МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 

АНУ-Д ЯГ ОДОО ЮУ БОЛООД БАЙНА ВЭ ?
(Үйл явдлын өрнөлүүд)


АНУ-ын ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгууль(2012.11.06-07)-ийн дараа 15 штатын оршин суугч иргэд өөрсдийн штатуудыг АНУ-аас бүрэлдэхүүнээс гаргах тухай хүсэлтээ албан ёсоор гаргалаа гэж Red Alert Politic онлайн сэтгүүлийн тоймч Регина Конли өнгөрсөн хагас сайн өдөр, 2012 оны 11-р сарын 11-нд мэдээлсэн байна. Түүний бичиж байгаагаар тэр үед Луизиана, Техас, Кентукки, Колорадо ба Нью-Джерсийн оршин суугчид Цагаан ордны иргэдийн хүсэлт хүлээн авах сайтны "We the People" хуудсанд энэхүү салан тусгаарлах хүсэлтээ албан ёсоор гаргасан байсан байна.

Үлдэж байгаа штатуудын тоонд (одоохондоо) Монтана, Хойд Дакота, Индиана, Миссисипи, Хойд Каролина, Алабама, Флорида, Джорджия ба Орегон зэрэг штатууд орж байна гэж Examiner-ийн Шейла Кэрролл мэдээлж байна.

2012 оны 11-р сарын 7-нд, сонгуулийн маргааш Луизаннын Слайделл хотын оршин суугч Майкл И. Цагаан ордны (электрон засгийн газрын) сайтны "We the People" хуудсан дээр албан ёсны өргөдлөө гаргаж Луизанна штатыг энхтайван замаар салан тусгаарлах боломж олгохыг хүссэн байна.

Энэ нийтлэлийг бичиж байх энэ мөчид энэ өргөдөлд 8162 хүн нэгдэж гарын үсгээ зурсан байсан ба 25 000 гарын үсэг цуглуулах зорилгодоо (Электрон засгийн газрын тухай хуулиар 30 хоногт 25 000 гарын үсэг цуглуулсан өргөдлийг Цагаан ордон авч үзэж албан ёсны хариу өгөх хуультай ) хүрэхийн тулд 16838 гарын үсэг хэрэгтэй байгаа ажээ.

Баасан гаригт Техас муж-улсын Арлингтон хотын нэг оршин суугч Micah H. Техасын иргэдийн өнөөгийн амьдралын түвшинг цаад хадгалж үлдэхийн тулд АНУ-ын бүрэлдэхүүнээс гарах тухай албан ёсны өргөдлөө мөн гаргасан байна.

"Холбооны засгийн газар одоо улс орныхоо дотоод болон хилийн чанад дахь зардлууддаа гарч байгаа өөрчлөлт хувьслуудыг хайхрахгүй байгаагаас АНУ урьдын адил эдийн засгийн хүндрэлүүдээс болж хэлмэгдсээр байна. Мөн NDAA(National Defense Authorization Act), TSA(Тransportation Security Administration) зэрэг хуулиудаас АНУ-ын иргэдийн эрхүүд байж боломгүйгээр зөрчигдөж байгаагаас тэд зовж хэлмэгдсээр байна. Техас муж-улс тэнцвэржүүлсэн төсөвтэй мөн дэлхийд 15-д орох томоохон эдийн засагтайг тооцож үзээд Техас АНУ-ын бүрэлдэхүүнээс гарч ингэснээрээ өөрийн иргэдийн амьдралын өнөөгийн түвшинг хамгаалах мөн түүнчлэн Холбооны газрын газарт нэгэнт дэмжлэг хүлээхээ больсон байгаа манай улсыг үндэслэгч-эцгүүдийн дэвшүүлсэн хамгийн анхны үзэл санаанууд болон итгэл үнэмшлүүдийн үндсэн дээр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг цаашид хангаж байх бүрэн боломжтой гэж үзэж байна" гэж энэ албан ёсны өргөдөлд бичсэн байна.

Энэхүү нийтлэлийг бичих байх мөчид энэ хүсэлтэнд 5289 хүн гарын үсгээ зурсан байна.

Бямба гаригт Орегоны Кристофер В. мөн энэ тухай албан ёсны өргөдлөө гаргасан байна. Тэрбээр өргөдөлдөө "Орегоны хүүхдүүдийн ирээдүйн талаар огтхон ч санаа тавьдаггүй дарангуйллын ийм засгийн газрыг тэдэнд тулган нялзаахгүй байгааг Орегоны оршин суугчид мэдрэх тэр цаг хүртэл өөрийн штатыг холбооны энэ улсаас салган тусгаарлаж гэхдээ АНУ-ын холбоотон хэвээр үлдээж буцаж бүрэлдэхүүнд нь орох боломжийг хадгалж байхыг хүсэж байна" гэж тэр бичсэн байна.

Цагаан ордны энэ сайтанд дээрх энэ өргөдөлд 25 000 гарын үсэг цуглуулахад 30 хоног байгаа.

"Хэдийгээр энэ өргөдлүүд нь ноцтой санал гэхээсээс илүү иргэдийн аливаа асуудалд байр сууриа илэрхийлэхэд үйлчилдэг боловч эдгээр өргөдлүүд нь Обамагийн засаг захиргааны үед АНУ-ын одоогийн хийж байгаа үйлдлүүд ба явж байгаа тэр чиглэлд манай иргэд тун сэтгэл дундуур, гүн гүнзгий дургүйцсэн байгаагийн нэг тод илрэл юм" гэж Конли нэмж бичсэн байна.

Шинэчилсэн мэдээ №1 : Дахин 4 штатын оршин суугчид Цагаан ордны сайтанд өргөдлөө гаргацгааж энэ тоог 19 болсон байна.

Шинэчилсэн мэдээ №2: Аризон, Оклахома Пенсильванийн иргэд өргөдлөө гаргаж энэ тоог 22 болгосон байна............

Нийтлэлийн эх үүсвэр: Citizens in 15 states file petitions to secede from United States
http://www.examiner.com/article/citizens-15-states-file-petitions-to-secede-from-united-states

Үргэлжлэл № 1 ( 2012.11.15-ны байдлаар):

Одоогийн байдлаар холбооны улсын бүрэлдэхүүнээс гарч салан тусгаарлах тухай өргөдөл-шаардлагыг АНУ-ын бүх 50 штатуудаас гаргасан байгаа бөгөөд нийт 675 мянган хүн нэгдээд байгаа ажээ. Нэмэж Миссури Өмнөд Каролина мужуудын өргөдөлд 25 мянган иргэд гарын үсгээ зурж нэгдсэн байна. Зарим муж-улсуудаас хэд хэдэн ийм утгатай өргөдлүүд мөн гаргаад байгаа аж. Техасын өргөдлийг Лхагва гаригийн өглөөний 9 цагийн байдлаар нийт 97600 техасчууд дэмжиж гарын үсгээ зурсан байна.

Мэдээллийн эх үүсвэр: http://dailycaller.com/2012/11/14/white-house-secede-petitions-reach-660000-signatures-50-state-participation/2/

Жич: Эдгээр өргөдлүүдийг гаргасан америкчууд АНУ-ын Үндсэн хууль ба Тусгаар тогтнолын Тунхаглал-аас ишлэж гаргаж байгаа хүсэлтээ эдгээр баримт бичгүүдэд үндэслэж байгаагаа зааж байгаа аж. Энэ чухал баримт бичгүүдэд нь АНУ-ыг үндэслэсэн эцгүүд нь "хэрэв засгийн газрын үйл ажиллагааны ямар нэг хэлбэр нь ард түмэнд хортой уршигтай байвал ард түмэн түүнийг өөрчлөх эвсэл татан буулгаж өөр засгийн газрыг байгуулах эрхтэй" гэж зааж тунхагласан байдаг.

Олон штатууд үүнд дээр нэмэгдэж иймэрхүү утгатай өргөдөл-шаардлага гаргасаар байгаа ба одоогоор хэд хэдэн штатууд (Техас-60 мянга гаруй, Луизанна-26 мянга гаруй гэх мэт ) 25 мянгаас хамаагүй олон гарын үсэг цуглуулаад байгаа ажээ.

АНУ-ын 50 штатын 48 нь төвөөс - Холбооны засгийн газраасаа татаас авч амьдардаг ажээ. Харин Техас муж улс жилийн орлогынхоо 90 орчим хувийг холбооны татварт өгдөг байна. Техасын амбан захирагч Рик Перри "Техас бол хосгүй нутаг газар юм. 1845 онд бид АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орохдоо хамгийн гол асуудлуудын нэг нь хэрэв бид хэзээ нэгэн цагт хүсэх юм бол салан тусгаарлаж чадах уу гэдэг асуулт байсан юм" гэж мэдэгдсэн байна.

Сүүлчийн удаа, Абрахам Линкольныг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа, 1860 ба 1861 онуудад хэд хэдэн штатууд АНУ-ын холбооны улсын бүрэлдэхүүнээс гарч байсан байна. Үүний дараа тэнд Иргэний дайн эхэлсэн түүхтэй...

Сүүлийн өдрүүдэд энэ тухай мэдээллүүд дэлхийн ОНМХ-ийн хамгийн халуун мэдээллүүд болоод байгаа. Харин ганцхан талын "мэдээллүүд" олж хардаг манай либерал сэтгүүлчид хаана яваа бол оо...үүнийг олж харах болов уу , эсвэл бас л "тулга тойрсон" асуудлаар улстөр хийж, эрх баригчдын пиарыг хийж өгч цалингаа л бүтэн авч суусаар байх уу ...

Энэ асуудал холын Америкийн асуудал мэт санагдаж болох боловч үр дагавраараа бүх хүн төрөлхтөнд хамгийн хамаатай асуудлуудын нэг юм....!?

Америкчууд ийм шийдвэр гаргах болсны нэг том шалтгаан бол неолиберализмын үзэл баримтлал дээр тулгуурласан "ардчилсан чөлөөт зах зээлийнх нь" зүй ёсны үр дагавар болсон аж үйлдвэргүйжилт-ажилгүйдэл-боловсролгүйдэл-нийгмийн дотоод гундал юм. 2008 оноос үүссэн санхүү-эдийн засгийн хямрал мухардал, ёроолгүй шуналтай банкстеруудын тухай киног монгол хэл дээр эндээс үзээрэй. Уг киноны саунд-трекийг татан авч гар утсандаа суулгаад сонсож болно... Ойлгож үзээрэй!

Хүн сүрэг итгэхийг хүсэж байгаа зүйлдээ (!) дуртайяа "итгэдэг" гэдэг... харин та бүхэн юунд итгэдэг вэ !?


 

Сэтгэгдлүүд  

Naran
0 # Naran 2013-05-13 07:09
Naran-д хариу: Яг эсрэгээрээ, тэнд ч ийм хөдөлгөөн гарч бүр нам бгуулагдсан бгаа, энэ бүхэн бүгд чөлөөтэй бгаа...... Таны юм мэдэхгүй бх чинь эрх чөлөө юм уу!? Ардчилсан орон гэнэ үү, сохор дүлий бас боловсролгүй хүн л ингэж боддог бх даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг