Хэн элдэв шалтаг зохиож дайран орж энэ улсыг устгах гэж зүтгээд байгаа билээ? Харахыг хүсэхгүй байгаа сохор хэзээ ч хараа орохгүй ээ :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
unshigch
0 # unshigch 2015-10-07 13:58
Барууны ертөнц бүх зүйлийг ХУДАЛ суртал ухуулгаар халхавчилж хийдэг нь ойлгомжтой болсоор байна.
Тэр дотроо Америк олон нийтээ дэлхий дахины үйл явдлаас холуур, зөвхөн өмсөж идэж наргидаг худалдан авагчийн үүрэгтэй барих, нийгэм нь хашигдмал. Тариа будаа яаж ургадаг, мах сүүг яаж гаргадгийг мэдэх амьдралын ухаан юу ч үгүй, сонирхох ч үгүй. Зурагтаар нь олон улсын мэдээ ОГТ байхгүй. Энэ ертөнц дээр өөрсдөөс нь өөр улс орон байдаггүй юм шиг дүр эсгэнэ. Гадаад хэлний жинхэнэ сургалт байхгүй, байгаа нь ор нэрийн төдий. Өөрсдийнхөөсөө бусад бүх зүйлийг чухал бишэд тооцно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Билэгчулуун
0 # Билэгчулуун 2017-05-21 02:08
Орос улс Сирийн дайнд оролцож байгаа. Энэ ер нь юу болж дуусах бол? Одоо гарч байгаа Украины хямрал яаж төгсөх бол?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг