Одоогийн Засгийн газар Чингис, Самурай бонд /улс Эх орноо Ард түмнээ барьцаалж авсан гадаад зээлийн өрийг/-г зөв зарцуулж чадсангүй. /МАН ба АН-ын эрх баригчид дотоодын эдийн засгаа самарч цөлмөж шавхсан тул одоо гаднаас өр тавьж хуваан гудардаг аргад шилжээд байгаа/ Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засаж сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. /Өрнөдийн ардчилал ба үл үзэгдэх гартай эдийн засгийн онол гэх мэт харийн хулхи үзэл сурталд тулгуурласан Үндэстний эрх ашиг гэж угаасаа байх боломжгүй эд ээ!/

Японы Өөрийгөө батлан хамгаалах яамнаас мэдээлснээс үзвэл Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн баазын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс төсвөөсөө зөвхөн 2004 - 2013 оны хооронд гэхэд л бараг 4 сая америк долларыг хохирогчдод нь нөхөн төлбөр болгож төлсөн байна. Энэ улсын нутаг дэвсгэр дээр одоо 113 америкийн цэргийн бааз байрлаж байгаа ажээ. Япон улсыг дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдийн нэг нь болох АНУлс энэ улсыг одоо болтол цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ийнхүү Японы улстөр, банк санхүү, цэрэг дипломатын бүх бодлого, Үндсэн хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь хянасан хэвээр байгаа. 

ОХУ-аас хэдэн рубль авахдаа биш ямарваа нэгэн дипломатын бодлогодоо визийн хөнгөлөлт авах нь ч биш юм. Өмнөх үеийн удирдагчид үүнийг сайн ойлгодог байсан боловч одоогийн удирдагчдын толгойд ерөөсөө орж өгөхгүй байгаа (яагаад тэр вэ? Иймээс тэд хэн болж таарч байна вэ?..) Монгол Улс, ОХУ-ын хоорондох ах дүүгийн найрамдалт харилцааг сэргээх явдал чухал юм. Одоо Орост маш чухал үйл явдал болж байна. Тэд хоёр дахь удаагаа ухаан орж, нойрноосоо сэрж эхэллээ. Оросын эргэн тойронд хэн байсан, хэн нь найз нөхөр вэ гэдгийг дахин харж, тодорхойлж байгаа чухал зүйл болж байна. Өмнө нь ОХУ АНУ-тай сайн түнш байсан бол Украины асуудлаас болж дайсан болоод байгаа! Энэ мэтчилэн асуудлуудаас болж дэлхийд хүчний харилцаа өөрчлөгдөж бие бие рүүгээ дайсагнасан болон өөр хоорондоо эвсэн нэгдэж холбоо байгуулсан бүлэглэлүүд бий болж байна. Тэгэхээр манай улс ямар ч байсан ОХУ-ын дайсан болчихгүй байх хэрэгтэй.

 Америкийн түүх судлаач эрдэмтэн Уильям Блум жил бүр "АНУлсын гадаад бодлогын тухай тайлан" гэсэн материал хэвлүүлдэг. Энэхүү тайлан нь 1945 оноос хойш АНУлс 50 гаруй тусгаар тогтносон улсуудын хууль ёсны засгийн газруудыг түлхэн унагах оролдлогууд хийж ирсэн, гэтэл эдгээр засгийн газруудын дийлэнх нь ардчилсан замаар сонгогдон гарч ирсэн байсныг харуулдаг. Тус тайланд АНУ мөн 30 гаруй улсын төрийн эрх барих сонгуульд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байсан, 30 орчим улсын энгийн номхон иргэдийг бөмбөгдөж байсан, мөн тэдний эсрэг химийн болон бактерлогийн зэвсэг хэрэглэж байсан, гадаадын олон улс орнуудын удирдагчдын амь насанд халдаж байсныг баримтжуулсан байдаг.

Дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хэрсэн америкийн эдгээр цэргийн баазуудынх нь цар хэмжээ болон цаад зорилгуудыг нь ойлгохгүйгээр Америкийн эзэрхэг гүрний тэр далд амбицуудынх нь хамрах хүрээг ба мөн чанарыг нь ойлгох боломжгүй юм аа! Мөн энэ цэргийн хүчирхийллээр байнга заналхийлж мөн чөлөөт гэх мэдээллийн хэрэгслүүдийг байнга далдаас удирдаж цензурдэж байх гэсэн үзлийнх нь энэ шинэ хандлага нь өөрөө Америкийн Үндсэн хуулийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд чухам энэ байдал нь түүний заалтуудыг хэрхэн зөрчиж байгаа тэр хэмжээнд нь энэ бүхнийг ойлгох боломжийг жирийн хүмүүст олгохгүй байгаа.

Намайг олон улсын шинжээч - ажиглагчийн хувиар Крымийн бүх нийтийн санал хураалтанд хяналт тавиулахаар урьсан байсан юм. Одоо Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн ярьж байгаа шиг юм тэнд огт болоогүй юм шүү. Барууны энэ "хувийн" "чөлөөт" олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэгч оросууд крымчүүдэд автомат буу тулгаж байгаад ОХУлстай нэгдэх санал өгүүлсэн мэт жирийн хүмүүсийн толгойд чихэж итгүүлэхийг оролдож байна! Гэвч огт тийм юм болоогүйг би тэнд өөрийн биеэр очиж нүдээрээр харсаан. Энэ бол салан тусгаарлах биш ээ, харин эргэн нэгдэх үйл явц болсныг ойлгох нь маш их чухал юм.

Би Крымд очоод нэг ч цэргийн цуваа олж хараагүй, би бүр тэнд цэргийн нэг ч машин явж байхыг хараагүй ээ! Энд, Европт та бүхэнд үзүүлж харуулж байгаа тэр зургуудыг, цэргийн шалган нэвтрүүлэх постуудын тэр фотозургуудыг Украйнд өөр газар авсан зургууд юм шүү. Би эдгээр фотозургуудыг Крымд аваагүй гэдгийг нь албан ёсоор шалгаж тогтоохыг даалгасан байгаа. Энд түгээж тарааж байгаа, ТВ-ээр мэдээний нэвтрүүлгүүдээр харуулж байгаа тэр фотозургуудыг Крымд аваагүй ээ, харин Украйнд өөр газар авсан гэдгийг аль эрт тогтоосон, одоо бол хажууд нь энэ тухай тайлбар бичээстэй байгаа шүү дээ. Одоо болохоор тэд эдгээрийн фотозургуудыг Украйнд өөр газар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүмүүсийг Крым рүү явахаас түдгэлзүүлэх зорилгоор үүнийг үзүүлсэн гэж тэд үүнийгээ тайлбарлаж байгаа!?

Би эндээс украйн найз нартаа хандаж хэлэхэд тэд нар улс орныхоо бие даасан хараат бус байдлыг цаашид хадгалж үлдэхийн тулд тэмцэх ёстой гэж хэлмээр байна. Ялангуяа Европын Холбоо ба АНУ-ын зүгээс дотоод хэрэгт тань хөндлөнгөөс хошуу дүрэхийн эсрэг тэмцлээ сулруулахгүй байх ёстой! Өнөөдөр Украйн улс эрх чөлөөтэй улс хэвээр байгаа бөгөөд харин Европын холбоонд нэгдэж Брюсселийн зүгээс бүх зүйлд чинь оролцож захиргаадах дарангуйллыг хүлээн авах ёсгүй юм. Мэдээжийн хэрэг, та нар одоо украйнчуудад Европын холбооны энэ загвараа худалдан шахахыг хүсэж байгаа, үүний тулд л та нар ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэтийн зүйлүүдийг хашгичиж байгаа. Гэвч энэ бүхэн чинь зөвхөн өгөөш, урхи занга шүү дээ!

nuland pyatt ukraine4 290 1

 "АНУлс энд тэндгүй төрийн эргэлтүүд зохион байгуулж тусгаар тогтносон улсуудын эрх барьж байгаа засгийн газруудыг элдэв аргаар түлхэн унагахдаа гаргуун боловч харин энэ бүхний дараа [тэнд хүмүүсийн амьдралыг сайжруулах тал дээр] чухам юу хийх ёстойг бол "сайн мэддэггүй" гэдгийг өнөөгийн Украйн улс, түүний энэ гэнэн эрх баригчид тун удалгүй ойлгох болно гэж бодож байна. Та бүхэн одоо Америк эвдэн бусниулсан Ливийг харцгаа, Иракийг харцгаа! Америкчууд бусад улс орнуудын засгийн газруудыг түлхэн унагаж бүх зүйлийг нь эвдэн бусниулж чаддаг боловч эцсийн эцэст тэнд амьдарч байгаа хүмүүсийн хувьд аж амьдрал нь долоон доор аймшигт там болон хоцордог.

 Украйны бүх хэвлэл мэдээллүүд, ТВ-ийн бүх сувгууд нь барууны загварын ардчилллын стандартын дагуу гагцхүү олигархуудынхаа хувийн өмчлөлд нь байдаг ба эдгээр ОНМХэрэгслүүд украйн иргэдийн тархийг өдөр шөнөгүй бөмбөгдөн угааж тэдний нүдэн дээр төрийн эргэлт хийж харийнхны дэмжлэгтэйгээр улс эх орныг нь булаан авч байхад зүгээр л хараад сууж байгаа байдлыг хангаж өгснөөрөө энэ төрийн эргэлтэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

sochi 20141

Гадаадын түүний дотор Барууны олон хэвлэл мэдээллүүд одоо Сочийн Олимпод зориулж бүрэн бэлдсэн нэгдүгээр зэрэглэлийн орчин үеийн спортын байгууламжууд барьсан байсныг, оросын үзэгчид хөгжөөн дэмжигчид нь энэ амжилтаараа улс эх орноороо бахархаж байсныг, тамирчид нь үнэхээр өндөр ур чадвартай байсныг тэмдэглэж байна. “Оросууд эх орноороо бахархаж гэрэлтэж байсаан. Тэгээд ч ийм байхад яагаад гэрэлтэж болохгүй гэж?” хэмээн Британийн “Telegraph” сонин бичиж байна.

Саяхан америкийн эрх баригчид Украйны хүн амын сэтгэхүйг бүрэн "форматлаж" дотроос нь үймүүлж Оросын эсрэг турхирахад 5 тэрбум доллар зарцуулсан гэдгээ өөрсдийнхөө дунд ил тод зарлалаа. Тэр цуглаан дээр Төрийн департаментын орлогч Викториа Нуланд “Бид Украйныг бүрэн төрөл арилжуулж ардчилахад 5 тэрбум доллар зарцуулсан” гэж хэлсэн видеобичлэг нь бий. Энэ бол тун ноцтой асуудал юм. Манай, АНУлсын Засгийн газар 2008 оноос эхэлж Ливи, Сирийн асуудлаар Оростой дайн хийх шахсан билээ. Манай эрх баригчид одоогийн энэ эдийн засгийн хямралыг даган бидэн рүү хувьсгал ирж яваа гэдгийг сайн мэдэж байгаа учир урьдчилан үүн дээр жүжиг тоглож тэд өөрсдөө ард түмнийг аврагчдын дүрд тоглохоор шийдсэн байгаа.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг