МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Нийгэм судлаач Ханна Арендт нэгэн удаа “Хүүхэд, залуучуудад өөрсдийн итгэл үнэмшлүүдээ өөрсдөө бүрэлдүүлэх боломжийг олгох нь бүх нийтийн боловсролын зорилго хэзээ ч байгаагүй. Харин зорилго нь хүүхэд залууст итгэл үнэмшлүүдээ өөрсдөө бие даан бүрэлдүүлэх боломжийг нь үгүй хийж устгахад оршиж байдаг” гэж бичсэн байдаг билээ.

 Хэрэв багш нараас юуг тэд манай боловсролын системийн хамгийн чухал зорилго гэж үзэж байдгийг нь асуух юм бол хүн бүр л дотроо өөрийн гэсэн санаа бодолтой явдаг байх гэж би бодож байна. Мөн тэдний энэ үзэл бодлууд дотор нь сургуульд юу зааж байдгаас үл шалтгаалан хүүхдүүд, залуу хүмүүст бусдыг сохроор дуурайж дагах бус харин амьдралынхаа туршлага дээр үндэслэн өөрсдийн итгэл үнэмшлүүдийг бүрэлдүүлэх боломжийг олгох мөн тэдэнд аливаа зүйлийг өөрсдөө шүүн тунгааж бодох, сэтгэх чадварыг хөгжүүлэх гэх мэт санаа бодлууд бараг гарахгүй гэж бас бодож байна. Үнэн хэрэг дээрээ сургууль дотор болж байдаг үйл явдлууд нь боловсролын талаар тунхаглаж байдаг тэр зорилгуудтай нь бараг холбоогүй байдаг шүү дээ гэсэн миний энэ бодол нь ихэнх багш нарын хувьд буруу номтны суртал мэт санагдаж болох юм.

Хүмүүс бид нар ер нь өөрсдийн хүүхдүүдэд дандаа л “илүү сайн сайхныг” хүсэж байдаг билээ. Гэвч бидний өөрсдийн хийж байдаг зүйлүүд болон одоогийн бидний энэ амьдралын хэв шинж мөн боловсролын энэ системд тавьж байдаг шаардлагууд маань энэхүү “илүү сайн сайхан” гэдэг нь бид бүхний хувьд “улам илүү их” гэсэн үг болохыг харуулж байдаг юм. Боловсролын энэ системийн Чанараас тоонд шилжсэн байдал, хүүхэд залуу үеийнхний бие хүний дотоод сэтгэл, оюун ухааныг хөгжүүлж боловсруулахыг чармайхын оронд хагас монополь одоогийн энэ боловсролын системийн янз бүрийн бүтцүүдийг хөгжүүлэхийг хичээх болсон нь мэдээж хэрэг ямар ч шүүмжлэлийг даахгүй билээ.

Байгалийн нөөц, баялаг асар хурдтай хумигдах болсон энэ дэлхий дээр хүүхдүүддээ “максимум боломжтойг” хангахаар уралдах болсон бидний одоогийн энэ уралдаан эцэстээ ямар үр дагавруудад хүргэх тухай асуултыг бид өөрсдөдөө тавих цаг болоогүй юу? Ихэнхдээ харгис ширүүн өрсөлдөөн дээр тулгуурласан байдаг, багш нарын цалинг нэмэгдүүлэх, сургалтын нэмэлт төхөөрөмж худалдан авах, сургуулиудад нэмэлт хөрөнгө гаргуулах гэх мэт одоогийн энэ ухаан мадаггүй тэмцэл бидний хүүхдүүдийг чухам юунд сургаж байна вэ? Цаашилбал өөрсдийн буруугаас биш ч энэ ухаангүй тэмцэлд ялагдахад хүрч байгаа тэр хүүхдүүд энэ байдлыг хэрхэн яаж хүлээн авч байх ёстой юм бэ? Мөн хэрэв бидний хүүхдүүдийн итгэл үнэмшлүүд тэд нарын өөрсдийнх нь амьдралын бодит туршлага дээрээс үүсэж бүрэлдэж байх юм бол энэ нь манай нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж тусгалаа олох бол? /Магадгүй, хүүхэд залуустаа одоогийн энэ хоосон гаж итгэл үнэмшлүүдийг бүрэлдүүлснийнхээ төлөө хүчирхийллүүд ихсэх, хар тамхинд донтох, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг орчин үеийн залуу үеийг маань нэрвээд байгаа нийгмийн өөр олон олон гаж байдлууд улам өсөх болсноор бид бүхэн хариуг нь амсаж байгаа юм/.

Өвөрмөц содон, ямар нэг ангилалд оруулах бараг боломжгүй гэхдээ багш хүний 26 жилийн хөдөлмөр амьдралын бодит туршлага дээр үндэслэсэн, Джон Гаттогийн энэ үнэхээр эргэцүүлж бодууштай бодлууд, үзэл санаа нь бид бүхний зүрх сэтгэлд шингэсэн хамгийн ойр зарчмуудын нэгээ эргэн харахад хүргэж байна. Гатто ямар нэг бэлэн шийдлүүдийг өгөхгүй байгаа ба манай одоогийн сургуулиудын ирээдүйтэй холбоотой гэрэл гэгээтэй таамаглалыг ч мөн дэвшүүлэхгүй байгаа юм. Тэрээр нэгдүгээрт, бүх хүүхдүүдэд, ядуу болон хүнд хэцүү амьдралтайд нь ч ялгаагүй жинхэнэ ёсоор чанартай боловсрол олж авах боломж олгох, хоёрдугаарт, өнөөгийн боловсролын энэ систем тэднийг чухам яаж эвдэж байгааг ухаж ойлгох чадвартай байлгахын тулд өөрийн сурагчдад шүүн тунгааж бодох чадварыг суулгаж өгөхийг хичээж байгаа юм.

Хэдийгээр бидний одоогийн энэ нийгмийн байгуулалт Джон Гаттод гэрэл гэгээгүй боловч бас ч тийм огт найдваргүй бусаар төсөөлөгдөж байгаа ажээ. Тэр одоогийн нийгмийн энэ гажуудлууд, гай зовлонгуудыг засаж өөрчилж чадах, бид бүхнийг гэрэлт сайхан ирээдүй рүү хөтөлж чадах тийм нийгэмлэгүүд үүсэж тэдгээрт чөлөөтэй сэтгэж боддог, энэ бүхэнд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс сайн дураараа нэгдэх явдалд итгэл найдварын оч байгаа гэж харж байгаа юм.

Бид ч гэсэн энэ бүхэн нь зайлшгүй хэрэгтэй болоод байгаа бөгөөд хэрэгжүүлэх боломжтой гэдэг тийм нэг итгэл үнэмшлийг тань бас хуваалцаж байна. Ийм болохоор New Society Publishers хэвлэлийн газрын хамт олон бид Джон Тэйлор Гаттогийн “Хүн сүргийн үйлдвэрлэл: Бүх нийтийн албан боловсролын далд сургалт” номыг нь хэвлэн гаргаж байгаа энэ боломжоороо бахархаж байна.

New Society Publishers –ийг төлөөлж Дэвид Альберт

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг