МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 

1944 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн оройн 11 цагт И.Сталин Х.Чойбалсанг Кремльд урьж зоог барьжээ. Тэнд Сталинаас гадна В,Молотов, Т.Маленков, А.Берия, А.Микоян, Зөвлөлтийн элчин сайд И.Иванов нар байлцжээ. Тэд бие биенийхээ эрүүл мэндийн төлөө хундага өргөж, зоог барихын завсарт Монголын тухай яриа болжээ.

Энэ үеэр И.Сталин "Чойбалсан бол ганцхан Гадаад Монголын удирдагчаар зогсохгүй мөн нэгэн адил Дотоод Монголын удирдагч мөн" гэж хэлжээ. Үүнээс үүдэн тэнд байсан хүмүүс Халхаас бусад монголчуудын тухай яриа дэлгэсэн байна. А.Микоян: “Тэдгээр монголчууд эрх чөлөөгөө олбол танай Монгол их өргөжих болно доо" гэж хэлж байсан ажээ.

Х.Чойбалсан “Тэр тийм бишээ. Би Монголыг өргөн болгох гэсэн юм биш. Миний бодоход тэдгээр монголчууд эрх чөлөөгөө дор дороо олох нь чухал гэж үзэж байна. Тэгж эрх чөлөөгөө олж авцгаасны дараа яахаа өөрсдөө мэднэ биз ээ" гэхэд Сталин: "Зөв, зүйтэй" гэж дэмжсэн байна.

Энд хөндөж ярьсан бас нэгэн зүйл бол Монголын ард түмний шашин мөргөлийн асуудал байв. И.Сталин "Ардын шүтэх, бишрэхийг хаах хэрэггүй ээ. Яахав ардууд шүтэг, бишрэг, мөргөг. Сүм хийдийг ч нээж онгойлгох хэрэгтэй. Харин лам нар чинь та нарын гарын дор байх хэрэгтэй шүү. Тийм лам нар танайд бий юу?" гэхэд Чойбалсан “Тийм лам нарыг олж, бий болгож болно" гэжээ. Энэхүү ярилцлагын улс төрийн холбогдолтой зүйлүүд нь товчдоо иймэрхүү бөгөөд оройн 23 цагаас шөний гурван цаг хүртэл үргэлжилжээ.

 

Монгол овогтон нэгэн гэр улс болохыг радиогоор зарлажээ

1945 оны наймдугаар сарын есөнд ЗХУ Японд дайн зарлав. Мөн сарын арванд БНМАУ Японд дайн зарласан тухай Улсын Бага Хурал, Засгийн газрын тунхаглал нийтлэгдэв. Цэрэг, дайчдыг дайнд үдэж мордуулахдаа Х.Чойбалсан "Үндэс угсаа, хэл соёл, зан заншил, шашин мөргөл нэгтэй Өвөрмонголын ард түмнийг Япон, Хятадын дарлалаас ангижруулах нь Ардын хувьсгалт цэргийн байлдааны нэг зорилт мөн" гэж тэмдэглэжээ.

Энэ бол Өвөрмонголын ард түмэнд өөрсдийнх нь хувь заяаг өөрсдөөр нь шийдвэрлүүлэх бололцоо олгох гэсэн шударга зорилт байв. Түүний хамт "Монгол овогтон нэгэн гэр улс болох" эрмэлзлэлтэйгээ зарлан мэдэгдсэн байна. Чойбалсан 1945 оны наймдугаар сарын арванд Монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ "...Бид баатар улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт Японы фашистуудыг бүрмөсөн устгаж, Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно" гэжээ.

Панмонголист үзлийн өчүүхэн төдий илрэлийг хатуу буруушааж байсан тэр үед энэ нь гагцхүү Чойбалсаны толгой мэдэж хийх ажил биш байв. Гэтэл энэ асуудлыг хөндөж тавьснаар барахгүй, дэлхий дахинд зарлан мэдэгдсэн нь Сталин, Чойбалсан нар харилцан зөвшилцсөнтэй холбоотой юм. Монголын Ардын Хувьсгалт Цэрэг Японы эсрэг дайнд Хойд Хятад ба Манжуур дахь дайсны хуурай замын хүчийг таслан зааглаж, стратегийн зорилтоо ханган биелүүлэхэд оролцож байлдаж явсан юм. Түүнчлэн Өвөрмонголын олон түмнийг Японы дарлалаас чөлөөлөх ариун үүргээ ч нэр төртэй гүйцэтгэсэн байна.

Гэвч дэлхийн дайн дуусаж олон улсын байдал үндсээрээ өөрчлөгдөв. 1945 оны хоёрдугаар сард Ялта (Крым)-д болсон холбоотон гурван гүрний гаргасан шийдвэр биелэгдэж эхэлжээ. 1949 онд БНМАУ-тай нийлж нэгдэх гэсэн Өвөрмонголын ард түмний хөдөлгөөн Өвөрмонголын өөртөө засах хөдөлгөөнөөр хязгаарлагдсан учир Чойбалсаны дэвшүүлсэн дээрх зорилт биелэгдэж чадсангүй.

Монголын тусгаар тогтнолын асуудлаар 1945 оны наймдугаар сард Зөвлөлт Холбоот улс ба Дундад иргэн улсын Гадаад явдлын яамны сайд нар албан бичиг солилцож тусгаар тогтнолоо батлах асуудлаар мөн оны дөрөвдүгээр сарын 20-нд Монголын ард түмний дунд санал хураалт явуулсан юм.

Барууны гүрнүүд ба Дундад Иргэн улсын Засгийн газар Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч Дундаж иргэн улс дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэжээ. 1946 оны хоёрдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Москвад очиж ЗСБНХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж мөн сарын 27-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд найрамдал, харилцан туслалцах гэрээ, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж гарын үсэг зуржээ.

Большевикууд үндэстнийг нэгдмэл байлгахын төлөө ямагт зогсож байсан

1947 онд Сталин Чойбалсантай уулзах үеэрээ Дотоод Монгол одоо Хятадын коммунистууд ба Гоминдан хоёрын алины гарт байгаа хийгээд хятадын коммунистууд монголчуудад хэрхэн хандаж байгаа, Дотоод Монголын ноён Дэ Ван хаана байгаа зэргийг сонирхсон байна.

Тэрээр "Бүх монголчууд нэгдэхийн төлөө, ард түмэн нэг удирдагчийн удирдлаган дор нэгдэх ёстой. Бүх монголчуудыг маршал Чойбалсаны удирдлаган дор нэгтгэхийн төлөө" хэмээн хундага өргөжээ.

Мөн Чойбалсан Сталинд: "Монгол улс тусгаар тогтносон улс. Зарчмын хувьд гэвэл дотоод, гадаад монголчууд ялгаагүй нэг л монголчууд учраас нийлэх, нэгдэх нь зүйн хэрэг. Манай хоёр монголчууд хэл бичиг, ёс заншил, шашин шүтлэг адилхан, түүн дээр Дотоод монголчууд бидэнтэй нэгдэхийг хүсэж, олон тоогоор манай улсад орж ирж байна. Бид газар хилээр л тусгаарлагдаж байна. Дотоод Монгол манай улстай нийлж Хятадын бүрэлдэхүүнд орохгүйгээр тусгаар улс болох нь зохистой юм" гэжээ.

Чойбалсан бас ярианыхаа дундуур "Хэрэв Дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?" гэж асуужээ.

Тэгэхэд нь харин Сталин "Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид Гадаад, Дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй, нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна. Бид большевикууд нэгэн үндэстнийг нэгдмэл байлгахын төлөө ямагт зогсож байсан. Жишээ нь: Баруун Украин, Баруун Белоруссыг нэгтгэсэн юм." гэжээ.

Дэ Ван Дэмчигноровыг баривчлан хятадын талд хүргүүлжээ

Сталин, Чойбалсан нар 1949 оны аравдугаар сард уулзахдаа Ар, Өвөрмонголыг нэгтгэх тухай асуудлыг гол сэдвийнхээ нэг болгож байсан боловч түүнийг хэрэгжүүлэх зохистой нөхцөл бололцоо, цаг үе нэгэнт алдагдсан тул ярианаас цааш хэтрээгүй байна.

Х.Чойбалсан И.Сталины зөвлөснөөр Өвөрмонголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний толгойлогч Дэ ван Дэмчигноровтой уулзаж нэгдсэн Монгол Улс байгуулах талаар зөвлөлдөхийг хүссэн бололтой. Гэвч хожимдсон байна.

1949 оны дөрөвдүгээр сараас Дэмчигноровыг маршал Чойбалсантай уулзуулах, БНМАУ-д байсан эхнэр хүүхэдтэй нь уулзуулахыг амлаж Дотоод явдлын яамны шугамаар хэл, захидал, бие хүн олон удаа явуулсны эцэст түүнийг Монголд ирүүлжээ.

Гэвч энэ завсар Дундад Иргэн улсад хувьсгал ялж БНХАУ-ыг тунхаглав. Чойбалсан Дэ ванг эхнэр хүүхдийнх нь хамт манай улсад үлдээж Өвөрмонголыг БНМАУ-д нэгтгэх гэсэн монголчуудын хөдөлгөөнд нөлөөлөхийг эрмэлзсэн боловч энэ нь шинэ бүрэлдсэн тэр нөхцөлд Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг үр дагавар авчрах ихээхэн эгзэгтэй асуудал бий болжээ.

Дотоод явдлын яамны өндөр тушаалтай нэгэн, тэндхийн зөвлөх нар Дэ вангаас "Чи одоо ямар бодлоготой байна?" гэж асуусанд тэрээр: "Би энд албан явдлаа барвал, гэдрэг буцаж үндэстний ажлаа (Өвөрмонголыг тусгаар улс болгох) хийнэ гэж санаж байна. Хэрэв Дундад улсын Эв хамт нам... надад ёс бус даралт үзүүлэхэд хүрвэл хүчинтэй байсан цагт лав эсэргүүцэл явуулна" гэжээ.

Ингээд Японы эзэрхэг түрэмгий нартай хуйвалдсан, Дотоод Гадаад Монголыг нэгтгэх гэснээр Хятад, Монголын харилцааг эвдэхийг зорьсон, Америкийн империализмтай сүлбэлдсэн гэдэг ялыг түүнд оноожээ. Тэрээр Чойбалсантай ч уулзаж чадсангүй, гэр бүлтэй нь ч уулзуулалгүй баривчлан шоронд хорьсон байна. Сүүлд нь гарыг нь гавлаж, нүдийг нь боогоод Хятадын Засгийн газрын мэдэлд шилжүүлэн өгчээ. Түүний хүүхдүүдийг ч улстөрийн талаар хэлмэгдүүлж, заримынх нь амь насыг бүрэлгэсэн явдал гарчээ.

Эх үүсвэр: Улаанбаатар Таймс 2013-01-25 12:40:09 , Мэдээний дугаар: #1220679


1946 оны хавар У. Черчилл АНУлсын Фултон хотод очиж үг хэлэхдээ Дэлхийн II дайнд аймшигт хохирол үзэж агуу Ялалт байгуулсан ЗХУлсын эсрэг, Европ тивийг бүхэлд нь гитлерийн хар тахлаас чөлөөлсний дараа нийгмийн баримжааг сонгосон социалист улс орнуудад Хүйтэн дайн зарласны хариуд Сталин ингэж хариулсан юм.

"... Гитлер зөвхөн герман хэлтэн хүмүүс л онцгой бүрэн эрхтэй жинхэнэ үндэстэн, харин бусад улс үндэстнүүд тэднээс дутуу, ер нь бүрэн хүмүүс биш гэсэн арьстны онолоо тунхаглан зарлахаас бүх зүйлээ эхэлсэн шүү дээ... Харин одоо болохоор ноён Черчилл зөвхөн англи хэлтэн үндэстнүүд л бусад бүх хүн төрөлхтний дээр дангаар ноёрхож хувь заяаг нь эрхшээж байх цаанаасаа тавилантай гэж нотлохыг оролдож байна. Черчилл болон АНУлс дахь түүний хамсаатнууд англи хэлээр ярьдаггүй бүх улс үндэстнүүдэд хандаж нэгэн төрлийн тулган шаардлага тавьж байна: та нар америкчууд бидний бүрэн ноёрхлыг сайн дураараа хүлээн зөвшөөр, тэгвэл бид та нарыг харж үзнэ, харин үгүй бол шинэ дайн зайлшгүй өдөөнө гэж байна".

И.В. Сталин, 1946 оны 03-р сарын 14-ны Правда сонинд өгсөн ярилцлагаас


Америкийн "шинэ эрин эхэлж байна. Энэ эрин зуунд чухамдаа америкчууд бид нар л дэлхий дээр дангаар ноёрхож захирах нь тодорхой байна".

Вудро Вильсон, АНУлсын 28 дахь ерөнхийлөгч


"Бид бурхад биш ээ, гэхдээ бид байгалиас цаанаасаа сонгогдсон онцгой эрхтэй хүмүүс. Бид бол англосаксууд юм. Энэ Дэлхий нэртэй гариг тэр чигээрээ зөвхөн бидэнд өвлөгдсөн өмч юм. Иймээс алив босоцгооё, урагшаа давшаад!

Джек Лондон, америкийн зохиолч

 

Түүхэн Үнэний салхи өнөөгийн либералчдын худал хуурмаг үзэл суртлын хог новшийг монголчуудын тархинаас хийсгэн арилгах болтугай.


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

тулгар
0 # тулгар 2013-02-11 21:25
Бид нэгдэх тун дөхсөн байна шүү.Сонирхолтой нийтлэл тавьсанд баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг