babies poster

Хүн бүхэн  НЯЛХАС-т  хайртай

Оригинал нэр: Babies
Нэр: Нялхас
Гарсан он: 2010
Бүтээсэн студи / улс: Франц

Төрөл: Баримтат, гэр бүлийн кино
Үргэлжлэх хугацаа: 79 минут
Хэл: Ямар ч хэл шаардлагагүй
Найруулагч / продюсор: Томас Бальмес /Thomas Balmes
Дүрүүдэд: Баяржаргал хүү, Хэтти, Мари, Понихао


Киноны тухай товчхон:

Энэ киноны найруулагч Томас Балмес бол баримтат киноны ертөнцөд олон олон шагналуудыг хүртэж байсан алдартай уран бүтээлч юм. Энэ баримтат киног бүтээсэн уран бүтээлчид 18 сарын турш дэлхийн дөрвөн улсад дөрвөн бяцхан жаалын амьдралыг ажиглан төрөхөөс нь авахуулаад хөлд орж энэ амьдралд анхны алхмаа хийх хүртэл нь зураглаж байжээ. Энэ кинонд нэг ч зориудын тавил, жүжиглэлтэй зураглал байхгүй, бүгд энгийн амьдралын тэр дүр зургууд юм. Хүн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хүмүүсийн амьдрал, тэдний хүсэл тэмүүлэл хичнээн адилхан ижилхэн болохыг энэ баримтат кино тод харуулдаг.

Энэ киноны зургийг авахдаа хичнээн нарийн бодож төлөвлөсөн байсныг, хичнээн гайхамшигтай, сэтгэл хөдөлгөм гайхалтай үнэн баримтат кино болсныг та үзэх болно. Энэ киног үзэх хүмүүс Монгол жаал Баяржаргалтай, Америкийн Хеттитэй, Намибийн Понихаотой, Японы Мари нартай хамт гайхалтай адал явдлуудыг туулж манай энэ гариг дээрх Амьдралын үнэнийг дахин цоо шинээр өөртөө нээх болно.

Жич: Энэ кино өндөр чанарын нягтралтай бичлэгээр дамжиж байгаа тул Таны интернэтийн хурд харьцангуй сайн байх, мөн 3-5 минут ачаалж байгаад /тоглуулах товчлуур дээр дараад буцаад пауз товчлуур дээр дарж жаахан хүлээнэ гэсэн үг/ үргэлжлүүлэн үзвэл тасалдахгүй харьцангуй сааталгүй үзэж болно.

Та бүхэн үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй ...

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг