putin interviews stone


Америкийн нэрт кино найруулагч, Оскарын 3 удаагийн шагналт Оливер Стоун ОХУлсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй нийт 4 цагийн ярилцлага хийсэн байна. Тэд Орос ба АНУлсын өнөөгийн харьцаа, НАТО-гийн өргөжилт Оросын хил рүү шууд түрэн орж ирж байгаа тухай, Европ тивд АНУлс Пуужингийн Эсрэг Хамгаалалтын системээ байрлуулж байгаагийн цаад зорилгын тухай, Сири болон Украйнд болж буй дайнуудын мөн чанарын талаар, Эдуард Сноудены тухай зэрэг олон янзын сэдвээр яриа хөөрөө өрнүүлсэн ажээ.

Оливер Стоун энэ баримт киногоо нийтэд нь тодорхойлж хэлэхдээ "Миний хамгийн гол зорилго бол өнөөгийн Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд цаад эздийнхээ заавраар ичгүүр сонжуургүй гүтгэн гүжирдэж орилолдсоор байгаа ОХУлсын Ерөнхийлөгч Путиныг жинхэнэ бодиттойгоор нь хүнийх нь хувьд Барууны ард түмнүүдэд үзүүлж Путин өөрөө ч, Оросын Холбооны Улс ч, өөр хэн ч АНУлсад болон Баруунд дайнаар заналхийлээд байгаа юм биш ээ гэдгийг харуулахад оршиж байсан" гэж баталж байна. Тэрээр цааш нь "харин дайн гарч болзошгүй энэ аюул заналыг чухамдаа АНУлс улам гааруулан өдөөсөөр байгаа ба ийм учраас Орос улс өөрийн улс орныг хамгаалахын тулд хариу арга хэмжээнүүд авахаас өөр аргагүй байдалд орж байгаа юм" гэж баталж байна. Мөн тэрээр энэ баримтат кинондоо Оросын ерөнхийлөгчийн намтрыг өөрөөс нь асуун танилцуулж байна.

Анхаар! Та youtube тоглуулагчийн CC товчлуурыг дарж англи subtitle-ийг идэвхжүүлж энэ баримтат кино - ярилцлагыг англи хэл дээр үзэж болно.