ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЦААД МӨН ЧАНАР ба
ХАМГИЙН АГУУ ЗАЛИЛАНГИЙН ОНОЛ

Доктор Джон МакМартри
Жьюелфийн Их сургуулийн хүндэт профессор
/bolor.info дэлгэрүүлэн тайлбарласан/

Бүх зүйл Британийн эзэрхэг гүрний ихэс дээдсийн зүтгүүлж байсан далд санаа бодлогыг хамгаалан сурталчлагч Джон Локк-оос эхэлсэн гэж үздэг. Тэрээр хувийн өмчийн тухай ойлголт ба хувийн өмч болон хүний заяагдмал эрхэнд хамаарах 3 нөхцөл гэгчийг анх улстөр - эдийн засгийн ухаанд оруулж ирсэн юм. Гэхдээ эхэн үедээ зохих тайлбартайгаар!

 Ер нь тэгвэл Джон Локк гэгч хэн юм бэ?!

Өрнөдийн "ардчилал, үл үзэгдэх гартай чөлөөт зах зээл" гэж нэрлэсэн боловч үнэн хэрэг дээрээ неоколоничлолын өнөө үед "иргэний" нийгмийн онолыг үндэслэгч гэгдэх болсон Джон Локк бол Британийн Ост-Индийн компанийн үндсэн "бизнес" нь байсан хар тамхины болон боолын наймаанд "хөрөнгө оруулсан" нэгэн байсан ба арай хожимхон АНУлсын боол эзэмшигч өмнөд улс - мужуудын үндсэн хуулиудыг бичихэд оролцож боолчлолын мөн чанарыг нь гоё үгсийн цаана нуун далдлах, боолчлолыг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд зүтгэж байсан намтартай нэгэн юм...


Тэрбээр анхандаа хувийн өмчийг зөвшөөрч болох тэр 3 нөхцөл нь, 1-рт бусад хүмүүст хангалттай газар /өмч хөрөнгө/ үлдэж байх ёстой, 2-рт ургацыг /хөдөлмөрийн үр шим/ муутган үрэгдэж болох нөхцөлийг гаргаж болохгүй, 3-рт хамгийн гол нь өмчлөгч хүмүүс өөрсдийн газар дээрээ өөрсдөө хөдөлмөрлөж /бусдын хөдөлмөрийг шимэгчлэн мөлжихгүй/ байх ёстой гэж номолж байсан ажээ. Түүний баталж байснаар хэрэв та дотор нь амьдарч байгаа тухайн нийгмийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байгаа бол танд энэ хөдөлмөрийн эцсийн үр дүн ноогдож байх ёстой гэсэн логик байсан учир эхэндээ бүх зүйл үндэслэлтэй мэт байсан юм. Энэ нь анхандаа хэрэв хэсэг бүлэг хүмүүс нийгмийн бүх өмч хөрөнгийг дан өөрсдөдөө хураан авчхаагүй бол, хөдөлмөрийн үр шим ургацыг муутгаж хаягдахад хүргээгүй бол, үүнд нийгмийн зүгээс ямар ч үргүй зардал гаргах шаардлагагүй байгаа бол бүх зүйл хэвийн гэсэн үг байлаа.

Ийнхүү Джон Локк өнөөдрийн энэ капиталист системийн, улстөрийн дэглэмийн, түүний хууль шүүхийн бүх ойлголтуудын бүүр цаад үндсэнд нь одоог хүртэл байсаар байгаа засаглал-дэглэмийн тухай номлол дээрээ олон жил ажилласан гэдэг. Гэвч түүний энэхүү сургаал номлолыг эрдэмтэд судлаачид одоо ч судалсаар хурц шүүмжилсээр байгаа юм. Тэрээр өөрийн зохиол бүтээлдээ нөгөө тэр 3 нөхцөлөө зөөлрүүлэн тайлбарлахыг оролдсон байдаг.

Гэвч өнөөгийн барууны либерал суртал ухуулгад олон жил "чанагдсан" хүмүүс Джон Локк хувийн өмч гэдэг энэ ойлголтынхоо маш сайн төгс төгөлдөр, үнэмшилтэй үндэслэлийг баталж тэгээд түүнээс нийгмийн үнэмлэхүй олонхыг хамгаалах хүчирхэг хязгаарлалтыг хойч үеийн хүмүүст тэдэнд хувийн өмч бий эсэхээс үл хамаарч хийж өгч үлдээсэн гэж Та бодож байна уу?

Тэрээр зохиол бүтээлдээ “.... ийнхүү ИХЭНХ хүмүүс чимээгүйхэн дуугүй зөвшөөрснөөр энэ нийгэмд МӨНГӨНИЙ СИСТЕМ үүсэж бий болонгуут энэ нь ... одоогийнх шиг ийм болчихсон юм“ гэсэн ганцхан өгүүлбэрээрээ нөгөө тэр бүх нөхцөлүүдээ дараа нь сэмхэн үгүйсгэсэн байдаг юм. Үгүй ээ, тэрбээр нөгөө бүх нөхцөлүүдээ хүчингүй болсон эсвэл огт байхгүй болсон гэж шуудхан хэлээгүй юм аа!

Одоо тэгвэл та бүхэн бүгдээрээ зөвхөн өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн үр дүнг дангаараа хүртэж ингэснээрээ хувийн өмчтэй болж байгаа хэрэг үү ? Огтхон ч үгүй дээ! Мөнгөний систем бий болсноор одоо аливаа хүний хөдөлмөр, хөдөлмөрийн үр шим мөнгөөр худалдагддаг, арилжигддаг болсонд бүх хэргийн учир оршиж байгаа юм. Одоо бол тэрбээр анхны зорилгоороо зөвхөн солилцооны хэрэгсэл байх ёстой "мөнгө-ийг металл алт, металл мөнгөтэй харьцуулж түүгээр орлуулж байх болсон ба харин эдгээр металлууд нь гэмтэж мууддаггүй эд юм” гэж бичиж эхэлсэн бөгөөд харин одоо бүх хүмүүст хүрэлцээтэй газар /өмч хөрөнгө/ байна уу, ургац хөдөлмөрийн үр шим гэмтэж байна уу, үгүй юу гэдэг нь огтхон ч ач холбогдолгүй болж хувирсан юм! Ийм учраас урьдын адил нийгэмд хэрэггүй зардлуудын хариуцлага нь солилцооны хэрэгсэл болох мөнгөнд ноогдохоо больсон байсан юм. Гэвч энэ бол инээдтэй хэрэг, увайгүй заль мэх шүү дээ.

Хэргийн гол нь шууд мөнгө - алт, мөнгөндөө байгаа юм биш ээ, харин тэдгээрийн улс үндэстэн нийгэмд үзүүлж байгаа тэрхүү ил далд хүчирхэг нөлөөнд нь байгаа юм. Хэрэв энэ бүхнийг ойлгож ухаарвал эндээс дүгнэлт нь аяндаа гараад ирж байгаа биз дээ. Энэ бол Джон Локкийн хийж өгсөн хамгийн овжин илбэ ба түүний хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэхээр зүтгүүлж байсан хувийн өмчийн тухай үзэл санаа нь цаагуураа зөвхөн түүнийг хөлсөлсөн байсан капиталын эздийн ашиг сонирхолд шууд үйлчилж байсан юм. Дараа нь Адам Смитийн ээлж ирсэн ба тэрээр Джон Локкийн энэ овжин илбэн дээрээс нь нэмээд үл үзэгдэх гар гэгч ид шид - шашны мухар сүсгийг бас нэмж өгсөн байсан юм...

Эхэндээ Джон Локк хувийн өмчийн тухай бичихдээ бүхнийг тэр үеийн хүмүүсийн шүтэж биширч итгэж найдаж байсан Бурхных нь ивээлээр, бүх юм Бурхны тааллаар (!?) гэж үндэслэж байсан бол өнөөгийн гэгээрсэн бид бүхэн хүртэл Адам Смитийн эрт дээр үеэс номолж байсан үндсэн суурь үзэл баримтлал болох - зөвхөн дан ганцхан Бурхны бус бас нэгэн “далд гар” хэмээх далдын ид шидийн тухай хоосон үлгэрийг нь үнэмшээд сууж байна! Смит үүнийгээ бас л шуудхан хэлээгүй боловч энэ нь түүний зохиол бүтээлд гүн ухааны цаад далд утгаараа сэм илэрхийлэгдсэн байдаг.

Адам Смит "Зарчмын хувьд бүх зүйл цаанаасаа нэгэнт (маш цөөн хэдхэн этгээдүүд улам баяжиж харин үлдсэн олонх хүмүүс ядуу бас маанаг байх нь Бурхны тааллаар) тодорхойлогдсон байдаг ба асуудал ганцхан хувийн өмчид байгаа юм биш ээ" гэж худал мэлзэж байдаг. Аливаа улс үндэстний баялаг, хүмүүсийн хөдөлмөрийн үр шимийг маш нарийн аргаар маш хямдхан цөлмөж байгаа хөрөнгө оруулагчид гэж байгаа нь бас л цаанаасаа, Бурхны тааллаар гэж Адам Смит "батлах" гэж оролдсон байдаг.

Мөн “Худалдан авч байгаа ажиллах хүчний хэмжээ, хурааж хуримтлуулж байгаа эд хөрөнгө баялаг ба нийгмийн тэгш бус байдалд дээд хязгаар гэж байхгүй ба энэ бол шууд дээд Тэнгэрийн таалал” гэж Джон Локк зохиолдоо батлахыг оролдсон байдаг! Ийнхүү тэрээр энэхүү “агуу үзэл санаа” гэгчээ сэмхэн эхэндээ "хаалтан дотор" нийгэм олон түмэнд анзаарагдалгүйгээр гарган ирж тавьж тэднээр алгуурхан "хүлээн зөвшөөрүүлсэн" байсан юм. Чухам ийм учраас л одоог хүртэл Джон Локк, Адам Смит, Давид Рикардо нарыг маш их сурталчилж гэнэн хүмүүсээр шүтэн бишрүүлж байгаад улс орныг нь цөлмөж байдаг юм аа!

Хэрэв нэг хэсэг хүмүүс бараануудаа худалдаж харин бусад хүмүүс тэдгээрийг нь худалдан авч байгаа гэж үзэх юм бол эрэлт нь нийлүүлэлтийг эсвэл эсрэгээрээ нийлүүлэлт нь эрэлтийг тодорхойлж байгаа хэрэг биз дээ гэж үү? Харин тэгвэл яаж тэд бие биенийгээ тэнцвэржүүлж байдаг хэрэг вэ? Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр гэгч бол одоогийн энэ ардчилал нэрийн доор нуугдсан байгаа капиталист зах зээлийн эдийн засгийн үндсэн тулгуур ойлголтуудын нэг юм. Дээрх асуултанд Адам Смит хариулахдаа эрэлт нийлүүлэлтийг нэгэн “үл үзэгдэгч гар” тэнцвэржүүлж байдаг гэж хариулдаг!!! Энэ нь мөн чанартаа хүмүүс бид Адам Смитийн “үл үзэгдэгч гар” гэдэг бас нэг “ид шидтэй бурхан”-тай болцгоосон гэсэн үг ба харин энэхүү бурхан нь зөвхөн цөөн хэдхэн этгээдүүдэд хувийн өмчтэй байх эрхийг өгсөн төдийгүй бас хувийн өмчтэй байхад зайлшгүй шаардлагатай “заяагдмал эрхүүд” –ийг зөвхөн нэг хэсэг цөөхөн хүмүүст бас заяасан гэж Джон Локк улайм цайм зүтгэж байсан ажээ.

Одоогийн энэ хувийн өмчид тулгуурласан, зах зээлийн эдийн засгийн систем нь өөрөө тэр “Бурхан” нь биеллээ олсон гэсэн үг юм. Үнэндээ бол Адам Смит ч яг ингэж баталж зүтгэж байдаг ба энэхүү ишлэлийг нь олохыг хүсвэл түүний “Ард түмнүүдийн баялгийн мөн чанар ба шалтгаан” гэдэг номыг анхааралтай бүхэлд нь унших хэрэгтэй. Тэрээр “ард түмний хамгийн доод давхаргын хүмүүст амьдрах мөнгө хөрөнгө хангалтгүй байгаа нь тэдний цааш үржин олшрохыг нь хязгаарлаж байдаг ба энэ "хууль!" нь тэдний үр хүүхдүүдийн ихэнхийг нь үхүүлж устгах ёстой гэдгээр л илэрхийлэгдэж байна” бичиж байжээ. Ийнхүү тэрбээр Дарвинаас бүүр өмнө "эволюци онол"-ын хөгжил гэгчээ хамгийн муу утгаар нь ингэж урьдчилан хэлсэн байдаг. Адам Смит жирийн олонх хүмүүсийг өөртэйгөө адилхан хүмүүс биш ээ, харин “ажилчин төрөлтнүүд” гэж нэрлэж байжээ. Энэхүү түүний захиалгаар зохиосон! онолд нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бүүр эхнээсээ гүн гүнзгий суусан байгаа нь хэнд ч тов тодорхой байгаа ба энэхүү түүний санаанаасаа бодож олсон онолоор нь бол ядуу зүдүү хүмүүс болон тэдний асар олон хүүхдүүдийг нь алж устгаж цөөрүүлэхийг байгаль цаанаас нь шаардаж байдаг, ингэж түүний нөгөө “үл үзэгдэх гар” нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг удирдаж байдаг ажээ!

Одоо та бүхэн тэр “бурхан” нь хичнээн их мэргэн болохыг эргэн тойрондоо харж байгаа биз дээ? Өнөөдөр хүртэл эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байгаа дайн дажингууд, ихэнх улс үндэстний хөрөнгө баялгийг ил далд тонон дээрэмдэж асар олон хүмүүсийг ажил амьдралын баталгаагүй болгож амьдралын ядуу гачуу нөхцөлөөр нь дамжуулан тэднийг бөөнөөр нь аймаглан устгаж байгаа /геноцид/ зэрэг жинхэнэ аюултай олон олон гэмт хэргүүд, өнөөгийн энэ гутамшигт үзэгдлүүд бол нэг утгаараа Адам Смит, Джон Локк нарын байгуулсан “гавьяа” мөн юм!

Хэрэв Джон Локк, Адам Смит, Давид Рикардо мэтийн дээхэн үеэс эдийн засгийн “гүн ухаантнууд” гэж зориуд өргөмжилж бидэнд сурталчилж ирсэн этгээдүүдийн үндэс суурийг нь тавьсан капиталист систем буюу өнөөгийн чөлөөт /либерал/ зах зээлийн эдийн засгийн онолын цаад жинхэнэ үзэл баримтлал чухам юу болох талаар сайтар шүүн тунгааж эргэцүүлэн бодох юм бол “чөлөөт зах зээл” гэгч нь уг нь бүүр анхныхаа хэлбэр, мөн чанараараа бол хүмүүсийн амьдралд гарцаагүй хэрэгтэй байсан бараа үйлчилгээнүүдийн худалдаа солилцоон дээр эхэндээ үндэслэсэн байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой болох юм. Гэвч энэ бол зөвхөн эхний алхам нь - нэг ёсны "том мэс ажилбарын өмнөх мэдээ алдуулах тариа" нь байсан юм!

Гэвч манай энэ гариг дээрх либерал зах зээлийн капиталист эдийн засгийн хамгийн их ашиг хонжоотой салбар бол эцсийн эцэст ДОЛЛАР МӨНГӨ САНХҮҮГИЙН өөрөөр хэлбэл санхүүгийн хөрөнгө оруулалт нэртэй! мөнгөөр мөнгө хийх ажиллагаа - бизнес болно гэж Адам Смит тэр үед зүүдэлж ч чадахгүй байсан биз ээ.

ЭНЭХҮҮ САНХҮҮГИЙН САЛБАР ДОТОР НЬ ОДОО ДОЛЛАР - ЕВРО - ПАУНТ СТЕРЛИНГ - ФРАНК - ИЕНҮҮД ЭРГЭЛДЭЖ БАЙДАГ БОЛОВЧ ТЭДГЭЭР НЬ ДАНГААРАА АЛИВАА НИЙГЭМД ТЭГ БҮТЭЭМЖИЙН АШИГ ТУСТАЙ ЭД БАЙДАГ БА ХАРИН ГАГЦХҮҮ ХУВИЙН ЭЗДИЙНХЭЭ НЭГ МАЯГИЙН САЙН ДУРЫН ТОГЛООМЫН ДАГУУ ӨӨР ШИНЭ ШИНЭ МӨНГӨНҮҮДИЙГ /БОДИТ БАЯЛАГ БИШ ЭЭ!/ Л ДАХИН ДАХИН ШИНЭЭР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙДАГ ЮМ АА!

Ийнхүү Адам Смит чухам юу бодож байснаас үл хамаарч түүний энэхүү бодож олсон онолын хамгийн гол тулгуур зарчмуудын нэг болох МӨНГИЙГ ЗӨВХӨН СОЛИЛЦООНД ҮЙЛЧИЛДЭГ ХЭРЭГСЛЭЭС ГАДНА БАС НЭГЭН ОНЦГОЙ БАРАА ГЭЖ АВЧ ҮЗЭХ БОЛСОН ТЭР ЗАРЧИМ НЬ өнөөгийн ийм хэвийн бус, гажиг үзэгдлүүдийн хаалгыг нэгмөсөн бүүр дэлгэн хаясан байсан юм.

Өнөөдөр аливаа улс үндэстэн нийгмийн ямар системтэйгээс үл хамааран дэлхийн аль ч улсын эдийн засагт өөр юуны ч төлөө биш гагцхүү эдийн засаг дахь солилцооны хэрэгсэл болох мөнгө /төгрөг/ гэж зүйл байхын тулд л одоогийн мөнгө/доллар/ гээч зүйл зайлшгүй шаардлагатай болсон байгаа юм. Адам Смитийн “либерал чөлөөт зах зээлийн үл үзэгдэгч гар” гэгч нэг маягийн шашны сургаал болсон энэ номлолын тусламжтайгаар оньсого шиг бүүр цаад утгаар нь хэлсэн бас нэгэн үндсэн тулгуур үзэл санаа нь бол “хэзээ-ээ-ээ нэгэн цагт! /манай неолибералчид яг ингэж мэлзэж байгаа!/ хувь хүний болон нийгмийн сайн сайхан ба хөгжил цэцэглэлтэнд хүргэж бүр дараа нь хожим илрэх ёстой” энэхүү мөнгө-үнэт цаас-хувьцаа-хөрөнгө оруулалт гээч зохиомол хөрөнгө - мөнгө гэгчийн хойноос хөөцөлдөж хувь хүн бүр улс нийгмийнхээ эрх ашгийг уландаа гишгэж байгаад ч хамаагүй зөвхөн амин хувийнхаа ашиг сонирхлоо улайран зүтгүүлж байх ёстой гэдэгт л оршдог!

Бодит байдал дээр бол ямар ч аргаар хамаагүй мөнгө хийх /энэхүү үйл ажиллагааны цаад мөн чанарыг нь хүмүүсээс нуун далдлахын тулд түүнийг бизнес гэж зориуд нэрлэсэн байгаа/ сэдэл буюу зарим хүмүүсийн нэрлэдэгчлэн “мөнгөний үнэт зүйлүүдийн систем” нь өөрөө хүн төрөлхтний амьдралын үнэт зүйлүүдийн систем болон хувирч одоогийн бидний болон ирээдүй хойч үеүдийн маань амьдралын үндсэн эрх ашиг, амин чухал сонирхлуудаас бүүр тасран холдож одсонд байгаа юм.

Энэхүү хоёр системийн дунд тэдний капиталист эдийн засгийн либерал номлолд нь бүүр ч том төөрөгдөл мунгинал гарсан юм. Либерал эдийн засагчид болохоор мөнгөний үнэт зүйлийн систем нь өөрөө хар аяндаа хүний амьдралын үнэт зүйлүүдийн системийг төрүүлж гаргаж ирдэг гэж үздэг. Яг ийм төөрөгдлөөсөө болж тэд хэдий их бараа үйлчилгээ зарагдсан байна - ДНБ хичнээн их байна нийгмийн амьдрал төдийчинээ сайн сайхан байгаа мэт зүтгэж байдаг. Ийм учраас тэд нар л бараг ганцаархнаа ДНБ-ний хэмжээ гэгч зохиомол нэг үзүүлэлтийг одоо хүний нийгмийн хэр эрүүл саруул байгаагийн нэг үндсэн гол үзүүлэлт гэж нэрлэж байна. Яг үүнд л тэдний нэг үндсэн төөрөгдөл мунгинал оршиж байгаа юм. Тэд мөнгөний үнэт зүйлүүдийн энэ системийн тухай ярьж байхдаа бараа бүтээгдэхүүний борлуулалтаас унагасан ашиг хонжоогоо л тооцож байдаг ба үүнийгээ тэд хүн төрөлхтний ирээдүй - түүх дууссан гэж төөрөлдөж мунгинаж байдаг юм. Чухам ийм учраас жирийн хүмүүс өнөөдөр улам бүр аюултай болж ирж байгаа эдгээр худлаа хоосон төсөөллүүдтэй сууж байгаа ба учир нь мөнгө нь түүний хамгийн анхны үндсэн үүрэг зориулалт болох нөхөн үйлдвэрлэлийг дэмжих үйл явцаасаа улам бүр холдон одсоор байгаа юм. Энэ бол одоогийн энэ чөлөөт зах зээлийн системийг өөрийг нь бас эвдэн бусниулж байгаа, түүний өөрийнх нь дотоод гаж мөн чанар, агуу том дотоод зөрчил юм.

За одоо тэгвэл өнөөгийн чөлөөт энэ зах зээлийн системд тавтай морилно уу.

Өнөөгийн энэ нийгэмд та бүхэн хүний эрүүл мэнд, аз жаргал, итгэл найдвар, нийгмийн тогтвортой байдлын байр сууринаас хэлсэн үг, өөрсдийн улс орны эсвэл нийгмийнхээ амжилт ололтуудын тухай яриа хөөрөөг маш ховорхон сонсож байгаа. Үүний оронд та бидэнд эдийн засгийн элдэв хийсвэрлэлүүд болох олон янзын тоон үзүүлэлтүүдийг л тулгаж байдаг билээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний индекс, хувьцааны зах зээл дээрх үнэ ханш, инфляцийн түвшин гэх мэт...

Тэгвэл эдгээр нь хүмүүс бид хэрхэн амьдарч байгаатай амин холбоотой хүний амьдралын жинхэнэ бодит үнэт зүйлүүдэд ер нь хамаатай юм уу? Үгүй ээ, огтхон ч холбоогүй ээ! Энэ бүх тоон үзүүлэлтүүд нь тэр мөнгөний системдээ л хамаатай болохоос өөр юунд ч бараг хамаагүй юм.

Жишээлбэл, аливаа улс орны ДНБ нь борлуулсан бүх бараа үйлчилгээний үнэ өртгийн хэмжээ юм. Энэхүү хэмжээг тухайн улс орны хүн ардын “амьдралын түвшинтэй” харилцан хамааралтай гэж тунхаглаж байдаг. Гэвч энэ бол ИЧГҮҮРГҮЙ залилан юм аа! Жишээлбэл: 2009 онд АНУ-д эрүүл мэндийн салбарын ДНБ-д эзлэх хувь 29% байсан ба 2,5 триллион долларын зардал гарсан байсан. Тэгвэл энэхүү асар их зардлын нийгэмд өгсөн эерэг үр өгөөж нь чухам юу байв аа? Хэрэв энэ логикоор нь үзэх юм бол эрүүл мэндийн салбарын зардлууд нь бүр 3 цаашилбал 5 триллион байх нь манай эдийн засагт илүү сайн болж таарч байгаа юм. Учир нь энэ нь шинэ өсөлт гарахад түлхэц өгч ажлын байрууд шинээр бий болгож эцэст нь нөгөө эдийн засагчдын гайхуулаад байдаг улс орны амьдралын түвшинг дээшлүүлж өгөх байсансан. Гэхдээ хүлээгээрэй! Эрүүл мэндийн салбар гэдэг маань чухам юу билээ? Мэдээж, УЛАМ ОЛОН ХҮМҮҮС ӨВЧТЭЙ БОЛСОН МӨН НАС БАРСАН гэсэн үг шүү дээ. Эндээс Америкт хэдийчинээ олон хүмүүс өвдөж зовж байна эдийн засаг нь төдийчинээ сайн байна гэсэн үг болж таарч байгаа юм.

Энэ бол хэтрүүлэг биш ээ, эсвэл хүмүүсийн бодит зовлонг үл тоосон даажигнасан байр суурь биш ээ. Хэрэв бид нар энэ асуудлыг арай өргөн өнцгөөр харж нарийвчлан ажиглах юм бол ДНБ гэгч нь манай энэ нийгэм хэр эрүүл саруул байгаагийн бодит байдлыг огт илэрхийлэхгүй байгаагаар зогсохгүй энэ бол аж үйлдвэрлэлийн үр дүнгүй байдал ба нийгмийн гажуудал ялзралын үзүүлэлт мөн болохыг бид ухаарч ойлгох болно. Энэ үзүүлэлт улам их өсөх тусам эргээд хүнд, нийгэмд, байгальд улам бүр хөнөөлтэй болж ирж байгааг бид одоо харж байна.......

Жич: "Эрин цагийн дуудлага" номын хэсгээс...

 

 

Сэтгэгдлүүд  

Дээд сэтгэл
0 # Дээд сэтгэл 2015-03-19 08:47
Их мөнгө сайхан амьдрал биш
Их зовлон эдлэх хаалга
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг